- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Хайгуулын лицензийг нь өгсөн юм бол орд болгоод ашиглах бололцоог нь Засгийн газраас олгох хэрэгтэй"
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хурлаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг гадаадын хөрөнгө оруулалтын талаар дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Хайгуулын лиценз авдаг, өгдөг журмаа хөнгөвчилж, тодорхой болгох хэрэгтэй. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт багасаж байгаа шалтгаан бол УУХҮЯ, Засгийн газраас нэг хуудас цаас буюу лиценз өгчихөөд хаана байгаа нь мэдэгддэггүй. Хайгуулын лицензийг нь өгсөн юм бол орд болгоод ашиглах бололцоог нь Засгийн газраас олгох хэрэгтэй.
Газрууд нь арай гэж ажиллаж байхад гудамжны улстөрч, орон нутгийн лобби бүлгүүд ажлыг нь шууд зогсоодог асуудалд анхаарах хэрэгтэй. Хурдан хуулийг нь тодорхой болгож, хамгаалалтыг нь сайжруулж байж, гадаадын хөрөнгө оруулагч нар орж ирнэ. Бид нэр хүндээ сэргээх хэрэгтэй" гэв.
"ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗИЙГ АРВААД ЖИЛИЙН ӨМНӨ БУЛЧИНТАЙ, БЯРТАЙ БӨХЧҮҮД АВДАГ БАЙСАН БОЛ ЦАХИМААР ОЛГОН ГЭСНЭЭС ХОЙШ IT ЗАЛУУЧУУД АВДАГ БОЛЧИХСОН"
Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулиар Уул уурхайн яам биш Ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын нэг нэгж нь олгоно хэмээн тухайлан заасан байдаг. Засгийн газар ч олгохгүй.
Арван жилийн өмнө ашигт малтмалын хайгуулын лицензийг бөхчүүд гадаа нь зодолдож байгаад хэн булчинтай, бяртай, хэн олуулаа нь түрүүлж авдаг байсан. 2012-2016 онуудад үүнийг цахимаар олгоно гээд шийдсэн. Тэгсэн лицензийг булчинтай биш цагаан цараатай, туранхай IT залуучууд авдаг болчихсон. IT-ийн залуучууд /хакерууд/ нэг секундын хурдаар ашигт малтмалын лицензүүдийг авч эхэлсэн.
Жишээ нь, тухайн үед Уул уурхайн сайд нь Япон улсад сургууль төгссөн хүн байсан. Лиценз олгох цахим программыг Японы хөрөнгө оруулалттай компани хийсэн байдаг. Үүнийг би ашиг сонирхлын зөрчил байгаа гэж хардаг, одоо ч тэгж боддог. Тухайн үед УИХ-аас ажлын хэсэг гаргаж, шалгаж байсан ба хийгдсэн дүгнэлтүүд нь ч бий. Иймд, Засгийн газраас тухайлан ямар ямар үйл ажиллагааны аль дээр нь цахимаар бүртгэл хийх асуудлыг хамарч үйлчлэх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй" хэмээн сууриа илэрхийлсэн юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||