Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Турк Хар тэнгист өөрийн “Газпром”-оо олжээ

Турк Хар тэнгист өөрийн “Газпром”-оо олжээ

 

МОСКВА. /Коммерсант/.Оросын "Газпром” компани гадны хамгийн том зах зээлүүдийн нэг болох Туркийг бүрэн алдаж болзошгүй байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд Оросоос нийлүүлдэг хийн импортын хэмжээгээ хоёр дахин бууруулсан Турк улс Хар тэнгист байгалийн хийн томоохон орд газрыг нээн илрүүлснээр алсдаа оросын түүхий эдээс бүрэн татгалзаж магадгүй байна. Тус орд газраас 2023 онд нийлүүлэлт хийж эхэлнэ гэж Туркийн эрх баригчид тооцоолж байгаа ч энэ төлөвлөгөө нь ойрын хугацаандаа хэрэгжихгүй бөгөөд эдийн засгийн хувьд ч тийм хурдан үр ашгаа өгөх боломжгүй гэж шинжээчид үзжээ. Нэгэнт энэ төлөвлөгөө хэрэгжихээс хойш ашиглалтанд ороод удаагүй байгаа "Туркийн урсгалаар” Европ руу цаашид дахин яаж хий нийлүүлэхээ "Газпром” компани бодож эхэлбэл зохистой.


Турк улс Хар тэнгист 320 тэрбум шоо метр нөөц бүхий түүхэндээ хамгийн том орд газрыг нээн илрүүлсэн тухай тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өмнө нь мэдэгдсэн. "Энэхүү орд газар нь манай улсад эрчим хүчний хараат бус байдлын үүднээс маш чухал ач холбогдолтой юм” хэмээн тэрбээр хэлжээ. Харин Туркийн Сангийн сайд Берат Албайрак хэлэхдээ, Хар тэнгист өөрсдийн нөөцийг олж илрүүлсэн нь төсвийн алдагдал гэгчийг мартуулж, улс орныг эдийн засгийн нэмэгдсэн үзүүлэлтүүдэд шилжин ороход туслах юм гэжээ.


Т.Эрдоганы ярьснаар, тус орд газраас дотоодын зах зээлд хийх нийлүүлэлтийг 2023 онд эхлүүлэх аж. Хийн нөөцийг 7 дугаар сарын 20-ноос хойш хайгуул хийж байсан "Фатих” өрөмдлөгийн хөлөг онгоц илрүүлжээ.


Энэ орд газрыг илрүүлсэн бүс нутагт өөр бусад хийн орд байх магадлал өндөр юм гэж Т.Эрдоган үзэж байна. Тийнхүү Турк улс Хар тэнгист хайгуулаа үргэлжлүүлэхийг зорьж байна.


Одоогоор Турк улс 45 тэрбум шоо метр хийн хэрэглээтэйгээр хийн импортоос бүрэн хамааралтай байна. Өнгөрсөн оныг хүртэл Туркд хамгийн том түүхий эд нийлүүлэгч нь Орос байсан. "Цэнхэр урсгал” хийн хоолойгоор (жилд 16 тэрбум шоо метр хий нийлүүлэх хүчин чадалтай) болон 2020 оны эхээр ашиглалтанд орсон "Туркийн урсгал”-аар (жилд 31.5 тэрбум шоо метрийн хүчин чадалтай) хийж байсан нийлүүлэлтийн тал нь Туркийн зах зээлд очдог бол хагас нь Европын өмнөд хэсэгт хийгддэг байна. Үүнд "Газпром” хамгийн багаар тооцоход 10 гаруй тэрбум ам.долларыг зарцуулжээ. Үүнээс гадна "Цэнхэр урсгал”-аар нийлүүлэлт хийхдээ экспортын татварын 30 хувийг төлдөггүй байна.


Эхэндээ өмнөд маршрутаар Туркийн зах зээлд хоёр дахин их хийг нийлүүлнэ гэж төлөвлөж байжээ. "Газпром” компани 2012 онд 16 тэрбум еврогийн өртгөөр "Өмнөд урсгал” хий дамжуулах хоолойг барьж эхлээд байсан хэдий ч Европын комиссын шахалтаар 2014 оны эцэс гэхэд үүнээсээ татгалзаж, барилгын ажлаа зогсоосон байна. Үүний хажуугаар Орос, Турк "Цэнхэр урсгал”-ыг өргөжүүлэх боломжийг авч хэлэлцсэн хэдий ч тэр төсөл нь хэрэгжээгүй аж. Харин Турк "Туркийн урсгал” ашиглалтанд орохоос өмнөхөн оросоос авдаг хийн хэрэглээгээ бууруулж эхэлжээ.


Оросоос Туркт нийлүүлдэг хийн экспортын хэмжээ 2017 онд 30 тэрбум шоо метрт хүрснээр хамгийн дээд цэгтээ хүрч байжээ. Турк "Газпром”-ын хамгийн том хэрэглэгчдийн нэг байсан бөгөөд энэ үзүүлэлтээр Германы араас хоёрдугаарт жагсдаг байсан аж. Гэсэн ч 2019 онд турк худалдан авалтаа 35 хувиар бууруулснаар, хийн нийлүүлэлт 15.5 тэрбум шоо метрт хүрч буурсан байна. Харин 2020 оны эхний хагас жилд Оросын хийн эрэлт нь 1.7 дахин багасаж, 4.7 тэрбум шоо метр болж буурсан байна. Турк шингэрүүлсэн шатдаг хийн худалдан авалтаас гадна Азербайжанаас хоолойгоор авдаг түүхий эдээ нэмэгдүүлжээ,


Нөөцийг нь үнэлсэн байдлаас харахад энэхүү орд газар нь нэлээд том нь үнэн бөгөөд онолын хувьд Турк хийн импортын хэмжээгээ мэдэгдэхүйц бууруулах боломжтой юм хэмээн "Fitch” компанийн захирал Дмитрий Маринченко цохон тэмдэглэв. Ингэсэн тохиолдолд Оросоос авах худалдан авалтын хэмжээ нь тэг болтлоо унах боломжтой юм хэмээн тэрбээр үзэж байна.


"Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг үнэлэх ажил хараахан хийгдээгүй байгаа бөгөөд ашиг олох тухай ярихад эрт байна. Гэхдээ өөрсдийн нөөцөө боловсруулснаар дотоодын хэрэглэгчиддээ зориулж хийн үнээ бууруулах боломжтойгоос гадна худалдааны тэнцэл, үндэсний валютын тогтвортой байдалд эерэгээр нөлөөлөх нь тодорхой юм. Энэ утгаараа Оросын хувьд "Туркийн урсгал”-аас хий авах боломжтой хийн дэд бүтцүүдийг Европт барих нь илүү чухал юм” гэдгийг тэрбээр мөн цохон дурджээ.


Энэ талаар "Газпром” компани тайлбар өгөөгүй байна. Гэсэн ч нэгэн эх сурвалж мэдэгдэхдээ, "Туркийн хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа. Үүнээс гадна Турк нөөцөө эдийн засгийн хувьд үр ашигтай байдлаар олборлох хэрэгтэй. Иймд "Газпром” энэ асуудлаас эмээхэд арай эрт байна” гэжээ.

 


Харин "VYGON Consulting” компанийн зөвлөх Екатерина Колбикова үүнтэй холбогдуулан тайлбар өгөхдөө, орд газрыг Туркийн засгийн газар гурав хүрэхгүй жилийн дотор ашиглалтанд оруулахыг зорьж байгаа нь хэтэрхий ихийг санаад байгаа мэт сонсогдож байна. "Олборлолтынхоо хэмжээгээр тэргүүлэгчид тооцогддог Норвегт хүртэл хийн орд газраа нээхээс ашиг орлого олж эхлэх хүртэл дунджаар15 жилийн хугацаа шаардагдсан бол Хар тэнгист болон Сахалин дахь орд газрын хувьд 18 болон 24 жил тус бүр шаардагдана” хэмээн тэрбээр ярьсан байна.

 
 
Турк Хар тэнгист өөрийн “Газпром”-оо олжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

Өчигдөр, 20:21
Өчигдөр, 18:15
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өчигдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани