- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын тосны тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Газрын тосны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон холбох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд, хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг сонголоо.
Хоёр долоо хоногийн өмнө УИХ Газрын тосны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцсэн ч Засгийн газарт буцаах шийдвэрийг гаргаж байсан юм. УИХ-аас ийм шийдвэр гаргасан нь УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн онцлон хэлж байсанчлан уг хуульд "Ашигт тосыг өртөг нөхөхөөс өмнө ба хойно хуваах харьцаа нь хоногийн олборлолтын хэмжээнээс хамаарч хэлбэлздэг тул хатуу тоо тавих нь зохимжгүй, тодорхой тоо заахаас илүү гэрээгээр зохицуулах нь илүү зохимжтой” хэмээн үзэж, энэ заалтыг оруулаагүй нь алдаа боллоо хэмээн үзсэнтэй холбоотой. Тэгвэл Засгийн газраас хоёр дахь удаагаа өргөн мэдүүлээд буй дээрх Газрын тосны тухай хуульд эл заалт бүрэн агуулгаараа орж ирсэн байна. Мөн хуулийн төсөлд эрлийн үйл ажиллагаа явуулахад уламжлалт, уламжлалт бус газрын тосонд аль алинд нь өрөмдлөг хийхээр байсныг өөрчилж уламжлалт газрын тос болон байгалийн битумд өрөмдлөг хийхгүй, харин уламжлалт бус газрын тосонд өрөмдлөг хийхээр тусган оруулжээ. Түүнчлэн эрэл хийх болон газрын тосны орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад тэмдэгтийн хураамжтай байхаар, ашигт малтмалын тухай хуульд нүүрс олборлох явцад метан хий илэрвэл хэрхэн зохицуулах талаар тус тус тусгасан байна.
С.Одонтуяа: Хуульд эргэлзээтэй зүйл, заалт байж болохгүй
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа өмнөх хуулийн төслийг дэмжээгүй шалтгаанаа гурван үндэслэлээр тайлбарласан юм. Тэрээр хэлэхдээ:
Уг төсөлд нэлээд учир дутагдалтай заалтууд орсон байсныг манай гишүүд болон ажлын хэсгийнхэн мэдэж байсан. Эхлээд хуулиа баталчихаад, дараа нь нэмэлт өөрчлөлтөөр дутуу зүйлсийг оруулж ирэх тухай яригдсан учраас би үүнийг дэмжээгүй. УИХ бол тоглоомын газар биш, хариуцлагатай байх ёстой. Хууль батлагдлаа гээд УИХ-ын дарга алхаа цохиход энэ хуулийн талаар мэссэж дэлхийн өнцөг булан бүрт тарна. Бид араас нь ийм зүйлээ засах гэж байгаа юм хэмээн тайлбар тавих нь утгагүй.
Өмнөх төсөл дээр санал нийлээгүй үндсэн гурван зүйл бий. Нэгдүгээрт, уул уурхайн салбарын уналтыг зөвхөн гадаад нөхцөл байдалтай холбож үзэхээс гадна гол нөлөөлөх хүчин зүйл нь манай хууль эрхзүйн орчны тогтворгүй байдал юм. Улс төрчид нь энэ салбараараа шоу хийгээд сурчихсан, байнга популизм хийдэг. Үр дүнд нь уул уурхайн салбар уналтад орсон. Тиймээс газрын тосны хууль дээр маш болгоомжтой, анхааралтай ажиллах ёстой. Жилдээ 230 тэрбум төгрөгийн төлөвлөгөөтэй ажилладаг салбар. Мэргэжлийн холбоодоо сонсдоггүй, улс төрчид нь дураараа хууль оруулж ирдэг. Иймээс энэ асуудлыг долоо, эсвэл арав хоногийн наана, цаана хэлэлцэхэд ялгаа байхгүй.
Хоёрдугаарт, эргэлзээтэй зүйл, заалт хуульд байж болохгүй. Жишээлбэл, энэ хууль эргэж үйлчлэх юм уу эсвэл үйлчлэхгүй юм уу гэхчлэн ойлгомжгүй асуудлууд үүсдэг. Өргөдлийн байнгын хороонд иймэрхүү маргаантай асуудлуудаар маш их хандаж байна. Тэдгээр өргөдлүүдтэй нэг бүрчлэн танилцахад хууль эрхзүйн орчиндоо нарийн заалтууд оруулж өгөөгүйгээс үүдсэн гомдол санал, маргаан байдаг. Бид энд ярихдаа эргэж үйлчлэхгүй гэдэг. Гэтэл шүүх дээр очихоороо дандаа эргэж үйлчлээд, аж ахуйн нэгжүүдийг хохироосон байдаг. Шүүхийн маргаантай асуудлууд дээр судалгаа хийхэд, 70 хувь нь төрийн байгууллагын өөрсдийнх нь хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдсэн байдаг. Тухайлбал, хууль, дүрэм, журмууд нь өөр хоорондоо зөрчилддөг, нэг дүрэм нь нөгөөхөө үгүйсгэдэг гэх мэт.
Гуравдугаарт, 15.2 буюу "туслан гүйцэтгэгчээр Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийг тэргүүн ээлжинд оруулна” гэсэн заалтыг хасч оруулж ирсэн. Уг нь энэ маш чухал заалт байсан юм. Үндсэн үйл ажиллагаанд нарийн мэргэжлийн ажилтнууд шаардагдах тул бид ойлгож болно. Гэтэл туслан гүйцэтгэгчдээр үндэсний компаниуд оролцохгүй бол дандаа гадаадад бүртгэлтэй компаниуд цаагуураа гэрээгээ тохироод, манай улсад үр ашиг нь харагддаггүй. Эдгээр асуудлуудыг би дэмжээгүй учраас эсрэг санал өгсөн. Шинээр өргөн барьсан хуулийн төслийг урьдчилсан байдлаар харсан. Гол заалтуудыг зөв болгоод оруулж ирсэн байна. Тиймээс энэ хуулийг би дэмжиж байна гэдгээ илэрхийлээд, анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргав.
Д.Ганхуяг: Зарчмын зөрүүтэй асуудлаар нэгдсэн байр сууринд хүрлээ
Үүний дараа Уул уурхайн сайд Д.Ганхуяг С.Одонтуяа гишүүнтэй санал нэг байгаагаа хэлээд, түүний дэмжээгүй гурван асуудал энэ хуулийн төсөлд хэрхэн зохицуулагдсан талаар дараахь тайлбарыг өгсөн юм. Салбарын сайд хэлэхдээ:
Энэ хууль олон жил яригдсан. Өргөн баригдсанаасаа хойш бараг жил болж, батлагдахын даваан дээр асуудал үүссэн. Гэхдээ нэг мөр сайн хууль батлах ёстой гэсэн С.Одонтуяа гишүүний байр суурийг хүлээн зөвшөөрч байна. Газрын тос бол маш чухал салбар. Уламжлалт газрын тос буюу байгалийн хийнээс гадна бидэнд уламжлалт бус газрын тосны асар их баялаг байна. Судалгаа хийгдсэн. Олон төсөл эхлэхэд бэлэн байгаа. Заримдаа явцын дунд гарсан шийдвэр зөв болох нь бий. Холбогдох өөрчлөлт, анхаарал татсан, ээдрээтэй асуудлуудыг ойлгомжтой болгоод оруулж ирж байгаа. Үүнд С.Одонтуяа, Ц.Нямдорж нарын гишүүд маш сайн хамтарч ажилласан.
Хууль буцаж үйлчлэх тухай ярьсан. Манайд ерөнхийдөө хууль батлагдсан өдрөөсөө үйлчилдэг. Нөгөө талаар тухайн хуультай холбоотой хатуу сайн гэрээ байх юм бол зохицуулаад явчихдаг. Өнөөдрийн байдлаар Бүтээгдэхүүн хуваах гэрээ бол хууль гарсан ч буцаж үйлчлэхээргүй маш сайн зохицуулалттай. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр цөөн санал гарсан. Зарчмын ганц, хоёр зүйл дээр асуудал байсныг хэлэлцүүлгийн явцад ойлголцоод, нэгдсэн байр сууринд хүрээд дахин оруулж ирлээ.
Туслан гүйцэтгэгчийн тухайд нэгдүгээрт, бүртгэлтэй, хоёрдугаарт, татвар төлөгч байх ёстой, гуравдугаарт, тухайн захиалагчийн чанарыг хангасан бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ нийлүүлнэ гэсэн байдлаар оруулсан байгаа.
uls.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||