- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгой ойлгогдохоо байлаа
Оюутолгойн гэрээг анх байгуулснаас эхлэн ашгаа хэзээ өгөх бол гэж хүлээсээр, үр дүнг үзэх хүртэл монгол хүний нас гүйцэх, эсэхэд эргэлзэх болов.
Гэрээ зөв буруу, батална, батлахгүй гэж баахан ярьсан. Ашиглая гэж тохироод бас удсан. Гэрээнд өөрчлөлт оруулж, төрийн мэдлийн хувь хэмжээг 50-аас доошгүй байхаар нэмэгдүүлэх сонгуулийн амлалтаар бараг бүх нам сонгогчдын тархийг угаасан. Гэрээний нөхцлийг сайжруулж төслийн үе шатуудад хөрөнгө оруулалт ямар байхыг тодорхой болгоно гэж ажил хэрэгч дүр эсгэсэн. Харин хөрөнгө оруулагчдын зүгээс зардал өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ /эхлээд хоёр тэрбум байснаа дөрөв болгож, сүүлдээ 7.1 тэрбум болгосон/ хэтэрснээр санхүүжилт зогслоо хэмээн засгийн чихнээс байнга хонх уяж ирсэн. Уг нь "Рио Тинто” компани хөрөнгө оруулагчийн хувьд санхүүжилтийн асуудлаа дангаараа зохицуулах учиртай. Гэтэл далд уурхайг санхүүжүүлэхэд хөрөнгийн нийт хэмжээ арван тэрбум гаруй ам.доллар, түүнээс дөрвөн тэрбум ам.долларыг дэлхийн банк, санхүүгийн 15 байгууллагаас авахаар манай Засгийн газраас зөвшөөрөл хүсч захидал, бичиг шидэлцсээр удлаа.
Тэр нь санаснаар болоогүй учир /зээлийн хүсэлт өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээр тасалбар болж оны эцэс буюу арванхоёрдугаар сарын 31 хүртэл хойшлуулсан/ хаалгаа хааж, манайхны янзыг үзэх мэт цоожны нүхээр харж буй. Захидал тэргүүтнээр улстөржүүлж, захирлыг байтугай засгаа огцруулдаг туршлагатай манайхны хувьд "Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийг тэргүүлж асан Ц.Сэдванчигаар туг тахиж, хоёрдугаар ээлжийн нэг нөхөрт боломж олгосноос өөр ажил хэрэгч алхам хийгээгүй. Түүний хувьд Оюутолгойн санхүүжилтийн зээл нэрийн дор Монгол Улсаа дэлхийн банк, санхүүгийн 15 байгууллагын барьцаанд тавихын эсрэг байр суурь илэрхийлснийхээ төлөөсөнд захирлын суудлаараа дэнчин тавьсан гэх юм билээ. Зээлийн хүсэлтийн хугацаа ч ийнхүү монгол ардын үлгэр дэх "Маргааш гэхэд яг хийсэн ясан гэртэй болно” гэсэн бор шувууны хүлээлт, шаазгайн маргааш дуусдаггүй шиг Оюутолгойн маргаан өрнөж ирлээ.
Тэгвэл, одоо байдал ямар байна вэ. Бас л нэг захидлын сураг энэ хаврын салхитай хамт дэгдээд удлаа. /энэ нь Ц.Сэдванчигийн бичиж шуугиан тарьсан захидлаас хойшхи гурав дахь захидал. Дараа нь буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд "Эрдэнэс Оюутолгой” компаниас бас нэг захидал илгээсэн байдаг. Түүнд "Хоёр тал хөрөнгө оруулалтын асуудлыг олон улсын бизнесийн зохистой журмын дагуу түвэггүй шийдвэрлэж болно” хэмээн яаруулсан нь цагаан дээр хараар бичээстэй бий/. Тэр нь ямар нэгэн шат дамжлагагүйгээр шууд Засгийн газраас очсон гэх юм билээ. Харин түүнийг нь бүрэн эхээр хэвлэсэн нэгэн сэтгүүлийг олон нийтийн гар дээр очихоос урьтаж хураасан гэлцдэг. Утга нь манай улсын эдийн засаг унасан учраас Оюутолгойн далд уурхайд хөрөнгө оруулах хоёрдугаар ээлжийн санхүүжилтийг яаралтай шийдэх, ТЭЗҮ-г яаравчлах тухай. Нэг ёсондоо тэр нь Монгол Улсын өмнөөс дэлхийн банк, санхүүгийн 15 байгууллагаас зээл авч өр үүсгэхийг зөвшөөрсөн, нэг ёсондоо зээлийн баталгаа болж буй захидал юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгой өр тавьж болно, түүнийх нь 34 хувийг манайх хариуцна гэж гэсэн үг. Энд нэг аюул байгаа нь манайх өр тавихыг зөвшөөрчихлөө гэхэд банкууд түүнийг нь цааш зарж бас болно. Үүнийг л эх орноо ломбардад тавьж болохгүй, үндэсний аюулгүй байдалд харшиллаа гэж зарим нь анхааруулж байгаа. Тэгээд ч Засгийн газар дангаараа шийдэх эрхгүй, УИХ-аар хянуулж баталгаа авах ёстой. Тиймээс зээлийн хүсэлтийг гурван удаа хойшлуулсан. Сүүлчийнх нь өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээр дуусгавар болгож, оны төгсгөлд буюу арванхоёрдугаар сарын 31 хүртэл хугацааг сунгасан. Үүнд манай Засгийн газар гүнээ харамсч байгаагаа дээрх захидлаар мэдэгджээ. Далд уурхайн санхүүжилт рүү л ухасхийснээс бус үнэндээ бол манайхан ТЭЗҮ-гээ тодорхой болгоход ач холбогдол өгөөгүй. Үүнээс эхлээд мөнгө авч бусдын аманд орчихоод дараа нь тэрэнд нь тааруулж ТЭЗҮ-г хийдэг гэж ойлгохоор байгаа юм. Үүнээс "Рио Тинто” юу ойлгож авсан бэ гэхээр манай улсыг мөнгөгүй, дээр нь өрөнд орчихсон бажгадаж байна гэдгийг бэлхэн харж байгаа биз. Тэгэхээр хөрөнгө оруулахыг хэсэгтээ л яарахгүй нь ойлгомжтой.
Манай Засгийн газрын хувьд эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөртөө Оюутолгойг бодлогоор дэмжих тухай тогтоолын төсөл ярьж, УИХ-аар саяхан батлуулсан. Тогтоолын төсөлд зээлийн нөхцөл гэхчлэн тодорхой зүйл тусгаагүй. Ерөнхийдөө "Санхүүжилтийг дэмжинэ” гэсэн утгаар баталчихсан. Мөн тогтоолын төсөлд УИХ, Засгийн газар дэмжинэ гэж орсон ч батлахдаа УИХ гэснийг хассан. Эдийн засгийн сайдын хэлээд байгаачлан "Бид өр тавъя” гээд байгаа Засгийн газрын хувьд нөхцөл нь ийнхүү бүрдэж байх шиг. Оюутолгойн хөрөнгө оруулалт, зардлын тайланг сонсъё, аудитын дүнтэй танилцая гэсэн бусад шаардлагуудыг ч зориуд орхигдуулж УИХ ус балгасан мэт байх боллоо. Ийнхүү чимээгүй байж байгаад Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг эхлүүлэх л үлдэж байгаа бол цаашид ямар үйл явдлууд өрнөх нь хөшигний ард хэн гэдэг найруулагчийн дэглэлтээр явагдахыг хэлж мэдэхгүй. Далд уурхай гэснээс эхлээд Оюутолгой улам л ойлгомжгүй, далд байдал руу явж байна.
"ОЮУТОЛГОЙ” КОМПАНИ ХАРИУ ӨГСӨНГҮЙ
"Оюутолгой” компани 300 ажилтнаа ажлаас халжээ гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарч байна. Мөн далд уурхайн хоёрдугаар шатны санхүүжилттэй холбоотой таамаг, хардлага ч газар авсан. Эдгээр мэдээлэлд албан ёсны хариулт авахаар "Оюутолгой” компанийн хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтнуудад өчигдөр 10.30 цагт хандсан юм. Тэд "Дотоод ажилтай” гэсэн тайлбар өгсөн бөгөөд албан ёсны байр суурь илэрхийлэх хүн олдсонгүй.
Хэн юу хэлэв?
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган:
-"Өнөөдрийг хүртэл бид "Оюутолгой” төсөлд хатуурхсан байр суурь гаргаж байгаагүй. Манай зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлсээр байгаа. Харин гадаад ертөнцөд манай улсын Засгийн газар буруутай мэтээр ойлгуулж байгаа нь харамсалтай байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Миний хувьд Оюутолгойн өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг онцолж мэдэх юм алга. Хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээллийн төвшинд байна. Ер нь Оюутолгойн гүний уурхай асуудалтай байгаа гэж ойлгож байгаа. Оюутолгой бүрэн чадлаараа ажиллаад явахад Монголд үр ашигтай төсөл гэсэн байр суурьтай байна. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаа хийгээд явж байх үед Монгол Улсын эдийн засаг ямар байдалтай байсныг бид бүгд мэднэ. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагууд ч сайн байсан. Харамсалтай нь манайд ашигтай хөрөнгө оруулалт хийж байсан гадныхныг 1.5 жилийн дараа баяртай гэснээр асуудал өөр болсон.
УИХ-ын гишүүн Г.Уянга:
-Оюутолгой маш алдагдалтай гэрээ болсон. Энэ гэрээг зайлшгүй өөрчлөх ёстой. Монголчуудад ашиггүй, ашиг нь ойрын үед харагдахгүй улам бүр алдагдалд орж байгаа тохиодолд энэ гэрээг зогсоосон ч буруудахгүй. УИХ-ын хэсэг гишүүд нийлээд Засгийн газарт асуулга тавьсан. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт гурав дахин өссөн. Үүнтэй холбоотой өсөлтийн шалтгааныг тодруулах аудит ажилласан байгаа. Аудитын дүнг өгч, ил тод болгооч гэсэн утга бүхий хүсэлт гаргасан ч хариу одоо болтол ирээгүй. Эхлээд аудитын дүнг тодорхой болгох ёстой. Учир нь анхны хөрөнгө оруулалт гурав дахин өсөх тусам өсөлтийн 34 хувийг монголчууд өндөр хүүтэй зээлээр төлж байгаа гэдгийг мартаж болохгүй. Өнгөрсөн жилээс 150 сая ам.долларыг зөвхөн хүүнд төлж эхэлсэн. Харин үр ашиг нь харагдахгүй байсаар байна.
Ч.ОЛДОХ
Эх сурвалж: Зууны мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||