Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цагаан суваргын ордоос хоёр их наядын ашиг олно

Цагаан суваргын ордоос хоёр их наядын ашиг олно

Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрээс долоо,  Оюутолгойгоос 30 дахин бага нөөцтэй Цагаан суваргын ордын 34 хувийг төр эзэмшилдээ авах тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор өчигдөр хэлэлцэв. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөнд энэ ордыг ашиглахаар оруулсан учир тогтоолыг Засгийн газар яаралтай журмаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан юм.  Стратегийн ач холбогдол бүхий 15 ордод ордог энэ ордын тодорхой хувийг төр хуулийн дагуу эзэмшиж шаардлагатай хөрөнгийг оруулна гэж үзжээ. Энэ ордын бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж ашиглалтад оруулахад бэлэн болсон тухай Уул уурхайн сайд Д.Ганхуяг байнгын хорооны гишүүдэд танилцуулав.

 

 

Цагаан суваргын зэс-молибдений орд нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Монголын алт” компани (МАК) юм.  Тухайн ордод нарийвчилсан хайгуулын ажлыг төсвийн хөрөнгөөр хийжээ. "Монголын алт” нь 2001-2008 онд өөрийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуулын ажил хийж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийн тайлангаа хэлэлцүүлэн 250.4 сая тонн хүдэр, 1.6 сая тонн зэс, 66167 тонн молибден 11.127 тонн алтыг улсын бүртгэлд бүртгүүлжээ. Мөн тус компани улсын төсвийн хөрөнгөөр хийсэн урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын зардлаа төрд төлсөн байна. Одоогоор МАК тус ордод 323.1 сая ам.долларын хөрөнгө оруулаад байна.

 

 

Цагаан суваргын ордын 34 хувийг төр эзэмшилдээ авах,төрийн эзэмшлийн хувь, хэмжээг санхүүжүүлэх хөрөнгийг тогтоох, төрийн эзэмшлийн хувийг "Эрдэнэс МГЛ”-д эзэмшүүлнэ гэсэн гурван заалтыг тогтоолын төсөлд тусгасан байна. Энэ асуудлыг МАН-ын голдуу гишүүд эсэргүүцэж, АН-ынхан дэмжиж байлаа. Үндэсний томоохон компаниас ордыг төр булаах нь буруу гэж үзэж буй гишүүд байхад стратегийн ордод төрийн эзэмшил заавал байх ёстой гэж зарим нь үзэж байв. Оюутолгойд төр 34 хувийг эзэмшдэг ч ямар ч үнэ цэнэгүй, тэгээд ч энэ асуудлыг зохистойгоор шийдээгүй байхад дахин нэг ордод төр гар дүрж болохгүй гэж үзсэн гишүүд олон байв. Гэвч энэ тогтоолыг олонхийн саналаар хэлэлцэхээр боллоо.

Байнгын хорооны гишүүдийн асуултад Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон МАК-ын дэд ерөнхийлөгч Г.Цогт, Уул уурхайн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Б.Батхүү нар хариулав.

Ц.Нямдорж:

-Ордын 34 хувийг төр авна гэв үү. Үнэн бол үнэхээр завхрал. 34 хувийг эзэмшиж, түүнийхээ хувиар хөрөнгө оруулна гэсэн заалт хуульд байхгүй шүү сайд аа?

Д.Ганхуяг:

-Одоогийн хүчин төгөлдөр хуулийн дагуу тогтоолыг боловсруулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-д "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасан байгаа.

Д.Ганбат:

-Яагаад төр хувийн хэвшлийн бизнесийн 34 хувийг авах гээд байна вэ. Юу нь ашигтай юм бэ. Цаана нь ямар асуудал байгаа вэ. Яагаад ийм тогтоол боловсруулав?

Д.Ганхуяг:

-Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг саяхан баталсан. Ашигт малтмалын тухай хууль одоогоор хүчин төгөлдөр байна. Засгийн газар хууль, тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Төрийн оролцоо зохистой төвшиндөө байх ёстой гэдэгт санал нэг байна. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөний дагуу тогтоолыг оруулсан.

Д.Ганбат:

-МАК ордынхоо 34 хувийг төрд өгөх нь ашигтай юу?

Г.Цогт:

-МАК төслийн ажлыг эхлүүлсэн. Гадаадын банкнаас хөрөнгө оруулалтын зээл авсан ч одоогоор санхүүжилт зогсонги байдалд хүрсэн. Иймд асуудлыг энэ хэмжээнд тавих болсон.

Д.Батцогт:

-МАК ордын хувийг төрд өгөх сонирхолтой юу?

Г.Цогт:

-Байхгүй.

Д.Батцогт:

-МАК үндэсний компани. Төр түүнийг дэмжих ёстой ч 34 хувийг нь булааж авах юм уу. Ордын үнэлгээ хэд вэ. 34 хувийг авахдаа төр хэдийг төлөх вэ?

Д.Ганхуяг:

-Нэг тэрбум 30 сая ам.долларын өртэй ТЭЗҮ гаргасан. 34 хувийн үнэлгээ 350 сая ам.доллар болно.

Л.Энх-Амгалан:

-Хэдий хугацаанд хөрөнгөө нөхөх вэ. Жилд төсөвт хэдэн төгрөг оруулах вэ, хэр өгөөжтэй юм бэ. Нарийн тооцоо бий юу?

Б.Батхүү:

-6.6 жилд хөрөнгөө нөхнө. Энэ бол 17 жилийн хугацаатай ажиллах төсөл юм. Энэ хугацаанд 11 их наяд төгрөгийн борлуулалт хийх бөгөөд хоёр их наядын ашигтай ажиллах төсөл юм.

Л.Энх-Амгалан:

-Хангалттай өгөөж алга. Ийм төсөлд төр татвар төлөгч иргэдийн халааснаас 350 сая ам.доллар гаргаж яах юм бэ. Ийм мөнгө хаана байна?

Д.Ганхуяг:

-Сангийн яамнаас авна. Мөнгө цаас гаргадаг яам байгаа.

 

М.ГАН

Эх сурвалж: Зууны мэдээ

Цагаан суваргын ордоос хоёр их наядын ашиг олно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани