Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сибирийн дулаарал дэлхийг түгшээнэ

 

Сибирийн дулаарал дэлхийг түгшээнэ

 

Оросын Сибирьт дэгдсэн ойн их түймэр дэлхийн хэвлэлүүдийн анхаарлын төвд орж, ноцтой асуудал болон хувирчээ. Испанийн "La Vanguardia” сонинд бичсэнээр, Сибирийн бүс нутагт удаан хугацаагаар хэт халж байгаа нь ойн түймэр дэгдээснээс гадна мөнх цэвдгийг хайлуулсаар байна. Энэ нь Орос улс төдийгүй дэлхий дахинд маш ноцтой уршиг тарих болно. Тэр тусмаа хойд хэсгээрээ Сибирийн их тайгын төгсгөл болж, өмнөд хэсгээрээ Төв Азийн хээр цөлийн эхлэл болж байдаг Монгол орны ойн сан, байгаль цаг уурт нөлөөлөхгүй гэх аргагүй. Үүнээс үүдэн Сибирийн дулаарлын талаар "La Vanguardia” болон Францын "Le Monde” сонины нийтлэлчид сэтгэл түгшин бичсэнийг тоймлон хүргэж байна. 

Якутын хойд нутагт орших Верхоянск хотод өнгөрсөн 6 дугаар сарын 20-ны өдөр +38°C хүрч халсан тухай мэдээ дэлхийн томоохон сонинуудын тэргүүн нүүрт нийтлэгдсэнийг хүмүүс төдийлөн анзаарсангүй. 1933 оны өвөл -68°C  хүртэл хүйтэрч, "рекорд амжилт” тогтоож байсан энэ хотод ингэтлээ хүчтэй хална гэдэг бол ой тойнд оромгүй үзэгдэл юм. Тэр тусмаа энэ их халалтаас хойш агаарын хэм +30-аас буухгүй байгаа нь үнэхээрийн "гаж үзэгдэл” мөн. Хотын статустай боловч ердөө 1000 гаруйхан хүнтэй энэ тосгоны оршин суугчдад "экологийн сүйрэлд хамгийн түрүүнд бид өртөх нь” гэсэн таагүй бодол төрсөн буй заа. 
 
 
 
"Яма голд шумбаж буй хүүхдүүд тун баяртай байгаа. Гэхдээ энэ бол хэвийн бус, аюултай үзэгдэл гэдгийг оршин суугчид мэдэрч байна” хэмээн Верхоянск хотын дарга Е.Потапов ярилаа. Эрс тэс уур амьсгалд дасан зохицсон нутгийн иргэд болох цаа бугачид, уурхайчдын хувьд амьдрал ахуйд нь төдийлөн их өөрчлөлт гараагүй бол хэт халалтын улмаас өвс ургамлын гарц муудсан нь мал сүрэг хорогдох эрсдэл нүүрлэж байна. 
 
 
 
Хэт халалтын "рекорд амжилт” эвдэгдсэний сацуу эрт дулаарч байгаа нь түгшүүр төрүүлж байна. Сибирьт 4 дүгээр сард гэхэд +30°C-ээс давж халах болж, 1930 онд цаг уурын ажиглалт явуулж эхэлснээс хойших хугацаан дахь хамгийн дулаахан өвөл /2019-2020/ болж өнгөрлөө. 1-6 дугаар сарын хугацаанд Сибирьт агаарын дундаж хэм 5 градусаар дээшилж, зарим районд бүр 10 градусаар нэмэгдсэн байна. Хэт дулаарал 6 сараас дээш хугацаагаар үргэлжилж байгаа нь эрдэмтдийн гайхшралыг төрүүлсээр. Их Британийн Цаг уурын алба компьютерийн загварчлал ашиглан хийсэн судалгааны дүнг үзвэл "хүний нөлөө байгаагүй бол агаарын хэм одооных шиг огцом өсөх магадлал 80 мянган жилд ганцхан удаа тохиох байжээ”.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Орос улс дахь салбарын "Уур амьсгал ба эрчим хүч” төслийн удирдагч А.Кокорин ярихдаа "Арктикийн дулаарлын улмаас хойноос урагш, урдаас хойш чиглэсэн агаарын урсгалын солилцоо явагддаг. Өмнө зүгээс ирж буй агаарын урсгал Якутад нэвтэрснээр одоо Сибирьт явагдаж буй цаг уурын үзэгдлүүд бий болсон. Өмнө нь ийм үзэгдэл болж байсан, гэхдээ одоо илүү хүчтэй, ойр ойрхон давтамжтай болоод байна” гэж тайлбарлалаа.
 
 
 
Дэлхийн бусад бүс нутагтай харьцуулахад уур амьсгалын дулаарал Арктикт 2 дахин хурдан явагдаж байгаа юм. Учир нь, агаарын хэм эрс өссөнөөр цас мөс хайлж, гэрлийг ойлгодог цагаан өнгөтэй гадаргуу нь бараандуу өнгөтэй далай тэнгис, өвс ургамлаар хучигдсанаар нарны гэрлийг илүү ихээр шингээх болжээ. Үүний улмаас Оросын Сибирь, Арктикийн бүс нутгууд байгаль цаг уурын гамшигт үзэгдлүүдэд нэрвэгдсээр. Дээр дурдсанчлан ойн түймэр дэгдэж, үер болсоор. Урьд нь сибирийнхэн эдгээр гамшгийн талаар ямар ч ойлголтгүй байсан бол өдгөө тэдний нутагт зун цагийн ердийн өнгө төрх болжээ. 
 
 
 
 
Түүнээс гадна, Норильск хотод энэ оны 5 дугаар сард түлш хадгалах сав нуран унаж, гол руу нефть асгарсны улмаас экологийн сүйрэл болсон. Никель ба палладий олборлолтоор дэлхийд тэргүүлдэг "Норникель” компанийн эзэмшдэг ордоос 20 мянга гаруй тонн түлш асгарсан нь мөнх цэвдэг хайлсны улмаас түлш хадгалах савны тулгуурууд хугарсантай холбоотой байж магадгүй хэмээн албаныхан таамаглаж байна.
 
 
Орос улсын эдийн засаг Арктикийн бүс нутаг дахь ашигт малтмал, ялангуяа нефть, хийнээс ихээхэн хамаардаг. Америкийн "Морган Стэнли” санхүүгийн нэгдлийн тайланд дурдсанаар, Орост олборлож буй нийт хий ба алмаазны 90 орчим хувь, палладий гэдэг үнэт металлын нөөцийн 30 хувь, нефть-хий олборлох дэд бүтцийн 80 хувь нь мөнх цэвдэгтэй бүс нутагт байдаг ажээ. Оросын нутаг дэвсгэрийн 60 орчим хувийг эзэлдэг мөнх цэвдэгтэй газар орны уур амьсгал өөрчлөгдөх нь хөрсийг тогтворгүй болгож, үйлдвэрлэлийн ба нийтийн аж ахуйн дэд бүтцэд ноцтой хохирол учруулна. Сибирийн хойд хэсэгт хүн ам сийрэг оршин суудаг боловч тэнд Оросын "Газпром”, "НОВАТЭК”, "АЛРОСА” зэрэг том компаниуд олборлолт явуулдаг учраас ирээдүйд эдгээр компани хохирол амсах эрсдэл өндөр.  Мөн хатуу хөрстэй Якутск хотын байшингуудын ихэнх нь тулгуур дээр тогтдог учраас хэт халалтын улмаас хөрс зөөлрөх үед нурах аюул бий боллоо. Хуучны модон байшингууд аль хэдийнэ нураад эхэлжээ.
 
 
Нөгөөтэйгүүр, мөнх цэвдэг хайлж байгаа нь уур амьсгалын өөрчлөлттэй хийж буй тэмцэлд бас нэгэн саад тотгорыг бий болголоо. Багцаагаар 1 км-ийн гүнтэй мөнх цэвдгийн зөвхөн өнгөн хэсэг нь хайлж байгаа хэдий ч агаар мандалд нүүрсхүчлийн хий, метан хий, хүлэмжийн хий үлэмж хэмжээгээр цацагдаж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийг улам хурдасгаж байна хэмээн Greenpeace байгууллагын уур амьсгалын төслийн удирдагч В.Яблоков ярилаа.
 
 
Байгалийн гамшгийн тухайд, өнгөрсөн 2019 он Оросын хувьд маш их түгшүүртэй жил байлаа. Зөвхөн 8 дугаар сард гэхэд 4 сая га ой шатжээ. Цас их хэмжээгээр хайлснаас болж зуны улиралд өвс ургамал хатаж, улмаар түймэр дэгдэж, сүүлийн 10 жилийн хугацаанд түймэрт нэрвэгдсэн талбайн хэмжээ 2 дахин нэмэгджээ. Түүнээс гадна, хэт ховдог төөлүүр хорхой олширч, нарсны шилмүүсийг асар ихээр түүж идсэнээр ойн санг сүйтгэж байна. 
Түймрийн цар хүрээ хойд зүгт улам тэлсээр Якутийн "Кыталык" дархан цаазат газарт хүрснийг А.Кокорин дурдсан бол хиймэл дагуулаас авсан зурагт үндэслэн Дэлхийн Цаг уурын байгууллагын төлөөлөгчдийн баталж байгаагаар, түймрийн голомт Хойд Мөсөн далайгаас ердөө 8-хан км-ийн зайд иржээ.  
2020 онд ч гэсэн нөхцөл байдал сайнгүй хэвээр. Он гарснаас хойш 3,7 сая га газар түймэрт нэрвэгдэж, үүний улмаас зөвхөн 6 дугаар сард гэхэд агаар мандалд 59 сая тн нүүрсхүчлийн хий цацагдсан нь Португал улсын бүтэн жилд ялгаруулж буй хорт хийн хаягдлаас давж байгаа юм.
Сибирийн өмнөд хэсэгт 2019 онд дэгдсэн ойн их түймэр энэ онд үерийн гамшиг байдлаар давтагдаж болзошгүйг судлаачид анхааруулж байна. Энэ бүх гамшигт үзэгдэл нь дэлхийн хөргүүр гэгддэг Хойд туйл, Арктикийн байгаль цаг уурын тэнцвэрийг улам алдагдуулсаар. 
Туйлын цас мөсөн бүрхүүл арилж, түймэр дэгдэж, мөнх цэвдэг хайлсаар байгаа нь зэрлэг амьтдын амьдрах орчинд маш сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, Арктикийн мөс хавар болмогц маш түргэн хайлж байгаагийн улмаас цагаан баавгайнуудын ихэнх нь хуурай газарт гарч ирэхээс аргагүйд хүрдэг. Баавгайнууд хогийн цэг дээрээс хоол олж идэхийн тулд суурин газарт хүрч ирэн, хүмүүстэй шууд хөрш амьдрах болжээ. 2019 оны 2 дугаар сард Арктик дахь Баренцын тэнгис ба Карын тэнгисийн дунд орших Шинэ газрын "Белушья Губа” гэдэг тосгонд хэсэг цагаан баавгайнууд хэдэн сарын турш эргэлдэж, 2400 гаруй оршин суугчдыг айлган түгшээж байв.
 
 
Мөн түймэр дэгдсэн үед шувуудын амьдрах орчин хумигдах төдийгүй хоол тэжээл /загас/ нь ховордох учраас өөр газар руу нүүдэллэхээс аргагүйд хүрнэ. Түүнчлэн энэ онд гэхэд Колийн хойг дахь Цагаан тэнгисийн мөсөн бүрхүүл хайлсны улмаас туйлын цаа буганууд нутаг сэлгэх боломжгүй болжээ.  
Энэ бүх баримтаас дүгнэлт хийхэд, дэлхийн дулааралтай холбоотойгоор Хойд тэнгисийн мөс хайлж, хөлөг онгоцууд зорчих боломжтой болсон ч гэлээ үүний үр өгөөж нь мөнх цэвдэг хайлснаас үүдэлтэй эдийн засгийн алдагдлаас хамаагүй бага байх төлөвтэй. Ийм учраас алдагдлыг багасгаж, боломжийг ашиглах үүднээс Оросын Ерөнхийлөгч В.Путин "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох Үндэсний төлөвлөгөө”-г хэлэлцүүлэн баталжээ.
 
 
Б.Адъяахүү


Сибирийн дулаарал дэлхийг түгшээнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани