- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2014.05.28/ хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон
холбогдох бусад хуулийн төслүүдийг /Засгийн газар 2014.05.23-ны өдөр
өргөн мэдүүлсэн / хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос,
байгалийн хий, уламжлалт бус газрын тосны талаарх ойлголт, төрийн
байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг
тодорхой болгон, роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах,
хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй
болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой
харилцааг боловсронгуй болгон хуульчлах зайлшгүй шаардлагатай байгаа тул
уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөл боловсруулахтай холбогдуулан тусгай зөвшөөрлийн болон
нөөц ашигласны төлбөрөөс улсын, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, байгаль
орчныг нөхөн сэргээх баталгаа болгож эскроу дансанд байршуулах мөнгөн
хөрөнгийн хувь хэмжээ болон бусад шаардлагатай эдийн засгийн тооцоо,
судалгааг хийжээ. Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асууж, санал хэлсэн.
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Монголын эрдэс баялагийн салбарын
хууль, эрх зүй тогтвортой байгаасай гэдгийг гадны хөрөнгө оруулагчид
хүсч байгаа. Иймд гадны хөрөнгө оруулалтыг татсан, хууль эрх зүйн хувьд
бусад орнуудтай өрсөлдөхүйц хууль гаргах шаардлагатай гэдгийг онцолж
байсан бол Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, хуулийн төслийг өмнө нь
Их Хурал хүлээж авалгүй буцаасан.
Одоо оруулж ирж байгаа хуулийн төсөлд тодорхой саналууд байгаа ч
хөрөнгө оруулалтыг муутгасан орчинг бүрдүүлэхээр байна гэсэн шүүмжлэлийг
хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, хуулийг шинэчлэх нь
зөв. Гэхдээ хуулийн өмнөх эрх зүйн орчныг муутгахгүй байх нь чухал
гээд, төсөлд улсын төсвөөр хайгуул хийнэ гэж заасныг сайтар бодох
хэрэгтэйг анхааруулав.
Хуралдаанаар хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг
байгуулах саналыг гишүүдийн олонхи дэмжиж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын
Их Хурлын гишүүн Ц.Нямдоржийг баталлаа. Ингээд хуулийн төслүүдийг
чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхийг гишүүдийн олонхи дэмжлээ.
Үүний дараа Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслүүдийн /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.05.02-ны
өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.08.28-ны өдөр
өргөн мэдүүлсэн жижиг хувьцаа эзэмшигчдын эрх ашгийг хамгаалах тухай/
эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр
болов.
Хуралдааны удаах асуудал "Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь
тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар
2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/ -ийг хэлэлцэх эсэх асуудал байв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулсан
юм.
Цагаан суваргын зэс-молибдений орд нь Дорноговь аймгийн Мандах сумын
нутагт оршдог. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Монголын алт (МАК)”
ХХК.
Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дугаар зүйлд "Улсын төсвийн
оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол
бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн
34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг
төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах
гэрээгээр тодорхойлно” гэж зааснаар тус төслийн нийт хөрөнгө оруулалт
болох 1031,2 сая ам.долларын 34 хувь болох 350,6 сая ам.долларын
хөрөнгийг оруулснаар, төр 34 хувийн хувьцааг эзэмших Улсын Их Хурлын
тогтоолын төслийг боловсруулсан байна.
Мөн тогтоолын төсөлд тус ордын төрийн эзэмшлийн 34 хувьтай тэнцэх
хувьцааг тухайн ордод оруулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн оруулсан
хөрөнгийн 34 хувь буюу 350.6 сая ам.долларын санхүүжилтийг 2014 оны 2
дугаар улиралд Засгийн газрын бонд гарган шийдвэрлэхээр тусгажээ.
Түүнчлэн төрийн эзэмшлийн хувьцааг "Эрдэнэс МГЛ” ХХК-нд эзэмшүүлж,
Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтарсан компани
байгуулах талаар тусгасан байна. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их
Хурлын гишүүн Я.Содбаатар, Ц.Нямдорж, Б.Ганбат, Д.Батцогт, Л.Энх-Амгалан
нар асуулт асууж хариулт авав.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
Мөн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг,
нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ. Ажлын
хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Үндэсний Аудитын
газрын танилцуулгыг Үндэсний Аудитын газрын Ерөнхий аудитор А.Зангад
танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд
гараагүй тул Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх
Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцсэн тухай Байнгын хорооны санал,
дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
Хуралдааны эцэст Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр
хэрэгжүүлэх "Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх
төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцлээ.
Нийт төслийн хэмжээ 6,4 сая евро бөгөөд энэхүү төслийг хэрэгжүүлснээр
эмч нарын ур чадвар дээшлэхийн зэрэгцээ баруун бүсийн иргэд орон
нутагтаа оношлуулж эмчлүүлэх боломж бүрдэх ажээ. Хэлэлцэж буй асуудалтай
холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул төслийг
хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны санал дүгнэлтийг Аюулгүй байдал,
гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Тогтоолын хавсралтуудад нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх
байсан ч уг асуудлыг намын бүлгүүд дээр ярилцах боломж олгох талаар
Я.Содбаатар гишүүний гаргасан горимын саналыг гишүүд дэмжсэнээр
тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулав.
Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг ажлаа
дуусаагүй тул хуулийн төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо
хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах хэлтэс мэдээлэв.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||