Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хууль, хяналтын байгууллагад бугшсан идээ бээр буюу Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг

Хууль, хяналтын байгууллагад бугшсан идээ бээр буюу Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг

 

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг бол Монгол Улсын хууль хяналтын байгууллага авлига, хээл хахуульд хэрхэн идэгдэж, энэ нь идээ бээр болтлоо бугшсаны нэгээхэн жишээ, хамгийн том нотолгоо, баталгаа юм. Уг нь шүүгч бол хууль гэдэг ганцхан эзэнтэй, зөвхөн тэр дагуу л үнэн, худлыг дэнсэлж, эрх ашиг нь зөрчигдөж байгаа эгэл жирийн иргэдийг хамгаалж, нийгмийн аливаа зөрчилдөөнтэй асуудлыг шийдвэрлэх эцсийн цэг нь байх учиртай. Гэтэл өнөөдөр шүүгч нар мөнгө, эрх мэдэл, сүр хүчний өмнө хэрхэн бөхийж, мөрөөрөө хөдөлмөрлөж байгаа иргэдийн хөдөлмөрийг яаж ч шулахаас буцахааргүй болсны баталгаа нь Салхитын мөнгөний ордны хэрэг. БНХАУ-ын дундаас доод түвшний бизнес эрхлэгчид манай улсын уул уурхайн салбарт орж ирээд тоглолт хийхэд л Монголын төр засаг хууль хяналтын байгууллага хоёр хуваагдаж байгаа нь харамсалтай юм. Манай улсын хууль сахиулах байгууллагын дархлаа ямар сул байгаа нь Салхитын мөнгөний орд тойрсон хэрүүл маргаан, хууль бус үйлдлүүд, 1.3 сая ам.долларын авлигын гэмт хэргээс тод харагдах аж. 

    Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний орд газарт шунасан хятадуудын тэмцэл цагаандаа гарснаар энэ хэрэг ил болсон. Тэд манай улсын хууль хяналтын байгууллагын томоохон албан тушаалтнуудыг хоёр хуваан талцуулж, гарынхаа үзүүрээр хэргээ бүтээх хэмжээнд хүртэл хөлсний нохой болгожээ. Ингэхдээ нэг нь нөгөөгөөсөө илүү гарахын тулд тэднээр хууль бус үйлдэл хийлгэж, мөрөөрөө ажлаа хийж байгаа төрийн албан хаагчдыг хүртэл хөлдөө чирсэн байдаг. Салхитын мөнгөний ордын хэрүүл маргаанд хууль хяналтын байгууллагын нэртэй генералаас удирдах албан тушаал хашиж буй цагдаагийн хурандаа, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дарга нар хүртэл орооцолдсон. Энэ хэргийн эргэн тойронд болсон үйл явдлыг сануулъя. 

                                       САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД ХЯТАДУУДЫНХ БОЛСОН ТҮҮХ

Дундговь аймгийн Гурван сайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байх Салхитын мөнгөний орд газар Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан гэх хоёр хүний мэдэлд байжээ. Тэд 2010 онд "Жи Пи Эф” гэх нэртэй компани байгуулж, Ш.Мөнгөншагай Салхитын мөнгөний орд газрын 60 хувийг эзэмшдэг байж. Гэтэл компанийн 40 хувийг эзэмшигч Г.Жаргалантай БНХАУ-ын иргэн холбогдож, Салхитын мөнгөний орд газрыг худалдаж авах санал тавьсан аж.

Дундговь аймгийн Гурван сайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байх Салхитын мөнгөний орд газар Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан гэх хоёр хүний мэдэлд байжээ.

Үүнийг Г.Жаргалан Ш.Мөнгөншагайд хэлж,  ордоо зарахаар болж мөнгө төгрөгөө өгч авалцсан ч Ш.Мөнгөншагай орд зарах үйл ажиллагаанд огт оролцоогүй гэнэ. Салхитын мөнгөний орд газрыг худалдаж авсан хятад үйл ажиллагаа явуулах гэсэн боловч өөрийн гэсэн компани байхгүй байж. Тиймээс манай улсад зургаан жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа "Си Си Эм Икс” компанийн захирал, нутаг нэгтэн Жин Жиаминтай холбогдож хамтран ажиллаж эхэлжээ. Ингэж Салхитын мөнгөний орд газар анх хятадуудын гарт очсон аж. Хятадууд уурхайг эрх мэдэлдээ авсны дараа маш хурдацтайгаар уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 

              Ш.МӨНГӨНШАГАЙ ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ НЬ ҮНЭН Ч ХУУРАМЧААР ЗУРАХЫГ ЗӨВШӨӨРЧЭЭ

Гэвч Салхитын мөнгөний орд газрын эзэн Ш.Мөнгөншагай гэгч "Миний гарын үсгийг БНХАУ-ын иргэд хуурамчаар үйлдэж, "Жи Пи Эф” компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдан авах гэрээг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хууль бус аргаар авсан байна” гэх утга бүхий гомдлыг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Түүний гаргасан нэхэмжлэлийн дагуу тус шүүх 2016 оны арваннэгдүгээр сард хуралдаж, "Жи Пи Эф” компанийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдгийг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн гаргажээ. Мөн давж заалдах болон Улсын дээд шүүх ч хятадуудыг хуурамч гарын үсэг зурж, Салхитын мөнгөний орд газрыг хууль бус аргаар авсан гэдгийг тогтоосон байна. Гурван шатны шүүхийн шийдвэрийг Улсын бүртгэлийн газар биелүүлж, "Жи Пи Эф” компанийн хувьцаа эзэмшигчээр Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарыг бүртгэжээ. Улсын дээд шүүхээс дээрх шийдвэр гарсны дараа "Жи Пи Эф” компанийн 40 хувийг хувьцаа эзэмшигч Г.Жаргалан өөртөө байгаа бүх хувьцаагаа Ш.Мөнгөншагайд зарсан байна. Харин Ш.Мөнгөншагай "Амин билэгт” компанитай харилцан тохиролцож, өөрийн 100 хувийн эзэмшилд ирсэн "Жи Пи Эф” компани буюу Дундговь аймгийн Гурвансайханы Салхитын мөнгөний орд газрыг худалдсан аж. Гэтэл "Си Си Эм Икс” компанийн удирдлагууд болох БНХАУ-ын иргэд гараа хамхиад зүгээр суугаагүй байна. Тэд нутаг нэгтэнтэйгээ хамтарч, их хэмжээний мөнгөөр уурхайн лиценз бүхий компанийг хувьцаатай нь хамт худалдаж авсан байдаг. Мөн орд газрын нөөц, мөнгөний агууламж зэрэг нь өндөр, эдийн засгийн хувьд ашигтай болох нь тодорхой тул Монголын хууль хяналтын байгууллагын нэр нөлөө бүхий хүмүүсийг энэ асуудалд татан оролцуулах болжээ. "Си Си Эм Икс” компанийн удирдлага болох БНХАУ-ын иргэн Жин Жиамин гэгч эр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өргөдөл гаргаж өгчээ. Тэрбээр цагдаа нарт "Монгол залуус биднийг залилан мэхэллээ” гэх утга бүхий гомдол өгсөн аж. Цагдаа нар ямар нэгэн далд хүчин зүйл нөлөөлсөн мэт хурдацтай ажиллаж, хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн гэнэ. Гурван шатны шүүхээр хэрэг нь шийдэгдсэн асуудлыг цагдаа нар гэнэт шалгах болсонд цагдаагийн генерал нөлөөлсөн байж болзошгүйг тухайн үед эх сурвалжууд онцолж байлаа.

Төв аймгийн харьяат Ш.Мөнгөншагай нь уул уурхайн салбарт гар бие оролцоод олон жил болж байгаа нэгэн гэнэ. Харин Г.Жаргалан нь Ш.Мөнгөншагайгийн ойрын холбоотой нэгэн юм байна. Гэхдээ яг гарын үсэг зурах үед Ш.Мөнгөншагай хурдан морио уяж байсан тул гарын үсэг зурах даалгаврыг Г.Жаргаланд өгсөн байдаг.

Улмаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан "Жи Пи Эф” компанийн захирал Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэх дүгнэлтийг дахин шалгуулах хүсэлтийг БНХАУ-ын иргэн Жин Жиамин гаргасан байна. Хэргийг хянаж байсан прокурор хүсэлтийг нь хүлээн авч, дахин шинжээч томилов. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч н.Авидхүү өмнө нь гарсан шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж, "Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн байна. Энэ хуурамч гарын үсэг биш. Жинхэнэ гарын үсэг байна” гэх утга бүхий дүгнэлт гаргажээ. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээр хуурамч гарын үсэг мөн, биш гэсэн маргаан гарч, энэ асуудал удирдлагуудын түвшинд очсон байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд дээрх хэрэгтэй адилхан маргаан гарсан тохиолдолд ажлын хэсэг гаргаж, гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр дахин шинжилгээ хийлгэдэг байна. Энэ журмын дагуу тус хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нар Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн, эсэхийг эцэслэн тогтоохоор шинжилгээ хийж, дүгнэлтээ гаргажээ. Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хуурамч гарын үсэг зурсан, зураагүй гэх асуудал явсаар Монголын хууль хяналтын байгууллагыг хоёр хуваасан авлигын томоохон гэмт хэрэг болж хувирсан. Төв аймгийн харьяат Ш.Мөнгөншагай нь уул уурхайн салбарт гар бие оролцоод олон жил болж байгаа нэгэн гэнэ. Харин Г.Жаргалан нь Ш.Мөнгөншагайгийн ойрын холбоотой нэгэн юм байна. Гэхдээ яг гарын үсэг зурах үед Ш.Мөнгөншагай хурдан морио уяж байсан тул гарын үсэг зурах даалгаврыг Г.Жаргаланд өгсөн байдаг.

                                                                      1.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТҮҮХ

АТГ-аас Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэргийг шалгах явцад 1.3 сая ам долларыг олсон. Тодруулбал, Г.Жаргалан, түүний ойрын хамаатан н.МөнхОчир нарын түрээслэдэг "220к резиденс” байранд үзлэг хийх үеэр 1.3 сая ам.доллар гарч ирсэн байдаг. Тэд Тавантолгойн нүүрсний уурхайн хажууд байх нүүрсний орд газрыг хууль бусаар авах зорилготойгоор 1.3 сая ам.долларыг хадгалж байсан гэдэг. Ингэхдээ хятадуудаас энэ мөнгийг авч, уул уурхайн лиценз олгодог агентлагийн даргад дамжуулах гэж байсан, УИХын хоёр гишүүнтэй энэ асуудлаар холбогдсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр илрээд байв. Салхитын мөнгөний ордоос эхлэлтэй Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг дуурайлгаж зурсан, зураагүй гэх маргаан явсаар 35 сая төгрөгийн авлигын хэрэг болон хувирч, мөн энэ хэрэг дахин салаалж, 1.3 сая ам.долларыг бусдад авлига  болгон өгөх гэж байхад нь илрүүлсэн хэрэг болжээ.

Монголын хууль хяналтынхныг хөлдөө чирсэн хятадуудын маргаан хэзээ эцэс төгсгөл болох нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Х.Баттулга өнгөрсөн оны зургадугаар сард зарлиг гарган, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.

Монголын хууль хяналтынхныг хөлдөө чирсэн хятадуудын маргаан хэзээ эцэс төгсгөл болох нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Х.Баттулга өнгөрсөн оны зургадугаар сард зарлиг гарган, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тэдний нэг нь Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат. Тэрбээр Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр АТГ-т шалгагдаж байсан юм. Гэвч С.Төмөрбат Ерөнхийлөгчийн зарлиг гарсан зургадугаар сарын 26-ны шөнө гэр бүлийнхээ хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ-ын хилийг давж, улмаар АНУруу зугтсан. Мөн түүний ээж Монгол Улсын гавьяат хуульч Л.Бямбаа нь Салхитын мөнгөний ордын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа бусдад их хэмжээний авлига дамжуулсан хэрэгт холбогдсон. Тэрбээр хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа нас барсан юм. 

                                        ХОЁР ШҮҮГЧ, Ш.МӨНГӨНШАГАЙ, Г.ЖАРГАЛАН НАРТ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Тэгвэл дээрх хэрэгт холбогдсон шүүгчдийн шүүх хурал долоо хоног үргэлжлэн, өнгөрсөн баасан гарагт шийдвэрээ гаргасан.

Энэ хэрэгт Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, хахууль өгсөн үйлдэлд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд ХанУул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.АлтанОчир нарын 15 хүн холбогдсон юм.

Нийслэлийн прокурорын газраас тэднийг Эрүүгийн хуулийн 22.4, 22.5 (Хахууль авах, хаууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байв. Ингэхдээ Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар нарын зургаан шүүгчийг авлигын хэрэгт холбогдуулан шалгасан. Харин мөрдөн байцаалтын явцад Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан БНСУ-д эмчилгээнд яваад ирээгүй учир хэргийг тусгаарласан. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нь хэргийн оролцогчоос авсан мөнгөө зээлсэн болгон шүүхээр шийдвэр гаргуулж, тусгаарлуулжээ. Харин Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон нар цагаадсан гэх мэдээлэл байна.

Ингээд дээрх зургаан шүүгчээс шүүгчдэд авлига өгөх ажлыг зохион байгуулахад оролцсон, авлигад зуучилсан  хоёр шүүгч л хорих ял авсан байна. Тодруулбал, шүүгчдэд хахууль өгөхөд оролцож, зуучилсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаярт гурван жил хорих ял, мөн авлига өгөх ажлыг гол зохион байгуулалцаж, зуучилсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт таван жилийн хорих ял тус тус оноожээ.

Ингээд дээрх зургаан шүүгчээс шүүгчдэд авлига өгөх ажлыг зохион байгуулахад оролцсон, авлигад зуучилсан  хоёр шүүгч л хорих ял авсан байна. Тодруулбал, шүүгчдэд хахууль өгөхөд оролцож, зуучилсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаярт гурван жил хорих ял, мөн авлига өгөх ажлыг гол зохион байгуулалцаж, зуучилсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт таван жилийн хорих ял тус тус оноожээ. Шүүгч Б.Цолмонбаатар нь Салхитын ордоос гадна өөр хэрэгт мөн авлига авсан асуудалд давхар холбогдсон байна. Шүүгч Б.Цолмонбаатар нь Салхитын ордын лицензийг булаалдагч Ш.Мөнгөншагайн хүргэн дүү болох Г.Жаргалангийн үеэл юм. Мөн Салхитын мөнгөний ордын авлигын хэргийг зохион байгуулсан гэх Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарт гурван жилийн хорих ял тус тус оноожээ. Мөрдөгчид Г.Жаргалангийн гэрээс 1.3 сая ам.доллар буюу гурван тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний бэлэн ам.доллар илрүүлэн хураасан билээ. Шүүгчдээс гадна Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга Г.Алтан-Очир мөн уг авлигын хэрэгт холбогдсон. Түүнд гурван жил хорих ял оноожээ. Ингэснээр хоёр жил орчим үргэлжилсэн хэрэг нэг тийшээ шийдэгдэж, бүгд биш ч тодорхой тооны хүмүүс хариуцлага хүлээж, Монголын хууль, хяналтын байгууллага идээ бээрээсээ салах эхлэлээ тавилаа.

 
Үндэсний шуудан
Хууль, хяналтын байгууллагад бугшсан идээ бээр буюу Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Исланд: Рейкьянесийн хойгт жилийн хугацаанд долоо дахь удаагаа галт уул дэлбэрчээ

  2023 оны арванхоёрдугаар сараас хойш Исланд улсын нутаг дэвсгэрт ...

Өчигдөр, 18:11
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн баялгийн үр ...

Өчигдөр, 17:51
“Халзан бүрэгтэйн ордыг ашиглах компани, хамгаалах иргэн хоёр хэзээ ч учраа олохгүй”

  “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл ...

Өчигдөр, 16:33
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлалтай гэв

 Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) ээлжит "улаан дохио”-гоо ...

Өчигдөр, 13:41
Рио Тинто: Эмэгтэй ажилтнууд дээрэлхэлтэд өртөх тохиолдол өссөөр байна

 Рио Тинтогийн 10 мянга гаруй ажилтны дунд явуулсан судалгаагаар ...

Өчигдөр, 11:37
Монгол Улсын Ерөнхий сайд Хятад улстай эдийн засгийн бүх чухал харилцаагаа хөгжүүлэхээр зорьж байна

  Энэ удаагийн айлчлалаар Монгол, Хятад хоёр улс олон жил хүлээгдсэн ...

2024 оны 11 сарын 22, 21 цаг 03 минут
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани