Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүннү гүрний нийслэлийг Монголын нутгаас илрүүллээ

 

Археологичид Монголын эзгүй зэлүүд бүс нутгаас Хятадын эзэнт гүрний түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж байсан нэгэн гүрний нийслэлийг илрүүлжээ. Тэд ер бусын хүчирхэг хийгээд нууцлаг Хүннү гүрний нийслэл болох Луут хотыг олсон гэж үзэж байна.

Улаанбаатарын их сургуулийн археологичдын баг 2017 онд Монголын төв хэсэгт орших Архангай аймгийн Өлзийт сумын нутаг Орхон голын сав газраас гайхамшигтай олдворуудыг олжээ. Тэд маш чухал эд зүйлсийг олсон гэдгээ мэдэж байсан боловч санхүүгийн асуудлын улмаас малтлагын ажлаа хэсэг хугацаанд завсарлахад хүрчээ. Гэвч тэд энэ онд тухайн газраа эргэн очиж, малтлагын ажлаа дахин эхлүүлсэн байна. Энэхүү нээлтийн талаарх мэдээлэл нууц хэвээр байсан бөгөөд Монголын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр саяхнаас мэдээлж эхэлжээ.

Нүүдэлчдийн "Луут хот”

Археологичдын олсон олдворуудаас нэгэн эд зүйл маш их анхаарал татсан нь дээврийн чимэглэлийн хэлтэрхий байжээ. Уг олдвор дээр "Тэнгэрийн хүү Шаньюй” хэмээн бичсэн байсан ажээ. "Тэнгэрийн хүү Шаньюй” хэмээх цолыг эртний ханзаар бичсэн байсан нь Жоу улсын үед хамаарах ажээ. Энэхүү цолыг Тэнгэрээс заяасан удирдагчийг илэрхийлэхэд хэрэглэн түүний эрх мэдлийг хуульчилдаг байжээ. "Шаньюй" хэмээх цол нь Хүннү гүрний удирдагчийн цол хэргэм юм. Археологичдын судалгааны багийн ахлагч Т.Идэрхангайн мэдээлснийг иш татан "Sputnik” агентлагийн уламжилснаар, Монголын нутгаас ийм бичиг бүхий эд зүйлийг анх удаа илрүүлж буй нь энэ ажээ.

"Тэнгэрийн хүү Шаньюй" хэмээн бичсэн энэхүү олдвор нь Луут хот оршиж байсныг баталж байна

"Шаньюй” хэмээх бичигтэй хэлтэрхий нь тухайн газар Хүннү гүрэнтэй холбоотой гэдгийг батлах томоохон нотолгоо болжээ. Нүүдэлчин овгуудын нэгдэл болох Хүннү нь Төв Ази /МЭӨ 300 – МЭ 100/ дахь хамгийн том эзэнт гүрнийг бий болгожээ. Хүннүчүүд Хятадын улсуудтай удаа дараа дайтаж байсан бөгөөд тэдгээрийн дийлэнхэд Хүннүчүүд ялснаар хятадуудын хүндэтгэлийг хүчээр олсон юм. "Heritage Daily” шинжлэх ухааны цахим сэтгүүлд мэдээлснээр, Хүннү гүрэн болон хөрш зэргэлдээ Хятадын улсууд хоорондын харилцаа ээдрээтэй байсан бөгөөд урт хугацааны зөрчил, хуйвалдаан болон харилцан хүндэтгэх, худалдаа хийх, гэрлэлтийн гэрээ байгуулах зэргээр ээлжлэн солигдож байжээ.

Хүннүгийн нүүдэлчин овгийн нэгдэл нь Хүнчүүдийн өвөг дээдэс байсан

Мобэйн тулаанд /МЭӨ 119/ Хан улсад ялагдсаныхаа дараа Хүннү гүрний нэгдмэл байдал суларч, эхлээд умард, өмнөд хэсэгт хуваагджээ. Гэсэн хэдий ч тэд хүчирхэг хэвээр байсан бөгөөд Хан улсыг мөхсөний дараа Хүннү гүрэн Хятадад төвхнөжээ. МЭ-ий дөрөвдүгээр зуунд буюу 16 хаант улсын үед Хүннү нүүдэлчид Хан Жао гэх мэт олон улсыг байгуулжээ.

Хүннүчүүд нэг талаар нууцлаг хүмүүс байсан бөгөөд тэдний үндэс угсаа, гарал үүсэл тодорхойгүй байдаг хэдий ч зарим судлаач тэднийг айдас дагуулсан Хүнчүүдийн өвөг дээдэс гэж үздэг байна. "Sputnik” агентлагийн мэдээлснээр, тэдний талаар янз бүрийн таамаглал байдаг бөгөөд тэднийг Иран, Монгол, Турк, Урал юм уу Енисейн хэлээр ярьдаг байсан байж магадгүй хэмээн таамагладаг ажээ. Хүннү гүрний хамгийн том нууцуудын нэг бол тэдний нийслэл болох Луут хот буюу Лунчэн хотын байршил юм.

Хүннү гүрэн, Луут хот

Улаанбаатарын их сургуулийн археологичдын багийнхны хувьд өөрсдийгөө хотын байршлыг илрүүлсэн гэж үзэж байна. "Бидний малтлага хийсэн газраас илрүүлсэн чимэглэл нь Луут хотыг оршиж байсан гэдгийг нотлох анхны баримт болсон” гэж Т.Идэрхангай "AKI Press” агентлагт мэдээлжээ. "Шаньюй” хэмээх бичигтэй хэлтэрхий нь Орхон голын ойролцоо нүүдэлчдийн нийслэл байсныг харуулсан бөгөөд тус хотын байршил хоёр мянга орчим жилийн турш тодорхойгүй байсан боловч одоо судлаачид Луут хотыг олсон гэдэгтээ итгэлтэй байна. "Хүннү гүрний улс төрийн төвийг олон арван жил хайсны дүнд Луут хотыг илрүүлж, малтан судалж байгаадаа маш их баяртай байна” гэж Т.Идэрхангайн хэлснийг "Aventuras na Historia” сэтгүүлд нийтэлжээ.

Нууцыг тайлсан нь

"Heritage Daily” сонинд Т.Идэрхангайн мэдээлснээр, эртний эх сурвалжуудад энэхүү хотыг Монголын Хангайн нуруунд оршиж байсан хэмээн тэмдэглэн үлдээсэн нь олдворуудыг илрүүлээд буй газрын байршилтай таарч байгаа ажээ. Тус нийслэл нь нэгэн цагт давхар хэрэм, асар том усан сан бүхий томоохон хот байжээ. Цаашид энэхүү газарт малтлагын ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Ингэснээр судлаачид Луут хот болон Хүннү гүрний талаар илүү нарийн зураглалыг бий болгож чадах юм. 

 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж: montsame
Хүннү гүрний нийслэлийг Монголын нутгаас илрүүллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани