- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эрдэнэт”-ийн 49 хувь”-ийн бүлэглэлийн гишүүн Р.Амаржаргал төр тэргүүлэх ёсгүй
Ардчилсан нам өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд Ерөнхий сайдаар С.Эрдэнэ биш, Р.Амаржаргал ажиллана гэж мэдэгдэв. Энэ нь хоёр зүйлийг баталж өглөө. Нэгд, сонгуульд ялж л байвал Үндсэн хууль зөрчигдөнө үү яана уу С.Эрдэнэд хамаагүй байдаг юм байна. Хоёрдугаарт, 49 хувийн бүлэглэлийн гол хүмүүсийн нэг Р.Амаржаргалаас өөр Ерөнхий сайдад дэвшүүлчих нэр цэвэр ёс зүйтэй хүн олдоогүй гэхээр энэ нам ёстой л ёроолдоо тулсан нь үнэн юм байна.
Худалдаа хөгжлийн банк Засгийн газартай хуйвалдан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын Төрийн өмчит компаниас 400 сая ам.доллараар худалдаж авсан хэргийг бүгд мэдэж байгаа. Худалдаж авах гэж өч, төчнөөн жил хөөцөлдөж явсан хэр нь чандлан нууцалж байгаад сонгуулийн яг өмнөх өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр зарлуулж увайгүй үйлдэл гаргасныг, ард түмэн энэ увайгүй үйлдэлд нь дүн тавьж, МАН-д итгэл хүлээлгэснийг ч бүгд мэдэж байгаа. 49 хувийн бүлэглэл энэ хууль зөрчсөн ажиллагаагаа сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр олон нийтэд зарласан нь “Эрдэнэт” үйлдвэр бүхлээрээ Монголынх боллоо” гэж суртал ухуулга хийж сонгуулийн үр дүнд нөлөөлөх давхар зорилго агуулж байсан. Ард түмэн тэнэг биш болохоороо улсын өмч хөрөнгийг УИХ-аар хэлэлцүүлэлгүй ар хударгаар явсных нь төлөө сонгуульд ялагдуулсан. Р.Амаржаргал бол монголчуудын баялгийг хууль зөрчиж булааж авсан энэ бүлэглэлийн нэг гишүүн гэдгээ үгээрээ ч үйлдлээрээ ч харуулсан хүн.
Тэрээр М.Энхсайхан, Э.Бат-Үүл, Да.Ганболд нартай хамтарч “Боловсрол төвтэй улс төр” гэдэг нэртэй ТББ байгуулж байсан. Эхнэр Ж.Болормаа нь “Худалдаа хөгжлийн банк”-ны ТУЗ-ын хараат бус гишүүн, хүү А.Анар нь ХХБ-ны мэдэлд байдаг Монголын ипотекийн корпорацийн үйл ажиллагааны газрын захирал. МИК-нь 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн төрийн 4 хувийн хүүтэй мөнгийг 8 хувь болгон нугалж, жилдээ 60 тэрбум төгрөгийн ашиг хийдэг 49 хувийн бүлэглэлийн нэг компани юм.
“Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар авсан бүлэглэлийг үргэлж хамгаалж, хаацайлж ирсний шалтгаан нь ердөө энэ гэхээр харамсалтай. Түүнийг зарчимч улстөрч гэж үздэг хүмүүс бий. Гэвч түүний зарчим Худалдаа хөгжлийн банк, Эрдэнэтийн 49 хувь дээр яалт ч үгүй хугарч, эрх ашиг нэгдэж л байвал хууль зөрчигчийг өмгөөлдөг гэдгээ харуулсан юм.
Энэ хэрэг ёсзүйн хоёр том зөрчлийг агуулж байлаа. Нэгд, банк бизнесийн салбарт хутгалдаж орсон. Арилжааны банкууд та бидний зээл хүсэж өгсөн төслийг өөрсдөө хэрэгжүүлнэ гэдэг бол ардчилсан улсад байж болшгүй ёс зүйгүй үйлдэл. Харин “Эрдэнэт”-ийг УИХ-аар хэлэлцүүлэлгүй Засгийн газрын түвшинд шийдсэн нь хууль зөрчсөн, хулгай, дээрэмтэй адилтгах гэмт хэрэг байсан.
Харин Р.Амаржаргал энэ бүхний хажуугаар нүдээ аниад өнгөрсөн юм. Тийм л зарчимч юм бол “Засгийн газар энэ талаар УИХ-д мэдэгдээгүй нь буруу” гэж хэлж болно оо доо. “Ядаж л ”УИХ-аар хэлэлцүүлээгүй нь үнэн тул 49 хувийг төр авч, худалдаж авсан мөнгийг нь олгох ёстой” гэж хэлж болно оо доо. Гэвч тэр тэгээгүй. “Гадна байсан 49 хувийг Монголд оруулаад ирсэн хувийн бизнес рүүгээ халдаж огт болохгүй” гэж хэлсэн. Энэ үгээрээ өөрийгөө ард түмний талд биш гэдгээ харуулсан. Ч.Сайханбилэгийн оронд байсан бол яг ижил шийдвэр гаргах байсан гэдгээ харуулсан.
Хаа байсан гадны “Рио Тинто” хүртэл Оюутолгойн ширхэг хувьцааг ч гуравдагч этгээдэд шилжүүлэхээр болбол УИХ-аас асуудаг ёстой юм шүү дээ. Монголчуудыг хууль зөрчиж дээрэмдсэн энэ бүлэглэлийг хамгаалдаг хүн Засаг тэргүүлбэл энэ бүлэглэл улам томрох нь ойлгомжтой. Дараагийн хулгайгаа хийх талаар бодож байх ч болзошгүй. Тэр дараагийн хулгай нь юу байх бол. Монголчууд ухаантай. 2016 онд Ч.Сайханбилэгийн хууль зөрчсөн үйлдэлд дүн тавьсан. Энэ удаа ч Ардчилсан нам, Р.Амаржаргалд дүн тавина гэж итгэж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь”-ийн бүлэглэлийн гишүүн төр тэргүүлэх ёсгүй.
Эх сурвалж: eagle.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||