- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хийн хоолой бол хий мөрөөдөл биш
Оросоос Хятад руу хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах тухай асуудал яригдаад 20 гаруй жилийн нүүр үзэж байна. Өнгөрсөн хугацаанд болсон Монгол-Орос болон Монгол-Орос-Хятадын өндөр дээд хэмжээний уулзалт бүрийн үеэр уг асуудлыг хөндөж ирсэн ба сүүлдээ талуудын яриа хэлэлцээг "чимэглэдэг” түүнд "хачир” нэмдэг сэдэв болж хувираад байв.
Харин өнгөрсөн оны 9 дүгээр сараас хойш хийн хоолой барих асуудал бодитой төсөл болон хэрэгжих нь гэсэн найдвар төрж эхэллээ. Тодруулбал, 2019 оны 9 дүгээр сард Владивостокт болсон Дорнын Эдийн засгийн чуулганы үеэр, мөн ОХУ-ын төрийн тэргүүний манай оронд хийсэн айлчлалын явцад уг асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч В.Путин нар харилцан ойлголцолд хүрсний дараа яриа хэлэлцээ эрчимжиж эхэллээ. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны сүүлчээр ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын Засгийн газар ба Оросын "Газпром” компанийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан нь хийн хоолойн төслийн эхлэл болсон юм.
Үүний дагуу энэ оны гуравдугаар сарын 31-нд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хуралдаж, хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангах үүргийг хүлээсэн Ажлын хэсгийг Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулав.
Өнгөрсөн хугацаанд Оросын тал ч мөн адил асуудлыг нухацтай хэлэлцлээ. 2019 оны 9 дүгээр сард Ерөнхийлөгч В.Путин "Газпром” -ын гүйцэтгэх захирал А.Миллертэй уулзахдаа Ямалийн хойгоос Хятад руу нийлүүлэх хийг Монголоор дамжуулах асуудлыг судалж үзэхийг даалгасан бол энэ оны 3 дугаар сард "Газпром”-ын захиралтай дахин уулзаж, өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг шалгажээ. Гэхдээ энэ нь хийн хоолойг Монголын нутгийг дайруулан тавих эцсийн шийд биш бөгөөд зөвхөн төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулахыг зөвшөөрсөн хэрэг юм.
Удалгүй 5 дугаар сарын 18-нд "Газпром"-ын захирал хэлэхдээ "Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн зураг төсөл-хайгуул шинжилгээний ажил эхэлснийг мэдэгдсэн байна.
Ийм байдлаар улс төр, бизнесийн шийдвэр гаргах түвшинд сонирхогч талуудын дотоодод болон тэдний хооронд яриа хэлэлцээ идэвхжиж буйг ажваас, Оросоос Хятад руу жилдээ 50 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадал бүхий "Сибирийн хүч-2” хоолойг Монголын нутгаар дайруулах төсөл ямартаа ч хөдөлгөөнд орлоо.
"Алтай”-гаас татгалзаж, Монголыг судалж эхэлсэн нь
Орос-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэд хэдэн том төсөл байдгийн нэг нь Оросоос Хятадад нийлүүлэх байгалийн хийг дамжуулах хоолойн төсөл юм. Хятад руу хоёр чиглэлээр хий нийлүүлэхээр төлөвлөж буйн эхнийх буюу зүүн чиглэлийн "Сибирийн хүч” хоолойг өнгөрсөн оны эцсээр ашиглалтанд оруулсан билээ.
Харин баруун чиглэлийн хоолойг Монгол, Казахстаныг зааглаж буй Оросын нутгаар дайруулах, өөрөөр хэлбэл гуравдагч орноор дамжуулахгүйгээр шууд Хятад руу хоолой татах "Алтай” гэдэг төсөл бий. Гэтэл 15 жилийн турш яригдсан Алтайн баруун маршрутыг гэнэт цуцалж, Монголоор дайруулах хувилбарыг Оросын тал судлах болсон нь ямар учир шалтгаантай вэ?
Юуны түрүүнд, "Алтай”-гаар дамжих Оросын хий нь хүн ам харьцангуй сийрэг суурьшсан Хятадын баруун нутагт хүрэх ба хийг хэрэглэгч олонтой төв ба зүүн нутаг руу дахин тээвэрлэхэд зардал гарна. Өөрөөр хэлбэл, Хятадын тал хуваарилалтын нэмэлт хоолой барихын тулд үнээ бууруулахыг "Газпром”-оос хүсэх ба үүнийг нь Оросын тал зөвшөөрөх магадлал бага; хоёрдугаарт, Алтайн нурууны 2500 м-ийн өндөрт хоолой тавих нь техникийн хувьд маш хүндрэлтэй; гуравдугаарт, маршрутын дагууд газар хөдлөлтийн идэвхтэй бүс бий; дөрөвдүгээрт, "Алтай”-н хийн хоолой хэт урт буюу 6700 км, үүнээс 2700 км нь Оросын нутгаар дайрч өнгөрнө, тавдугаарт, ЮНЕСКО-гийн жагсаалтад дэлхийн өвөөр бүртгэгдсэн Укокийн дархан цаазтай газраар дайран өнгөрөх учраас экологийн хөдөлгөөнийхний ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байна. Үүний сацуу улс төрийн хувьд тогтворгүй байгаа Шинжаан-Уйгурын нутгаар хий хоолой дайрах нь эрсдэлтэй гэж үзжээ.
Алтайн маршрут
Гэхдээ Алтайн маршрут нь мэдээж давуу талуудтай. Тухайн чиглэл нь Баруун Сибирь дэх "Газпром”-ын гол ордуудаас Хятадын хил хүртэлх хамгийн богино зай юм. Түүнээс гадна, "Газпром” компани өөрийн нийлүүлж буй хийн хэмжээг Европ болон Хятадын зах зээлүүдэд хуваарилан зохицуулах боломжтой болох байлаа. Гэхдээ энэ бол тусдаа өөр сэдэв юм.
Харин Монголоор дайруулах маршрут нь хийг шууд Зүүн Хойд Хятадад, тухайлбал, Бээжингийн районд шууд хүргэхээс гадна тал хээрийн нутгаар дайран өнгөрөх тул хоолойг хямд өртгөөр, богино хугацаанд барих боломжтой. Үүний зэрэгцээ хоолойг барихдаа ТрансМонголын төмөр зам, Алтанбулаг-Эрээний автозамын дагуух бэлэн дэд бүтцийг ашиглах давуу талтай гэдгийг Монгол Улсаас ОХУ-д суух элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангай дурдлаа.
Харин Оросын шинжээч Ю.Барсуков "Оросын хийг нутгаараа дамжуулдаг Украин, Беларусь, Польш, Гүрж, Литва зэрэг улсуудтай транзитын асуудлаар зөрчилдөөн үүсч байсан бол энэ тал дээр Монгол бол илүү найдвартай түнш” гэж тодорхойлсон байна. Тэрбээр мөн Монголд хийн хоолой барихын өөр нэгэн чухал давуу талыг дурдлаа. Тодруулбал, Оросын нутгаар дайрах хий хоолой нь эхлээд Ямалийн хойгоос Томск, дараа нь зүүн тийшээгээ Красноярск, Эрхүү, Улаан-Үдэд хүрснээр Дорнод Сибирийн том хотуудыг хийжүүлж, цаашаагаа Улаанбаатарт хүрнэ. Ингэснээр хийн хангамжийн нэгдсэн систем жинхэнэ утгаараа бүрэлдэж, Баруун Сибирь, Ямалийн хийг Европ, Хятад, Алс Дорнод руу нийлүүлэх боломж бүрдэнэ. Үүнд Монголоор дайруулах хийн хоолойн ач холбогдол оршиж байгаа юм.
Түүнээс гадна, "Алтай” төслөөс ялгаатай нь гэвэл, Монголоор дайрах магистралийн нэлээд урт хэсэг нь Оросын нутгаар дамжих тул барилгын ажлыг Оросын компаниуд гүйцэтгэж, орлого олох давуу талтай гэдгийг шинжээч Ю.Барсуков нэмж хэллээ.
Гэх мэт олон шалтгаанаар баруун чиглэл дэх хамгийн боломжит хувилбар нь Монгол болж байна.
"Хийн хоолойгоо манайхаар дайруулбал 1000 гаруй км-ээр дөт шүү дээ гэж санал болгож хэчнээн учирлавч Орос, Хятад хоёр биднийг тойрч өнгөрөөд байна” гэж монголчууд олон жилийн турш гоморхсоор ирсэн. Үүнд геополитикийн гэх шалтгаан бий л байх. Хамгийн гол нь, эдийн засгийн үр ашгийн тухай асуудал босч ирдэг. Хэдэн жилийн өмнө болсон "Энержи Монголиа” хурлын үеэр Оросын эрдэмтэд "Орос, Хятадын нутаг дэвсгэрт баригдах байгалийн хийн хоолойн сүлжээнээс салбарлан Байгаль нуурын бүсийн болон Монголын хэрэглэгчдэд хий нийлүүлэх боломжтой” гэсэн дүгнэлт хийгээд манай Монголын жилийн хэрэглээг 0.4-0.6 тэрбум шоо.метр гэж тооцоолсныг санаж байна. Тэдний хийсэн тооцоогоор, ОХУ-ын БНБуриад Улс, Байгаль нуурын бүс нутаг ба Монголын хэрэглээ нийлээд 1.7-2.1 тэрбум шоо.метр байгаа нөхцөлд хий дамжуулах тусгай хоолой барих нь эдийн засгийн хувьд ашиггүй болж таарчээ. Харин монголчууд мөнгөө гаргаж хамтраад хоёр улсын нутгийг дайруулан том голчтой магистраль шугам барьж, Монгол Улс болон Эрхүү мужийг хийгээр хангавал эдийн засгийн хувьд ашигтай байж болох юм гэсэн хувилбарыг Оросын шинжээчид дэвшүүлж байлаа. Үүнээс дүгнэвэл, геополитикийн хүчин зүйлээс гадна эдийн засгийн шалтгаанаар хийн хоолойг Монголоор дайруулах асуудал хойшлогдсоор ирсэн болой.
Хятадын байр суурь
Хийн хоолойн асуудлаар Орос, Монгол хоёр хоорондоо бүрэн ойлголцлоо ч гэсэн худалдан авагч тал болох Хятадын байр сууриас их зүйл хамаарах болно.
Чиндао хотод 2018 оны 6 дугаар сард болсон гурван улсын төрийн тэргүүн нарын IV уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ «Монгол Улсын нутгаар дамжуулан Хятад, Оросыг холбосон байгалийн хий дамжуулах хоолой барих тухай Монголын талын саналыг чухалчлан үздэг. Энэ асуудлаар гурван тал үргэлжлүүлэн ярилцаж, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг ул суурьтай судлахыг санал болгож байна» гэж байр сууриа илэрхийлсэн.
Гурван улсын төрийн тэргүүн нар Чиндао хотноо. 2018 он
Үүний өмнөхөн 2016 онд гурван улсын төрийн тэргүүн нар уулзах үеэрээ Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан ба уг хөтөлбөрт хийн хоолой тавих талаар тусгасныг дурдах нь зүйтэй.
Харин Хятадын хэвлэлүүдэд Монголоор дайрах хийн хоолойн талаарх мэдээлэл маш хомс, ихэнхдээ Оросын хэвлэлүүдэд гарсан мэдээллүүдийг иш татан дурдаж байна.
Хятад улс олон эх үүсвэрээс байгалийн хий импортолдог ба энэ нь аль нэг орноос хараат байхаас сэрэмжилсэн стратегийн бодлоготой нь холбоотой. Тус улс жилд ойролцоогоор 300 тэрбум шоо метр хий хэрэглэж байгаагийн 150 орчим тэрбумыг нь импортоор авдаг байна. Саяхан "Сибирийн хүч” хоолой ашиглалтанд орсон учраас одоохондоо Хятадын тал Оросоос хоёрдахь хоолойгоор хий авах гэж яарахгүй байгаа бололтой. Харин цаашдаа Хятадын хэрэглээ 2030 он гэхэд хоёр дахин нэмэгдэж 600 тэрбум шоо метрт хүрэх үед Монголоор дайрах хоолойгоор хий авах магадлал өндөр.
Гэхдээ Хятад, Орос улсад аливаа шийдвэрийг, тэр тусмаа мега төслүүдтэй холбоотой шийдвэрийг маш няхуур бодож боловсруулж, нарийн тооцоо хийсний үндсэн дээр гаргадаг. Ши Жиньпин, Путин нар улс орондоо хэчнээн хүчирхэг удирдагчид байлаа ч гэсэн эдийн засгийн хувьд үр ашиггүй төсөл рүү үндэсний компаниудаа шахан оруулах ямар ч боломжгүй. Хятад улс гэхэд таван жилийн төлөвлөгөөгөөр хөгжлийн төлвөө тодорхойлон хардаг учраас хийн хоолойн асуудал тухайн төлөвлөгөөнд тусгагдсан уу гэдэг нь сонирхол татна. Орос улс гэхэд 2035 он хүртэл баримтлах Эрчим хүчний стратегийн бодлогодоо тусгасан уу гэх мэт.
Хөрш хоёр орны удирдлага хийн салбарын судалгааны байгууллагуудын нарийвчилсан дүгнэлтийг сайтар харгалзан үзсэнийхээ дараа улс төрийн түвшинд шийдвэр гаргах учраас тодорхой цаг хугацааны дараа асуудал шийдэгдэх нь ойлгомжтой.
Монголд ирэх өгөөж
Монгол Улсын хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан хөрш хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гүүр болох замаар эдийн засгаа хурдацтай хөгжүүлэх боломж бий. БНХАУ-ын "Бүс ба Зам” санаачилга, ОХУ-ын Засгийн газраас "Евразийн эдийн засгийн холбоо”-ны хүрээнд хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдтэй Монголд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулах нь бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэх чухал ач холбогдолтой.
Эл зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2014 онд "Талын зам” төслийг санаачилсан бөгөөд төслийн хүрээнд авто зам, төмөр зам, газрын тос болон байгалийн хийн хоолой, эрчим хүчний шугам барих замаар хоёр хөрш орныг дэд бүтцээр холбох, улмаар хоёр улсын нутаг дэвсгэрээр дамжин гуравдахь зах зээлд экспортын бүтээгдэхүүнээ гаргах зорилтуудыг тусгасан байдаг. Үүний дагуу хий хоолойн төсөл хэрэгжсэн тохиолдолд манай улс транзит төдийгүй хэрэглэгч орон болно. Цаашдаа байгалийн хий нь манай улсын хувьд эрчим хүчний хямд эх үүсвэр болох давуу талтай.
Эдийн засгийн үр ашгийн тухайд гэвэл, юуны түрүүнд, хий дамжуулсны төлбөр улсын төсөвт орж ирнэ. ТЭЗҮ-ийг боловсруулахыг зөвшөөрөх төдий шатанд байгаа энэ үед ашиг орлого, төлбөрийн талаар ярих нь эртдэх боловч транзит орнуудын авдаг мөнгөний хэмжээгээр багцаалан нутгаараа Оросын хийг дамжуулсныхаа төлбөрт монголчууд хэдий хэрийн мөнгө олж болох вэ гэдгийг багцаалан тооцоолох гэж оролдоё. Элчин сайд асан Л.Хангайн ярьснаар, Украин улс 2018 онд Европ руу 86 тэрбум шоо метр хий дамжуулсныхаа төлбөрт жилд 3 тэрбум долларын орлого олсон бол Беларусь улс 1,6 тэрбумыг олжээ. Хэрэв манай улс жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулна гэвэл 1 тэрбум орчим ам.долларын орлого олох боломжтой ба цаашдаа 50 тэрбум шоо метрийг дамжуулна гэж тооцвол дээрх тоо өсөх нь лавтай.
Манай улсад орж ирэх бас нэгэн өгөөжийг дурдахгүй байж болохгүй. Хийн хоолойг барих ажлын оргил үед 3700 хүн, барьж дууссаны дараа 1300 гаруй хүн ажлын байртай болно гэсэн тооцоог Оросын "Русиа петролиум” компани бүр 2000 онд хийснийг Л.Хангай дурдлаа. Түүний хэлснээр, хийн салбар дахь нэг ажлын байр нь бусад салбарт 4-6 ажлын байрыг бий болгодог ажээ. Үүнээс гадна, хийн хоолой тавьснаар Сүхбаатар, Дархан, Улаанбаатар, Сайншанд хотуудын агаарын бохирдлыг 90-ээс дээш хувиар бууруулах боломжтой. Үүнтэй холбоотойгоор нэг жишээ татъя. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний гаргасан шийдвэрийн дагуу хувийн байшингуудыг 2030 он гэхэд хийгээр бүрэн хангах хөтөлбөрийн хүрээнд айл өрхүүдээс төлбөр авахгүйгээр хийн шугамд холбох гэж байна. Оросын Европын бүс нутагт нэг байшинг 50-120 мянган рублиэр /5 сая орчим төгрөг/ шугамд холбоно гэж тооцоолсныг үзвэл, Улаанбаатарын гэр хорооллын 200 мянга гаруй байшинг хийн шугамд холбоход 1 их наяд төгрөгийн зардал гарна гэсэн баримжаа тоо гарч ирж байна. Үүний дээр хийн хангамжийн дэд бүтцийг байгуулахад тодорхой хэмжээний зардал гарна гэж үзвэл транзитийн ганцхан жилийн төлбөр болох 1 тэрбум доллароор гэр хорооллыг бүрэн газжуулж болох нь ээ.
Төсөл хэрэгжих магадлал
Ерөнхийдөө төсөл байрнаасаа хөдөлсөн боловч манай улсаар дайруулан хийн хоолой барих ажил ойрын үед буюу 1-2 жилийн дотор эхлэх магадлал бага. Ингэж хэлэхийн учир гэвэл, Хятадад 30 жилийн хугацаанд 400 тэрбум долларын хий нийлүүлэх "Сибирийн хүч” хийн хоолойг барихын өмнө ОХУ, БНХАУ хоёр ямар нөхцлөөр, ямар үнээр, аль чиглэлээр нийлүүлэх вэ гэдгээ тохиролцохын тулд бараг 10 жилийн турш хэлэлцээ хийжээ. Харин тохиролцоонд хүрсний дараа 2158 км урт хоолойг 5 жилийн дотор барьсан байна.
"Сибирийн хүч" хийн хоолойг байгаль цаг уурын хүнд нөхцөлд барьжээ
Хэрвээ улс төрийн дээд түвшинд уг мега төслийг эхлүүлэх шийдвэр гарч, хийн хоолой барих ТЭЗҮ батлагдах аваас барилга угсралтын ажлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт маш богино хугацаанд гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна. Харьцуулваас, 2158 км урт "Сибирийн хүч” хийн хоолойг байгаль цаг уурын маш хүнд нөхцөлд, намаг шалбаагтай, өндөр уул нуруудтай, мөнх цэвдэгтэй, хад асгатай, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд 5 жилийн хугацаанд барьжээ. Одоо Орос улсад барилга үйлдвэрлэлийн бааз нь бэлэн төдийгүй хүчин чадлын илүүдэл байгаа учраас гэрээ хэлцэл хийгдсэн тохиолдолд Монголын тал хээрийн нутгаар дайрах 1000 км урт хийн хоолойг 1 жил 6 сараас 2 жилийн дотор барих боломжтой. Үүний дээр ТЭЗҮ боловсруулахад 1 жил хагасаас 2 жил зарцуулна гэж тооцвол Монголоор дайрах хийн хоолой 2026-2027 онд ашиглалтанд орох хэтийн төлөв харагдаж байна. Хийн хоолой барих нь хий мөрөөдөл биш болжээ.
Б.Адъяахүү
http://www.sonin.mn/news/culture/111858
Хийн хоолой бол хий мөрөөдөл биш
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани