- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эрдэмтэд дэлхийн зургаа дахь ‘их мөхөл’ ойртож байгааг анхаарууллаа
Стэнфорд, Принстон, Беркелийн их сургуулийн эрдэмтэд 2015 онд сээр нуруутан амьтдын тоо толгой хэвийн хэмжээнээс 114 дахин хурдацтай устан алга болж байгаа судалгааг танилцуулсан. Шинжлэх ухааны “Science Advances Journal” сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгааны тайланд 1900 оноос хойш 400 төрөл зүйлийн сээр нуруутан устан үгүй болсон аж. Энэ нь дэлхийн хэвийн үетэй харьцуулахад ан амьтдын тоо толгой 100 дахин хурдацтай буурч байгаа гэх үзүүлэлт аж.
Хамгийн сүүлд 65 сая жилийн өмнө буюу дэлхийг аварга солир мөргөж, манай гарагийн тав дахь их мөхөл тохион, үлэг гүрвэлийн төрөл зүйл бүхэлдээ устан үгүй болох үед ан амьтдын тоо толгой ийнхүү хурдацтай буурч байжээ. Тиймээс 2015 онд эрдэмтэд дэлхийн зургаа дахь их мөхөл ойртон ирснийг анхааруулж байсан юм. Судлаачид зургаа дахь их мөхлийн шалтгааныг хүлэмжийн хийн ялгарал, хүн төрөлхтөн ойн мод, ногоон байгалийг ихээр сүйтгэж байгаа нь дэлхийн цаг уурын өөрчлөлтөд хурдацтай нөлөөлж байгаатай холбон тайлбарладаг.
Тэгвэл 2015 онд дээрх судалгааг танилцуулсан эрдэмтэд мягмар гаригт дэлхийн зургаа дахь их мөхөл тэдний өмнө нь төсөөлж байснаас ч хурдацтай явагдаж байгаа талаар анхааруулсан юм. Стэнфордын их сургуулийн Нобелийн шагналт биологич, профессор Пол Эррихийн хэлснээр XX зууны турш хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан 543 төрөл зүйлийн хуурай газрын сээр нуруутан устаж, үгүй болсон байна. Харин сүүлд хийсэн судалгаагаар хүн төрөлхтөн байгальтай зүй зохисгүй харьцсан хэвээр байгаа тохиолдолд ердөө ирэх 20 жилийн дотор дээрхтэй ижил тооны төрөл зүйлийн ан амьтан устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа аж.
Эрдэмтэд 515 төрөл зүйлийн сээр нуруутан амьтдад судалгаа хийхэд тэдний 1.7 хувь нь бүр мөсөн устаж үгүй болох мөхлийн ирмэг дээр ирээд байгааг тогтоосон бөгөөд цаана нь судлагдаагүй маш олон төрөл зүйлийн ан амьтад байгааг онцолсон байна. Мөн судлаачид халуун болон жилийн дөрвөн улиралтай цаг уурын бүсийн ан амьтад илүү хурдацтай устаж үгүй болж байгааг тогтоожээ. Олон зүйлийн амьтад нэгэн зэрэг хурдацтай устаж байгаа явдал нь тэднээр хооллодог бусад төрөл зүйлийн амьтдад домино буюу дам нөлөөлөл үзүүлж дэлхийн эко систем бүхэлдээ алдагдах томоохон эрсдэл болно гэдгийг анхааруулжээ.
Тэрээр энэ байдлаар олон тооны ан амьтан нэгэн зэрэг устан үгүй болох нь эргээд хүн төрөлхтөнд ч шууд нөлөөлөхийг анхааруулсан юм. Судалгаанд үүний нэг бодит жишээ нь өнөөдөр дэлхий нийтийг айдаст автуулж, олон мянган хүний амь насыг авч одоод буй “COVID-19” цар тахал болохыг онцлон тэмдэглэсэн байна. Коронавирус төдийгүй дэлхийн дахинд сүүлийн жилүүдэд гарсан халдварт өвчнүүд нь голцуу амьтнаас-хүнд халддаг зооноз төрлийн өвчлөл үүсгэгчид байгаа аж. Тухайлбал, “COVID-19”, “SARS”, “Nipah”, “Marburg” вирус нь сарьсан багваахайгаас, “MERS” тэмээнээс, “H7N9”, “H5N1” шувуунаас, “H1N1” вирус гахайнаас хүнд халдварлаж байв.
Профессор Пол Эррихийн үзэж байгаагаар дэлхийн цаг уурын өөрчлөлтийн улмаас ан амьтдын тоо толгой цөөрч, амьдрах газар хумигдан, дэлхийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр зооноз төрлийн өвчлөл үүсгэгчид хүнд халдах байдал улам бүр өсөж байгаа аж.
О.Мөнхбат
Эх сурвалж: The Independent
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||