Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Хүмүүс бол вирус” буюу эко фашистуудын довтолгоо

 

ЦАР ТАХАЛД "НАЙДАГСАД”

Дэлхийн дулаарал хүн төрөлхтөнд заналхийлж, аж үйлдвэрт түшиглэсэн эдийн засаг агаар, хөрс, ус бохирдуулж, байгалийн баялгийг цөлмөж, үндэстэн дамнасан корпорацууд НҮБ болон улс орны эрх баригчдаас илүү ноёлж байна... Шинэ Зеландын сүмд гал нээсэн террорист Брентон Таррент ингэж боддог. АНУ-д олон хүний аминд хүрсэн Патрик Крусиус ч мөн адил. Эко фашизм хэмээх үзэл санааг дэмжигчид зөвхөн энэ хоёроор ч хязгаарлагдахгүй, олон нийтийн сүлжээ, харилцааны хэрэгслүүдэд суурилсан томоохон бүлэг, төлөөлөл бий болжээ. Дэлхий дахинд дэгдэж буй коронавирусийн халдвар бол хүн төрөлхтний тоог цөөлөх том, чухал үзэгдэл болно гэж тэд "найдаж” байна. Эко фашизм юунаас эхтэй, тэд чухам юу зорьдогийг бид онцоллоо. 

 "Хөөх, эх дэлхий эргэн сэргэж, агаарын бохирдол буурч, ус цэнгэгшиж, амьтдын зоо тэнийж байна. Коронавирус бол эх дэлхийн вакцин, харин бид л вирус” гэсэн пост олон нийтийн сүлжээнд санаанд оромгүй өндөр хандалт авч,олны анхаарлыг татлаа. Үүний араас яг ийм агуулгатай хэдэн мянган сэтгэгдэл, пост, хошин зураг хөвөрлөө. Гудамж талбай, уул толгод, тал, хот суурингаар нэг холхих хүмүүс үгүй болсонд талархсан, баярласан ийм сэтгэгдлүүд олон нийтийн сүлжээний нэг л давалгаа болж үлдэх байсан ч байж мэднэ. Харин энэ давалгааг эко фашистууд "сэвж”, байгаль орчин, эх дэлхийнхээ төлөө хүн төрөлхтнийг тоог цөөлөх ёстой гэж дэвэргэлээ. Тэдний хувьд коронавирусийн тархалт бол үүнд нөлөөлж чадах зүйл гэнэ. 
Качинский ба түүний нөхөд 

Экологийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчдийг чамгүй олон хүн дэмждэг. Тиймдээ ч саяхныг хүртэл "эко фашист” гэгч ёж, доромжлол үг төдий л байв. Зүүний үзлийг баримтлагч-экологч, туйлшрагчдыг л ингэж хэлдэг байсан. Харин жилийн өмнө Шинэ Зеландын лалын шашны сүмд халдсан Брентон Таррент 50 гаруй хүн рүү гал нээхийнхээ өмнө 74 хуудас бүхий тунхагийг долоон том редакц руу илгээжээ. Гэмт этгээд үндэстний хувьд ч, байгаль орчин, экологийн хувьд ч цагаан арьстнууд тусгаар тогтнохыг уриалж байв. Хагас жилийн дараа 21 настай америк Патрик Крусиус түүний жишгийг дагаж, Эль-Пасо дахь Уолмарт руу халдахын өмнө америкчуудын хэрэглээ дийлдэхээ больж, байгаль эхийг цөлмөж буй учир тэднийг устгахад хүрснээ мөн л "тунхагласан”. Үүний хамгийн гол буруутан нь улс төрчдийг ч, хүмүүсийг ч атгандаа оруулсан том корпорацууд гэж 22 хүний амийг хөнөөхөөсөө өмнө тэр хэлсэн. 

Эко фашист хөдөлгөөн олныг хамардаггүй. Интернэт орчинд түрэмгий пост, мэдээлэл, уриалга гаргаж, хүмүүсийг турхирдаг хөдөлгөөний  нэг хэсэг. Гэхдээ тэд байгаль орчны төлөө, эх дэлхийн төлөө тэмцэхдээ сонгож буй арга нь илүү хөнөөлтэй учраас фашизмтай илүү ойр болж буй нь сүүлийн жилүүдэд илт анзаарагдах болов. 
Ногоон хөдөлгөөний эрс тэмцэгч, анархист Теодор Качинскийгаас эко фашизм эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Гялалзсан математикч, 25 насандаа шинжлэх ухааны доктор болсон Качинский технологийн хөгжил, дэвшил нь хүний эрх чөлөөг боомилж, хянаж байна гэж үзэн, Берклийн их сургуулийн профессорын ажлыг орхиод ойд амьдрах болжээ. Качинскийн овоохойн ойролцоо зам тавьж эхлэхэд тэвчээр алдсан тэрбээр 1978 оноос шуудангаар тэсрэх бөмбөг илгээж эхэлжээ. Нийгмийг хянахад голлон оролцож буй их сургуулиуд, нисэх онгоцны буудлууд түүний бай байлаа.

Түүний бөмбөгөнд гурван хүн амиа алдаж, 23 хүн шархадсан бөгөөд Качинский өөрөө 17 жилийн турш Холбооны мөрдөх товчоо, тагнуулынхнаас нуугдаж чадсан юм. "Унабомбер” хочтой болсон Качинский Америкийн сонинд нийтлэхийг шаардсан бичигтээ аж үйлдвэржсэн нийгмийн хор уршгийг шүүмжилсэн юм.  2011 онд Норвегид халдлага үйлдсэн неонацист Андерс Брейвик ч түүний адил үзэл баримтлалтай байв. Одоо ч байгаль орчны төлөө радикал аргаар тэмцэхийг уриалагчид Качинскийн үзэл бодлыг тунхагладаг. Орчин үеийн нийгэм хүнийг байгальд ээлтэй аж ахуйгаас холдуулж, хэт их хэрэглээтэй, зүй бус тогтолцоо бүхий  нийгэмд  шахан оруулж байгаа нь эргээд хүмүүст ч, байгальд ч хортойгоор нөлөөлж байна гэж тэд үздэг. Үүнээс ангижрахын тулд хэдэн зууны өмнөх амьдрал руугаа шилжиж, өөр хот, муж, улс, тивийн хүмүүсийг өөртөө нэгтгэхээс татгалзахыг уриалдаг. Энэ үзлийг финланд тэмцэгч Каарло Петти Линкола анх гаргасан бөгөөд ингэхийн тулд хүнийг үй олноор нь хоморголон устгах, тоталитар дэглэм тогтоох, аж үйлдвэржилтийн өмнөх амьдралын хэв маягийг хүчээр тулгах зэрэг радикал арга барилыг хүлээн зөвшөөрдөг. 

ХОРГОДОХ БАЙР-ЦАХИМ ОРЧИН 

Эко фашистуудын үзэл санаагаа бусдад түгээх, уриалах гол талбар нь олон нийтийн сүлжээ, цахим орчин. Фэйсбүүк, твиттер, инстаграм зэрэг хүмүүсийн идэвхтэй ашигладаг олон нийтийн сүлжээнд гэхдээ зүй бус пост, үг хэллэг, зургийг илрүүлэн устгах тусгай модераторууд байнга ажилладаг учир тэдний хоргодох газар нь одоогоор телеграм болоод байна. Нийгмийн эсрэг, террорист, хэт даврагч үзлийг баримталдаг (terrorwave)  хөдөлгөөний адилаар тэд ч хяналт багатай сүлжээ, цахим орчныг сонгодог. Телеграмд одоо хэдэн зуун эко фашист коронавирусийн халдвараар хүмүүс нас барж байгааг, тэр дундаа цагаан арьст бус үндэстэн, ястан өртөж байгааг сайшаан, нацист бэлгэдэл бүхий пост, зураг оруулах нь нэмэгджээ. Мөн цахилгааны шугам таслахаас эхлээд халдлага үйлдэх зэрэг хорлон сүйтгэх, алан хядах ажиллагаанд уриалах нь ч цөөнгүй. Хэдийгээр хэт даврагч байгаль хамгаалагчдын энэхүү үзэл баримтлал хуучирсан, олон орны эрх баригчид ч аливаа террорист үйл ажиллагаанд уриалсан, турхирсан арга хэмжээг хянаж байгаа ч цар тахал газар авсан, эдийн засгийн хүндрэл үүссэн энэ эгзэгтэй үед байдал таагүйгээр эргэхийг үгүйсгэхгүй. 

 
Үндэсний шуудан
“Хүмүүс бол вирус” буюу эко фашистуудын довтолгоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани