- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ойрын үед “Тавантолгой” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна
-Бондын хөрөнгөөс цементийн дотоодын хэрэгцээг хангах төслүүдэд санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна. Засгийн газар яагаад заавал энэ салбарыг нэн тэргүүнд санхүүжүүлэх болов?
-Эдийн засгийг эрчимжүүлэхтэй холбоотой экспортын бүтээгдэхүүнийг дэмжих, импортын бүтээгдэхүүнийг орлох дотоодын үйлдвэрлэлүүдийг дэмжих талаар Засгийн газраас бодлого барьж байна. Энэ хүрээнд олон төслүүд сонгогдож, арилжааны банкууд дээр эхнээсээ шилэгдээд явж байгаа. Үүнээс гадна улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалттай холбоотой зарим төслийг Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу даваа гарагийн ээлжит бус хуралдаанаар Засгийн газар импортыг орлох дөрвөн том төслийн нийт хөрөнгө оруулалтынх нь гуравны нэг хүртэлх хэмжээний санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулж олгох шийдвэр гаргалаа. Үүнд цементийн гурван үйлдвэр, тарилгын шингэн үйлдвэрлэх нэг үйлдвэр орж байна.
-Яг ямар компаниуд сонгогдов? Шалгуур нь юу байв?
-Цементийн гурван төслийн нэг нь "Монголын алт” ХХК-ийн эзэмшдэг Дорноговийн Даланжаргалан сум дахь "Хөх цавын цементийн үйлдвэр” төсөл. Жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэр 2014 оны 11 дүгээр сард ашиглалтад орох боломжтой. Энэ үйлдвэрийн төсөлд нийт 80 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулахаар боллоо.
Мөн тус суман дахь "Монполимент” ХХК-ийн жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах "Монцемент” төсөл байгаа. Мөн 11 дүгээр сард ашиглалтад орох боломжтой энэ үйлдвэрт 60 сая ам.долларын санхүүжилт хүссэнийг зөвшөөрсөн.
Дээр нь Баян-Өлгий аймгийн Сагсай суманд жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай "Цементийн үйлдвэр”-ийн төсөлд шаардагдах санхүүжилтийг олгох болж байна. "Даваат ББН, "Эрчим” ХК-ийн хамтарсан энэ төслийг хэрэгжүүлбэл баруун бүсийн цементийн хэрэглээг хангана гэж үзэж байгаа.
Үүнээс гадна Сонгинохайрхан дүүрэгт байрлах "Энхийн шүүдэр” ХХК-ийн жилд 7 сая фалкон дуслын шингэн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн төсөлд 5.8 сая ам.долларын санхүүжилт олгох болсон. Эрүүл мэндийн салбарт олон сая ширхэг дуслын шингэн жилд хэрэглэдгийг бид гаднаас оруулж ирсээр өдийг хүрсэн. Харин энэ хэрэглээг дотоодоосоо хангах уг үйлдвэр ирэх онд ашиглалтад орох боломжтой байгаа юм.
-Бүтээн байгуулалт өрнөхийн хэрээр цементийн хэрэглээ нэмэгдэнэ. Харин эдгээр үйлдвэр ирээдүйд ч дотоодын хэрэгцээгээ хангаж чадна гэж үзэж болох уу?
-Одоогийн байдлаар манай улсад жилд 2 сая орчим тонн цементийн хэрэглээ шаардагдаж байгаа. Энэ нь ирэх жилүүдэд 5 сая хүрнэ гэсэн урьдчилсан төлөв байна. Тэгэхээр дээрх үйлдвэрүүд ашиглалтад орвол өсөн нэмэгдэх хэрэглээг ч гүйцэд хангах бололцоотой болох юм. Дээр нь цементийг зөвхөн барилга барихаас гадна автозам барихад өргөн хэрэглэх зорилго тавьж байгаа. Тиймээс цементийн хэрэглээ бол хязгааргүй болно. Харин эдгээр үйлдвэрүүд энэ хэрэглээг хангана.
-Гэхдээ санхүүжилт зээл хэлбэрээр олгогдож байгаа. Хэдий хугацаанд буцаан төлөх шаардлага тавьж байна вэ?
-Зээлийг 2017 оны 5 дугаар сард эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкаар дамжуулан олгоно.
-Татварын өршөөл үзүүлэх асуудлыг иргэд төдийлөн сайшаадаггүй. Харин Засгийн газраас Өршөөлийн хууль гаргаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болж. Энэ хуулийн ач холбогдол нь юу байдаг юм бэ?
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Өршөөлийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх болсон. Эдгээр хуулийг баталж хэрэгжүүлсний дүнд огт илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, цаашид тэдгээрт хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж байгаа юм. Мөн татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг хүү торгуульгүйгээр залруулж, зөв гольдролд нь оруулах чиглэлээр бодитой үр дүн гарна гэж тооцоолж байна.
Өөрөөр хэлбэл хэрэв иргэн, аж ахуйн нэгж хөрөнгөө ямар нэг байдлаар нуун дарагдуулсан бол сайн дураар бүртгүүлж, хариуцлагаас чөлөөлөгдөх боломжийг Өршөөлийн хуулиар нэг удаа олгодог юм. Ингэсний дүнд нуугдмал хөрөнгө ил болж, далд эдийн засгийг багасгаж, үүнийхээ хэрээр албан ёсоор татвар төлөлт нэмэгддэг. Үүнтэй уялдуулж Өршөөлийн хууль гардаг. Ингэснээр иргэд гэмт хэрэг гэж эмээлгүйгээр нэг удаа нуугдмал хөрөнгө, зөрчлөө илрүүлэх боломж олгох үзэл баримтлалтайгаар энэ хуулийг боловсруулсан.
Тэгэхээр энэ хууль бол Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоногийн хугацаанд гаргаж буй томоохон ач холбогдолтой хууль болох юм.
-Өршөөлийн хуулийн хугацааг хэрхэн зааж өгсөн бэ?
-Засгийн газраас өргөн барьж буй төсөл дээр нь хуулийн хамрах хүрээг 2015 оны нэгдүгээр сар гэж зааж өгсөн байгаа. Гэхдээ эцсийн шийдвэр УИХ-аас гарна. УИХ ойрын үед энэ хуулийг хэлэлцэж шийдвэрлэх байх.
-Хуулийн хамрах хүрээнд хязгаар тавьж байгаа юу? Хэрэг үүсгээд шалгагдаж байгаа тохиолдолд яах вэ?
-Хамрах хүрээг хязгаарлахгүй. Аль ч салбар байсан нуун дарагдуулсан хөрөнгөө нэг удаа хариуцлага тооцуулахгүйгээр гаргаж ирж болно. Харин хэрэг үүсгэгдсэн тохиолдолд хамаарахгүй. Эцсийн шийдвэр гарсан тохиолдолд харин хуульд хамруулж болно.
-"Тавантолгойн ордын талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх болсон гэсэн. Энэ талаар?
-Тавантолгойн төсөл бол Монголд төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох төсөл. Харамсалтай нь сүүлийн хоёр жилд дэлхийн зах зээлд зэсийн үнэ унаж байгаатай болон бусад хүчин зүйлтэй холбогдуулан борлуулалт муу байгаа. Анх 2011 онд "Чалко” компанитай гэрээ байгуулж 350 сая ам.долларын зээл авсан. Харин энэ оны эхний улирлын байдлаар 120 сая ам.долларын үлдэгдэл өртэй байна.
Тиймээс энэ компанийн нөхцөл байдлыг сайжруулах үүднээс "Таван толгойн ордын талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан ёсоор танилцуулж зохих чиглэл, зөвлөмжийг гаргуулан авч УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар тогтсон. Энэ арга хэмжээний хүрээнд ойрын үед ерөнхий гүйцэтгэгчээр дотоодын болон гадаадын компаниудыг тендерээр шалгаруулж үйл ажиллагаанд оруулахаар төлөвлөж байна.
-"Чалко”-гийн өрийг зургадугаар сард багтаан дуусгана гэж байсан. Яагаад хугацаандаа амжихгүй болчихов?
-Олборлолт хэвийн ч тээвэрлэлт асуудалтай, муу хэвээрээ байгаа. Тэгэхээр нүүрсний тээврээ сайжруулж хөгжүүлэхийн тулд яалт ч үгүй нарийн царигийн төмөр замыг сонгохоос өөр аргагүй болж байгаа юм.
-Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнд ямар ямар асуудал шийдлээ олсон бэ?
-Санк-Петербургийн эдийн засгийн форум бол Евроазийн хэмжээнд нэр хүнд нь өсч байгаа. Ерөнхий сайд энэ форумд оролцсоноос гадна Монголтой харилцдаг томоохон компаниудын удирдлагатай уулзсан. Ялангуяа төмөр замын тал дээр нэлээн сайн ойлголцолд хүрсэн гэж болно. Монгол Улс хоёр царигийн асуудлыг ярьж байхад ОХУ-аас "Энэ бол танай улсын шийдэх асуудал. Нарийн царигаа ажиллуулж чадвал танай улсын ачаа тээвэр гэрлийн хурдаар өснө” гэж байх жишээтэй.
Мөн Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт” үйлдвэрийн цаашдын хэтийн төлвийн талаар багагүй ярилцсан. Ерөнхийдөө ОХУ-тай баримтлах харилцааны дунд хугацааны хөтөлбөрийг нарийвчлахаар тохиролцсон гэж болно. Үүнээс гадна Монгол-Оросын харилцаанд түүхэн ач холбогдолтой гэж болох Халхын голын ялалтын 75 жилийн ой энэ онд тохионо. Уг арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урьсныг Ерөнхий сайд баталгаажуулсан.
Энэ удаагийн айлчлал нь ерөнхийдөө зогсонги байдалд ороод байсан Монгол, Оросын эдийн засгийн харилцааг цаашид эрчимжүүлэхэд түүхэн хэмжээний уулзалт болсон гэж дүгнэж байгаа.
-Хийн түлшний хоолойг Монголоор дамжуулах саналыг хэрхэн хүлээж авсан бэ? Энэ санал ажил хэрэг болох боломжтой юу? Учир хийн хоолойг Монголыг тойруулаад тавихаар зураг нь батлагдчихсан гэх мэдээлэл гарсан?
-Хийн хоолойг хаагуур тавихыг эцэслэж тогтоогүй. Хятадын газын хэрэглээ нь баруун зүүн талдаа оногдож байгаа. Харин Оросын зүүн талаар буюу Хабаровскаар тавих гэж байгаа нь зүгээр зураг төдий. Ийм байж болно гэсэн хувилбар. Нөгөө нэг хувилбар нь Байгаль далайд тулаад ирчихсэн хийн хоолой байгаа. Тэгэхээр заавал бартаатай замаар дайруулж тавих уу, чиглэлээрээ тавих уу гэдэг нь дараагийн асуудал. Харин сая Хятад руу экспортлох хэмжээгээ тохирсон юм. Энэ тохиролцооны хүрээнд Хятад 30 жилийн хугацаанд ОХУ-аас хий авна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ерөнхий сайд харин Монголын тал нутгаар хийн хоолойгоо дайруулбал Монгол Улсын Засгийн газар дэмжихэд бэлэн байна гэсэн саналаа тавьсан. Ерөнхийлөгч В.Путин хариуд нь судалж үзэхээ хэлээд, энэ асуудлыг хариуцсан сайд нарыг уулзаж, ярилцуулах болсон.
Н.Гантуяа
Монцамэ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||