Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МАН, АН хоёр байгаа цагт Монгол Улс Оюутолгойгоос ашиг авахгүй

Францын судлаач Антойне Майрг 2011 оны наймдугаар сард болсон Олон улсын монголч эрдэмтдийн X Их хуралд “Монгол дайнд: Хөх тэнгэрийн доорх эдийн засгийн дайн” гэдэг илтгэл тавьж байжээ. “...Монгол Улс бол ашиглагдаагүй асар их хэмжээний эрдэс баялаг бүхий орон бөгөөд энэ нь гадаадын олон тооны хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах стратегийн чухал давуу тал билээ. Гэвч энэ нь тус орныг ихээхэн шунал болон ашиг сонирхлын уулзварт аваачиж байна. Монгол бол урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр бусдын шуналыг татсан орон болоод байгаа бөгөөд олон улс орон түүний баялгийг ашиглаасай гэж байж ядаж байна. Тийм эмзэглэл нь Монголын хувьд нэг талаар том боломж, нөгөө талаар аюул занал юм” хэмээж байв.

Франц судлаач эрхэм нөгөөх “...Алтан дээр суусан гуйлгачин” гэдэгтэй агаар нэг дүгнэлт хэлжээ.

Угтаа энэ үнэн. Үүгээр нь бид явж байна.

Монгол бол байгалийн баялгийн асар их нөөцтэй. Олон улсын судлаач, эдийн засагчдын 2013 онд манай улсын нөөцөөрөө хамгийн ихэд тооцогддог 15 эрдэс баялгийн түүхий эдэд хийсэн үнэлгээнд дурдсанаар 306 тэрбум ам.долларын зэс, 128 тэрбум ам.долларын нүүрс, 62 тэрбум ам.долларын алт, 30 тэрбум ам.долларын төмрийн хүдэртэй. Мөн хоёр тэрбум ам.долларын фосфор, 16 тэрбум ам.долларын цайр, 4.1 тэрбум ам.долларын уран, хоёр тэрбум ам.долларын мөнгөтэй гэжээ. Ерөнхийдөө 1.3 их наяд ам.доллараар үнэлэгдэх нөөцтэй гэсэн байна.

Манай улсад 80 төрлийн ашигт малтамлын 1170 орд, 8000 шахам илрэл бүртгэгджээ. Тухайлбал, зэсийн 36.3 сая, төмрийн хүдрийн 660 сая, цайрын 5.9 сая, нефтийн 250 сая, нүүрсний 175 тэрбум орчим тоннын нөөц батлагдсан байна.

Томоохонд нь гэвэл зэсийн Эрдэнэт, Оюутолгой, Цагаан суварга, алтны Гацуурт, Заамар, Олон Овоот, Тавт, мөнгөний Асгат, Мөнгөн өндөр, төмрийн хүдрийн Баянгол, Төмөртэй, Төмөртэйн овоо, Баргилт зэрэг ордууд бичигдэнэ.

Энэ талаар Гавьяат хуульч Ц.Шаравдорж бичсэн номдоо хураасан байна.

Манай Засгийн газар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хийгээд 11 жил болж байна. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд бодитойгоор оруулж IPO хийх гэж оролдоод 12 жил болж байна.

Аль аль нь бүтэлтэй болсонгүй.

Оюутолгойн ордоо яасхийж хэрэглэж байгаагаа бид мэднэ. Энэ ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг С.Баярын тэргүүлсэн Засгийн газар 2009 онд “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-тай хийсэн.

Улс төрийн хүрээнийхэн, эдийн засгийн мэргэжилтнүүд тэр Засгийн газрыг Оюутолгойн гэрээг байгуулахын тулд хуйвалдаанаар байгуулагдсан гэж үздэг. Ингэж үзэх шалтгаан ч хангалттай бий.

С.Баярын тэргүүлсэн МАХН /МАН/ 2008 оны сонгуулиар дангаараа засаг барих 45 суудал авсан ч АН-ыг урьж хамтраад “Стандарт бус Засгийн газар”-аа байгуулж байлаа.

С.Баяр өөрөө С.Баярцогтыг Сангийн сайдаар нэрлэн урьсан байдаг. Тэр үед нь С.Баярцогт “Айваенхоу Майнз”-ын хувьцаа эзэмшигч байсан нь хожим илэрсэн.

Мөн С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулснаас ердөө хорь гаруйхан хоноод чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

Өнөөдөр Сангийн сайд асан С.Баярцогт “...Тэр үед УИХ, Засгийн газрын шийдвэрээр гурван сайд гарын үсэг зурсан. Гэтэл өнөөдөр би яахаараа ганцаараа буруутгагдаад явдаг юм бэ” гэсэн агуулгатай зүйлийг ярих болсон. Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт өнөөдөр Дундговь аймгат нэр дэвшихээр болсон Сү.Батболдын сонгуулийн санхүү хариуцсан даргаар ажиллаж байна. Тэр үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байсан Л.Гансүх өөр асуудлаар хэлмэгдэж шоронд орсон. Түүнээс хойш нам жимдүүхэн амьдрах болсон.

Үнэнийг хэлэхэд С.Баярын Засгийн газрын байгуулсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ Монголд ашиггүй болсон. Үүнийг улстөрчид ч, эдийн засагчид ч нэгэн дуугаар хэлдэг. Ордоосоо 34 хувийг эзэмшиж ашиг хүртэнэ гэсэн Монгол Улс өнөөдөр “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан хүүтэй зээлийн хамтран төлөгч болж хувирсан. Хэн нь хөрөнгө оруулагч вэ гээд яривал их юм бий.

Хөрөнгө оруулалтын гэрээ хуудуутай байна гэдгийг 2016 оноос хойш УИХ, ҮАГ, АТГ тус тусдаа шалгасан. Харамсалтай нь шалгалтын дүн ижил гарсан гэдэг. Тодорхой хэлбэл, Монголд ашиггүй, бас алдагдалтай гэрээ болсон бөгөөд гэрээний хүрээнд авлига, албан тушаал, ашиг сонирхлын маш их зөрчил илэрсэн байгаа юм. Үүн дээр 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Дубайд очиж зурсан Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө гэдэг зүйл нэмэгдэнэ. Бас л Монголдоо халгаатай “бичиг” дээр гарын үсэг зурцгаажээ.

Өнгөрсөн жилийн өдийд Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан дүнг УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн. Гэтэл Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир УИХ-ын гишүүд ч танилцаж амжаагүй шахам байсан дүгнэлтийг “Оюутолгой” ХК-д илгээсэн. Нөгөөдүүл нь Байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж эхлэхэд хариу тайлбар ирүүлчихсэн байв.

Удалгүй Үндсэн хуулийн өөрчлөлт УИХ-д орж ирээд 2019 он дуустал Оюутолгойн шалгалтын дүнг нам гацаасан. Үндсэн хуулийн өөрчлөлт нь явцын дунд нэмэлт өөрчлөлт болж хувираад арайхийн дууссаны дараа Оюутолгойн шалгалтын дүгнэлт дахин хэлэлцэж эхэлсэн ч дахиад нам гацсан. Үнэнийг хэлэхэд энэ бүхэн санаандгүй явдал ерөөсөө биш юм. Оюутолгойг ярихаар л Монголын төр ямар нэг байдлаар гуйвж дайвж, бултаж зугтаж байдаг зүй тогтолтой болчихсон.

Шулуухан хэлэхэд, “Рио Тинто”-гийн эрх ашгийг хамгаалагчид Монголын төрд хэдэн арваараа бугшсаар байна. Нэрс нь ч тодорхой. Хамгийн гол нь “Рио Тинто”-гийн төлөө “амиа өгөхөөс ч буцахгүй” хэдэн улстөрч бий.

Монголын улстөрчид, төрийн түшээдийн оролцоотой хөдөлдөг ч үгүй нэг төсөл бол Тавантолгойн нүүрсний ордын IPO юм.

Улс төрийн хөшигний цаадах яриагаар бол Тавантолгойн төслийн гэрээ Оюутолгойн гэрээний дараахан хийгдэх байжээ. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийгдсэн тохироогоор эхлээд Оюутолгой, дараа нь Тавантолгой “хөдлөх” ёстой байсан гэдэг. Тавантолгойг авах компани нь ч тодорхой. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэдэг “дүлий цэрэг” Тавантолгойн төслийг хөдөлгөөгүй гэдэг. Тиймээс түүний Ерөнхий сайдаас огцорсон нь Тавантолгойтой холбоотой болж таарч байгаа юм. Н.Алтанхуягийг явсны дараа Тавантолгойн төсөл УИХ-д орж ирээд унасан. З.Энхболд өнөөдөр “...Тэр бол миний гавьяа” гэж PR-даж буй.

Хориод хоногийн өмнө “Эрдэнс Тавантолгой Майнинг” ХХК-иар дамжуулж хийх гэж байсан IPO босгох ажил бас унасан. 80 хувьтай явж байсан ажлаа Ерөнхий сайд нь өөрөө татаж унагасан гэхээр бас л чамгүй том хүч нөлөөлжээ гэсэн үг.

Ийм маягаар хоёр “толгой”-н асуудал лав гацаад, зогсоод явахгүй болоод байгаа. Нөгөөх Франц судлаачийн хэлснээр “...Монгол бол урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр бусдын шуналыг татсан орон болсон нь нэг талаар том боломж, нөгөө талаар аюул занал” гэдэг л болчихоод байна.

Боломжийг цөөхүүлээ хүртээж бүгддээ аюул занал учруулаад байгаа нь 2008 оноос хойш Тавантолгойн төслийг гацаасан, 2009 оноос хойш Оюутолгойг “Рио Тинто”-гийн аманд аваачиж хийсэн Монгол төрийн түшээд хийгээд түшээ асангуудтай холбоотой. Бүр нарийсгавал энэ хооронд Монголыг ээлжлэн удирдсан МАН, АН холбогдоно.

Учир нь Оюутолгойн ашгийг гадагшаа урсахад, Тавантолгойн ашгийг нэг, хоёр ам.доллараар хүртэх сонирхолтой нэр бүхий улстөрчид МАН-д ч бий, АН-д ч байна.

Тиймээс цорын ганц хөшиггүй үнэн гэвэл МАН, АН хоёр байгаа цагт монголчууд Оюутолгойгоос ашиг авахгүй. Тавантолгой ч ялгаагүй. Манай улс “гурван үсэгтэй компани” бус сая эхлүүлээд явж байснаараа гадаадын Хөрөнгийн бирж дээр IPO хийж  хөрөнгө босгосон бол монголчууд бид тун удахгүй Тавантолгойн үр шимийг жинхэнэ утгаар нь хүртэх байсан юм. 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

МАН, АН хоёр байгаа цагт Монгол Улс Оюутолгойгоос ашиг авахгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар ...

Өнөөдөр, 11:30
Казахстан улс ирэх онд газрын тосны гарцаа 260,000 баррелиар нэмэгдүүлэх төлөвтэй

 2025 онд олон улсад газрын тосны нийлүүлэлтийн илүүдэл үүсэж, эрэлт ...

Өчигдөр, 13:08
3.4 хувиар унаад байсан алтны үнэ тогтворжив

 Алтны үнэ унц нь 2630 орчим ам.доллар болжээ. ...

Өчигдөр, 10:39
Б.Чойжилсүрэн "шүдний өвчин"-өөсөө салж чих амрав

  Сайжруулсан түлш үйлдвэрлэдэг “Тавантолгой түлш” ...

2024 оны 11 сарын 27, 21 цаг 25 минут
Катар дэлхийд хамгийн том аммиакийн үйлдвэр барьж байна

 Катар дэлхийд хамгийн томд тооцогдох хөх аммиакийн (NH3) үйлдвэр ...

2024 оны 11 сарын 27, 16 цаг 17 минут
Монгол Улсын ГВУН 4.9 тэрбум доллар давлаа

  Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 2024 оны арваннэгдүгээр ...

2024 оны 11 сарын 27, 10 цаг 38 минут
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

 Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, ...

2024 оны 11 сарын 27, 09 цаг 19 минут
2024 оны 11 сарын 26, 11 цаг 26 минут
Занаду Майнз Монголоос дөрвөн шинэ зэсийн бай илрүүлжээ

    Занаду Майнз Баруун Монгол Дахь Сант Толгойн Зэсийн ...

2024 оны 11 сарын 26, 11 цаг 15 минут
2024 оны 11 сарын 25, 21 цаг 01 минут
Исланд: Рейкьянесийн хойгт жилийн хугацаанд долоо дахь удаагаа галт уул дэлбэрчээ

  2023 оны арванхоёрдугаар сараас хойш Исланд улсын нутаг дэвсгэрт ...

2024 оны 11 сарын 25, 18 цаг 11 минут
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн баялгийн үр ...

2024 оны 11 сарын 25, 17 цаг 51 минут
“Халзан бүрэгтэйн ордыг ашиглах компани, хамгаалах иргэн хоёр хэзээ ч учраа олохгүй”

  “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл ...

2024 оны 11 сарын 25, 16 цаг 33 минут
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлалтай гэв

 Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) ээлжит "улаан дохио”-гоо ...

2024 оны 11 сарын 25, 13 цаг 41 минут
Рио Тинто: Эмэгтэй ажилтнууд дээрэлхэлтэд өртөх тохиолдол өссөөр байна

 Рио Тинтогийн 10 мянга гаруй ажилтны дунд явуулсан судалгаагаар ...

2024 оны 11 сарын 25, 11 цаг 37 минут
2024 оны 11 сарын 25, 09 цаг 33 минут
Монгол Улсын Ерөнхий сайд Хятад улстай эдийн засгийн бүх чухал харилцаагаа хөгжүүлэхээр зорьж байна

  Энэ удаагийн айлчлалаар Монгол, Хятад хоёр улс олон жил хүлээгдсэн ...

2024 оны 11 сарын 22, 21 цаг 03 минут
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотод айлчлав

БНХАУ-ын Ардын дээд шүүхийн урилгаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга ...

2024 оны 11 сарын 18, 23 цаг 12 минут
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хурал Сингапур Улсад боллоо

Олон Улсын Шүүхийн захиргааны холбооны ээлжит хурал Сингапур Улсад 2024 ...

2024 оны 11 сарын 18, 23 цаг 09 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани