Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

30 хүртэлх ажилчинтай хайгуулын 86 компани сул зогсож байна

 
 

30 хүртэлх ажилчинтай хайгуулын 86 компани сул зогсож байна

 

  • Гурван талт хэлэлцээрийн дагуу ажилчдын сул зогсолтын цалинг 60-аас доошгүй хувиар тооцож олгоно
  • "Оюутолгой” компанийн хувьд үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа ч туслан гүйцэтгэгч компаниудад асуудал тулгарч байна

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргалтай ярилцлаа. Тэрбээр ярилцлагадаа коронавирусийн цар тахлын үед уул уурхайн компаниудад тулгараад буй бэрхшээл болон ямар дэмжлэг шаардлагатай талаар дэлгэрэнгүй өгүүлсэн юм. 

-Коронавирусийн цар тахлын үед уул уурхайн салбарынхны нөхцөл байдал ямар байна вэ. Тэр дундаа хамгийн том ажил олгогч "Оюутолгой” төслийн ажилчдын нөхцөл байдлыг сонирхмоор байна. 

-Бидний авсан мэдээллээр 30 хүртэлх ажилчинтай хайгуул, олборлолтын 86 компани сул зогссон байна. Мөн 51-213 ажилчинтай 11 компанид хүндрэл учирсан гэсэн мэдээлэл авлаа. 475-1255 ажилчинтай зургаан компани бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Гэхдээ COVID-19-тэй холбоотой хүндрэлүүд гарч байгаа. "Оюутолгой” компанийн хувьд үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа ч туслан гүйцэтгэгч компаниудад асуудал тулгарч байна. Тухайлбал, хил гааль, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, гадаад, дотоодын ажиллах хүчний хомсдол үүсэх зэрэг асуудал тулгарсан. "Оюутолгой” төслийн томоохон туслан гүйцэтгэгч "Жэкобс” компани гэхэд доороо арав гаруй гэрээт компанийг ажиллуулдаг. Гэтэл өнөөдөр ердөө хоёр нь ажиллаж, бусад нь ажилчдаа сул зогсолтод хамруулж, зарим нь гэрээгээ дуусгавар болгосон. 

-Ажилчдаа сул зогсоож буй компаниуд хэдэн хувиар цалинжуулж байна вэ? 

-УУХҮЯ, Уул уурхайн эрчим хүчний үйлдвэрлэгчдийн холбоо, Уул уурхайн ассоциацын хооронд байгуулсан гурван талт хэлэлцээр гэж бий. Энэ хэлэлцээрт сул зогсолтын цалинг 60-аас доошгүй хувиар тооцож олгоно гэж заасан. Мэдээж одоо бол цар тахлын онцгой нөхцөл байдал тохиогоод байна. Тиймээс компаниуд 60 биш, 90-ээс дээш хувиар тооцож олгох эрмэлзэлтэй байгаа. 

-Нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжлээд байвал компаниуд ажиллах хүчээ хадгалж үлдэж чадах болов уу. Ер нь компаниуд хэр удаан тэсэх бол? 

-Төрийн өмчийн оролцоотой юм уу уламжлалт томоохон компаниудын хувьд байдал харьцангуй гайгүй байгаа. Жишээлбэл, "Шивээ овоо” компани гэхэд 553 ажилтныхаа ажлын байрыг бүрэн хадгалж байна. "Багануур” компани 1192 ажлын байраа бүрэн хадгалах жишээтэй. "Адуунчулуун” 132 ажилтнаа бүгдийг ажиллуулж байгаа ч 0-12 насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг 50 хувиар хорогдуулсан гээд янз бүр л байна. Хэрэв цар тахлын байдал удаан үргэлжилбэл хүндрэл үүсэхгүй гэсэн баталгаа алга. ДНБ-ий 20 гаруй хувь, нийт экспортын 90-ээд хувийг бүрдүүлж байгаа ийм том салбарыг төр засаг бодлогоор дэмжихгүй бол хэцүүднэ шүү. Эрчим хүч, уул уурхайн салбар хоорондоо салшгүй холбоотой. Нийт 4000 гаруй аж ахуйн нэгжийн эрчим хүчний хэрэглээ буурсан. Үүнээс болж эрчим хүчний салбарын төлөвлөгөө тасарна. Дагаад ажилчдын бодит орлого, шагнал урамшуулал буурах нөхцөл байдал үүслээ. Манай улс ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгийнхаа бодит нөхцөлийг анхаарахгүй бол болохгүй нь ээ гэсэн дохио өгч байгааг эндээс харж болно. 

-Уул уурхайн компаниудад төрийн ямар дэмжлэг үгүйлэгдэж байна вэ? 

-Янз бүр л байна. Тухайлбал, Монгол Улсын цорын ганц төмөрлөгийн үйлдвэр 200 гаруй ажилтнаа цомхотгох уу, яах уу гэдэг дээрээ тулаад байна. Төмөрлөгийн үйлдвэрийн тухайд хилээр орж буй импортын төмрийн үнэнд зохицуулалт хийгээч гэж төр засгаас хүсэж байна. Мөн төрийн өмчийн болон хувийн хэвшлийн бусад байгууллагаас гарч буй төмрийн хог хаягдлуудыг Дарханы төмөрлөгийн үйлдвэртээ өгч, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжоор хангаж өгөөч гэж хүсдэг. Энэ мэт бодитой хүсэлтийг маш их гаргаж байгаа ч улс төрийн нөхцөл байдлаас болоод анхаарал хандуулахгүй байна. Мөн импортын гаалийн татвараас чөлөөлөх, НӨАТ-ын хөнгөлөлтийг тодорхой хугацаанд үзүүлэх гэх мэт хүсэлтийг олон байгууллага тавьж байна. Иймэрхүү бодитой дэмжлэг үзүүлбэл олон хүний ажлын байрыг хадгалж болно. 

-Нүүрсний салбарын экспорт хамгийн их тасалдаж байгаа. Энэ салбарт хэдэн хүн сул зогсолт хийж, хэдэн хүн цомхотголд орох эрсдэлтэй байна вэ? 

-Дотооддоо эрчим хүчний нүүрс нийлүүлдэг компаниудын хувьд асуудал алга. Харин нүүрсээ экспортод гаргадаг компаниуд хязгаарлалтад орсон. "Эрдэнэс Тавантолгой” дээр ч асуудал үүссэнийг та бүхэн мэдэж байгаа. Бусад компанийн хувьд ч олборлолт багасаж, ажилчдын цалин хөлс, нийгмийн хамгаалал буурах эрсдэл бодитоор нүүрлэсэн. Энэ асуудлыг УУХҮЯ, Засгийн газартайгаа хамтран ярилцаж, тодорхой шийдэлд хүрэх хэрэгтэй. Шийдвэр гаралгүй удах тусам улсын эдийн засгийг татан унагах нөхцөл байдал үүсээд байна шүү.  

Засгийн газрын мэдээ
 
30 хүртэлх ажилчинтай хайгуулын 86 компани сул зогсож байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани