- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гангийн үйлдвэрлэлийн уналтыг дагаж Монголын коксжих нүүрсний экспорт болон үнэ буурах эрсдэлтэй
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны нийт орлогыг 12.9 их наяд төгрөг байхаар баталсан. Үүний 3.2 их наяд төгрөгийг уул уурхайн салбарын орлого буюу төсвийн орлогын дөрөвний нэгийг БНХАУ-д экспортлох уул уурхайн бүтээгдэхүүн буюу нүүрс, зэсийн баяжмалын орлогоос бүрдүүлэхээр тооцжээ.
Хятадын коксжих нүүрсний импортын зах зээлийн сүүлийн үеийн төлөв байдлаас ажиглавал цар тархлын улмаас далайн тээвэрлэлтэд томоохон хүндрэл учраад байна. Дэлхийн нийт гангийн үйлдвэрлэлийн тал хувийг хангадаг БНХАУ нь ган боловсруулах үйлдвэрлэлдээ жилд тэрбум тонн гаруй коксжих нүүрс хэрэглэдэг. Үүний ердөө 10 хувь орчмыг импортоор авдаг.
Урд хөрш 2019 оны эхний улирлын байдлаар 75 сая тонн коксжих нүүрс импортолж байжээ. Үүний 31 сая тонныг Монгол Улсын экспорт эзэлж байсан бол 44 сая тонныг далайн тээвэрлэлт бүрдүүлж байв.
Хятадын нүүрсний импорт 2020 оны эхний улиралд цар тахлын улмаас буурсан үзүүлэлттэй гарсан. Тус улсад халдварын тархалт буурч, хөл хориог үе шаттай цуцлан, үйлдвэрүүд эргээд хэвийн үйл ажиллагаанд шилжиж эхэлж байна. Тиймээс Хятадын ган үйлдвэрлэгчид нэгдүгээр улирлын алдагдал, саатаад байсан захиалгаа нөхөх зорилгоор коксжих нүүрсний татан авалтаа эрс нэмэгдүүлэх хандлагатай байгаа аж. Хятадын нүүрсний импорт 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 22.3 хувиар өсч 30.9 сая тоннд хүрсэн байна.
Харин 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улс БНХАУ-д 4.1 сая тонн коксжих нүүрс экспортолсон нь өнгөрөгч оны эхний дөрвөн сарын үзүүлэлттэй харьцуулахад 64.1 хувь буюу 7.1 сая тонноор багассан үзүүлэлт юм. Хятадын коксжих нүүрсний импортын зах зээлд далайн тээвэрлэлтийн хүндрэл үүссэн явдал нь манай улс экспортоо нэмэгдүүлж, нэгдүгээр улирлын алдагдлаа тодорхой хэмжээнд нөхөх орон зай болох сайн талтай байж болох юм. Хятадын гаалийн байгууллагын тайланд дурдсанаар Монгол Улсын нүүрсний экспорт өнгөрөгч дөрөвдүгээр сард гуравдугаар сартай харьцуулахад 191.76 хувиар өссөн байна. Хятадын нүүрсний салбарын мэргэжилтнүүд тавдугаар сард Монгол Улсын коксжих нүүрсний экспорт өсөлтөө хадгалах төлөвтэй байгааг онцолжээ.
Гэсэн ч коксжих нүүрсний бусад томоохон импортлогч орнууд болох Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг болон Европын орнууд коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоох болсон нь гангийн үйлдвэрлэлийн хэмжээ буурах, үүнээс шалтгаалан коксжих нүүрсний үнэ буурах шалтгаан болж магадгүй талаар салбарын мэргэжилтнүүд онцолсон юм. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн хувьд экспортын хэмжээ буурахын зэрэгцээ коксжих нүүрсний ханш унах давхар эрсдэлийг үүсгэж буй.
Японы хамгийн том ган үйлдвэрлэгч "Nippon Steel” компани өнгөрөгч долоо хоногт сүүлийн нэг жилийн хугацаанд 4 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байгаа талаар мэдэгдсэн. Тус компани өнгөрөгч сард цар тахлын улмаас ган хайлуулах гурван үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоосон. Энэ сард Японы хойд хэсгийн Муроран ган хайлуулах үйлдвэрийг мөн түр хугацаанд хаахаар болжээ. Дэлхийд гангийн үйлдвэрлэлээр гуравт ордог тус компанийн үйл ажиллагаа ийнхүү доголдсон явдал нь дэлхийн зах зээл дээрх ган болон коксжих нүүрсний ханшид сөргөөр нөлөөлөх талаар салбарын мэргэжилтнүүд анхааруулсан байна.
О.Мөнхбат
Эх сурвалж: Reuters, sxcoal, 1212.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||