Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Чөтгөрийн тойрогт" орсон Монголын эдийн засаг

Зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийн хугацаанд Монгол улс хэд хэдэн удаа эдийн засгийн томоохон хямралд өртөж байжээ. ОУВС-д долоон удаа хандаж, зээл тусламж, зөвлөгөөг нь авч байв.  Мөн Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк  зэрэг олон улсын  нэр хүндтэй банк, санхүүгийн  байгууллагууд, Япон, Солонгос, Герман, Америк зэрэг хөгжилтэй улс орнууд  Монгол Улсын эдийн засаг болон  санхүүгийн салбарт дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж ирсэн түүхтэй.

Манай улсад үе үе тохиох эдийн засгийн хямралд хөтөлдөг нэгэн эрсдэл бий. Энэ нь дөрвөн жилийн хугацаатай  улс орныг удирдахаар байгуулагддаг Засгийн газрын хэрэгжүүлж ирсэн бодлоготой холбоотой. Манайд аливаа эдийн засгийн хямралыг улс төрийн өнцгөөс харж тайлбарлаж иржээ. Үүний нэгэн жишээ бол 2012-2017 оны эхэн үе хүртэл үргэлжилсэн дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналттай холбоотой хямрал юм. 

Эрх баригчид энэхүү хямралыг ард түмэнд туйлын амархан тайлбарладаг. "2011 онд МАН-ын 17 хувь хүртэл өсгөж өгсөн эдийн засгийг хүлээж авсан Ардчилсан нам элгээр нь хэвтүүллээ. Тэдний сэхээнд оруулсан эдийн засгийг бид л сэргээж чадлаа” гэх яриаг сонсоогүй иргэн үгүй биз. Ийм зүйлийг УИХ-ын индрээс төдийгүй өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга шахам давтаж яваа хүмүүсийн дунд эдийн засгийн боловсрол эзэмшсэн хүмүүс ч олон байх юм.

Манай дэлхий дээр эдийн засгийг өсгөдөг нам гэж байхгүй. Хэрэв тийм "ид шид”-тэй нам байдаг бол дэлхийн эдийн засгийг тодорхойлогч супер гүрнүүд болох Америк, Хятад, Япон, Герман зэрэг улсад очиж хосгүй авьяасаа дэлгэх ёстой байх. Харамсалтай нь энэ бол  иргэдийг төөрөгдүүлэх  үзэл суртал. Харин улс орны эдийн засгийг өсгөх чиглэлд боловсруулсан бодлого гэж бий. Түүнийг парламентын засаглалтай улс оронд олон ургалч үзэлтэй намууд боловсруулдаг.  Манай улсын хувьд УИХ-д олон суудал авсан нам, эвсэл Засгийн газраа байгуулж амласан, боловсруулсан бодлогоо ажил хэрэг болгох боломж бүрддэг. Тэр нь УИХ-аас жил бүр батлан гаргадаг улсын төсвийн тухай хуульд тусгалаа олж хэрэгждэг юм.

2011 оны эдийн засгийн өсөлтийн учрыг олж ядах зүйлгүй. Монгол улсын эдийн засаг 2003 оныг хүртэл хөдөө аж ахуй зонхилсон бүтэцтэй байсан юм. Дэлхийн зах зээлийн эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш өсөхийн хэрээр манай уул уурхайн салбарын эдийн засагт эзлэх хувь хэмжээ нэмэгдэж ирсэн билээ. 2008-2009 онуудад дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын  дараагаас  дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ сэргэсэнтэй холбоотой, Монгол улсад уул уурхайн томоохон төслүүд хөдөлж (Оюутолгой, г.м), гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэн. 1995 онд мянга орчим тонн нүүрс гадаадад гаргаж, 10 мянган ам долларын борлуулалт хийж байсан манай улс 2011 онд 21 сая тонн нүүрсийг 2 тэрбум 262 сая ам доллараар борлуулжээ. 

Тэр жил Хятадын коксжих нүүрсний 40 орчим хувийг хангадаг Австралид бороо хур ихтэй байж ер бусын хүчтэй үер бууснаар ихэнх уурхайнууд хаагдсан байв. Индонезийн уул уурхайн салбарт ажил хаялт, тэмцэл өрнөж, нүүрсний экспортоо зогсоохоос өөр аргагүй байдалд орчихсон үе. Хятадын нүүрсний нийлүүлэлт багасах хэрээр зах зээлийн үнэ өсч, монголын нүүрсний экспорт огцом нэмэгдсэн нь манай  эдийн засгийг 17,3 хувиар өсгөсөн хэрэг.

Тэгвэл 2012 оны сүүлчээс яагаад манай эдийн засаг "элгээрээ хэвтэх” болов? Уул уурхайн хоёр эрдэс бүтээгдэхүүн, ялангуяа зэс, нүүрсний борлуулалт дээр суурилсан манай эдийн засаг хямралд орохдоо туйлын амархан. Дэлхийн зах зээлийн зэс, нүүрсний үнэ ханш унамагц манайд шууд хямрал мэдрэгдэж эхэлдэг. Энэ байдал хоёр улирал дамнахад л хямрал руу орчихно. 2012 оны эхнээс дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хөөсрөлт хагарч, эдийн засгийн өсөлт саарч эхэлжээ.

Зэсийн жилийн дундаж үнэ 2011 онд бараг 9000 ам.долларт хүрч байснаа 2014 онд 7000-д ч хүрэхгүй болов. Нүүрсний хувьд 130 ам.доллар хүрч байсан ханш 3-4 дахин унаж,  2011 онд 2.3 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан нүүрсний борлуулалт 2015 онд ердөө 556 сая ам.доллар болж буурчээ.  Ийнхүү экспортын орлогын хомстол үүсэхэд Монгол улсын эдийн засаг агшиж хямрал нүүрлэсэн юм.

Ийнхүү Монгол улсын эдийн засаг өсөх, уруудах, хямрал нүүрлэхэд дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш голлон нөлөө үзүүлдэг. Эрх баригчдын "амны уншлага” болсон эдийн засгийн огцом өсөлт хийгээд, "элгээр хэвтэх” учир шалтгаан ердөө л энэ. Гэхдээ эдийн засгийн хямралын явцыг хурдасгах хэд хэдэн шалтгаан бий. Түүнийг эрх барьж байсан үе үеийн Засгийн газруудын хэрэгжүүлж ирсэн бодлоготой холбон тайлбарлах учиртай.

Монгол улсын эдийн засгийн эрсдлүүдийн эхэнд эрдэс баялгийн дэлхийн зах зээлийн үнэ өсч төсвийн орлого нэмэгдэхэд түүнийг дагаад тэлэх төсвийн зарлага юм. Эрдэс баялгийн үнийн огцом уналт, байгалийн гамшиг зэрэг бэрхшээлүүдээс илүүтэй төсвийн зарлагын хэт  өсөлт манай эдийн засгийг сөхрүүлж байна.

Монгол улсын эдийн засгийн эргэлтийн цэг болсон 2010 онд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч байх тэр он жилүүдэд төсвийн урсгал болон хөрөнгийн зардал огцом нэмэгдэж байжээ. 2010 онд төсвийн зарлага өмнөх оноосоо 70 хувь, 2011 онд бараг хоёр дахин нэмэгджээ.  Эдийн засаг огцом өсөлттэй таатай он жилүүдэд Хятадын төрийн компани болох Чалко-аас зээл авч, Евро бонд босгож байв. Тэр үед төрөөс 1 их наяд 950 тэрбум төгрөгийг иргэдэд бэлнээр тараасан байдаг. Үүнд: иргэн бүр сар болгон 21,000 төгрөг, оюутан бүр сар болгон 70,000 төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нэг удаа 1,000,000 төгрөг, шинээр гэр бүл болсон иргэдэд 500,000 төгрөг... гэх мэтээр хайр хишгээ харамгүй тараасан. Чухамхүү малчдын саналыг авахын тулд ямаанд мөнгө өгөх "гаж дон” тэр үед бий болсон юм даг. 

Ийнхүү түүхий эдийн үнэ өндөр таатай он жилүүдэд төсвийн зарлагын хэмжээг эрс нэмэгдүүлж, төрийн үйл ажиллагааны зарим зардлыг 60-аас дээш хувиар, халамжийн зардлыг огцом нэмэгдүүлж төрийн данхар бүтцийг бий болгосон түүхтэй. Мөн хэрэглээний импортыг өөгшүүлж инфляцыг 14 хувь хүртэл хөөрөгдөв.

Энэ бол тэр үеийн Засгийн газар, алдаатай бодлого хэрэгжүүлж байсныг илтгэх үзүүлэлтүүд. Ийм бодлогын алдааны сөрөг үр дүн дор хаяж жилийн дараа мэдрэгдэж эхэлдэг. Ийнхүү эдийн засгийн нэн таатай үед хэр хэмжээнээсээ хэтэрсэн нийгмийн бодлого хэрэгжүүлж өр зээл авч байсан гор 2012-2016 онуудад тохиосон эдийн засгийн хямралын үед асар хүндээр туссан билээ.

Тэгвэл дээрх алдаатай бодлогыг "эдийн засгаа сэхээн амьдруулах” тасгаас гаргачихлаа хэмээн хөөрцөглөж буй өнөө үед бас л давтагдаж байна. 2012-16 онуудад 6-7 их наяд төгрөгийн хэмжээнд тогтвортой эргэлдэж байсан төсвийн зарлага 2020 оны төсөвт 13 их наяд 872 тэрбум төгрөгт хүрч нэмэгдлээ. Дөрөвхөн жилийн хугацаанд төсвийн зарлага ийнхүү хоёр дахин данхайжээ. Ийм их хөрөнгийг юунд зарцуулж байгаа нь сонирхол татна.

Энэ жил зөвхөн уул уурхайн орлогоос 3 их наяд 194.5 тэрбум төгрөг төсөвт орох учиртай. Энэ их хөрөнгийн дийлэнхийг тэтгэмж, халамжид зориулна.  Энэ онд зөвхөн халамжийн сангаас 756.6 тэрбум төгрөг зарцуулна. "Цалинтай ээж”, "Халамжийн тэтгэвэр”, "Асаргааны тэтгэмж”, "Хүнс тэжээлийн тусламж, дэмжлэг”, "Амьжиргааг дэмжих тусламж”, "Насны хишиг”... гэх мэт олон арван төсөл хөтөлбөрийг тэрбум, тэрбумаар санхүүжүүлнэ.

УИХ-ын сонгууль болох энэ жил төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулж нэмэхэд 327.9 тэрбум, төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад 36 сар хүртэлх цалинтай тэнцэх тэтгэмжид 127.7 тэрбум, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж буй зарим албан хаагчдад олгох тэтгэмжийн зардалд 39.6 тэрбум, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 142.7 тэрбум, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжид 141.1 тэрбум төгрөг... гэх мэтээр татвар төлөгчдийн төсөвт төвлөрүүлсэн мөнгийг тараах юм.

2020 оны төсвийн хөрөнгө оруулалтад  1 их наяд 982 тэрбум, гадаадын донор улс, олон улсын байгууллагын хөнгөлттэй зээлээр 1 их наяд 296 тэрбум, концесс нэрээр 323.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.  Сумын засаг даргын тамгын газрын байрууд, соёлын ордон, спорт заал, дарга нарын тансаг зэрэглэлийн үнэтэй унаа гэх мэтийн өнөө үед царцаах ёстой хөрөнгө оруулалтууд багийн ордон, багийн дарга нарт мотоцикл... гэх мэтээр цааш цуварна.

Улсын төсвийг баталчихсан байхад  он гараад тэтгэврийн насны иргэдийн арилжааны банкуудад байгаа 780 тэрбум төгрөгийн өрийг тэглэв. Энэ нь ахмад насны иргэдийнхээ саналыг худалдаж авч буй Засгийн газрын туйлын буруу шийдвэрүүдийн нэг.

Ерөнхий сайд коронавирусын тархалттай тэмцэх ажлын хүрээнд иргэд, аж ахуй нэгжид тусламж, дэмжлэг үзүүлэх, татвараас хөнгөлөх, чөлөөлөх талаар мэдэгдэл хийж 5.2 их наяд төгрөг зарцуулахаар болсноо мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт дахин сүр дуулиантай мэдэгдэл хийж өмнөх амлалтаа 750 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэв. Засгийн газрын баруун солгойгүй цацаж буй энэ их хөрөнгийг үндэсний үйлдвэрлэгчид, бүтээн байгуулагчид татвар хэлбэрээр төрдөө өгсөн байж таарна.

Засгийн газар УИХ-аас баталж өгсөн төсвийн хүрээнд мөнгө зарцуулах эрхтэй.  Төсвийн хөрөнгийг зарцуулах "онцгой эрх”-ийг иргэд сонгогчид өөрийн УИХ дахь төлөөлөлдөө олгосон. Энэ эрхийг нь ч Монгол улсын үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. Гэтэл гишүүд маань энэ эрхээсээ татгалзаад Засгийн газартаа шилжүүлчихлээ. Нэгэнт сонгогчид Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй учраас тэд ч дураараа дургиж байна.

Төсвийн зарлагын хэт тэлэлт нь мөнгөний нийлүүлэлтийг өсгөж макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд болох инфляц, төсвийн алдагдал, гадаад, дотоод өрийн хэмжээг нэмэгдүүлдэг. Ийнхүү аливаа хямралд өртөхөд бэлэн шахам "дархлаагүй эдийн засаг”-ийг сүүлийн хагас жилийн дотор У. Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар бий болгов. Сарын дараа болох УИХ-ын сонгуулийн дүнгээр шинэ Засгийн газар байгуулагдаж таарна.

Хэрэв улс төрийн өөр хүчин УИХ-д олонх болбол өнөөдрийн эрх баригчдийн хийх улс төр давтагдаж таарна. Тэд бүтэн дөрвөн жилийн турш "Эдийн засгийг элгээр нь хэвтүүллээ. Бид эдийн засгаа хэвтрээс нь босгосон юмсан” гэж матрын нулимс унагана. Тэдний гаргуун хийдэг "Өрөнд баригдаж өтөнд идэгдлээ” гэдэг улс төр давтагдаж таарна. Чухамдаа эдийн засгийн асуудлыг ийнхүү хэт улс төржүүлэхийг "чөтгөрийн тойрог”-т орсон эдийн засаг гэдэг юм билээ.

Өнгөрсөн долоо хоногт нэгэн уншигчаас надад "Иргэд маань зөв бодит мэдээлэл дутмаг, өөрсдийнхөө эрхийн талаар тодорхой  мэдлэггүй бөгөөд хүч мөхөстсөн, бодит мэдээллийн дэмжлэггүй байгаа нь Монгол улс өөрчлөлт, хөгжил дэвшлийн замдаа орж чадахгүй байгаа гол шалтгаан болж байна.

Гэхдээ ард иргэд маань бүх салбарын экспертүүдийнхээ тусламжтайгаар оюун санааны хандлагаа өөрчлөн сэрэх, сэтгэлзүйн хувьд эрүүл байж асуудлаа зөв олж харах юм бол бидэнд маш их боломж, зөв гарцууд байгаа гэж найдаж байна” гэсэн зурвас ирүүлжээ. Тиймээ би ч, Тантай санал нэг  байна.  

Эдийн засагч Р.Даваадорж

Эх сурвалж: inews.mn

"Чөтгөрийн тойрогт" орсон Монголын эдийн засаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Халзан бүрэгтэйн ордыг ашиглах компани, хамгаалах иргэн хоёр хэзээ ч учраа олохгүй”

  “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл ...

Өнөөдөр, 16:33
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлалтай гэв

 Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) ээлжит "улаан дохио”-гоо ...

Өнөөдөр, 13:41
Рио Тинто: Эмэгтэй ажилтнууд дээрэлхэлтэд өртөх тохиолдол өссөөр байна

 Рио Тинтогийн 10 мянга гаруй ажилтны дунд явуулсан судалгаагаар ...

Өнөөдөр, 11:37
Өнөөдөр, 09:33
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани