Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Баян” Базараагийн “Эко Алтан Заамар” компани “Бүрдэл майнинг” болон зүсээ хувиргаад, Туулын амийг таслахаар дахин алт олборлож эхэлжээ, Ерөнхий сайд аа

Дөрвөн хүний амийг хохироосон "Эко Алтан Заамар”-т хуулийн хариуцлага хүлээлгэх чадамжтай эрх мэдэлтэн Монголд байна уу

Алтны төлөөх шунал хүмүүсийг цэвдэг сэтгэлтэй,   араатан болгон хувиргадаг юм байна. Мянга гаруй залуус өдөр шөнөгүй Туул голыг улаанаар нь эргүүлж, газрын хөрсийг энд тэндгүй ухаж байна. Компанийнхаа эзэнд "Алт олж өгч байвал юу ч хийсэн яадаг юм” гэсэн бодолтой "амьгүй албатууд” нойр хоолоо умартан өөрсдийнхөө гараар байгаль дэлхийг сүйтгэж байна. Харин компанийн эзэд "Алт олж байхад  нэг муу голыг ширгээсэн ч яадаг юм. Мөнгө байхад Монголын хууль надад үйлчлэхгүй” гэсэн шиг дураараа аашилж,  газрын доорх баялгийг хуу хамахаар улайран  шунаж байна.

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг Туул голын ай сав газар олноо "Баян” Базараа нэрээр алдар нь түгсэн эрийн мэдэлд байдаг "Бүрдэл майнинг” компанийн  хөлд нүд "аньж”,  улаанаараа эргэлдэн шавар шалбааг мэт болжээ. Бүр тодруулбал, хэдэн арван шороон овоолго Туул гол дотор бий болжээ. Холын холоос туналзтал урсан ирэх Туул голыг хэрхэн сүйдэлж байгааг бид энэ удаагийн сурвалжилгаараа хүргэхээс гадна тус компанийнхан Монголын хууль хяналтын нэр бүхий албан тушаалтнуудад хэрхэн  авлига өгсөн талаарх ноцтой баримтыг дэлгэж байна.

Бид орон нутгийн иргэдийн мэдээллийн мөрөөр өнгөрөгч амралтын өдрөөр Заамарын энхэл донхолтой хөндийг нэвт туулсаар Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт хүрлээ. Бид эрчлэн шуурах шороон дундуур, хөндийгөө тийрч урсах Туулын ай савыг дагаж явсаар "Бүрдэл майнинг”-ийн уурхай дээр тулж ирэв. Энэ бол өнгөрөгч жилийн яг өдийд алтыг нь ухаад авчихсан газрын хэвлийг дөрвөн хүний алтан амиар "гагнасан” "Алтайн хүдэр”-ийн охин компани, "Эко Алтан Заамар”-ын уурхай юм. Өдгөө компанийнхаа нэрийг сольж, "Бүрдэл майнинг” болгоод ухах газрынхаа байршлыг сольж, Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрс багт "нүүчихээд” байгаа нь энэ.

Улс төр, бизнесийн хүрээнийхэн дундаа "Баян” Базар гэгддэг Монголын газрын хэвлий дэх ашигт малтмалыг сорчлон ухдаг эрдэс баялгийн магнатын эзэмшил компани. Саахалтын газраас бараа нь илхэн энэ уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа газар нутгийн хэмжээг багцаалбал, Заамар сумын хэмжээнд аж. Арга ч үгүй биз. Мянга гаруй залуус энэ хэмжээний том том техник хөдөлгөж, хоёр ээлжээр хөрс хуулж, алт олборлож байгаа гэж бодохоор уурхайн бараа сумын дайтай харагдах нь гарцаагүй. Бид "Бүрдэл майнинг”-ийн уурхайн кемпэд очиход тус уурхайн харуул, хамгаалалтынхан "Хаанахын хүмүүс яах гэж явна” хэмээн сүр болон угтлаа. 

"УУРХАЙН ДАРГА БАНЗРАГЧИЙГ ДУУД”

"Үндэсний шуудан сонины сэтгүүлчид юм байна. Камертай сэтгүүлчдийг дотогшоо оруулах уу. Уурхайн үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалжилна гэж яриад байна. Уурхайн дарга Банзрагчийг дууд” хэмээн үүдний эхний харуул богино долгионы станцаар хэн нэгэнтэй холбогдов. Машины дугаар, сер зэргийг асууж байгаа бололтой, өнөөх харуул бидний хөлөглөж очсон машины дугаар, серийг дамжууллаа. Харуул "За жаахан хүлээх нь дээ. Албаны машины чинь дугаараар хаанаас явааг тань шалгаж байгаа байх” гэв. Арваад минут болсны эцэст харуул бидний халууныг шалгаад цааш нэвтрүүллээ. 

ХУУЛИЙН ДАГУУ АЖИЛЛАЖ БАЙГАА УЧРААС МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ

Ажилчид орж, гарах төв хаалганы үүдэнд бидний ажлын үнэмлэх, овог, нэр зэргийг бүртгэв. Ингээд уурхайн дарга В.Банзрагч гэх залуу биднийг тосож, ямар ажлаар явж байгааг минь шалгаав. "Бид нутгийн малчдаас ирсэн гомдол, саналын мөрөөр явна. Туул голын ай савд алт ухаж, олборлолт явуулж байна гэсэн мэдээлэл үнэн бодит эсэхийг лавлаж байна. Мөн нэрээ сольж, "Бүрдэл майнинг” болсон "Эко Алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн. Энэ шаардлага хаана царцав. Нэрээ өөрчилж, олборлолтын талбайгаа хэний, ямар захирамжаар өөрчлөн, үйл ажиллагаагаа явуулж байгаад тайлбар авъя” гэвэл, уурхайн дарга Банзрагч камер, зургийн аппаратыг унтраахыг шаардаж, улмаар гар утсыг маань хурааж авав. Үүнийхээ дараа тэрбээр "Манайх нэрээ сольсон ч хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бичиг баримтын зөрчилгүй. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” хэмээв. 

Тэрбээр "Туул дагаж манайх ганцаараа ажиллаагүй, Заамар, Бүрэгхангайд алт олборлож байгаа 400 орчим компани, аж ахуйн нэгж бүгд Туулын усаар ажлаа явуулдаг” хэмээн ярилаа. 

Драг буюу "усны мангас” Дэрстийн нутгаар дайрах Туулын ай савд хэд хэдээрээ шумбажээ. Таван давхар байшин гэж андуурам алт олборлогч энэхүү "мангас”-ыг шороон ордоос алт олборлогчид, тэр тусмаа орлого нь хэдэн зуун тэрбумаар тоологддог "Бүрдэл майнинг”, "Мон полимент” мэтийн том копаниуд ашигладаг. "Драг” голд хөвөх байдлаар газраа ухаж улмаар тусгай бэлтгэсэн устай ёмкост шороогоо хийн шигшиж алтаа ялган авдаг аварга том хөлөг онгоц гэмээр эд. Энэхүү "мангас” голыг хамгийн ихээр бохирдуулдаг. Цагт 50-75 м3 элс угааж баяжуулах хүчин чадалтай. 

Биднийг уурхай дотроос сурвалжилга хийх нь бүү хэл, зураг авахыг зөвшөөрөөгүй. Гэвч уурхайн гаднаас олборлолтын талбайг харвал, Туул голын урсац, голдирлыг талх шиг хэдэнтээ зүсэн хуваасан нь газар дээрээс нь авсан гэрэл зургаас тод харагдана. Өөрөөр хэлбэл, Монголын хуулийг уландаа гишгэлж, хүссэнээрээ газрын хэвлий ухаж, хаана л бол хаана өрөм зоож, усны урсацыг өөрчилж, байгалийг доройтуулах эрхийг "Баян” Базараад хэн олгов гэх асуулт өөрийн эрхгүй ургана. Угтаа бол уул уурхайн түүхэнд хамгийн олон гэр бүлийг өнчрөл, хагацалд автуулж, эрдэнэт хүний алтан амиар алт, хүдэр зэргийг олборлож яваа түүнд хуулийн дор зүсээ хувиргаад компани удирдах эрх бүү хэл, наран дор тааваараа таахалзах бүрэн эрх баймааргүй юм даа, Ерөнхий сайд аа. 

ТУУЛИЙГ БООМИЛЖ, БАЯЛАГ СОРЧЛОХ "БАЯН” БАЗАРААД ХАМААРАХ ГЭМТ ҮЙЛДЛҮҮД...

Бидний ой санамж үнэгнийхээс ч дор болжээ. Дөрвөн сайхан эрийг нуранги дор булчихаад монголчууд гурав хоног л "Эко Алтан Заамар” компани болон ашиг хүртэгч эзэн Базараа гээчийг зүхсэн. Ингээд тэр эмгэнэлт явдлаас хойш ганцхан жил өнгөрөхөд л бүхнийг мартсан мэт хууль сахиулагчид, эрх мэдэлтнүүд таг дуугүй болцгоов. Үхсэн хүн үг хэлдэггүй учраас ар гэрийнхэнд нь амин зуулгыг нь атгуулаад амыг нь барьсан. Улмаар үхсэний хойноос үхдэггүй учраас талийгаачдын ар гэр тэгсгээд чимээгүй болохтой зэрэгцэн Базараагийн гэм, хортой үйлдэл дахин идэвхжлээ.

Мянга гаруй залуугаар алт ухуулж буй Базараагийн уурхай Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчөөд Туулийг боомилж, урсац, голдирол дээр нь дураараа дургиж байна. Өөрөөр хэлбэл, "Баян” Базараагийн өмнөх уурхайн аюулгүй ажиллагаа алдагдаж, хяналтын горим алдагдсанаас болж, дөрвөн хүн нас барж, хоёр хүнийг нурангаас амьтай, голтой ухаж гаргаж байв. Энэ хэрэг хуулийн хүрээнд шийдэгдсэн эсэх, нэрээ өөрчилж, олборлолт явуулж байгаа "Бүрдэл майнинг”-д олборлолтын үйл ажиллагаа явуулах эзэмшлийн талбай, ашиглах, олборлох лицензийг хэн өгсөн зэргийг бид дараа дараагийн сурвалжилгаараа хүргэх болно. 

Д.СУМЪЯАБАЗАР САЙД АА "БҮРДЭЛ МАЙНИНГ”-ИЙН БҮРЭН ЭРХИЙГ ХЭН СЭРГЭЭВ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Байгаль орчны яам, Уул уурхайн яам, АМГТГ зэрэг эрх бүхий байгууллага "Бүрдэл майнинг”-ийн бүрэн эрхийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцах ёстой. Өөрөөр хэлбэл, дээрх яамдаас хариуцлага нэхэж, хариуцлага үүрүүлж, хамтарч ажиллаж байж лиценз эзэмших эрхийг нь "хасах” ёстой. Гэтэл ийм захирамж, шийдвэр гарсангүйгээр үл барам Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэр Дэрстийн хөндийд хүрзний мөргүй эрүүл, тэгш талыг там болгон хувиргаж байна.  Угтаа бол Уул уурхайн сайд Д.Сумъяабазар "Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Байгаль орчны яамнаас тус компанийн лицензтэй холбоотой дүгнэлтийг гаргана. Технологийн горим алдсан, ашиглалт болон уулын ажлын төлөвлөгөөний яваагүй бол лицензийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэж мэдэгдэж байв. 

МХЕГ-аас ослын дүгнэлтийг танилцуулахад, уурхай нурах гол шалтгаан нь гүний ус зайлуулах асуудлыг уурхайн ТЭЗҮ-д тусгаагүйгээс үүдэлтэй хэмээсэн. Анх тус уурхайд геологийн усны судалгаа хийхэд газрын хөрснөөс доош 51 метрийн гүнд ус илэрч байжээ. Гэвч уг усыг зайлуулах асуудлыг ТЭЗҮ-дээ тусгаагүйгээс геологийн судалгааны үеэр гарсан усны шүүрэл нуралт үүсгэсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Төв аймгийн Заамар сум дахь Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийнхан уг хэргийг мөрдөн шалгаж, прокурорын газар хэргийг хянан, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байгаа ч одоогоор хэрэг ямар шатанд яваа нь "мартагдсан”. 

Тухайн үед осол гарахаас өмнө буюу 2019 оны хоёрдугаар сарын 21-нд тус компанийн уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан эрсдлийн үнэлгээ хийж, ил уурхайн амны хана нурах эрсдэлтэй тул үйл ажиллагааг зогсоож, аюулгүй байдлыг хангах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Гэвч энэхүү дүгнэлтийг үл тоон уурхайчдынхаа аминд хүрсэн Базараа гээчид дахин итгэл хүлээлгэж байгаа нь хүний ёсонд нийцэх үү, Ерөнхий сайд аа. 

ДЭРСТИЙН МАЛЧИД БУХИМДАЛТАЙ БАЙНА

Биднийг "Бүрдэл майнинг” компанийн үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалжлах үеэр нутгийн малчид үгээ хэлэхээр хандсан юм. Тэд "Энэ компани нэрээ өөрчилсөн гэдэг ч ажилчид нь "Эко Алтан Заамар” гэсэн ажлын хувцастай. Мөн өмнө нь "Алтайн хүдэр” гэх нэрээр олборлолт явуулдаг байсан. Өнгөрсөн жилээс эхэлж, өвөл, зунгүй ажилласан уурхай. Малчдын хувьд малаа Туул голоос услах ямар ч боломжгүй болсон. Карьераас гарч байгаа шороо угаасан усаа шууд Туул гол руу асгадаг энэ компаниас болж Орхон, Сэлэнгэ, Туул тэр чигтээ бохирдож байна.

Малчид сум, орон нутгийн удирдлагуудад ханддаг ч бидний дуу хоолойг ер тоодоггүй. Яг үнэндээ бид тоос боссон, харанхуй тал дээр л малаа бэлчээж, хамар хатгах өвс бүү хэл амны усгүй амьдарцгааж байна. Эрх мэдэл байгалийг хэрхэн сүйтгэж, дордуулж, хүн, малыг туйлдуулж болдгийг "Баян” Базараагийн энэ уурхайн үйл ажиллагаа харуулж байна. Энэ бүхнийг шударга бус бүхэнтэй сэлэм эргүүлж тэмцэхээ илэрхийлсэн Ерөнхий сайд тэмцээсэй, газар дээр нь ирж танилцаасай. Малчид яаж хүчгүйдэж, Туулын ус хэрхэн амь нь тасарч байгааг хараасай” хэмээн хоолой зангируулан ярилаа. 

Үргэлжлэл бий...

Үндэсний шуудан сонин

“Баян” Базараагийн “Эко Алтан Заамар” компани “Бүрдэл майнинг” болон зүсээ хувиргаад, Туулын амийг таслахаар дахин алт олборлож эхэлжээ, Ерөнхий сайд аа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани