- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ДАЙЖСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ТАТАХ ТАЛБАР
Тус Ажлын хэсгийг ахалж буй Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулганы ярьснаар, бирж байгуулах дүгнэлт, тайлангаа бэлтгэж, холбогдох дээд шатны байгууллагад танилцуулахаар зэхэж байгаа гэнэ. Бирж байгуулснаар тогтоосон хууль, дүрэм журмын дагуу олон худалдан авагчдад бүтээгдэхүүнээ арилжих зах зээлтэй болох учиртай. Тэнд нээлттэй, дэлхий нийтийн худалдааны дэвшилт зохион байгуулалттай арилжаа хийснээр хэлцлийн зардлыг бууруулах юм. Манай бүтээгдэхүүний зах зээл одоо ямархуу байгааг Та, бид сайн мэдэж байгаа. "Цагаа өнгөрөөсөн” худалдааны арга хэрэгслийг ашиглаж байна. Дотоодын компаниуд бусдаасаа өрсөж бүтээгдэхүүнээ борлуулахын тулд "уралдаж” очоод, хямд өгчихдөг. Компаниуд өөрсд өө худалдан авагчтай холбоо тогтоох нь хөрөнгө бөгөөд хугацаа их шаардах нь тодорхой. Уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдан авагчдын хоорондын мэдээллийн сүлжээ хомс, харилцаа тогтоох үйл ажиллагаа нь өндөр өртөгтэй учраас тэр юм. Энэ арга барилаасаа татгалзахыг зах зээлийн мэдрэмж, технологийн хөгжил шаардаж байна.
ЭРДСИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СТАНДАРТ, АНГИЛАЛТАЙ БОЛНО
Эрдэс баялгийн бирж байгуулснаар наад зах нь бүтээгдэхүүний стандарт, ангилалтай болно. Энэ нь эргээд худалдааны суурь үзүүлэлт, үнэ тогтоход нөлөөтэй. Биржид борлуулах бүтээгдэхүүний үнэ нээлттэй дуудлага худалдаанд суурилж өрсөлдөөний зарчмаар тогтдог давуу талтай. Өнөөдрийн байдлаар монголчууд зөвхөн нүүрсний стандартыг боловсруулан, дөрвөн төрлөөр ангилдаг болоод буй. Бусад бүтээгдэхүүний стандартыг бий болгох, боловсруулалтын түвшинг дээшл үүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд сануулдаг. Үүний үр дүнд Монголын эрдэс бүтээгдэх үүний зах зээлд өрсөлдөх чадварыг дээшл үүлэх юм. Гадаадын эцсийн хэрэглэгч, компаниудыг худалдаанд татан оролцуулснаар Монголын эрдсийн арилжааны зах зээл өргөжих нь бас нэгэн эерэг үр дүн юм. Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа эмх замбараагүй, зохион байгуулалтг үй байгаа. Мэдээлэл тэнцвэртэй биш, хомс, ил тод бус учраас шударга өрсөлдөөний зарчмаар арилжаа хийж чаддаггүй. Товчхондоо, манай улсаас уул уурхайн бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой компаниудад мэдээлэл тэгш байдлаар хүрдэггүй.
Мөн дэлхийн зах зээл дэх манай бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар муу. Харин стандарт, биржийн худалдааны элементүүдийг бий болгосноор уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар дээшилж, нээлттэй болох юм. Нөгөөтэйгүүр, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардлыг бууруулснаар улсын төсөв дэх орлого нэмэгдэх, компанийн ашиг өсөх, иргэдийн амьжиргааны түвшин дээшлэх зарчимтай. Алт, зэс, нүүрс гээд манай экспортын голлох бүтээгдэхүүний зах зээл дэх үнэ хэлбэлзэхэд экспортын болон төсвийн орлогыг удирдахад эрсдэлтэй болдог. Уул уурхайгаас орж ирэх мөнгөний урсгал нь таваарын ханш, эрэлтээс болж татрах үе ч бий. Хэрэв Эрдэс баялгийн бирж байгуулж, дотоодын үйлдвэрлэгчид гурван сар, хагас, бүтэн жил түүнээс дээш хугацааны дараа үйлдвэрлэх бүтээгдэхүүнээ фьючерс гэрээгээр арилжин хөрөнгө олох боломж бүрдвэл дээрх эрсдэлээс сэргийлэх юм. Ийнхүү тодорхой хэлцл үүдийг хийдэг учраас кастодиан банкны үйлчилгээ нэвтэрнэ. Тээвэр, парк, агуулахын хэрэгцээ ч нэмэгдэж ложистикийн салбар хөгжих учиртай. Уул уурхайн үйлдвэрлэл өсөхөд түүнийг дагаж тээврийн салбарын ашиг 2-3 дахин өсдөг гэсэн статистик байдаг. Мөн Эрдэс баялгийн биржийг дагаад хөрөнгө оруулалтын банкууд, хууль, даатгалын компаниудын үйл ажиллагаа өргөждөг нь жам гэхэд болно.
ТӨРИЙН ОРОЛЦОО БАГА БАЙХЫГ САНАЛ БОЛГОНО
Гаднын улс орнуудад Эрдэс баялгийн биржийг өмчлөлийн статус, арилжааны гэрээний төрлөөр нь ангилдаг байна. Зах зээл өндөр хөгжсөн АНУ, Их Британи, Япон, Хонконг зэрэг оронд биржийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчдын оролцоо давамгайлдаг гэнэ. Харин БНХАУ-ын Шанхайн металлын, мөн Беларусийн бирж нь төрийн өмч давамгайлсан тогтолцоотой аж. Харин Монгол Улсад хувийн хэвшлийн нээлттэй компани хэлбэрээр байх нь зүйтэй хэмээн бирж байгуулах судалгааны Ажлын хэсгийнхэн үзэж байгаа юм билээ. Нээлттэй хэлбэрээр зохион байгуулсан бирж нь арилжаанд оролцогчдын итгэлийг олж авахад чухал үүрэгтэй аж. Ер нь бирж банкны нэгэн адил шууд итгэлцэл дээр тогтдог юм байна. Эдгээр орны туршлагаас үзэхэд ихэнхдээ Санхүүгийн зохицуулах хороо нь биржийнхээ үйл ажиллагааг хянадаг гэнэ. Уул уурхайн яам, Арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын экспортлогчдын холбоо, Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтн үүд багтсан Ажлын хэсгийнхэн гаднын бирж үүдийн үйл ажиллагаатай танилцсаныг өмнө нь дурдсан.
Тодруулбал, Мумбайн уул уурхайн бүтээгдэхүүний, Тянжиний Эрдэс баялгийн биржийг энд дурдаж болно. Эдгээр биржийн удирдлагын зүгээс манайд биржийн өмчлөлийн хэлбэр, техник, технологийн шийдэл болон эрсдэлийн менежмент гэсэн гурван зүйлд онцгойлон анхаарахыг зөвлөжээ. Монгол Улсын хувьд чадварлаг боловсон хүчнээ бэлтгэн, биржийн үйл ажиллагааны дүрэм, журмыг боловсруулах шаардлагатай юм. Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган "Эрдэс баялгийн бирж байгуулах нээлттэй тендер зарлан, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нь зүйтэй болов уу. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон бирж, банк, технологийн компаниуд орж ирвэл нэгдүгээрт, мэргэжлийн, хоёрдугаарт, туршлагатай, бас худалдан авах чадвартай гээд тэдэнд давуу тал бий. Биржийн ТУЗ-д төрийн төлөөлөл багтаах зэргээр үйл ажиллагаанд нь хяналт тавих боломжтой” гэв. Хэрэв тендер зарлавал гадаад, дотоодын хамтарсан консорциумууд ч өрсөлдөхийг үгүйсгэхг үй юм. Гадаадын хөрөнгө оруулагч нар орж ирвэл биржийн төдийгүй оролцогч бүх талын мэргэжилтнийг сургах ёстой зэрэг шаардлага тавих бололтой.
ОРДЫН НӨӨЦТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААН ГАРАХГҮЙ
Манай мэргэжилтнүүд Тянжиний уул уурхайн биржтэй танилцах явцдаа хэрэгжүүлж болох хэд хэдэн чухал зүйлийг анзаарчээ. Тус биржид манайх зохицуулж, ил болгох гээд чадахгүй байгаа хайгуул болон олборлолтын тусгай зөвшөөрлийн худалдааг нээлттэй, ил тод явуулдаг аж. Нэг ёсондоо уул уурхайн салбарт хөрөнгө оруулах, олборлолт, хайгуулын тусгай зөвшөөрөл худалдан авахад зуучилдаг функц байна гэсэн үг. Ингэснээр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл худалдан авсан этгээдийн зүгээс ордын нөөцтэй холбоотой маргаан гаргахгүй давуу талтай. Лицензийн худалдааг нээлттэй болгосон нь мэргэшсэн геологич нар ордын нөөцийг баталгаажуулдагтай холбоотой аж. Хоёрдугаарт, манайд уул уурхайн томоохон төслүүдийг санхүүжүүлэх цөөн хэлбэр байгаа.
Нэг бол, гадаад, дотоодын банкнаас санхүүжилт авах, аль эсвэл хөрөнгийн зах зээлд хувьцаа арилжин IPO хийдэг. Тэгвэл Эрдэс баялгийн бирж байгуулснаар хөрөнгө оруулагчдыг татах талбар болох юм. "А” компанийн зэсийн баяжмалын үйлдвэрлэл явуулах ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөө нь энэ байна. Уг төсөлд хөрөнгө оруулагч хэрэгтэй” гээд биржийн сүлжээндээ байршуулчихдаг аж. Ер нь дэлхийн томоохон хөрөнгө оруулагч нарт төслүүдийн жагсаалт, тэдгээрт хэр хэмжээний санхүүжилт хэрэгтэй вэ гээд шаардлагатай бүх мэдээллийг түгээдэг учраас хайгуулын үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж буй компаниудад ч санхүүжилт олох боломж бүрдүүлдэг байна.
ГАДААДЫН БИРЖҮҮД ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ
Энэтхэгийн Мумбайн уул уурхайн бүтээгдэхүүний бирж нь 50 нэр төрлийн бүтээгдэхүүнийг эрх бүхий 17 төвөөр арилждаг бөгөөд өнгөрсөн оны өдрийн дундаж гүйлгээ нь 2.8 тэрбум ам.долларт хүрчээ. БНХАУ-ын Далайн, Шанхайн, Жинжоу болон Нью-Йоркийн, Лондоны металлын биржтэй хамтран ажилладаг тус биржид худалдаа хийх хэлцлийн хамгийн бага болон их хэмжээг тогтоосон байдаг. Алтны нэг удаагийн худалдааны хэлцлийн хамгийн бага хэмжээ 10 грамм, ихдээ 2.5 тонн байх жишээтэй. Тэнд арилжих бараа бүтээгдэхүүнийг чанарын лабораториор баталгаажуулсан байхыг шаарддаг гэнэ. Мумбайн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн удирдлагуудын зүгээс манайд эрдсийн бүтээгдэхүүний биет худалдаа хийхэд татварын орчныг зөв зохистой тогтоох, биржийн эхний санхүүжилтэд ач холбогдол өгөхийг сануулж байжээ. Тэгвэл үйл ажиллагаа нь эхлээд гурван жил болж буй Тянжиний Эрдэс баялгийн биржид (хувийн) хувьцаа болон эрдэс бүтээгдэхүүний арилжааны гэрээ хэлцэл хийдэг байна.
Өнгөрсөн онд 150 тэрбум "ногоон”-ы арилжаа хийсэн тус биржид голлон газрын тос, цайр, алт, мөнгө, нүүрс (нийт 200 орчим бүтээгдэх үүн) арилждаг аж. Металлуудыг Нью-Йоркийн, Лондоны металлын зэрэг биржийн, төмрийг "Экстрата” компанийн худалдааны гэрээний үнээр борлуулдаг бөгөөд "Төв бирж-брокер-худалдан авагч” гэсэн схемээр ажилладаг байна. Тус биржийн удирдлагууд дэлхийн бусад биржтэй нэгдсэн сүлжээнд ажиллах шаардлага гардгийг анхааруулаад, арилжаа итгэлцэл дээр тогтдог тул дүрмээ зөрчиж болохгүйг зөвлөсөн юм билээ. Хятадын Санхүүгийн зохицуулах хороо үйл ажиллагааг нь хянадаг бөгөөд тус бирж Үнэт цаасны тухай хуулиа мөрддөг гэнэ. Борлуулсан бүтээгдэхүүний мөнгөн дүнгээс авах шимтгэлийн хэмжээ харилцан адилгүй аж. Тухайлбал, зэсийн баяжмалын арилжааны 10.000 юань тутмаас найман юанийн шимтгэлийг үйлчилгээний хөлс болгон авдаг байна. Тэгвэл Хятадын Газар, эрдэс баялгийн яам болон Тянжиний Засгийн газар хамтран Тянжиний Уул уурхайн бүтээгдэхүүний олон улсын биржийг 2010 онд байгуулсан нь богино хугацаанд Хятадын тэргүүлэгч санхүүгийн байгууллага болж чаджээ.
Уг бирж нь Хятадын нутаг дээр болон хилийн чанад дахь уул уурхайн тусгай зөвшөөрөл арилжих, геологийн хайгуул, шинэ төсөл санхүүжүүлэх, эрдсийн бүтээгдэхүүн борлуулах зэрэг дөрвөн чиглэлээр ажилладаг байна. Тоо дурдвал, энэ оны гуравдугаар сарын 31-ний байдлаар тусгай зөвшөөрөл арилжих сонирхлоо илэрхийлсэн 600 компани бүртгэгдсэнээс 100 нь байнгын арилжаанд оролцдог гэсэн статистик гарчээ.
Биржийн арилжааны шимтгэл 0.8-4 хувь бөгөөд хоёр төрлийн татвар авдаг аж. Жилд дунджаар 10 тэрбум ам.долларын борлуулалт хийдэг. Өмнө нь Хятадад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл далд хэлбэртэй, татвараас зугтаасан, хууль бусаар борлуулж байсныг тус бирж зогсоож чадсан байна. Монголын хөрөнгийн бирж өдөрт дунджаар 20 орчим сая, Хөдөө аж ахуйн биржид найман тэрбум төгрөгийн арилжаа хийдэг. Тэгвэл Эрдэс баялгийн биржид тэрбум ам.доллараар хэмжигдэх хэлцэл хийгдэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд тооцож байгаа юм. Хэрэв манай улс Эрдэс баялгийн биржтэй болбол эхний ээлжинд нүүрс, цайр болон зэсийн баяжмал, төмрийн хүдэр, түүхий газрын тос, цаашид алтыг спот арилжаагаар борлуулах боломжтой гэнэ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||