- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Цөөнхийн эрхэнд гацаж, олны ашиг хөсөрдсөн Тавантолгой
Гэтэл Засгийн газрын өнгөрсөн даваа гаргийн ээлжит бус хуралдаанаар 2019 оны долдугаар сарын дунд үед баталсан 296 дугаар тогтоолынхоо хоёр дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болголоо. Уг тогтоолын хоёр дахь хэсэгт олон улсын хөрөнгийн зах зээлээс боломжит богино хугацаанд хамгийн бага зардлаар хөрөнгө босгох зорилгоор холбогдох хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн "Эрдэнэс Тавантолгой”-н охин компанийг байгуулах, түүнд "эцэг”-ийнх нь эзэмшлийн лицензүүдээс эхний ээлжид МV-011943 дугаар бүхий Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээр тусгасан. Мөн шинээр байгуулсан охин компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгохыг заасан байлаа. Тогтоолын хоёр дахь хэсгийг хүчингүй болгосноор Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийг татан буулгах шийдвэрт хүрч байна. Татан буулгаж буй компанийг "Эрдэнэс Тавантолгой”-нхон дээрх тогтоолын дагуу байгуулж, найман сар ажиллуулсан юм. Хөрөнгө оруулалт татаж, Тавантолгойн ордоос олох үр өгөөжийг дээшлүүлэх тоглоомын дүрэм ийнхүү дахин өөрчлөгдлөө.
Дахин гэж тодотгосон нь учиртай. "Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулаад 10 жилийг үджээ. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалт татаж, Тавантолгойн ордын нүүрсийг боловсруулан өртөг шингээх, төмөр зам тавьж хямд зардлаар тээвэрлэх төслийг хэрэгжүүлэх санаачилга дөрвөн удаа гаргасан. Эдгээрийн холбогдох тооцоо, судалгаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлэлцээг ч хийн, эцэслэж байсан удаатай. Гэвч тухай бүртээ улстөрчдийн эсэргүүцэлтэй тулгаран нуран унаж байв. Тавантолгойн ордыг хамтран ашиглах стратегийн хөрөнгө оруулагч сонгох ажил гадаад болон дотоодын улс төрийн эрх ашгийн тэнцвэрийг хангаж чадаагүйгээс 2011 онд зогссон. Дараа нь Хятадын компаниудтай хийсэн Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хэлэлцээрийг 2014 онд гацаасан. Мөн үндэсний компанийн тэргүүлэх оролцоотойгоор Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний төслийг 2016 онд УИХ хэлэлцэхээс татгалзсан. "Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийн хувьцааг олон улсын зах зээлд худалдах ажлыг зогсоож буй нь сүүлийн ухралт болж байна. Тулхтай эдийн засагчид, туршлагатай санхүүчид олон улсын хөрөнгийн биржид хувьцааг нь арилжиж, мөнгө босгох нь хамгийн зөв арга гэж үзэж байв. Гэвч дахиад л улстөржилтөө даасангүй.
"Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид арилжих бодлогыг боловсруулсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Бидний санаачилсан энэ ажил "Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг дамжуулан борлуулдаг 10 компанийн эрх ашгийг хөнджээ. Тавантолгойн нүүрсийг борлуулдаг компаниудтай улстөрчид холбоотой гэдэг нь тодорхой боллоо” гэж ярив. Түүний ярианаас дүгнэхэд явцуу эрх ашигтай улстөрчид энэ ажлыг зогсоожээ. Ерөнхий сайд асан М.Энхсайхан хэдэн жилийн өмнө "Мега төсөл бол анчдын хорхойг хүргэсэн амьтан. Мега төслийг агнахаар анчин бүр гэтдэг” хэмээн ярьсан удаатай. Эл зүйрлэлээр бол Тавантолгой хангайн халиун буга аж. Зарим нь халиун бугыг усалж, тордож, таргалуулах гээд, нөгөөдүүл нь шууд буудаж унагаад хувааж идчих гээд байна. Маш бүдүүлгээр төсөөлөхөд ийм дүр зураг харагдав.
"Ковид-19” өвчин дэлхий даяар тархаж, эдийн засгийн хямрал нүүрлэн, олон улсын хөрөнгө оруулалтын орчин таагүй байгаа. Энэ үед амжилттай IPO хийх магадлал бага байх нь ойлгомжтой. Гэхдээ хэсэг хугацааны дараа хувьцааг нь гаргахаар хүлээзнэж болох л байв. Цар тахал намжсаны дараагаас эдийн засаг сэргэх нь тодорхой. Эрх ашгаа ханцуй дотроо нуусан улстөрчид, цаг зуурын хүндрэлээр шалтаглан бодлогоосоо ухрах нь ямар сөрөг нөлөөтэй бол. Ийм шийдвэр гаргаснаараа монголчууд олон улсын хөрөнгө оруулагчдад дахин овилго оосоргүй, муу харагдсан нь тодорхой. Засгийн газар хөрөнгө оруулагчдад "Бид бодлогоо тогтвортой хэрэгжүүлж чаддаггүй” гээд хэлчихлээ. Хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл дахин нэг шат уруудсан нь маргаангүй.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу УИХ-ын 73 дугаар тогтоолыг 2018 онд баталснаар "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын хөрөнгийн биржид арилжих ажил эхэлсэн. Дараа нь Засгийн газар 296 дугаар тогтоол баталж, уг зорилгыг улам эрчимжүүлсэн юм. Төр, засгийн даалгаврын дагуу хоёр жил үргэлжилсэн нөр их ажлын эхний үр дүнг гаргахаар дуншиж буй энэ үед эсэргүүцлийн шуурга дэгдээсэн хүн нь УИХ-ын дарга асан З.Энхболд. Тэрбээр эсэргүүцэгчдийг магнайлан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон улсын зах зээлд IPO гаргах нь үр ашиггүй гэж мэтгэв. "Монголчуудын 200 жил ашиглах баялгийг хятадуудад нэг тэрбум ам.доллароор зарах гэлээ”, "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татна гэж худал хэлээд, ганцхан тэрбумаар зарах нь” гэх мэт учир мэдэх хүмүүсийн уурыг хүргэхээр мэдэгдэл түүний амнаас гарсан. Тавантолгойд хөрөнгө оруулалт татаж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлохыг нь эсэргүүцэн, өөрийн эрх ашгаа далдуур хангах зорилготой хүмүүсийн тэргүүнд З.Энхболд явж, зорилгоо биелүүлэх шиг боллоо. Өмнөх жилүүдийнх шиг их ашиг олохын тулд хамгийн сайн чанартай нүүрсээ сорчлон олборлоод байвал Тавантолгойн ордыг 200 жил ашиглаж чадах уу. Тавантолгойн ордын дөрөвдүгээр давхаргын нүүрс хамгийн сайн чанартайд тооцогддог. Энэ давхаргад 300 орчим сая тонн нүүрс бий. Зөвхөн дөрөвдүгээр давхаргаас олборлосоор байвал ордын өрмийг 20 жилд "идэж” дуусгана. Тиймээс энэ алдааг засах шаардлагатай.
Тавантолгойг бусдын жишигт хүргэх үү, өөрийн үзэлд аргамжих уу гэсэн асуултад төр, засаг тун удахгүй хариулахгүй бол оройтно. Коксжих нүүрсээ дахин хэдэн жил сорчлон олборловол ордын хожмын үр өгөөж багасах нь тодорхой. Бусдын жишигт хүргэх гэдгийг Тавантолгойн ордыг эзэмшиж буй компани өндөр үр ашигтай, бүтээмжтэй, алсын хараатай ажилладаг болох гэж ойлгох хэрэгтэй. Ингэхийн тулд компанийн засаглал нь маш сайн байх учиртай. Хамгийн сайн засаглалтай компани олон нийтийнх байдаг. Өөрөөр хэлбэл, олны хяналтад үйл ажиллагаа явуулдаг хувьцаат компани гэсэн үг. Тиймээс л эдийн засагчид, санхүүчид "Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжихыг дэмжсэн хэрэг.
Олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргасан компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлагнал нээлттэй, ил тод болдог. Ил тод байна гэдэг бол хулгай зэлгий, хээл хахуулиас ангид ажиллана гэсэн үг. Дэлхийн уул уурхайн томоохон компаниуд бүгд хөрөнгийн биржид бүртгэлтэй. Ингэснээрээ хөрөнгө оруулалт татахаас гадна засаглалаа сайжруулж байна. Нөгөөтээгүүр, уул уурхайн түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүсэх эрсдэлээ тарааж байгаа. Зээл аваад хөрөнгө оруулж болно. Гэтэл нүүрсний үнэ хямдарчихвал яах вэ. Ингэвэл компани өрөө төлж чадахгүйд хүрнэ. Харин хувьцаа гаргавал буцааж төлөх шаардлагагүй учраас санхүүгийн дарамтад орохгүй.
Компани хөрөнгө оруулалт татсанаар Тавантолгойн ордод баяжуулах болон коксын үйлдвэр, төмөр зам гэх мэт дагалдах дэд бүтэц байгуулах санхүүжилт бүрдүүлж чадна. Баяжуулах үйлдвэр барьснаар сайн чанартайгаа дунд болон сул коксжих нүүрстэйгээ хольж угаагаад борлуулах боломж үүсэх юм. Тавантолгойн ордын долоон тэрбум тонн нүүрсний нөөцийн хоёр тэрбумыг нь өндөр үнээр борлуулах боломж бүрдэх ч юм бил үү. Тэгвэл өнөөгийн тооцоогоор ордын нөөцийг 50-100 жил ашиглах боломжтой.
Хэрэв Тавантолгойг өөрийн үзэлд аргамжиж, өнөөгийн арга барилаар ажиллавал ордын нөөцийг урт хугацаанд өндөр үнээр зарахгүй. Өөрөөр хэлбэл, ордын коксжих нүүрсийг сорчлон олборлож худалдан, түүнийгээ гайхамшигтай сайн менежментийн үр дүн гэж тайлбарлаад байвал хол алхахгүй гэсэн үг. Ордыг өөрсдийн үзэл, эрх ашигт нийцүүлэн ашиглавал цөөн улстөрч, бизнесийн бүлэглэлийнхэн л хожно. Тавантолгойн үр өгөөжийг урт хугацаанд нийтээрээ хүртье гэвэл бусдын жишигт хүргэхээс өөр аргагүй.
Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийг татан буулгаж, бодлогоосоо ухарсан ч УИХ-ын 73 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа. Уг тогтоолын 1.1-т "УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын "б”, "в”-д заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалан, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татсаны үндсэн дээр Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх” гэж заасан. "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргах бодлогын шийдвэр хэвээр үлдсэн. УИХ гаргасан тогтоолоо хүчингүй болгочихгүй бол Тавантолгойн ордын үйл ажиллагааг бусдын жишигт хүргэх найдлага тасраагүй байна.
Т.Энхбат
Эх сурвалж: Өнөөдөр сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||