Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн том ажил нурлаа

Хоёр жил гаруй хугацаанд ажилласан У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн том ажил нь Тавантолгойн IPO гаргах байв. Ерөөс Тавантолгойн ордын асуудал хөндөгдөхөөр цочиж сандардаг хүн олон бий. Голдуу эрх мэдэл бүхий өндөр албан тушаалтнууд байдаг. Тиймээс Тавантолгойн ордод IPO хийе чин үнэнээсээ зүтгэдэг нь бараг үгүй байв.

Учир нь юу хэмээвээс Тавантолгойн ордыг энэ хэвээр нь байлгаж, нүүрсийг нь түүхийгээр зөөлгөөд, тэндээс "тав гурван юм” цохидог гэх албан бус мэдээлэл үүнд нөлөөтэй. Тэр ч бүү хэл, сүүлийн үед түүхий нүүрсийг нь улсын төв рүү зөөж угаагаад өндөр ашиг олдог болсон тухай ч яригдаж байсан.

Ер нь л Тавантолгойн ордод IPO хийлгүй, дэд бүтэцгүй, ингээд байж байх нь хэдхэн хүнд хэрэгтэй байсаар ирсэн юм. Ийм байдлаар Таван­толгойн орд нь улс төр, бизнесийн бүлэг­лэлүүдийн хорхойг гозогнуулж, хэнийг ч ямар ч шийдвэр гаргуулалгүй "авч үлдсээр” ирсэн. Харин У.Хүрэлсүхийн үед зоригтой шийдвэр гаргаж Тавантолгойн ордын IPO-г хөдөлгөсөн.

Нөгөөтэйгүүр У.Хүрэл­­сүхийн тэргүүлсэн Засгийн газрын үед хийхээр эхлүүлсэн IPO-г урьд өмнөхүүдээс арай "эрүүл” хэмээн судлаачид, ажиглагчид хэлж байлаа. Энэ ажилд төрийн сайд, төслийн удирдагчид нь хувийн сонирхол гэдэг хуруу гараа дүрчихгүй бол түмний хүсээд байсан хувилбар яахын аргагүй мөн гэдэг юм.

Улсын Аюулгүйн зөвлөлөөс тогтоол гаргаж, Засгийн газар 2019 оны наадмын өмнөх өдөр мөн тогтоол гаргаж IPO хийх ажил эхэлсэн байдаг.

Жил хүрээгүй ч чилийсэн есөн сарын хугацаанд уг тогтоолын дагуу байгуулагдсан "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийнхан IPO хийх ТЭЗҮ-ээ 80 хувьтай урагшлуулжээ. Ажлынхаа 80 хувийг амжуулчихсан хувийн компани ямар ч саад тулгарсан У.Хүрэлсүхийн Засгийн газар шиг татгалзаж, татан буулгана гэж үгүй.

Харамсалтай нь Зас­гийн газар 2020 оны дөрөв­дүгээр сарын 27-ны даваа гаригт ээлжит бусаар хуралдаад тогтоолынхоо хоёр дахь заалтыг бүхэлд нь буюу "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгаж, Тавантолгойн ордод IPO хийх ажлаа нураав. Үнэнийг хэлэхэд У.Хүрэлсүх шиг үг бүрээс нь "зориг" ханхлаад байдаг Ерөнхий сайдыг ийм шийдвэр гаргана гэж олон хүн бодоогүй биз.

Тогтоолыг хүчингүй болгосон Засгийн газрын хуралдааны албан мэдээнд "...Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн үед улстөрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн энэхүү зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон тул” хэмээн тайлбарлажээ. Бас  энэ тогтоолыг цуцалсан нь "... Дотоодын улс төрөөс боллоо” гэсэн албан бус тайлбар гарсан.

З.Энхболдын хэ­лээд байсан шиг "...Тавантолгойн ордыг маш хямдаар хятадуудад тавиад туучих” гээгүй л юм бол, Тавантолгойн ордод IPO хийж гялайлгах гэж байсныг нь энэ хүн мушгин гуйвуулсан нь үнэн л бол юунд өөрийнхөө шийдвэрийг өөрөө хүчингүй болгочихов оо.

Тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгосон Засгийн газрын хуралдааны дараа "...Сон­гуулийн өмнө Эрдэнэс тавантолгой ба уурхайч­даар дамжуулж улс төр хийх гэсэн З.Энхболд тэргүүтэй улс төрчид, төлбөртэй тэмцэгчдийн төлөвлөгөөг У.Хүрэлсүх сэлэмдэж орхилоо” гэсэн PR цахим сүлжээнд хөврөв. Үгүй л дээ. У.Хүрэлсүх өөрийгөө л сэлэмдсэн.

Өөрийнхөө шийдвэрийг өөрөө цуцална гэдэг улсын лидер болохоор зорьж байгаа хүнд байж болохгүй алдаа. Хэлсэн л бол хийж, хийсэн л бол үр дүнг нь үзэх ёстой. У.Хүрэлсүх өөрөө ингэж хэлдэг. Олон удаа хэлсэн.

"...Улс төрийн зорилгоор мушгин гуйвуулаад байсан” гэж гонгинохын оронд ганц З.Энхболд, хэдэн уурхайчныг давж гарч ажиллаж, олон нийтэд зөв ойлгуулж чадахгүй хэвлэлийн алба, PR-ын багаа У.Хүрэлсүх татан буулгаад хөөж явуулах хэрэгтэй. Ерөөс Тавантолгойн ордод IPO хийх Засгийн газрын тогтоолоо "сэлэмд­сэнээр” У.Хүрэлсүх засаглаж чадаагүй гэдгээ харуулж байгаа юм.

Засгийн газрын албан мэдээлэлд дурдсанчлан, бас өнгөн дээрээ харагдсанаар тогтоолыгАН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд, хэдэн уурхайчин IPO-г эсэргүүцэж харагдсан. З.Энхболд бол АН, АН бол сөрөг хүчин. Сонгууль ойртсон. Тийм учраас энэ байтугай улс төрийн ийм сөрөг дайралт У.Хүрэлсүх болоод эрх баригч МАН-д ирнэ. Үүнийг У.Хүрэлсүх мэдэхийн дээдээр мэдэж байх учиртай. Гэтэл У.Хүрэлсүх нэгэнт эцэст нь хүрч чада­хааргүй ажил эхлүүлж, маргаашийн "өөх” рүү зүт­гээд өнөөдрийн "уушиг”-аа барлаа. Өөрөөр хэлбэл, түүний "...IPO хийнэ” гэж гүйгээд гаргасан зардал нь гол харламаар өндөр дүнд хүрчээ.

"...Улсын мөнгө уйлдаггүй” гэж үнэн үг юм. Тавантолгойн ордын IPO зогссоноор  "Голомт”-ынхны барих гэж байгаа Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам бас гацна. Энэ төмөр замыг барихаар Засгийн газраас 300 гаруй сая ам.доллар гаргачихсан. Үлдсэнийг Тавантолгойн ордын IPO дээрээс босгох байв. Дахиад нэг овоолсон шороо үлдэж, хэн нэгэн балрах магадлал өндөр болчихож байгаа юм.

Таван­толгой шиг том ордын IPO хийх ТЭЗҮ, үүнийг хий­хийн тулд гадаадын зөвлөх үйл­чилгээний компаниудад өгдөг маш их мөнгө, бусад бэлтгэлд ямар зардал гарсан бэ. Бас эдгээр ажлыг зохион байгуулах зорилготой "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг байгуулахад болоод тэдний үйл ажиллагаанд гарсан зардал нь хэр зэрэг вэ. Боож үхмээр тоо гарна шүү дээ.

Ядаж байхад 2020 оны сонгуулиар засгийн эрх авсан улс төрийн хүчин, тодорхой хэлбэл дараагийн Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд 14 тэрбум гаруй ам.долларын гадаад өрийг төлөх ёстой. Шуудхан хэлэхэд, У.Хүрэлсүх Тавантолгойн ордод IPO хийж гялайлгадаггүй юм гэхэд ингэж зарлага гаргаагүй бол дээр байсан юм. Угтаа улсын мөнгийг ингэж үрэн таран хийнэ гэдэг гэмт үйлдэл мөн. Тиймээс У.Хүрэл­сүхийг яаран санд­ран гаргасан тогтоолоо цуцлахаар том хэмжээний шатгаан цаана нь нуугдаж байна гэсэн үг. "Зууны мэдээ” сонин өмнө нь "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгаж, IPO-гоо зогсоох вий гэдэг мэдээллийг хүргэж байсан.

2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн Зас­гийн газрын хуралдаанаас "... "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-д шалгалт оруулж, дүгнэлт гаргаж байж асуудлыг шийдье” гэж ярьсан байдаг. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг шалгах ажлын хэсгээ ч байгуулалгүйгээр 2019 оны 296 дугаар тогтоолынхоо хоёр дахь заалтыг шууд бүхэлд нь хүчингүй болгосон. Үүнээс болоод Тавантолгойн ордын IPO гацаж, дагаад "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК татан буугдчихаж байгаа хэрэг. Тавантолгойн ордын IPO-г гацааж, "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгах Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаан дээр тун сонин "яриа хөөрөө” өрнөсөн байна.

Засгийн газрын зарим гишүүн, тухайлбал ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёр 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн 296 дугаар тогтоолыг барьж байгаад зарим сайдаа "нүдэж” өгчээ. "...Ийм юм болно гэж хэлээд байсан шүү дээ”, "...Хуурч тогтоол гаргасан, үр дүн нь ийм байна” гэх зэргээр Ерөнхий сайддаа, УУХҮ-ийн сайддаа хатуухан хэлсэн байна.

Эндээс их сонин зүйл бас харагдаад явчихна. Эдгээр сайд нарыг мэдэх хүмүүс нь мэднэ. Хэн бэ, "хэн”-ийг дэмждэг вэ гэдгийг мэднэ. Бас үсээ хусуулж, дараа нь чихээ хүртэл огтолно гэж айлгаад байсан уурхайчид, том тэрэгний жолооч нарын ард хэн байх вэ гэдэг бас л ойлгомжтой.

Мөн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболд чөлөөлөгдөж, оронд нь очсон Б.Ганхуягтай маш ойр болсон энэ компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ эсэргүүцлийн гол рольд явж байсан нь нэгийг хэлнэ. Уг нь "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК бол "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани шүү дээ. Гэхдээ охин компани нь IPO хийж, жилийн орлого нь "Эрдэнэс Тавантолгой” ХК-иасаа илүү болсон. Товчхондоо, "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн ажлын үр дүн гараад ирэхээр "Эрдэнэс Тавантолгой” ХК, түүнийг дагасан том бүтэц шаардлагагүй болох нөхцөл үүссэн. Дашрамд хэлэхэд онцгой байдлын үед уурхай дээр нь хэдэн өдрийн турш ийм үйл явдал өрнөж байхад толгой компани тайван сууж байсан нь бас л анхаарал татмаар шүү.

Гэвч энэ бас л цаадах шалтгаан биш.

Цаад шалтгаан нь Тавантолгойн өрөм гэгддэг Зүүн Цанхитай холбоотой. 

Энэ нь маш том эрх ашгийг хөндсөн гэсэн үг. "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн эзэмшдэг лицензэд нь Зүүн Цанхи багтдаг. Энэ хэсэг газрыг эртнээс сонирхож ирсэн нэг газар бий. "Гурван үсэгтэй компани” гэхээр хүмүүс мэднэ. Ухаа худагаас ухдаг нүүрс нь чанараараа Зүүн Цанхийг гүйцдэггүй. Тэгэхээр Тавантолгойд асар их зардал гаргаад удаан жил оршин сууж байгаа "Гурван үсэгтэй компани”-ийн мөнхийн мөрөөдөл л Зүүн Цанхи юм.

Гэтэл У.Хүрэлсүх "өрөм”-ийг эргэлтэд оруулж IPO босгоно гэсэн нь тэдний дургүйг хүргэж таарна. Тиймээс бүх талаараа хөдлөөд үр дүнд хүрч Засгийн газрын тогтоолыг Ерөнхий сайдын өөрийнх нь гараар үгүй хийлгэж чадав. Энэ ажиллагаанд идэвхийлэн оролцсон нөлөө бүхий бас нэг эрхэм бол Тавантолгойн ордтой нэг насаараа уяатай, Ерөнхий сайд асан эрхэм юм. Юутай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийнхөө шийдвэрийг өөрөө цуцаллаа. Дүнд нь Тавантолгойн IPO ээлжит гацаандаа орлоо.

Хэрвээ У.Хүрэлсүх Тавантолгойн ордод IPO хийж чадсан бол өөрийнх нь хүсдэгээр Төрийн ордны хананд хөргөө өлгүүлсэн төдий биш, жинхэнэ түүхэн Ерөнхий сайд болохдоо нэг том алхам дөхөх байв. Одоо бол У.Хүрэлсүх өмнөх Ерөнхий сайд нар шиг эрх ашгийн зөрчилд хэрчүүлсэн, эсвэл ашиг сонирхлоо ажил болгох гээд чадаагүй хоёрын аль нэг нь болж үлдэв. Хамгийн гол нь Тавантолгойн ордоос ард түмэн өндөр хувьтай, улс татвартай, аж ахуйн нэгжүүд орлоготой болох байсан. Энэ тухай хэсэгтээ мөрөөдөөд ч хэрэггүй боллоо. 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн том ажил нурлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани