- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"WORLD CLEAN COAL CONFERENCE”-д УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
Clean Coal олон улсын хуралд оролцож буй хүндэт төлөөлөгч та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе.
Монгол улсын эдийн засагт уул уурхайн салбар томоохон жин эзэлдэг. 2013 оны статистикаас үзвэл Монгол Улсын ДНБ-ний 18.5 хувийг уул уурхайн салбар үйлдвэрлэж, нийт экспортын 82 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. Үүн дотроо нүүрсний экспорт нийт экспортын 26 хувийг бүрдүүлжээ. Иймээс энэ салбарыг тогтвортой хөгжүүлэх нь манай улсын эдийн засагт тэргүүлэх ач холбогдолтой.
Монгол Улсын нүүрсний геологийн нийт нөөц 175.5 тэрбум тонн, түүнээс батлагдсан нөөц нь 26.8 тэрбум тонн. Нүүрсний нийт нөөцийн ихэнхи нь буюу 90 хувь нь хүрэн нүүрс байна. Коксжих болон чулуун нүүрсийг угаан баяжуулж, коксжуулж, үнэ цэнийг нэмэгдүүлэн экспортлох бодлого барьж байгаа бөгөөд энэ чиглэлээр Таван толгойн орд дээр ажилладаг компаниуд нүүрс угаах баяжуулах үйлдвэрийг барьсан эсвэл барихаар төлөвлөж байна. Мөн бага оврын коксжуулах үйлдвэр ч ажиллаж эхлээд байна.
Харин хүрэн нүүрсний хувьд илчлэг бага, үнэлгээ доогуур, тээвэрлэж экспортлоход эдийн засгийн хувьд ашиггүй байдаг тул өнөөдөртөө нүүрсийг шууд шатаах замаар цахилгаан, дулаан үйлдвэрлэхээс хэтрэхгүй байгаа нь өнөөгийн Монгол улсын бодит байдал юм. Тиймээс хүрэн нүүрсийг боловсруулж химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн гаргах, хий, шингэн түлш үйлдвэрлэх чиглэлээр амжилттай ажиллаж байгаа бусад улсуудын туршлагаас богино хугацаанд суралцаж хамтран ажиллахад Та бидний өнөөдрийн оролцож буй энэ хурал чухал үүрэгтэй. Эрчим хүчний болон химийн үйлдвэрийн энэ их нөөцийг үр ашигтай ашиглах зорилгоор шинэ технологи нэвтрүүлэх, нүүрс боловсруулах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монгол улсын ашигт малтмал, эрчим хүчний бодлогын салшгүй чухал хэсэг юм.
Хүрэн нүүрсийг боловсруулж хий болон шингэн түлш үйлдвэрлэх чиглэлийг хөгжүүлж бүтээгдэхүүнээ экспортлох талаар Монгол улсад хэрэгжиж байгаа төслүүдийн талаар товчхон танилцуулья.
Нүүрс шингэрүүлэх: ХБНГУ-ын "Thyssen Krupp Uhde” компани нь нүүрсийг шууд бус шингэрүүлэх технологид түшиглэн жилд 880 мян.тн шатахуун, 84 мян.тн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн цогцолборыг Монгол Улсад байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх боломжтой тухай саналаа Монгол улсын Засгийн газарт тавиад байна. Түүнчлэн манай улсын хувийн компаниудБагануур Энержи Корпорэйшн ХХК, CTL Mongolia ХХК, МАК ХХК болон Цэцэнс Майнинг ХХК нүүрс шингэрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. УИХ өнгөрсөн онд тогтоол гаргаж нүүрснээс шингэн түлш гарган авах технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн албан татвараас 2018 оныг дуустал чөлөөлж дэмжлэг үзүүлж байгаа.
Нүүрсийг хийжүүлэх: Уул уурхайн яам БНХАУ-ын төрийн өмчит Синопек компанитай жилд 50-80 сая тонн хүрэн нүүрсийг хийжүүлж 15 тэрбум шоо метр шатдаг хий үйлдвэрлэж Улаанбаатарыг хангах, улмаар БНХАУ руу экспортлох төсөл хэрэгжүүлэхээр 2013 оны 10 сард Санамж бичиг үйлдсэний дагуу тус яамны дэргэд төслийн нэгж байгуулан ажиллуулж байна.
Нүүрсийг хийжүүлж синтетик байгалийн хий (СБХ) үйлдвэрлэх технологи нь олон улсад туршигдан үйлдвэрлэлд идэвхтэй нэвтэрч байгаа бөгөөд АНУ, БНХАУ-д ийм төрлийн үйлдвэрүүд олон жилийн турш амжилттай ажилласаар байна. Хүрэн нүүрсийг боловсруулах, байгалийн хий үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэх нь нүүрсний салбарыг хөгжүүлэх бодит боломж болохын дээр нийгэм, эдийн засгийн хувьд өргөн хүрээтэй өөрчлөлтийг авчрах болно. Тухайлбал,
- Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгоно. Эрчим хүчний байгаль орчинд ээлтэй үр ашигтай хандлага болох байгалийн хийн үйлдвэрлэл, хэрэглээг Монгол Улсад нэвтрүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх нь онцгой чухал ач холбогдолтой юм.
- Улаанбаатар хотын утааны асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх, цаашлаад шинэ хот суурингийн эрчим хүчний оновчтой шийдэл болно.
- Эрчим хүчний нөлөө бүхий экспортлогч болох, үндэсний орлогыг нэмэгдүүлэх. Эрчим хүчний асар том хэрэглэгч болохБНХАУ-д синтетик байгалийн хий экспортолдог болж, дэлхийн хийн сүлжээний газрын зурагт Монгол Улс орох боломжтой.
- Дагалдах үйлдвэрлэлийн хөгжил. Эрчим хүчний шинэ, хэрэглэхэд тохиромжтой, илчлэг өндөртэй эх үүсвэртэй болсноор металлургийн үйлдвэрүүд, барилгын материалын үйлдвэрүүд хөгжихөөс гадна нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүнүүд болох аммонийн бордоо, нафта, хүхрийн үйлдвэрлэлийг даган химийн үйлдвэрүүд хөгжих үндсэн суурийг тавина.
Хүрэн нүүрсийг шингэрүүлж, хийжүүлж эрчим хүчний зорилгоор ашиглахаас гадна гадна ойрын ирээдүйд химийн аж үйлдвэрийн түүхий эд болгох замаар удахгүй дуусч магадгүй газрын тосыг орлуулах талаар туршилтыг хийгээд эхэлжээ. Газрын тосноос гаргаж авдаг бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг нүүрснээс гаргах боломжтой. Ирээдүйтэй энэ салбарын талаар одооноос бодож эхлэх нь зүйтэй болно.
Олон жилийн турш бохир гэгдэж байсан нүүрсийг "цэвэр нүүрс” болгох тал дээр ажилладаг дэлхийн тэргүүлэгч компаниудын төлөөлөгчид Та бүхэнд Монгол улсынхаа энэ салбарын бодлогоо товчхон ч гэсэн танилцууллаа. Дэлгэрэнгүйг манай холбогдох төрийн байгууллагын төлөөлөгчдөөс энэ хурлын явцад тодруулах боломжтой. Та бүхнийг манай улсын хүрэн нүүрсний салбарт хөрөнгө оруулах, тоног төхөөрөмж технологио зарах болон бүхий л талаар хамтран ажиллахыг урьж байна. Монгол улсын УИХ, засгийн газрын зүгээс Та бүхнийг улс төр, хууль эрх зүйн хувьд тогтвортой орчин, хөрөнгө оруулалтын таатай байдал болон татварын тогтвортой бодлогоор дэмжиж ажиллах болно.
Clean Coal хуралдаанд оролцож буй энэ салбарын эксперт, удирдагчид та бүхнийг манай улсын эдийн засгийн чухал салбарын нэг нүүрсний салбарын хөгжлийн талаар саналаа хэлж, мэдлэг, мэдээлэл хуваалцаж, үнэтэй чухал зөвлөмж гаргана гэдэгт итгэж байна. Хуралдааны үйл ажиллагаанд амжилт хүсье.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
УЛААНБААТАР ХОТ
2014.05.28
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||