- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын тосны үнэ -40$ болтлоо унаж, зах зээлийг донсолголоо
- Хасах утгатай үнэ үүссэн нь арилжаачид тавдугаар сард нийлүүлэх гэрээний хугацаатай уялдан гэнэт авсан арга хэмжээ ч байж болзошгүй
Даваа гарагт болсон арилжаа газрын тосны зах зээлд урьд өмнө үзэгдэж дуулдаагүй хямрал үүсгэлээ. Үнэ тэгээс доош түвшинд унаж, арилжаачид газрын тосоо бусдад зарахын тулд өөрөө баррель тутамд 40 ам.доллар төлөх хачин үзэгдэх боллоо. Цочим жигтэй үзэгдлийн учрыг тайлбарлахаар оролдох арилжаачид аль нэгэн том компани буруу юм хийчихэв үү, жижигл энгийн хөрөнгө оруулагч нарыг зах зээлээс шахчихав уу гэсэн таамагтай өдрийг өнгөрөөсөн ч баталгаа олдсонгүй. WTI (West Texas Intermediate) фьючерсийн үнэ олон арван жилийн турш АНУ-ын газрын тосны үйлдвэрлэлийн бенчмарк байж, өсөлт уналт, дайн тулаан, санхүүгийн хямрал үзсэн ч ийм үзэгдэлтэй тулгарч байсангүй. Баррель нь 17.85 ам.доллараар хэмжигдэж байсан гэрээний үнэ арилжааны эцэст -40 ам.доллар болтлоо унасан юм. "Дэлхийн газрын тосны үйлдвэрлэлийг донсолгосон өдөр боллоо. АНУ-ын газрын тос хадгалах сав бүгд дүүрч зах зээлд аз нь харьсан зарим оролцогч шахагдахаас аргагүй” хэмээн Merchant Commodity Fund-ийн хамтран байгуулагчийн нэг, хедж сангийн хөрөнгө оруулагч Даг Кинг тайлбарлав. Мягмар гарагт үнэ сэргэсэн ч Сингапурын цагаар 08:31-т баррель нь дөнгөж 0.50 ам.доллараар зарагдаж байлаа. Хасах утгатай энэхүү үнэ үүссэн нь арилжаачид тавдугаар сард нийлүүлэх гэрээний хугацаа дуусах дөхөж буйтай уялдан гэнэт арга хэмжээ авсны илрэл ч байж болзошгүй. Учир нь Европ дахь бенчмарк-Brent газрын тосны фьючерсийн үнэ мөн өдрийн эцэст унасан ч баррель нь 25 ам.доллараас үл ялиг дээш тогтлоо. Ирэх зургадугаар сард нийлүүлэх WTI-гийн үнэ баррель нь 20 ам.доллар байв. Юу ч гэсэн хасах утгатай үнэ коронавирусийн цаг үе дэх газрын тосны зах зээлийн бодит төрхийг илчилж өглөө. Архагшсан хэт нийлүүлэлтийн улмаас нефть хадгалах сав, дамжуулах шугам хоолой, тээвэрлэгч хөлөг онгоцуудын багтаамж дүүрэх хэрээр дэлхийн хамгийн чухал таваарын үнэ цэн хурдтай унаж байна. Хадгалах агуулах сав хомсдож, хэрэглэгч олдохгүй болсон газрын тосыг хэвийн байдлаар нийлүүлэхээр арилжаачид цөхрөлтгүй оролдсоор л байна. Арваадхан хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп магтан сайшааж байсан олборлолт 10 хувиар багасгах OPEC+ тохиролцооноос хойш газрын тосны зах зээлийн хямрал улам дордлоо. Энэ удаагийн ниргэлт дэлхийн эдийн засагт дефляцын давлагаа зөгнөж, бизнес, аялал жуулчлалыг дэлхий даяар сааруулсан цар тахлын үеэр эдийн засгийг дэмжих төв банкуудын ажил үүрэгт хүнд сорилт тулгарав. Үнийн уналт нь сүүлийн 20 жилийн турш газрын тосны хямрал нь таатай нөлөөлсөн ОХУ, Саудын Араб зэрэг нефть олборлогч гүрнүүдийн сүр нөлөөг бууруулж, дэлхийн хүчний тэнцвэрийг шинэчлэн өөрчлөх бололтой. Exxon Mobil Corp, Royal Dutch Shell Plc болон нефтийн бусад аваргууд ч мөнгөний нөөцөө хадгалж үлдэх үүднээс бизнесийн төлөвлөгөөгөө эрс өөрчилж эхэллээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||