Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шатахууны үнэ наймдугаар сараас л мэдэгдэхүйц буурна

Газрын тосны ханш түүхэн доод хэмжээнд хүрч бууран, энэ байдал цаашид удаан үргэлжилбэл бензиний үнэ хямд зарим улсад шатахууны саваа дүүргэхэд төлбөр төлөх шаардлагагүй байдал үүсэхээр байна. Одоогоор дэлхийн зах зээл дээр WTI маркийн нефтийн ханш хасах 37.63 буюу баррель нь 0.01 ам.доллар болоод байгаа юм. "Риа Новости" агентлагтийн мэдээлснээр, үүнээс өмнө WTI маркийн нефтийн үнэ хамгийн багадаа торх нь 9.75 ам.долларт хүрч байжээ.  Түүнчлэн WTI маркийн газрын тосны ирэх тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ хасах руу орж, торх нь 1.43 ам.долларт хүрлээ. Үүнтэй холбоотойгоор ирэх зургадугаар сарын фьючерс үнэлгээ нь баррель тутамдаа 20 ам.доллароос давахгүй гэдгийг шинжээчид онцолж байна.  Хэдийгээр ОПЕК-ийн гишүүн орнууд олборлолтоо өдөрт арав орчим хувиар бууруулахаар тохиролцсон ч энэ нь ханшид төдийлөн нөлөөлөхгүй байгаагаас гадна АНУ-д шатахууны хэрэглээ хэд дахин буурч, хадгалах агуулах, сав дутагдаж байгаа нь энэ төрлийн газрын тосны ханш уруудахад ихээхэн нөлөөлжээ. 

Өчигдрийн байдлаар АНУ-д нэг галлон бензиний үнэ 1.81 ам.долларт хүрч, 36 центээр буураад байгаа аж. Одоогоор дэлхийн зах зээл дээр 635 сая баррель газрын тосны илүүдэл үүсээд байгаа бөгөөд тэдгээрийг хадгалах газар нь үйлдвэрлэгч нарын толгойн өвчин болоод байгаа юм байна. ОПЕК-ийн зөвлөх Аарон Брэди "Ирэх долдугаар сар хүртэл газрын тосны компаниуд шатахуун үйлдвэрлэгч нарт нэг баррелийг нь 22 ам.долларын үнээр борлуулах гэрээ хийсэн. Үүнээс гадна эрэлт буурсан учраас шатахуун боловсруулах үйлдвэрүүд гаралтаа бууруулсан байгаа. Тиймээс шатахууны үнэ наймдугаар сараас л мэдэгдэхүйц буурна. Ийм үед газрын тосны үйлдвэр биш, хадгалах газар байгуулсан нь илүү ашигтай болсон" гэдгийг онцолжээ.  Техас маркийн газрын тосны ханш буурсантай холбоотойгоор Саудын Араб,  Нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүн орнууд болон бусад улс  газрын тос олборлолтоо тавдугаар сард бууруулахаар төлөвлөөд байсан ч уг төлөвлөгөөгөө товлосон хугацаанаасаа өмнө хэрэгжүүлж магадгүй болоод байна. 

ОПЕК буюу Нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус орнууд энэ сарын 12-нд болсон шуурхай хуралдаанаараа 23 улсын нефтийн олборлолтыг тав, зургадугаар сард бууруулахаар тохиролцсон юм. Мексик Улс байр сууриа өөрчлөөгүйтэй холбоотойгоор талууд газрын тос олборлолтын хэмжээг улсаасаа шалтгаалж өөр байхаар тохиролцсон. 

Хэдийгээр экспортлогч орнууд нефть олборлолтоо бууруулахаар болсон ч энэ удаагийн Техас маркийн газрын тосны үнийн уналт олборлогч компаниудад хүндхэн тусахаар байгаа юм. Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Нью-Йоркийн “Rystad Energy” компанийн шинжээч Артем Абрамов газрын тосны үнэ нэг торх нь арван ам.доллароос доошлох нь нефть олборлодог, өр зээлтэй байгаа АНУ-ын бараг бүх компанийг дампуурлаа зарлахад хүргэнэ гэж мэдэгджээ. Тэрбээр  “Нефтийг нэг торх нь арван ам.доллароор нийлүүлсэн тохиолдолд АНУ-ын нефть олборлолтын бараг бүх компани дампуурлаа зарлана. Тодруулбал, АНУ-ын 1.1 мянга гаруй компани дампуурна” хэмээсэн байна. Харин нефтийн үнэ торх нь 20 ам.долларт хүрэх нь 2021 оны эцэс гэхэд нефтийн 533 компанийг дампууруулна гэж “Rystad Energy” компанийн шинжээчид үзэж байна.  Америкийн “Goldman Sachs” банк нь дэлхийн газрын тосны зах зээлд хөрөнгө оруулалтын хямрал үүсэж болзошгүй байгаа тухай өнгөрсөн оны сүүлчээр анхааруулж байв. Том орд газруудад олборлолт хийх томоохон төслүүд үнийн огцом уналт үргэлжилсэн тохиолдолд “зомби төсөл” болж хувирах эрсдэлтэй тулгараад байна.

Гэтэл баррель газрын тосны үнэ 70 ам.доллар хүртэл буурахад л  дэлхийн газрын тосны хэрэглээний 25 хувийг хангадаг олон орд ашиггүй болох аюултай тулгардаг байна. Ер нь нефтийн үнэ бүрэлдэх үйл явц олон хүчин зүйлээс хамаардаг билээ. Үүнд, эрэлт болон  нийлүүлэлт, олборлож буй газрын тосны хэмжээ, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, янз бүрийн түвшний хэлцлүүд, экспортлогч оронд тавьсан хориг, дайн, террорист халдлага, байгалийн гамшиг гэх мэт давагдашгүй хүчин зүйлс, олборлолтын өртөг, нефтийн төрөл, сэргээгдэх эрчим хүчний салбарын төлөв байдал зэргийг дурдаж болно.  Түүнчлэн, нефтийн үнэ нь улирлаас хамааран хэлбэлзэж байдаг. Тодруулбал, зуны дэлгэр цагт хүмүүс аялж зугаалах нь өсдөг учраас шатахууны хэрэглээ нэмэгдэнэ гэдгийг урьдчилан тооцсон нефтийн худалдаачид хаврын улиралд бүтээгдэхүүнээ нөөцөлж авдаг. Эрэлт дээд цэгтээ хүрсний дараа намар, өвлийн цагт үнэ эргээд буурдаг байх жишээтэй. Эдгээр олон хүчин зүйлс газрын тосны үнэд нөлөөлдөг учраас олон улсын байгууллагууд, улс орнуудын шинжээчдийн хийж буй таамаглалууд хоорондоо зөрөх нь олонтаа. 

Нефть импортлогч орны олонх нь Брент маркийн газрын тосны ханшийг голчлон баримталдаг. Манай улс ч мөн адил Брент маркийн газрын тосны Сингапурын хөрөнгийн бирж дээр худалдаадагдаж буй ханшаар Оросоос шатахуун импортолдог. Хэдийгээр WTI маркийн газрын тосны ханш огцом буурч, хасах руу орсон ч Брент маркийн нефтийн үнэ харьцангуй тогтвортой буюу сүүлийн нэг сарын хугацаанд баррель тутамдаа 20-30 ам.долларын хооронд хэлбэлзсээр байна. Харин   Оросын “Urals” газрын тосны өртөг мөн л түүхэндээ хамгийн доод түвшинд хүрч буураад байна. Өнгөрсөн даваа гарагаас эхлэн Оросын Роснефть, Башнефть, Татнефть зэрэг компаниудын үйлдвэрлэдэг “Urals” маркийн газрын тосны үнэ өмнөх өдөртэй харьцуулахад 112.7 хувиар буурч баррель нь хасах хоёр ам.доллар болоод байгаа аж.  

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан

Шатахууны үнэ наймдугаар сараас л мэдэгдэхүйц буурна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

Өнөөдөр, 09:32
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өчигдөр, 15:35
Өчигдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өчигдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өчигдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өчигдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани