Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

З.Ган-Очир: Үндэсний компаниуд олон улсын зах зээлд гарч, уул уурхайд хөрөнгө оруулалт татах хэрэгтэй

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бизнесийн зөвлөх үйлчилгээний "GZ капитал” компанийн захирал З.Ган-Очиртой ярилцлаа.

-Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг өнгөрсөн оны сүүлчээр зогсоосон. Энэ шийдвэр уул уурхайн салбарт ямар нөлөө үзүүлж байна вэ? 

-Уул уурхайн салбараа хөгжүүлэхээр манайхтай өрсөлдөж буй бусад улстай харьцуулбал хоцрогдож байна. Хэрэв бидэнд давуу тал байсан бол дунд болон урт хугацаанд түүнийгээ алдана гэсэн үг. Эдийн засгийн бүх салбар судалгаа, шинжилгээний хэсэгтэй. Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, цаашилбал, технологийн салбарууд маш нарийн судалгаа хийдэг. Уул уурхайн салбарын судалгаа, шинжилгээний хамгийн гол ажил нь хайгуул. Дараа нь боловсруулалтын судалгаа байдаг. Ийм хоёр судалгааг хийж байж, орд нээн, үйлдвэрлэл явуулна. Судалгаа, шинжилгээний ажлыг тасалдуулснаараа бид одоо биш юм гэхэд 10 жилийн дараа өрсөлдөөний байр сууриа алдах эрсдэлтэй.

-Нөлөөлөл нь урт хугацаанд гарна гэж ойлгож болох нь?

-Тийм. Богино хугацаанд авч үзвэл дэлхийн зах зээлд уул уурхайн олборлох салбарт үүссэн шинэ хандлагаас хоцорно. Уул уурхайн салбарт сүүлийн 5-6 жилд эрчим хүчний металл гэсэн ойлголт түрэн орж ирлээ. Хүлэмжийн хийг бууруулж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дэлхий нийтэд цахилгаанжуулах процесс өрнөж байна. Үүнийг дагуулаад технологийн өөрчлөлт гарах болсон. Жишээ нь, сэргээгдэх эрчим хүчний станцын үйлдвэрлэсэн цахилгааныг нөөцлөх төхөөрөмж, автомашины зай хураагуур хийх технологийг хөгжүүлж байна. Ийм технологийг хөгжүүлэх шаардлагатай металлыг олборлох шаардлага үүслээ. Ийм үед ашигт малтмалын хайгуулыг хязгаарласнаар манайхан шинэ чиг хандлагаас хоцорсон. Түүхий нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр гэсэн үндсэн хэрэглээний түүхий эдтэйгээ "ноцолдсоор” үлдэх нь. Шинэ хандлага үүсэж байхад бид түүхий нүүрсээ угаах уу, үгүй юү гээд маргаад сууж байна.

-Сүүлийн арван жилийн дийлэнх хугацаанд ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгохыг зогсоочихсон. Олон боломжийг алдсан гэж ойлгож болох уу?

-Алдагдсан боломжийн өртөг гэж зүйл бий. Хэрэв ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож байсан бол хоёр дахь Оюутолгойг нээчихсэн байж ч мэднэ. Шинэ ордууд нээснээр "Оюутолгой” төслийг хөдөлгөсөн 2009 оных шиг хүмүүсийн сонирхлыг татаж, хөрөнгө оруулалтын урсгал эрчимтэй нэмэгдэх үеийг авчрах байсан ч юм бил үү. Эрдэнэтийн нөөц 1990 оны хүнд үеийг давахад манай улсын эдийн засгийн гол тулгуур болсон. Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглаж эхэлснээр улсын эдийн засгийг хүчтэй тэллээ. Дахиад том орд нээчихсэн бол Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.доллароос давах байсан. Алдагдсан боломжийн өртгийг ингэж тайлбарлаж болно. Бага цалинтай эмч, багш нар өндөр хөлс авах боломжийг нь хаачихаж байна гэсэн үг. Урт хугацааны сөрөг илрэл нь энэ.

-Геологийн салбарын хөгжил уул уурхайнхаас 20 жилийн түрүүнд явах ёстой гэж ярьдаг. Одоо хэдэн жилээр түрүүлж яваа бол. Хойно нь орчихсон юм биш биз?

-Манайх хоцрох нь ойлгомжтой боллоо. Социализмын үед хийсэн геологийн судалгааны инерцээр бид 1990-ээд оныг давсан. Оюутолгойн ордыг 2001 онд нээснээр Монголын уул уурхайн салбарыг хөрөнгө оруулагчид сонирхох болсон. Бид 2010 он хүртэл хийсэн судалгааны инерцээрээ өдий хүртэл явж байна. Одоо уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжиж, судалгааны ажлыг эрчимжүүлэхгүй бол улам хоцорно. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд баталсан. Уурхай зэсийн баяжмалаа анх 2013 онд экспортолсон. Ордыг олсноос хойш 12 жил үргэлжилсэн процессийн дараа нөөцийг нь баялаг болгосон байна. Үүнтэй харьцуулбал, өнөөдөр том орд нээлээ гэхэд монголчууд өгөөжийг нь хүртэх хугацаа 12 жилийн дараа байх нь. Өнөөгийнх шиг хөшүүн хойрго байвал шинэ ордын өгөөжийг 20 жилийн дараа ч хүртэж мэдэх байх. Ордыг богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулдаг орнууд бий. Хөрөнгө оруулалтын орчин нь сайн байгаагийн илрэл нь энэ. Орд нээсний дараа хэдий хугацаанд уурхай болгож, эдийн засгийн эргэлтэд оруулж байна вэ гэдгээрээ улс орнууд өрсөлддөг болсон.

-Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 5000 давж байсан үе бий. Ирэх жил гэхэд хайгуулын 300 гаруй лицензтэй үлдэнэ гэсэн тооцоо гаргасан байна лээ. Шинэ орд нээх боломж улам хумигдана гэсэн үг үү?

-Хумигдана. Засгийн газар анх ашигт малтмалын лизенц замбараагүй өгчихөж, үүнийг зохицуулна гээд шинээр олгохыг нь зогсоосон. Анх шийдвэр гарснаас хойш 10 жил өнгөрлөө. Дунд нь хоёр удаа лиценз олгож үзээд бүтэлгүйтсэн. Нэг талбайд 2-3 компани дараалан хайгуул хийж байж орд илрүүлсэн тохиолдол дэлхийд олон бий. Тиймээс лиценз нь цуцлагдсан талбайд ч дахин тусгай зөвшөөрөл олгох шаардлагатай. Засгийн газраас Үндэсний геологийн алба байгуулах шийдвэр гаргасан. Энэ алба хувийн хэвшлийн хөрөнгөөр хайгуул хийсэн судалгааны материалуудыг улсын нэгдсэн дата системд бүртгэх хэрэгтэй. Ингэх нь дараагийн хайгуул хийх компанид судалгааны суурь материал болно.

-Салбар хариуцсан сайд нар замбараагүй олгосон лицензийг цэгцэлнэ гэж ярьдаг.

-Цэгцэлчихээр хугацаа өнгөрлөө. Цэгцлэхэд юу шаардлагатай вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Газрын харилцаа хөндөгддөг учраас зохицуулахад төвөгтэй байдаг. Монгол Улс газрын харилцаагаа эрх зүйн орчны хувьд маш ойлгомжтой болгох шаардлага бий. Ингээгүй тохиолдол асуудал улам төвөгтэй болно. Тариалан, мал аж ахуй, барилга, хот байгуулалт, уул уурхай гээд бүх салбар газартай холбоотойгоор үйл ажиллагаа явуулдаг. Манай уламжлалт мал аж ахуйгаас бусад салбар зөвшөөрөл авч байж газар дээр үйл ажиллагаа эрхэлдэг шүү дээ. Нэг хэсгийнх нь газар дээр үйл ажиллагаа явуулах эрхийг бүртгээд, нөгөөг нь бүртгэдэггүй учраас зөрчил үүсдэг. Эдийн засгийн салбаруудаас уул уурхай, мал аж ахуй хоёр хамгийн том зөрчилтэй нь харагддаг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ гэдгийг бодох ёстой. Уг нь уул уурхай, мал аж ахуйн салбар Монгол Улсын эдийн засгийн хос багана нь юм. Энэ хоёр салбар зөрчилдөж буйг би Монгол Улсын эдийн засаг ганхаж байна гэж хардаг. Уламжлалт эдийн засгийг хөгжүүлэх хамгийн чухал салбар нь хөдөө аж ахуй. Шинэ цаг үеийн технологийг авчрах, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх гол салбар нь уул уурхай. Энэ хоёр салбар газар дээр хэрхэн зэрэгцэн орших вэ гэдэг хууль, эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагатай. Бүх салбар газрын харилцаанд ордог. Газрын харилцааг зөвхөн уул уурхайн өнцгөөс харж зохиуцуулах гэвэл бүтэхгүй. Бүгдийн нэг хавтгай дээр тавьж байгаад, тэгш эрхтэйгээр зохицуулах хэрэгтэй. Ингэж зохицуулж чадахгүй байгаагаас маргаан үүсдэг. Түүнээс биш, лицензийн тоо 3000, эсвэл 5000 байх нь асуудал үүсгэхгүй. Австрали, Канадын газар нутагт хэдэн мянган лицензтэй талбай бий. Лицензтэй талбай их байлаа гээд тухайн газар нутагт оршин суугчдын амьдрал дордсон, эрх нь зөрчигдсөн зүйл байдаггүй. Лицензийн тоо, хэмжээндээ биш, асуудал зохицуулалтдаа байна.

-Ийм зохицуулалт хийх санал, санаачилга яагаад гаргадаггүй юм бол?

-Газрын тухай хуулийг ярихаар бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд газрын зөвшөөрөл олгох уу, үгүй юү гэдэг асуудал хөндөгддөг. Уул уурхайн салбараас үл шалтгаалан мал аж ахуйн салбарт газрын зөвшөөрөл олгодог болно гэж бодож байна. Хөдөө бэлчээрийн даац хэтрээд малчид нь хүртэл хоорондоо зөрчилдөх болсон. Бэлчээрээ булаацалдаад малчид муудалцаж байна. Зохицуулалт хийхгүй бол энэ байдал улам даамжирна. Газрын зөвшөөрөл авдаггүй хэрнээ эдийн засгийн том салбар болдог мал аж ахуйг зохицуулснаар зөрчил арилна. Ядаж бүртгэлжүүлчихвэл аймаг, сумын засаг, захиргаа нь тухайн газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, боломжгүйгээ бодитоор тодорхойлох юм.

-Хайгуулын хөрөнгө оруулалт хэрхэж байна вэ. Бүрэн зогсчихсон уу?

-Хөрөнгө оруулалт зөвхөн тусгай зөвшөөрөл олгох, эс олгохоос шалтгаалахгүй. Тухайн улсын хууль, эрх зүйн орчны тогтвортой байдал, авлига ихтэй юү, зах зээлдээ ойр уу, бүтээгдэхүүнээ тээвэрлэх дэд бүтэц байна уу гэх мэт олон хүчин зүйлээс хамаарна. Гэхдээ гол тулгуур нь тусгай зөвшөөрөл. Зөвшөөрөл олгохгүй байна гэдэг нь шинээр хөрөнгө оруулах талбай байхгүй л гэсэн үг. Хайгуулын шинэ талбайд нэмж хөрөнгө оруулах боломжийг хаасан. Тэгэхээр өмнө нь авсан тусгай зөвшөөрөлтэй талбайд компаниуд хөрөнгө оруулж байгаа байх.

-Засгийн газар хөрөнгө оруулалт буурлаа гэж яриад байдаг. Хөрөнгө оруулалт татах гол сувгийг нь хаачихаад "гаслах” нь утгагүй юм биш үү?

-Монгол Улсын геологийн судалгааны зургийг ОХУ-ын Тувагийнхтай харьцуулж харлаа. Гэтэл Тувад эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой, маш сайн судалсан орд олон байна. Манай улсын судалгааны түвшин сул байгаа нь эндээс харагддаг. Судалгаа сайн хийж, шинэ орд олохгүй бол хөрөнгө оруулалт татах талаар яриад ч хэрэггүй. Эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой олон орд байвал хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна. Манайхан геологийн судалгааны ажлыг дэмжихдээ ч сул. Австралид геологийн хайгуул хийсэн компанид нэмэгдсэн өртгийн албан татварын тодорхой хувийг нь буцаан олгодог. Энэ нь хайгуул хийхийг дэмжиж буй хэлбэр. Манайд дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хөшүүрэг болох бодлого алга. Хайгуул хийх бол асар өндөр эрсдэлтэй, техникийн мэдлэг шаардсан ажил. Төр, засаг дэмжих нь бүү хэл, хязгаарлах бодлого л баримталсаар ирлээ. Лиценз олгохыг зогсоохоос гадна гэнэтийн ашгаас 68 хувийн татвар хураах, стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах гэх мэт хууль баталж, хөрөнгө оруулагчдыг үргээсэн.

-Хөрөнгө оруулалт татаж, геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэхийн тулд ямар ажил хийгээсэй гэж бодож байна вэ?

-Уул уурхайн үндэсний компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлд гарч, нээлттэй компани болох хэрэгтэй. Нээлттэй компани болохын давуу тал нь улсаа болон хөрөнгө оруулалтын орчныг нь сурталчилдаг. Амжилт гаргасан бодит жишээг харж байж гадаадын хөрөнгө оруулагчид ирдэг. Үндэсний компаниуд одоо уул уурхайн салбарын амжилтын жишээ болох ёстой. Үндэсний компаниудын оролцоотойгоор хөрөнгө оруулалт, уул уухайн салбарын хөгжил урагшилна гэж төсөөлж байна. Оюутолгойн ордыг нээсэн "Айвенхоу майнз” компанийн ерөнхийлөгч Роберт Фрийдланд дэлхийн өнцөг булан бүрт очиж, Монголын уул уурхайн салбарын боломжийг ярьснаар хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд авчирсан. Тэгвэл одоо гадаадын хэн нэгэн биш, монголчууд өөрсдөө амжилтын жишээ болж, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах хэрэгтэй.

-Манай улс ашигт малтмал ашиглах 1600 гаруй тусгай зөвшөөрөлтэй. Гэвч үүнээс 300 гаруй нь л уурхай болсон. Бусдыг нь яагаад эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байна вэ?

-Энэ нь манай улсад эдийн засгийн үр ашигтай ордууд байгааг, гэвч уурхай болгох санхүүгийн эх үүсвэр үгүйг харуулж буй юм. Мөн дээрээс нь төрөл бүрийн ашигт малтмал боловсруулах технологи хөгжөөгүй гэсэн үг. Зэс баяжуулах хоёр, жонш, төмрийн хүдэр баяжуулах хэдэн үйлдвэрээр л манай уул уурхайн боловсруулах салбар хязгаарлагдаж байгаа. Жишээ нь, манайд хими, химийн технологийн боловсруулах үйлдвэр байхгүй. Хими, химийн технологийн үйлдвэрлэл хөгжүүлье гээд ч дотоодын боловсон хүчин байхгүй. Боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэхийн зэрэгцээ хүний нөөцөө бэлтгэх хэрэгтэй. Мэргэжилтнүүд нь боловсруулах үйлдвэрээ ажиллуулж сурсан цагт бид Австрали, Канадын жишигт хүрнэ. Дэлхийд зөвхөн нөөцөөр биш, уул уурхайн мэргэжилтэй ажилтнуудаараа өрсөлдөнө. 

Т.Энхбат

Эх сурвалж: Өнөөдөр сонин

З.Ган-Очир: Үндэсний компаниуд олон улсын зах зээлд гарч, уул уурхайд хөрөнгө оруулалт татах хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани