- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ОПЕК+ зах зээлд эргэн ирлээ
Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК+/ гишүүн орнууд газрын тосны олборлолтын хэмжээг ирэх сарын 1-ээс эхлэн хоногт 9.7 сая баррелиар бууруулах тохиролцоонд хүрлээ. Хэлэлцээ өнгөрсөн пүрэв гарагт эхэлж, ням гарагт өндөрлөв. Эл түүхэн гэрээнд занарын хувьсгалын ачаар газрын тосны томоохон үйлдвэрлэгч болсон АНУ нэгдсэн нь мөн онцлог юм.
Саудын Араб, ОХУ 2020 оны тав болон зургаадугаар саруудад газрын тосны олборлолтын хэмжээг хоногт 2.5 сая баррелиар тус бүр бууруулах тохиролцоонд хүрсэн бөгөөд цаашид энэхүү хязгаарлалт аажим сулрах юм. Ингэснээр тус хоёр улсын хооронд хэдэн долоо хоногийн өмнө үүссэн үнийн дайнд цэг тавих боломжтой болж байгаа билээ. Энэ оны гуравдугаар сарын эхээр ОХУ газрын тосны олборлолтыг хязгаарлахын эсрэг байр суурь илэрхийлсний дараа Саудын Араб үйлчлүүлэгч нартаа хөнгөлөлттэй үнийг санал болгож эхэлсэн. Газрын тосны олборлолтоо хоногт 400 мянган баррелиар бууруулах саналыг Мексик улс хүлээж аваагүйгээс болж өнгөрсөн пүрэв гарагт талууд гэрээнд гарын үсэг зурж чадаагүй. Харин хэлэлцээний үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын олборлолтын хэмжээг хоногт 250 мянган баррелиар бууруулахыг зөвшөөрснөөр балансыг тэнцвэржүүлэх боломжтой болов. ОПЕК+ газрын тосны олборлолтыг бууруулах замаар хар алтны үнийг огцом нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Газрын тос олборлогч орнууд газрын тосны олборлолтын хэмжээн дээр тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас хар алтны үнэ огцом унасан билээ.
ОХУ-ын эрчим хүчний сайд Александр Новак дэлхий дээрх газрын тосны эрэлт хоногт 10-15 сая баррелиар буурч, ойрын өдрүүдэд 15-20 сая баррельд хүрч болзошгүй хэмээн мэдэгдэж байв.
ОХУ, Саудын Арабын маргаан
2016 оны сүүлээр ОПЕК-ын гишүүн орнууд болон ОХУ зэрэг хэд хэдэн газрын тос олборлогч орнууд хар алтны үнийг дээд хэмжээнд барихын тулд газрын тосны олборлолтыг бууруулах тохиролцоонд хүрч байжээ. ОПЕК+ гэрээнд оролцогчид тогтмол уулзалт зохион байгуулж, газрын тосны олборлолтын хэмжээг хэлэлцдэг. 2020 оны гуравдугаар сард болсон ээлжит уулзалтаар Саудын Араб тэргүүтэй ОПЕК шинэ төрлийн коронавирусний цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн үр дагаврын улмаас эрэлт буурсантай холбоотойгоор зах зээл дээр үүссэн газрын тосны илүүдлийг арилгах зорилгоор газрын тосны олборлолтын хэмжээг дахин 1.5 сая баррелиар бууруулах санал тавьсан. Орос улс газрын тос үйлдвэрлэлээ нэмж бууруулахаас татгалзсаны хариуд ОПЕК өмнөх тохиролцоонуудын хугацааг сунгахаас татгалзсан. Ингэснээр бүхий л хязгаарлалт энэ сарын 1-нээс хүчингүй болсон юм. Хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа Саудын Араб үйлчлүүлэгчиддээ их хэмжээний хөнгөлөлт санал болгож эхэлсэн бөгөөд дэлхийн хэвлэлүүд үүнийг газрын тосны зах зээл дээрх үнийг дайн эхэлсэн тухай мэдээлж байв.
Шинжээчид ОХУ газрын тосны олборлолтыг дахин бууруулахаас татгалзсан нь "Роснефть” корпорацын тэргүүн Игорь Сечиний байр суурьтай холбов. Тэрбээр энэхүү гэрээний эсрэг байр суурийг илэрхийлж байсан. Учир нь энэ нь АНУ-ын занарын компаниуд ихээхэн ашигтай гэж тэрбээр үзсэн юм. "Роснефть” компанийн төлөөлөгч Михаил Леонтьев энэхүү гэрээг Орост ашиггүй гэдгийг мөн албан ёсоор мэдэгдсэн билээ. Хэлэлцээ нурсны улмаас Brent маркийн газрын тосны үнэ өнгөрсөн гуравдугаар сарын 4-9-ний хооронд 51 ам.доллароос 32 ам.доллар болж огцом унасан билээ. Үүнтэй зэрэгцэн цар тахлын дэгдэлт эрс нэмэгдэж, Европ, АНУ-д халдварын голомт тархаж, агаарын харилцаа тасалдаж, дэлхийн ихэнх улс оронд хөл хорио тогтоосон. Үүний үр дүнд Brent маркийн газрын тосны фьючерс үнэ 25 ам.доллар хүртэл унав.
Энэ сард Саубын Араб болон Ойрх Дорнодын газрын тос олборлогч бусад улс орнууд олборлолтоо өмнөх сарынхаас 11 хувиар нэмэгдүүлсэн. Харин Орос улс олборлолтоо хуучин хэмжээнд барьсан нь эрэлт бага буйтай холбоотой гэж Новак тайлбарлажээ.
Газрын тосны салбар түүхэндээ байгаагүй хямралд орж байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдэгдэж байв. Үүний шалтгааныг тус агентлаг коронавирусний халдварын тархалттай холбон тайлбарлав. Цар тахлын дэгдэлтийг хумихын тулд улс орнууд ард иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласны улмаас тээвэр зэрэг эдийн засгийн хэд хэдэн салбар өртөж байна. ОПЕК+ хэлэлцээ бүтэлгүйтсэн нь нөхцөл байдлыг улам даамжрууллаа гэж тус агентлаг тодруулжээ.
Энэ сарын эхний долоо хоногт газрын тосны үнэ өсөж 32-33 ам.долларт хүрсэн нь түүхий эдийн үйлдвэрлэгчид тохиролцоонд хүрнэ гэсэн найдвар төрүүлсэн юм.
Орос, Саудын Арабыг эвлэрүүлэх Трампын зүтгэл
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Саудын Араб, ОХУ хар алтны олборлолтыг бууруулахад бэлэн буй тухай мэдээлсний дараа газрын тосны үнэ энэ сарын 2-нд нэг цагийн дотор 20 хувиар өсөв. Хэдийгээр Кремль Путин, угсаа залгамжлах хунтайжтай ярилцсан гэх мэдээллийг үгүйсгэсэн ч маргааш нь буюу энэ сарын 3-нд Оросын төрийн тэргүүн ОХУ газрын тосны олборлолтын хэмжээг хоногт 10 сая баррелиар бууруулах асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
АНУ нэмэх нь ОПЕК+
АНУ-ын оролцоо анхнаасаа ихээхэн эргэлзээ төрүүлж байсан. Учир нь Америкийн газрын тосны салбарынхан ийм төрлийн тохиролцоонд хэзээ ч оролцож байгаагүй. Энэ сарын 6-нд АНУ-ын эрчим хүчний сайд Дэн Бруйет газрын тосны үнэ унасантай холбоотой АНУ-д олборлолтын хэмжээ буурч байгаа тухай мэдэгдэв. АНУ-ын эрчим хүчний яам олборлолтын хэмжээг энэ сард хоногт 11.76 сая баррелиар бууруулах прогноз гаргасан тухай тэрбээр мэдэгдэж байв.
АНУ-ын томоохон үйлдвэрлэгч "Pioneer Natural Resources” компанийн ерөнхий захирал Скотт Шеффилд нэг баррель газрын тосны үнэ 35 ам.долларт тогтсон ч олборлолтын хэмжээ 13 саяас 10 сая баррель хүртэл буурна гэж мэдэгдсэнийг Financial Times сонин иш татан мэдээлжээ.
Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков олборлолтын хэмжээ буурах нь Оросын хувьд хангалттай бус гэж хожим нь мэдэгдэж энэ бол өөр өөр бууралт. Уртыг өргөнтэй харьцуулдаггүйтэй ижил гэж тодруулав.
Харин энэхүү гэрээнд АНУ-ын оролцоо Путины хувьд зарчмын асуудал гэж Блүмберг агентлаг тодруулсан байна. АНУ-ын албан ёсоор энэхүү гэрээнд оролцож, олборлолтоо бууруулах үүрэг хүлээх нь Кремлийн хувьд чухал гэж тус агентлаг онцолжээ. АНУ-ыг татан оролцуулснаар Оросын хувьд ялалт болж харагдах, Путинд нэр хүндээ хадгалах боломж олгоно. Үүний сацуу Москва Америк хориг арга хэмжээ зэрэг асуудлаар буулт хийнэ гэж найдаж байгаа юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||