Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын уран ба их гүрнүүдийн сонирхол

 

Монголын уран ба их гүрнүүдийн сонирхол

 

Уран гэж чухам юу вэ. Хүн төрөлхтөн уранаас яагаад айдаг вэ. Болгоомжлох шалтгаан яг юунд байна вэ. Цацраг идэвхт бодисын шинжлэх ухааны тайлбараас харъя. Атом нь тогтвортой бус, өөрөө задарч өөр химийн элемент болох явцдаа цацраг туяа ялгаруулдаг бодисыг уран хэмээн шинжлэх ухаанчид тайлбарлажээ. Харин цацраг идэвхт бодисоос гурван төрлийн цацраг цацарч байдаг учраас ийм нэр авсан хэрэг. "Экологийн цаг”-аар уран хэмээх цацраг идэвхт бодисын талаар танин мэдэхүйн болоод түүхэнд бичигдсэн гашуун сургамж, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар, дүгнэлтээс тоймлон хүргэе.

БАРИМТ 1

Ийнхүү цацардаг гурван төрлийн цацрагийг альфа, бетта, гамма гэж нэрлэдэг. Альфа болон бетта цацраг нь нэвтрэх чадварын хувьд муу. α-цацрагийг бичгийн цаасаар л хааж болно. Харин гамма цацраг нь ямарваа зүйлийг нэвтрэх чадвар өндөр. Гэхдээ аль ч цацрагийн хувьд хүний биеийг нэвтлэх явцдаа эсийн дотор орших нарийн нийлмэл бүтэцтэй уураг, РНХ, ДНХ-ийн молекулуудын хоорондын тусгай холбоосыг тасалснаар хүний эсийг гэмтээдэг юм байна. Үүнээс α-цацраг байгальд байх уранаас ялгарах бөгөөд төдийлөн хоргүй гэж үзэж байсан ч үнэн хэрэгтээ хамгийн аюултай цацраг нь. Альфа цацрагт хүүхэд илүү өртөмтгий байдаг бөгөөд энэ туяанд өртөж гэмтсэн эс нь хорт хавдар үүсгэдгийг эрдэмтэд тогтоожээ. Харин эхийн хэвлийд бойжиж буй урагт цацраг туяа нөлөөлснөөр элдэв гаж хөгжилтэй хүүхдүүд төрдөг. Гэхдээ ихэнх нь амьдрах чадваргүй тул мэндлэхээсээ өмнө зулбаж үрэгддэг юм байна.

БАРИМТ 2

Ураны уурхай нь газар дор байх бөгөөд ил хэсгийн аргууд нь их, бага хэмжээгээр хог хаягдал байнга гаргадаг. Өнгөн хэсгийн ухаж зайлуулсан шороо хүдрийн бага агууламжтай хэсэг ураны баяжмал багатай хад чулуу, хог бусад завсрын түвшний хүдэр угаасан ус, ууршсан, шавхай гээд тоочиж болно. Эдгээр нь ради, уран, торийн радио нуклидуудыг агуулдаг юм байна. Байгалийн ураныг цөмийн түлш болгох боловсруулалтын шат бүрт хаягдал гарна. Ураны уурхайгаас гарсан хаягдал уул овоо мэт шороо болж үлддэг бөгөөд агаарт цацагдаж буй альфа цацраг ялгаруулах ураны уурхайн тоос тооцоолж баршгүй, төсөөллөөс их аюултай зүйл. Судалгаанаас харахад, ураны уурхайгаас жилд 20 тонн баяжуулсан уран олборлоход 150 тонн хаягдал шороон овоо бий болдог гээд бод доо. Дэлхий дээр уран тийм ч ховор элемент биш. Гэхдээ аюулыг, аймшигтай хор хөнөөлийг нь судлаад тогтоочихсон дэлхийн хөгжингүй орнууд өөрсдийн хөрсөнд байгаа ураныг олборлохоос эрс татгалздаг. Тэгвэл хэрэгцээг нь хангах талбар хаана байна вэ? Сул дорой, мэдлэг мэдээлэл муутай, ядуу буурай орнууд тэдний золиос болж байна. Золиосын тоонд Африкын орнууд болон Монгол бичигдэж байгаа нь харамсалтай.

БАРИМТ 3

Судлаачид Монголд Атомын цахилгаан станц ашигтай, эсэхийг судалж тогтоожээ. Судалгаагаар ашиггүй, тэр тусмаа ус хангалттай байхгүй, хүрэлцэхгүй гэж тогтоосон байна. Учир нь атомын цахилгаан станцад ураны түлшийг идэвхжүүлэхэд цөмийн урвалаас үүдэлтэй маш жижиг тэсрэлтүүд болох бөгөөд Цельсийн 1000 градус, түүнээс дээш хэмжээний дулаан ялгардаг байна. Боловсруулалтаас ялгарсан өндөр хэмжээний халуунаас үүсэх агаарын даралтыг хүйтэн усаар тусгай аргаар хөргөж, халуун хүйтний огцом даралтаас үүсэх усны уураар генераторын дамрыг эргүүлж, эргэлтээс нь эрчим хүч гарган авдаг юм байна. Хүйтэн ус халуун агаарт ууршиж, үүссэн их хэмжээний уурыг агаар, мандал руу гадагшлуулна. Атомын цахилгаан станцаас гарах энэ их халууныг зөвхөн голын, эсвэл газрын гүний усаар хөргөдөг. Монгол орны хувьд эрс тэс, хуурай уур амьсгалтай. Тэрчлэн усны нөөц хомс, уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор цөлийн бүс нутгийн хэмжээ тэлсээр байгаа. Хатаж ширгэсэн, бохирдсон гол горхи, нуур цөөрмийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна.  Чухам ийм нөхцөлд АЦС бол монголчуудын хувь д зүгээр л сүйрэл, мөхөл юм.

БАРИМТ 4

2011 оны гуравдугаар сарын 11. Энэ өдөр Японд 9 баллын хүчтэй газар хөдлөлт болох үеэр Фукушима атомын цахилгаан станц цунамигийн давалгаанд автжээ. Үүний дараа эрчим хүч тасран, реакторын цөмийг хөргөх боломжгүй болсны улмаас цөм аажмаар хайлж, дэлбэрэлт үүссэн гашуун түүх бичигдсэн. Техник технологийн өндөр түвшинд баригдсан, компьютерын бүрэн хяналттай, ямар ч аюулгүй, эдийн засгийн ач холбогдолтой хэмээн тодотгож, үнэлж, баталгаа өгч байсан станц ийнхүү дэлбэрсэн. Мэдээж Фукушима АЦС япончуудад эдийн засгийн хувьд ашгаа өгсөн, ашигтай ч байсан нь тодорхой. Гэхдээ станцаар олсон ашиг нь эргүүлээд хохирлоо барагдуулах, эрүүл мэндээ дэнслэх барьцаа болж чадсангүй.

Фукушима АЦС-ын толгой компани болох Токиогийн цахилгаан эрчим хүчний компани ТЕПКО 2020 он хүртэл цацраг идэвхт бодис алдагдсан хэвээр байна гэж мэдэгджээ. Мөн Фукушима Дайичи атомын цахилгаан станцын ойр орчимд үүссэн цацраг идэвхт бодисын бохирдлыг цэвэрлэж, бүс нутгийг нөхөн сэргээх, эрчим хүчний шинэ станц байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэж дуусгахад дахин 40 гаруй жил шаардлагатай гэж шинжээчид тооцоолж байлаа.

Фукушима атомын цахилгаан станцад осол гарсны дараа тус бүс нутгаас 160 орчим мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэх тоо бий. Эдгээр оршин суугчдын олонх нь цацраг идэвхт бодисын бохирдол өндөр хэвээр байгаа тул гэртээ буцах боломжгүй байсаар байна. Атомын цахилгаан станцын уршиг японы гадаад худалдаанд ч одоо саад болсон хэвээр. Дэлхийн худалдааны байгууллага Японы далайн гаралтай бүтээгдэхүүний импортод тавьсан БНСУ-ын хоригийг хэвээр үлдээх шийдвэрээ өнгөрсөн жил дахин зарлалаа. Фукушима болон зэргэлдээх долоон мужаас далайн гаралтай бүтээгдэхүүнүүдийг хориглосон шийдвэр одоо ч хэвээр байна.

БАРИМТ 5 

Эдийн засагчдын тооцоолсноор Атомын цахилгаан станц эдийн засгийн асар их ашигтай гэдэг ташаа ойлголт гэдгийг тогтоожээ. МУИС-ийн Цөмийн судалгааны төвд хийгдсэн "Цөмийн реактор суурь судалгаа”-ны тайланд дурдсанаар: "Даралтат усан хөргөлттэй 600 МВт чадал бүхий 2 реактортой АЦС-ын нийт хөрөнгө оруулалт 1.2-1.8 тэрбум ам.доллар бөгөөд үйлдвэрлэсэн эрчим хүчний өөрийн өртөг нь нүүрсний станцын гаргасан эрчим хүчний өөрийн өртгөөс 1.2 дахин бага байна. АЦС нь хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсны дараах 7.6 жилд нөхөн төлөх чадвартай” гэжээ. Тайлбарлавал, нүүрсний дулааны цахилгаан станцад 120 төгрөгөөр үйлдвэрлэх цахилгааныг АЦС-д 100 төгрөгөөр үйлдвэрлэдэг. Ялгаа нь 120 төгрөг тутамд ердөө 20 төгрөгийн зөрүү гарч байна. Үүнээс гадна хог хаягдлыг хадгалахад барьснаасаа дутахааргүй их хэмжээний зардал гарна. АНУ-ын эрчим хүчний хэрэглээнд хийсэн судалгаанаас харвал 1кВ цагийн үнэ нь нүүрс шатаах цахилгаан станц болон атомын цахилгаан станц хоёр яг тэнцүү буюу $0.04 цент байдаг болохыг тогтоожээ.

БАРИМТ 6 

Цөмийн хорт хаягдал яагаад аюултай вэ. Уран байгаль дээр түүхийгээр, огт хөндөгдөөгүй байхдаа төдийлөн хор хөнөөлтэй биш. Харин ураныг олборлох үед агаарт цацагдсан тоосонцор, үлдсэн хаягдал шороо, баяжуулж боловсруулах бүх шатанд их хэмжээний хорт хаягдал гардаг байна. Үүнээс атомын цахилгаан станцад ашигласны дараа үлдэх хаягдал нь хүн төрөлхтөнд хамгийн аюултай гэж үздэг. Өнөөдөр цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл явуулдаг орнууд хаягдлаа булшлах газар олох гэж толгойгоо гашилгаж сууна. АНУ-ын Засгийн газар гэхэд л 2011 оны хоёрдугаар сард Невада мужийна Юкка ууланд 10-аад тэрбум доллар зарцуулан, хадан уулыг 300 гаруй метр гүн ухаж, хаягдал зөөх төмөр зам тавьжээ. Гэвч энэ ажлаа зогсоож, бусад улс оронд хаягдлаа хаяхаар хөөцөлдөх болсон байна.

Яагаад??? Цөмийн урвалын төгсгөлд үүсэх цацраг идэвхтэй бодисыг радионуклид гэж нэрлэдэг юм байна. Цацраг идэвхт хаягдал нь ихэвчлэн радионуклидээс тогтдог бөгөөд хүний биед хадгалагдах хагас задралын хугацаа нь 10 жилээс хэдэн 10 жил болдгийг эрдэмтэд тогтоожээ. Олон төрлийн радионуклидууд дундаас хамгийн бага хагас задралын хугацаатай нь плутониум 239 бөгөөд ойролцоогоор 24000 жил болсны дараа зөвхөн хагас нь задарч арилдаг байна. Гэхдээ нэгэнт хүний биед орсон бол тухайн хүний элэг болон ясанд 10 хүртэл жил хадгалагддaг нь эрүүл мэндэд үзүүлэх хорт нөлөөг нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тэр тусмаа хүний элэг, төмсөг, өндгөвч, яс, чөмгөнд хадгалагдаж, хорт хавдар үүсгэж, удамшилд нь нөлөөлөх хүчтэй хор юм. Хүн төрөлхтний соёл иргэншлийг 3000 жилийн өмнөөс Египтийн эзэнт гүрний үеэс эхлэлтэй гэж үзэхэд хамгийн бага хугацаанд задарч дуусах цацраг идэвхт бодис нь түүнээс найм дахин урт буюу 24000 жилийн хугацаанд хортой туяа ялгаруулна гэсэн үг. Гэтэл өнөөдөр ийм удаан хугацаанд аюулт цацраг ялгаруулдаг энэ цөмийн хаягдал гэгчийг саармагжуулах шийдлийг олсон ганц ч улс орон дэлхийд алга.

БАРИМТ 7  

Уранаас ялгарсан шаарыг хэдэн давхар үетэй ган цутгамал баллонон контейнерт хийж, хөрсний бүх үе, давхрагаас доошоо буюу доод тал нь 500 метрийн гүнд асар том бетон агуулахад хийн орхиж байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар газарт булшилсан урааны хаягдлаас цацраг ялгарсан гэж тогтоогдоогүй. Учир нь цацраг ялгарч байгаа, эсэхийг тогтоох ямар нэгэн арга хэрэгсэл дэлхийд алга. Тийм бололцоог цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч ямар ч улс орон олгохгүй байгаа. Тэгсэн атлаа булшилсан ураны шаар ямар нэгэн хохирол учруулахгүй гэдэгт аль нь ч ямар нэгэн баталгаа гаргаж өгөхөөс татгалзсаар байна. Баталгаа гаргах ч боломжгүй. Дэлбэрэхгүй баталгаа өгсөн атомын цахилгаан станц дэлбэрч байгаа нь хүн төрөлхтөн ахадсан тоглоомоор тоглож буй хэрэг хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа юм.

Газрын гүнд булсан тэдгээр контейнерүүд нь газар хөдлөлт, чичиргээ зэрэгт гэмтэж, ан цав үүсэн цацраг идэвхийн хорыг алдахгүй гэх ямар ч баталгаа алга. Магадгүй ийм зүйл болж цацраг идэвхт бодист газрын гүний усны судлуудад нэвчих, магадгүй өөр бусад хүн төрөлхтний тооцоолоогүй замаар хөрсөн дээр гарч ирвэл яах вэ. Цацраг идэвхт бодисыг тээвэрлэх явцад бас л туяа ялгарч хордуулах болно. Магадгүй бүүр тээвэрлэх явцад алдагдвал яах вэ. Улаанбаатараар төмөр замаар өнгөрөх үед террорист халдлага болохгүй гэх баталгаа бий бил үү. Цөмийн хаягдлыг дотор нь бага, дунд, өндөр төвшний хаягдал гэж ялгадаг бөгөөд дунд өндөр түвшний хаягдал нь маш аюултай хортой юм байна. Гэхдээ эрүүл мэндийн салбарт ашиглаад гардаг маш бага түвшний хаягдлыг АЦС-аас гарч буй өндөр түвшний их хэмжээний хаягдалтай харьцуулах нь утгагүй. Цөмийн хаягдлын ялгаруулах цацраг нь их байх тусам хордуулах хэмжээ нь их байна. Ийм учраас цөмийн энергийг ашигладаг улс орнууд энэхүү хог хаягдлыг өөрийн нутагт хаяхгүй, маш их мөнгө төлөн бусад ядуу буурай улс оронд хаяхыг эрмэлздэг шалтгаан энэ. 

БАРИМТ 8

Ураныг газар дор уусгаж олборлох аргыг хэрэглэснээр газрын гадаргуу бохирддоггүй сайн талтай боловч гүний усыг хортой хүнд металлаар бохирдуулдаг. АНУ-д энэ аргыг хэрэглэж олборлолт явуулсан уул уурхайн компаниуд олон жилийн туршид хэчнээн янзаар оролдоод ч гүний усыг урьд өмнөх шигээ болтол цэвэршүүлж чадаагүй түүх бий. Казахстан ЗХУ-ын үед цөмийн туршилтын талбай, цөмийн хаягдлын агуулах болж, цацрагийн хор хөнөөлийг амссан улс. Гэвч өнөөдөр ч ураны уурхай улам бүр өргөжиж байгаад төрийн өмчит "Каз атом пром” компанийн эрх мэдэлтнүүд санаа зовохгүй сууна. Бүр эсрэгээрээ, ураны уурхай байгалийн жамаар яваандаа өөрөө цэвэршчихдэг хэмээн ярьж суугаа нь эмгэнэл юм.

Казахстаны ураны уурхайнууд нь хүн ам сийрэг цөл нутагт, хүн амьдардаггүй зэлүүд газар байрладаг тул яг ойрын үед тулчихсан аюул занал хараахан алга. Гэвч Америк уранаар баялаг Баруун өмнөд нутагтаа уран олборлосон гашуун туршлагаас үзэхэд усны нөөцийг ашиглах аргагүй болтол бохирдуулах нь ирээдүйд ноцтой үр дагаварт хүргэдгийг нотлох хангалттай баримт судалгаа гарчээ. Ураныг газар дор уусгах олборлолтын улмаас бохирдсон байгаль орчныг нөхөн сэргээх асуудлыг судалдаг  байгаль орчны судлаач Брайан Рэйнш:

"Казахстан улс одоо ид хөгжиж байна, харин байгаль орчин нэгэнт бохирдвол хэдэн мянган жилдээ сэргэхгүй, ирээдүйд ард иргэд хаана амьдрахыг тааж хэлэх аргагүй. Уран олборлосон газар нутaг байгалийн жамаар сэргэж, цэвэршихийг хүлээвэл тухайн уурхайн онцлогоос шалтгаалаад хэдэн арав, тэр бүү хэл хэдэн мянган жил шаардагдана” хэмээн доктор Рэйнш анхааруулсан байна.

БАРИМТ 9

Дэлхийн олон улсад газрын гүн рүү хүчил шахаж уусгах арга буюу ИСЛ аргаар олборлосны дараа ураны хүдэртэй усархаг давхаргад үлддэг химийн хорт уусмалыг аюулгүй болгох арга хэмжээ авдаг журамтай юм байна. Учир нь тус уусмал дахь хүнцэл, кадмийн хэмжээ ундны усны стандартаас даруй хэдэн мянга дахин хэтэрсэн байдаг. Иймд ингэж цэвэршүүлэх зайлшгүй шаардлагатай гэж Австралийн Монаш их сургуулийн профессор, байгаль орчны инженер Гэвин Мадд судалгаандаа онцолжээ. Хүнцэл гэгч химийн хорт бодис нь ургамал ногоонд хүртэл шингэдэг тул бохирдсон усаар тариа ногоогоо услах боломжгүй.

Цаг хугацаа өнгөрөхөд уран олборлолтын дараа газрын гүнд үлдсэн химийн хорт бодистой ус олборлолтын талбайгаас аажмаар хальж, хөндлөн судлаар тархдаг. Зарим жилд нэмж ердөө ганц метр тархдаг бохир ус зугуухан хэдий ч зогсолтггүй нэвчсээр байдаг. Ураныг уусгаж олборлох технологийг ашиглахдаа ураны хүдрийн судал нь дээд болон доод хоёр талаасаа шавран давхаргаар хавчигддаг юм байна. Тэдгээр нь бохир усыг босоо шугамаар цэвэр усны давхарга руу нэвчихэд саад болно гэж олборлогчид тооцдог гэжээ. Гэвч бодит байдал дээр шавар давхаргын нимгэн зузаан нь жигд бус байдаг төдийгүй уран олборлолтын явцад ашигладаг хүчилд шавар давхарга нь уусахгүй гэх баталгаа байхгүйг эрдэмтэд онцолсон байна. Цаашилбал, уран олборлохын тулд ураны хүдэртэй уст давхаргыг яг л зүү хатгадаг дэр шиг энд тэндээс нь хамаагүй өрөмддөг. Судалгаанаас харахад, ураны хүдрийг газрын дор уусган олборлоход нэг орд газарт 500-гаад удаа өрөмддөг бөгөөд дараа нь тэр цооногуудаа зүгээр л таглаад орхичихдог. Ингэснээр газар дор үлдсэн химийн бодис цаг хугацааны явцад хэрхэн тархахыг тооцоолж, төсөөлөх боломжгүй гэдгийг эрдэмтэд анхааруулж байна. Гэтэл Монголд ийм цооногууд хэдэн зуугаараа байж байна.

Монголын уран ба их гүрнүүдийн сонирхол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани