- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хийн хоолой барих ажлын хэсгийг Шадар сайд ахалж “Эрдэнэс Монгол” хариуцна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сард ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын Засгийн газар, "Газпром” компани хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар 20 гаруй жил яригдсан хийн хоолойг Монголын нутгаар дайруулах төслийн албан ёсны эхлэлийг тавьсан. Тэгвэл гурав хоногийн өмнө манай ҮАБЗ яг энэ асуудлаар хуралдаж байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангах ажлын хэсгийг Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулжээ. Түүнээс хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Газпром” компанийн тэргүүн А.Миллерийг хүлээн авч уулзахдаа уг төслийн хөрөнгө оруулалтын өмнөх ажлыг эхлүүлэх зөвшөөрөл өгсөн. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас БНХАУ руу жилдээ 50 тэрбум шоо метр хий дамжуулах "Сибирийн хүч-2” хоолойг Монголын нутгаар дайруулан барих ажил эхлэх цаг ойртож байна.Энэ асуудлаар Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Л.Хангай ярихдаа,
"Манайхаар дамжуулан хийн хоолой барих ажил өнөө маргаашгүй эхэлчихнэ гэж бодож болохгүй. Гэхдээ энэ ажил урагштай байна. Хэдхэн хоногийн өмнө манай улс байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсгийг ҮАБЗ-ийн дэргэд байгууллаа. Бүрэлдэхүүнд нь ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар орсон. Гуравдугаар сарын 27-нд "Газпром” компанийн тэргүүн А.Миллер ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа 2020 онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан. Үүн дотор Монголоор дайруулж Хятадад хий нийлүүлэх төслийн ТЭЗҮ, судалгаа -шинжилгээний ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авлаа” гэжээ.
Хойд хөрш бол нэг талаасаа Азийн орон, нөгөө талаас Европын орон. Европын зах зээл дээр ч, Азийн зах зээл дээр ч тоглогч байх сонирхолтой. Хэрвээ Европын зах зээл дээр хүндрэл учирвал Азийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлнэ. Азийн зах зээлд хүндрэл учирвал Европ руу гаргана. Оросын экспортын хамгийн гол бүтээгдэхүүн нь нэгдүгээрт, нефть; хоёрдугаарт байгалийн хий юм. Экспортынхоо дийлэнхийг нь Европын орнууд руу гаргадаг. Харин 2014 оноос хойш янз бүрийн хориг саад тавиад Европ руу экспорт хийхэд их хүнд болоод байгаа учир Азийн зах зээлийг сонирхож байгаа гэдгийг хэлжээ.
Азийн хамгийн том зах зээл Хятадад хий нийлүүлнэ гэдэг асуудлыг Орос бараг 10-аад жил ярьж буй. Үүнийг нь дагаад манай улсад ч арваад жил яригдсан төсөл. Уг төслийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг багцлан хүргэж байна.
Монголд хэн хариуцах вэ. Энэхүү төслийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээ Оросын талаас "Газпром” компани, Хятадын талаас CNPC корпорацын хооронд өрнөж байгаа бол манай талаас Эрдэнэс Монгол компани хариуцахаар төлөвлөөд байгаа аж.
Нэгдүгээрт, төрийн компани; хоёрдугаарт, Засгийн газарт харьяалагддаг; гуравдугаарт, Монголын томоохон компаниудыг нэгтгэдэг; дөрөвдүгээрт, олон улсад танигдсан. Эцэст нь энэ компанийн гол зорилго болох гадаадын хөрөнгө оруулалт татах зорилгод яв цав нийцэж байгаа юм.
Геополитикийн үр нөлөө : Монголын хөгжил нэгэнт хөршүүдээсээ хамааралтай. Манай урд хөрш бол дэлхийн хамгийн том эдийн засагтай, хамгийн олон хүн амтай улс. Хойд хөрш бол маш их байгалийн баялагтай орон. Энэ хоёрын хооронд түүхий эд, аж үйлдвэрийн бараа зөөх нь манайд их ашигтай. 2016 онд гурван орны төрийн тэргүүн уулзах үеэр эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан. Тэр хөтөлбөрт хийн хоолой тавих асуудал ч туссан юм. Ер нь Монгол бол транзит тээврийн уламжлалтай орон. Тэртээх 18 дугаар зуунаас 20 дугаар зууны эхэн хүртэл Цайны замаар Хятадаас Орос руу торго, шаазан зөөдөг байсан. Эргүүлээд Оросоос Хятад руу ангийн арьс, ноосон даавуу зөөж транзит тээвэр хийдэг байж. Дараагаар нь трансмонголын УБТЗ-ыг хэлэх байна. Манай улс 70 жилийн өмнө маш том транзит төсөл хэрэгжүүлсэн нь Орос - Хятадыг холбосон төмөр замтай болсон явдал. Энэ замаар хоёр улсын хооронд ачаа тээвэрлэж ихээхэн ашиг олдог. Үүний үр шимийг бид хангалттай хүртсэн, одоо ч хүртсээр байна. Төмөр замгүйгээр Монголын өнөөдрийн хөгжлийг төсөөлөхөд бэрх. Хийн хоолой бол УБТЗ-тай адил Орос, Хятадыг холбосон томоохон төсөл.
ТЭЗҮ: Эрхүү хотоос 400 гаруй км зайтай Ковыктагийн ордоос Монголоор дайруулан Бээжин хүртэл хоолой татах урьдчилсан ТЭЗҮ-ийг уг ордын лицензийг эзэмшиж байсан "Русиа петролиум” компани 2000 онд хийсэн байдаг. Жилдээ 25 тэрбум шоо метр хий дамжуулах хоолойн Монголын нутгаар дамжин өнгөрөх хэсэг /1050 км/, 8 шахуургын станцыг дөрвөн жилд барина гэж. Барилгын ажлын оргил үед 3700 хүн, барьж дууссаны дараа 1354 хүн ажиллана гэх мэтээр нарийн тооцоо хийсэн байдаг. Дийлэнх ажилтныг монголчууд байхаар тооцоолсон байдаг. Хийн салбарт нэг ажлын байр бий болбол бусад салбарт 4-6 ажлын байр бий болно гэсэн тооцоо бий. 1500 хүн ажиллавал цаана нь хий түгээх станц, хийг савлаж зарах гэдэг ч юм уу 6 мянган дагалдах ажлын байр бий болох нь
Эдийн засгийн үр ашиг: Украин улс Оросоос Европ руу хий дамжуулж байгаагийнхаа төлбөрт жилдээ 3 тэрбум ам.доллар авдаг. Хэрэв манайх жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулна гэвэл тэрбум орчим ам.долларын орлого олно. Одоо харин манайхаар жилдээ 50 тэрбум шоо метр хий дамжуулах боломжтой гэж.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||