- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
42 сая тонн нүүрс экспортлох боломж улам алсарчээ
- Энэ оны эхний улиралд манай улсын нүүрсний экспорт мөнгөн дүнгээр 250.6 сая ам.доллар болж, жилийн өмнөхөөс 39 хувиар хумигджээ
Монгол Улс 2019 онд нийт 36.4 сая тонн нүүрс экспортолсон. Харин энэ онд улсын төсөвт 42 тонн нүүрс борлуулж, 1.4 их наяд төгрөгийн орлого олохоор тооцоолсон. Гэвч COVID-19 вирусийн уршгаар хөл хорио тогтоосноор төлөвлөгөө тасарч, экспорт агших дүр зурагтай байна. Нүүрсний гол худалдан авагч өмнөд хөршийн эдийн засгийн эрч саарч, таваарын зах зээл хямралд нэрвэгдэж эхэлсэн. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний улиралд манай улсын нүүрсний экспорт мөнгөн дүнгээр 250.6 сая ам.доллар болж, жилийн өмнөхөөс 39 хувиар хумигджээ. Тодруулбал, тайлант хугацаанд Монгол Улс 3.1 сая тонн нүүрс экспортолсон нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 59.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Орлогын гол эх үүсвэр нүүрсний экспорт өнгөрсөн сараас сэргэж, Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Хангийн боомтоор нүүрс экспортолж эхэлсэн. Гашуунсухайт боомтоор гэхэд Тавантолгойн ордоос гурван компани нүүрс экспортлох бөгөөд өдөрт 30-50 автомашин тээвэрлэлт хийж байна. БНХАУ-ын татан авалтаас шалтгаалан нүүрс тээвэрлэх автомашины тоо цөөн байгааг холбогдох албаныхан өмнө нь мэдээлсэн. Нүүрсний биет хэмжээ ийнхүү хумигдаж эхэлсэн нь төсвийн төлөвлөгөө хоёр дахь жилдээ түүхийрэх, төсөөлж байсан орлого тэр хэрээр дутах нь бодит эрсдэлд тооцогдоно. "Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж "42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө тасалдах төлөвтэй байна” хэмээв. 2020 оны эхний хоёр сард БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 19 хувийг Монголын нийлүүлэлт бүрдүүлсэн. Үүнээс өмнө буюу 2019 оны 12 дугаар сард БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 92.3 хувийг манай улс хангаж байв. Эндээс харахад, он гарснаас хойш нүүрсний экспорт саатсан нь эдийн засагт багагүй алдагдал авчирсан гэж болохоор. Дэлхийн гангийн үйлдвэрлэл ердийн үетэй харьцуулахад ялимгүй удааширч эхэлсэн боловч нүүрсний зах зээлийн үнэ харьцангуй тогтвортой хэвээр байна. Манай улс хил гаалийн шинэчлэл хийснээр энэ онд 42 сая тонн нүүрсний экспорт хийж, төсөвт тусгачихсан нь орлогыг өндөр харуулах гэсэн оролдлого хэмээн эдийн засагчид тухайн үед шүүмжилж байв. Төсвийн орлогын тооцоолол бодит байдлаас хол хөндий болсныг хэлсэн хэрэг. Төмөр замгүй, зөвхөн авто машинаар бүхий л боломж, нөөцөө ашиглан өнгөрсөн онд 36 сая тонныг борлуулсан гэхээр дээрх төлөвлөгөө өнөөгийн нөхцөлд улам бүрхэг болж байна. Төмөр замгүй болохоор эрвийх дэрвийхээрээ чармайсан ч төлөвлөсөн мөрөөдлийн төлөвлөгөө цаасан дээр үлдэх нь. Хятадын нүүрсний импортын хэмжээ жилээс жилд хумигдаж, уг зах зээл дэх өрсөлдөөн улам ширүүсэж буй. Австрали, ОХУ нүүрсний зах зээлд бидний гол өрсөлдөгч хэвээр байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||