- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Чилийн Коделко корпораци үндэсний эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэгч тулгуур болсон түүх
20 дугаар зууны эхэн үеээс 1951 он хүртэл Чилийн зэсийн ордуудыг америкийн компаниуд Браден коппер , Кеннекот коппер корпораци эзэмшиж , Чилийн эдийн засагт орох орлого хамгийн бага байсан байна. 1951 онд Чилийн засгийн газар Америкийн засгийн газартай хэлэлцээр хийж дээрх компаниудын олборлосон металлын 20 хүртэл хувийг эзэмших болсоноор Чилийн засгийн газарт орох орлого нэмэгдсэн байна.
1955 онд зэсийн аж үйлдвэрийг хөгжүүлэх тухай хууль гарч, зэсийн баяжмалыг боловсруулж экспортод гаргах, зэсийн металлын экспортод хяналт тавих, цэвэр зэсийн олон улсын зах зээлийн худалдаанд оролцох Үндэсний Зэсийн департаментыг байгуулсан байна.
1966 онд зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Чилийн засгийн газар гадаадын хувийн корпорациудтай хамтарсан үйлдвэр байгуулах тухай хууль баталсан бөгөөд уг хамтарсан үйлдвэрт засгийн газрын эзэмших хувь хэмжээг 25-51 хувь хүртэл тогтоож өгсөн байна.
1967 онд Ел Теньте, Чукикамата, Сальвадор зэсийн уурхай дээр хамтарсан үйлдвэр байгуулж Чилийн засгийн газар 51%-ийн акцийг эзэмших болсон байна. Тэдгээрийн актив хөрөнгө тухайн үед 31,6 сая ам доллар байсан бол 2012 оны төгсгөлд хувьцаат хөрөнгө 12,2 тэрбум ам доллар болж өссөн байна. Эдгээр үйлдвэрийн А зэрэглэлийн цэвэр катодын зэс үйлдвэрлэж олон улсын зах зээлд худалдаалж байна. 1970 оноос Чили улсад өрнөсөн социалист хувьсгалын үр дүнд Чилийн Үндэсний конгресс Чилийн үндсэн хуулийн 10 дугаар зүйлд газрын хэвлийн баялаг Чилийн ард түмний мэдэлд байх, халдашгүй бүрэн эрхтэй өмч мөн гэдэг нэмэлт өөрчлөлт оруулж, энэ заалтыг үндэслэн 1971 онд Чилийн үндэсний конгресс "Том хэмжээний зэсийн нөөцтэй зэсийн орд эзэмшигч гадаадын компаниудын зэсийн ордыг нийгэмчлэх тухай” 17450 дугаар хууль гаргасан байна.
Энэ хууль гарсанаар том хэмжээний нөөцтэй зэсийн ордууд бүрэн хэмжээгээр Чилийн засгийн газрын эзэмшилд шилжих боломж бүрдсэн байна. Эдгээр зэсийн нөөцийг зах зээлд удирдах Үндэсний зэсийн корпораци Коделко байгуулагдсан байна. Үндэсний зэсийн Коделко корпорацийн эзэмшилд зэсийн уурхай Чукикамате, Экзотике, Эль-Тениенте, Сальвадоре ба Андина нэгдэн орж уул уурхай, зэс боловсруулах аж үйлдвэрлэл худалдааны аврага том нэгдэл үүсгэн байгуулагдсан байна. Мөн 2005 оноос зэс хайлуулах үйлдвэр болон нефть боловсруулах үйлдвэр эзэмшиж байна. Гадаадын хөрөнгө оруулалтай Англо-американ Sur SA компанид 20%-ийн хувьцаа, Minera El Abra 49% болон бусад хайгуулын болон технологийн хөгжлийн охин компаниудад хувьцаа эзэмшдэг байна. Мөн Бразили, Экваторын улсын уул уурхайн компаниудад хөрөнгө оруулж хувьцаа эзэмшиж байна.
1976 оноос өнгөрсөн 41 жилд Коделко корпораци Чилийн засгийн газрын төсөвт 100 тэрбум ам доллар төвлөрүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн зэсийн нөөцийн 9%-ийг эзэмшиж, жилд 1,8 сая тонн А зэрэглэлийн катодын зэс, 1,2 сая тонн металл зэс агуулсан зэсийн баяжмал гаргаж дэлхийн зах зээлд нийлүүлж байна.
Мөн молибдений нөөц болон үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд нэг дүгээрт орж жилд 19,7 мянган тонн молибден экспортод гаргасан байна. 2010 оны 3 дугаар сарын 1 өдрийн 20392 дугаар хуулиар Чилийн Үндэсний зэс корпорацийн удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулсан бөгөөд Удирдах зөвлөл 9 гишүүнтэй 3 гишүүнийг ерөнхийлөгч, 2 гишүүнийг Коделко корпораци, 4 гишүүнийг Төрийн удирдлагын зөвлөл санал болгож ерөнхийлөгч томилдог байна. Корпорацийн ерөнхий захирлыг Удирдах зөвлөлөөс томилдог байна.
Коделко корпорацийн улсын төсөвт төвлөрүүлэх төсвийн орлого, корпорацийн үйл ажиллагааны зардлын төсөв, хөрөнгө оруулалт болон элэгдэл хорогдлын сангийн төсвийг Уул уурхайн яамны сайд , Сангийн яамны сайдын хамтарсан тушаалаар баталдаг байна.
Коделко олон нийтийн нээлттэй хувьцаат компани, Чилийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд бирж дээр үнэт цаас гарган корпорацийн санхүүгийн аудитлагдсан тайлан мэдээлэлийг нээлттэй ил тод байдлаар олон нийтэд мэдээлж байдаг. Коделко корпорацийн санхүүгийн үйл ажиллагаанд Чилийн зэсийн корпораци, Үнэт цаас даатгалын хороо хяналт тавьж, бусад мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтыг зохих хуулийн дагуу гүйцэтгэж байна.
Санал: Монголын үндэсний зэсийн корпораци байгуулах Монгол улс зэсийн нөөцөөр дэлхийд Чилийн дараа 2 дугаарт жагсаж байна. Эрдэнэт үйлдвэр төрийн мэдэлд бүрэн шилжсэн, Оюутолгойн зэсийн ордын нөөц дэлхийд эхний 3 бүртгэгдэж, засгийн газар 34 хувийн хувьцаа эзэмшиж байгаа, Оюутолгойн зэсийн баяжмалыг түшиглүүлэн жилд 1 сая тонн хүртэл зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэх нөхцөл байдал бүрдэж байгаа тул Үндэсний зэсийн корпорацийг нэн яаралтай байгуулж, дэлхийн зэсийн борлуулалтанд бие даан оролцох шаардлага байна.
Эх дэлхийн баялгийн эзэн нь тухайн улсын газар нутагт оршин суугаа ард түмэн мөн. Ашигт малтмал гэдэг бол ард түмний өмч бөгөөд тухайн улсын иргэдэд л зориулагдах ёстой. Энэ талаар ч НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1962 оны 12-р сарын 14-ний өдрийн 1803 (XVII) тоот "Байгалийн баялаг тухайн ард түмний өмч бөгөөд халдашгүй бүрэн эрхтэй" гэсэн тогтоол өнөөдөр ч хүчин төгөлдөг үйлчилж байгаа бөгөөд энэ нь тухайн улс орны төсвийн мөнгөөр эсвэл дотоод гадаадын компаний хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн гэдгийг үл харгалзан тухайн үндэстний байгалийн баялаг тухайн ард түмний өмч бөгөөд халдашгүй дархан өмч юм. Энэ хүрээнд Монгол улсын "Үндсэн Хууль"-д газрын хэвлий дэх байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэж заасан нь НҮБ-ийн Ерөнхий Ассемблейн 1962 оны 12-р сарын 14-ний өдрийн 1803 (XVII) тоот тогтоолын үзэл баримтлал агуулгатай яв цав нийцэж байна.
Монгол улс Азид зэсийн балтлагдсан нөөцөөр Чилийн дараа орж байгаа тул Чилийн Коделко корпорацийн туршлагыг хэрэгжүүлэн Монголын зэсийн нөөцөд хяналт тавих, зэсийн баяжмалыг хайлуулан цэвэр катодын зэс үйлдвэрлэн, гадаад зах зээлд бие даан борлуулалт хийх Үндэсний зэс корпорацийг нэн яаралтай байгуулах шаардлагатай байна.
Эрдэс баялаг, үндэснийн нийгэмлэгийн тэргүүн, доктор Х.Владимир
Чилийн Коделко корпораци үндэсний эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэгч тулгуур болсон түүх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани