- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Өршөөх үү, эс өршөөх үү
Эдийн засгийн өршөөл үзүүлэх хуулийн төслийг удахгүй УИХ- аар хэлэлцэх гэж байна. Засгайн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд дэмжсэн.
Засгийн газраас Эдийн засгийн ил тод байддыг дэмжих хуулийн төслийг өргөн барьж байгаатай уялдан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хамтад нь гаргах зайлшгүй шаардлага бий болсон аж. Энэ хүрээнд Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар хорих болон хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн ялтныг өршөөн суллах юм. Ингэхдээ биеэр эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх юм байна.
Тодруулбал, банк болон банк бус санхүүгийн байгууллага, үнэт цаас, даатгал, аудитын байгууллагын хуулийг зөрчиж, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан нэрээр ял шийтгүүлсэн хүмүүс өршөөлд хамрагдана. Түүнчлэн мөнгө угаах, татвар төлөхөөс зайлсхийх, дотоод мэдээллийг хууль бусаар ашигласан хүмүүс ч энэ өршөөлөөр хэргээсээ хэлтрэх аж. Албан тушаалын гэмт хэргийн шинжгүй бол тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын ажилтан албан үүргийн дагуу ажил гүйцэтгэж үйлчилгээ үзүүлэх үүргээ далимдуулан хясан боогдуулах замаар удаа дараа буюу их хэмжээний шан харамж авсан нь тогтоогдож шийтгэгдсэн гэх мэт ялтай хүмүүсийг эдийн засгийн өршөөлөөр суллах, хорихоос өөр төрлийн ялтай бол түүнийг нь хэрэгсэхгүй болгох юм байна. Мөн мөрдөн байцаалтын шатанд байгаа энэ төрлийн хэргүүд ч хаагдана.
Монгол Улс ийм өршөөлийг өмнө нь гаргаж байсан бөгөөд, жилийн нэг тэрбум ам.долларын эдийн засагтай атлаа, санхүүгийн өршөөлөөр 4-5 тэрбум ам.долларыг ил болгож байсан түүхтэй. Эдийн засгийн өршөөл сайн, муу хоёр талтай. Мэдээж тодорхой тооны авлигачдад зориулан хууль санаачиллаа гэх хардалт бас шүүмжлэл байнга дагадаг. Тийм байхыг ч үгүйсгэхгүй. Хардах эрх нь хэнд ч бий учраас, Засгийн газар энэ өршөөлд хэчнээн хүн хамрагдах талаарх мэдээлэл өгөх нь зүйн хэрэг биз. Энэхүү хууль цөөн хэдэн авлигач, оффшор данстангуудад зориулагдсан гэж хардахаасаа нийт эдийн засагт ямар ач холбогдолтой вэ гэдгийг түлхүү бодолцох нь бас зөв юм.
Эдийн засгийн өршөөлийн талаар УИХ-ын зарит гишшүүдийн байр суурийг сонслоо.
Н.БАТЦЭРЭГ: Улс төрийн нэг удаагийн шийдлийг гаргах хэрэгтэй
-Ер нь концепц нь ямар байгаа вэ гэдэг дээр мэдээлэлтэй байгаа. Манай улсад далд эдийн засаг өндөр хувьтай байна. Тиймээс үүнийг бууруулах хэрэгтэй. Бүртгэлжсэн эдийн засаг өөрөө өөрийнхөө үнэ цэнийг харуулдаг. Хоёрдугаарт, Монгол Улсын иргэдийн хилийн гадна байгаа өмч хөрөнгийг хөндөж ярьдаг. Гадаадад ажиллаж, амьдарч байхдаа хуримтлуулсан хөрөнгө, зарим бизнесийнхэн гадаадад хөрөнгө оруулалт хийсэн болон эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгийн талаар ч яригддаг. Иймд энэ хөрөнгийг эх орондоо татах, эдийн засгийн хөгжилд дэмжлэг болгох гээд олон зүйл байгаа.
Ер нь энэхүү хуулийг Латин Америк болон Европын зарим орнуудад хэрэгжүүлсэн байдаг. Үр дүнгээ өгсөн байхад өгөөгүй ч газар байна. Улс орнууд түүхийн явццаа эдийн засгийн өршөөлийг авч хэлэлцсэн байдаг. Нэг зүйлийг ойлгоход өнөөгийн нийгэмд хувь хүн, аж ахуйн нэгж болон төр түүхэндээ анх удаа хуримтлал хийж байна. Өнгөрсөн 24 жилийн түүхэнд эдийн засгийн хувьд алдаатай зүйл бий. Бодлогын хувьд сайн байхад зохион байгуулалтын алдаа гарч байсан. Газрын доорх баялаг хийгээд монгол хүний хөдөлмөр, оюун ухаанаар бүтээгдсэн баялгийг бүхэлд нь Монгол Улсын хөгжлийн төлөө зориулах ёстой.
Энэ үүднээс гадаадад байгаа болон янз бүрийн бүртгэлтэй хөрөнгийг Эдийн засгийн тод байдлыг дэмжих хуулиар ил болгох нь зөв. Тиймээс парламентыг бүрдүүлж байгаа нам хүчнүүд, УИХ-ын гишүүд нэг удаагийн улс төрийн нэгдсэн шийдлийг гаргах юм бол Монгол Улсын хөгжилд хэрэгтэй гэж бодож байна.
С.ДЭМБЭРЭЛ: Хоёр реформ хосолж байж эдийн засгийн өршөөлийн хууль явна
-Бүх аж ахуйн нэгж сүүдрийн болон албан бус сектор гээд хуваагдчихсан байгаа. Компаниудын хувьд дандаа хоёр баланстай. Үүний нийт хэмжээ өнөөгийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгд хүрчихсэн. Гэхдээ зарим тооцоогоор шүү. Хамгийн энгийн тооцоогоор нэг их наяд болсон байна. Энэ тохиолдолд зайлшгүй татварын шинэчлэл хийх ёстой.
Татварын шинэчлэл гэдэг бол Засгийн газрын одоогийн оруулж ирсэн нэмэгдсэн өртгийн босго хэмжээг нэмэгдүүлэх, орлогын албан татварын 90 хувийг буцааж олгох асуудал. Энэ бол татварын бүх төрлөөр иж бүрэн шинэчлэл хийх, татварын суурь хэмжээг өөрчлөх, татвар хураах процедурыг хялбаршуулах, татвар төлөгч болон төрийн харьцааг тэгш хэмтэй болгох гэх мэтийн маш өргөн асуудлуудыг хамарсан шинэчлэл байх ёстой. Үүнтэй зэрэгцээд юм уу дараа нь эдийн засгийн өршөөл буюу татварын өршөөл үзүүлэх тухай яригдаж байна.
Ингэж Монгол Улсын далд эдийн засгийг илрүүлэн гаргаснаар монголчууд нэг баланстай болж, эдийн засаг нь нэг бүтэцтэй болж, зөв голдиролд орох юм. Ингэж хоёр реформ хосолж байж эдийн засгийн өршөөлийн хууль явна. Түүнээс биш аль нэгэн том компанийн асуудал биш. Өршөөлийн хуулиар татвараа шударгаар төлж байгаа компаниудад урамшуулал олгохоос гадна оффшор дансанд байгаа мөнгийг дутаад байгаадаа авч хэрэглэдэг ийм ач холбогдолтой. Ингэснээр эдийн засаг эрүүлжих үйл явц явагдана.
Д.ХАЯНХЯРВАА: Байсхийгээд л эдийн засгийн өршөөлийн хууль хүлээгээд суучихдаг байвал утгагүй
-Эдийн засгийн өршөөлийн хуулийг бид оруулж ирэх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ үүнийг ямар хууль байх вэ гэдэг талаас нь бодох ёстой. Байсхийгээд л Эдийн засгийн өршөөлийн хууль хүлээгээд суучихдаг байвал утгагүй. Нөгөө талаасаа шударга явдаг хүмүүст энэ хууль таалагдахгүй.
Тийм учраас их сайн ярилцаж, хэлэлцэх ёстой. Эдийн засгийн өршөөл гэхээр йх том агуулгаар ярьж байна. Санхүүгийн өршөөл биш. Үүнд олон зүйл багтаж байгаа. Хуулийн төсөл нь ирэхээр холбогдох бүхий л судалгааг хийлгэж, нухацтай судална.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||