- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Археологийн чухал олдворууд
Шипе-Тотекийн сүм /Мексик/
Мексикийн Түүх, антропологийн үндэсний хүрээлэнгийн баг Ндачхиан-Теуаканд ажилласан билээ. Эртний ацтекийн Шипе-Тотек бурхны сүмийн туурийг Ноэми Кастийо Техерогоор ахлуулсан баг нээсэн нь өнгөрсөн оны хамгийн чухал олдворуудын нэг байв. Төв Америкийн оршин суугчдын дунд хүч чадал, дахин сэргэлтийн бурхан гэгддэг Шипе-Тотек өвчин зовлон, тахал хүн төрөлхтөн рүү илгээж, хүч чадлыг нь сорьдог гэж тэд үздэг байжээ. Эрт үед нутгийн уугуул иргэд хүний арьсыг өвчиж эл бурханд тахил өргөдөг зан үйл ч байсан гэдэг.
МЭ 1000–1260 оны үеийн энэхүү сүм тахил өргөхөд зориулсан хоёр хаалгатай бөгөөд пирамид хэлбэрт байжээ. Теуакан дахь Шипе-Тотекийн сүмээс мөн 70 см өндөр, 200 кг жинтэй, бүлтгэр нүдтэй, том амтай толгой, их бие олсон байна.
Апидима агуйгаас олдсон гавал /Грек/
Одоогоос 300 мянган жилийн тэртээ Африкт анх хомо сапиенс үүссэн гэж үздэг. 50–70 мянган жилийн өмнө тэд Европын газар нутагт суурьшсан гэх. Өнгөрсөн оны зуныг хүртэл энэ хувилбартай маргах хүн цөөн байлаа. Тюбингенийн их сургуулийн палео антропологч Катерина Харвати судалгааны багийнхаа хийсэн ажлыг тайлагнах хүртэл шүү дээ.
1970 оны үед Грекийн Апидима агуйгаас олдсон хомо сапиенсын хоёр гавал (Apidima 1 болон Apidima 2) судлаачдын гарт очжээ. Агуулахад олон жил тоосонд даруулан хэвтсэн ясыг цэвэрлэж, судалж, 3D загварыг нь гаргасны дүнд хомо сапиенс неандерталийнх болохыг тогтоосон юм. Түүгээр зогсохгүй, гавлын яс хэдий үеийнх болохыг тооцоолж бүр ч дуулиан дэгдээлээ. "Apidima 2” гавал одоогоос 170 мянган жилийн өмнөх үеийнх агаад "Apidima 1” нь түүнээс 40 мянган жилээр "ах” аж. Европын газар нутгаас ийм эртний олдвор олдож байгаагүй бөгөөд энэ нь хүний өвөг дээдэс тэнд судлаачдын тооцоолсноос 100 мянга гаруй жилийн өмнө суурьшсаныг илтгэнэ. Евразийн бүсээс олдсон хамгийн эртний хомо сапиенсын үлдэгдэл болох энэ олдвор өнгөрсөн онд археологийн түүхэнд дуулиан дэгдээсэн зүйл байлаа.
Хүрэл зэвсгийн үеийн их хот /Израиль/
Израильд 1977 онд усан сан байгуулах болов. Тель-Авиваас 57 км зайтай Эйн-Ирон дүүрэгт усан сангийн малтлага хийх үеэр 5000 жилийн настай суурингийн ул мөр илрүүлсэн билээ. Энэхүү туурийг Тель-Эсур гэж нэрлэн, даруй судалж эхэлсэн бөгөөд 2017 онд мөн дүүрэгт зам тавихаа түр азнан, хэр хэмжээний суурин байсныг тогтооход анхаарлаа хандуулав. Тель-Эсурийн эргэн тойронд судалгаа хийсэн археологчид уг туурь МЭӨ 3000 он буюу хүрэл зэвсгийн үеийн том хот болохыг тогтоосон юм.
Судлаачдын үзэж буйгаар, хотын оршин суугчид газар тариалан, амьтны аж ахуй эрхэлж, хөрш суурин, хотуудтай арилжаа хийдэг байсан бөгөөд дагуул суурингуудтай байж.
Дундад зууны зураач гэлэнмаа /Герман/
Германы Дальхайм нэртэй багахан хотын сүмд нэгэн гэлэнмаа амьдран суудаг байжээ. 1500 хүн ирдэг, жижиг сүмийн гэлэнмаа мөргөл үйлдэхийн зэрэгцээ зураг зурдаг байв. МЭ 1000-1200 үеийн хамгийн үнэ цэнтэй бүтээлүүдийг түүнд даатгаж байсан гэдэг. Афганы номин буюу Бадахшаны хөх өнгийн эрдсээр хийдэг, ховор, үнэтэйд тооцогддог ультрамарин будгаар бурхны хөрөг зурдаг тэрбээр 45-60 насандаа таалал төгссөн аж. Гэлэнмааг сүмд нь оршуулсан бөгөөд XIV онд тэнд түймэр гарч, улмаар хөсөр хаягдан мартагджээ. Энэ бүх түүхийг өгүүлэх болсон шалтгаан нь өнгөрсөн онд "Science Adnvances” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлтэй холбоотой.
Олон улсын судлаачдын баг 2011 онд сүмийн дэргэдэх зураач гэлэнмаагийн булшийг олсноор энэ бүхэн эхэлжээ. Булшин дахь эд өлгийн зүйлээс гадна эмэгтэй хүний гавлын яс, шүд олдсон нь эрдэмтдийн сонирхлыг бүр ч татсан байна. Шүдний чулууг судалсаны дүнд ультрамарин будаг наалдсаныг тогтоож, эрэл цаашаа үргэлжилсээр эмэгтэй зураг зурдаг, тэр дундаа ховор будаг ашиглан бүтээлээ туурвиж байсан гэж таамаглав. Дундад зууны үед сүмийн хана, таазны зураг, бурхны хөргийг голдуу эрчүүд, лам нар зурдаг байсан бөгөөд гэлэнмаа авьяас, чадвараараа бусдыг гайхашруулсан болоод л түүнд энэ эрхэм ажлыг даатгасан нь илт.
Ташрамд, нэр нь үл мэдэгдэх зураач гэлэнмаагийн адил зураач Хильдегарда Бингенская 1098-1179 онд амьдарч байв. Сүнс, хий үзэгдэл, нууцлаг ертөнцийн тухай жигтэй ном бичдэг, зураач, анагаах ухааны мэдлэгтэй түүнийг дундад зууны хамгийн нэртэй уран бүтээлч бүсгүй гэлцдэг. Ультрамаринаар зураг зурдаг гэлэнмаагийн түүх харин Хильдегарда Бингенская ганцаараа биш, өөр олон уран бүтээлч бүсгүй дундад зуунд эрчүүдийн нэгэн адил эрхэм бүтээл туурвиж байсныг баталсан билээ.
Нероны алтан өргөөний өрөө /Ром/
Юлий-Клавдийн удмын сүүлчийн хаан Нерон Клавдий Цезарь Август Германик нэгэнтээ Палатины толгодод алтан өргөө байгуулахаар шийджээ. Тэрбээр 64 онд Ром хотын талыг үгүй хийсэн их түймрийн дараа ард иргэдээ ийш нь авчрахаар төлөвлөж байсан гэдэг. 40-120 га талбай бүхий энэхүү цогцолборыг тэрбээр барьж дуусгахыг хүлээлгүй таалал төгссөн. Хаан ширээг залгамжлан авсан удаах гурван хаан ч цогцолборыг барьж дуусгасангүй. Хожим Веспасиан болон Тито хааны үед ордны чимэглэлүүд үгүй болж, зарим хэсэг нь сүйдсэн бөгөөд дээрээс нь булж сууц, нийтийн байгууллагын байр, амфитеатр, сүм байгуулжээ.
Бээжингийн хааны ордонтой төстэй нүсэр байгууламжийг одоо ч судалсаар байгаа юм. Археологийн түүхэнд хамгийн их судлагдсан байгууламж хэдий ч алтан ордонд бидний мэдээгүй өрөө, тасалгаа олж болохыг энэ жишээг өнгөрсөн оны зун хийсэн олон улсын судалгааны баг харуулна. Сфинксийн өрөө буюу 4,5 метрийн хэмжээтэй, хог, шороогоор дүүрсэн хэсгийг нь өнгөрсөн оны зун судлаачид илрүүлсэн юм. 2000 жилийн настай энэ өрөөний ханын зураг нь чийг, тоосонд идэгдэлгүй хадгалагдан үлдсэн байна. Энэхүү өрөөний зургийг орчин үеийн технологийн тусламжтайгаар судалж, сэргээвэл Ромын эзэнт гүрний хааны тухай, тэр үеийн соёл, түүхийн тухай, ард иргэдийн тухай олон зүйлийг мэдэж болохоороо үнэ цэнтэй.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||