- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Дэлхийн банк: Уул уурхайн түүхий эдийн үнэ буурахаар байна
- COVID-19 ядууралд ноцтой нөлөөлөхөөр байна
- Дэлхийн банкны шинэчилсэн тооцооллоор Монгол улсын эдийн засгийн өсөлт энэ онд 1-2.4 хувь болж буурахаар байна. Энэ өмөнөх таамгаас 2-3 дахин буурсан үзүүлэлт
Эдийн засгийн тодорхой хэмжээ ний хүндрэл, хэлбэлзлийг хөгжиж буй орнууд хэр чадлаараа даван туулах чадамжтай. Хэдий тийм боловч тэдний хүч, дотоод нөөц боломж өнөөдрийн нөхцөлд үл хүрэлцэхээр байна. 2018 оноос хойш үргэлжилсэн худалдааны маргаан арай гэж намжиж, эдийн засаг нь алгуур сэргэж байсан Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд хямралтай хэдийн нүүр туллаа. Монголын эдийн засаг энэхүү хүндрэлийг хэрхэн даван гарах бол. Дэлхийн санхүүгийн зах зээл бүхэлдээ доргиж, сорилт улам наашиллаа. БНХАУ-ын үйлдвэрлэлийн сүлжээнд тасалдал үүсгэж байсан COVID-19 вирусийн тархалт өдгөө цэнхэр гарагийн эдийн засагт гүнзгий хохирол учруулахуйц томоохон цочрол болж хувираад байна. Тиймээс Вашингтон хотноо төвтэй Дэлхийн банкны зөвлөснөөр эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг аль болох сааруулах арга хэмжээг улс орнууд цаг алдалгүй яаралтай авах шаардлагатай боллоо. Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг 2019 онд 5.8 хувиар өссөн бол энэ онд суурь төсөөллөөр 2.1 хувийн өсөлт үзүүлэхээр байна. Гэвч одоогийн нөхцөл байдал цаашид нэмж хүндэрвэл 0.5 хувиар агшиж болзошгүй нь. Өмнөд хөршийн эдийн засаг өнгөрсөн онд 6.1 хувиар өсөж байсан бол 2020 онд 2.3 хувиар өсөхөөр байна. Харин сөрөг хувилбараар 0.1 хувиар эдийн засаг агшиж мэдэхээр байна. Урд хөршийн эдийн засгийг дагаад улс орнууд ташраараа хямралд хөл алдаж мэдэх нь. Харин цар тахлын тархалтыг бууруулснаар бүс нутаг тогтвортой сэргэх боломжтой. Гэхдээ санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал эдийн засгаас өсөлт хүлээхэд эртдэх шинжтэй. Манай улсын экспортын орлогын гол найдвар болсон уул уурхайн түүхий эдийн үнэ буурахаар байна. Эдийн засгийн өсөлтийг өнгөлж байсан салбарын хувьд энэ нь муу мэдээ. COVID-19 ядууралд ноцтой нөлөөлөхөөр байгааг Дэлхийн банк ээлжит тайландаа мэдэгдсэн юм. Хэрэв цар тахал гараагүй байсан бол 2020 онд бүс нутгийн хэмжээнд 24 сая хүн ядуурлаас гарах байжээ. Гэтэл ядуурлаас гарах бус харин нэмээд 10 гаруй саяар ядуу иргэдийн тоо нэмэгдэж болзошгүй байна. Төсвийн үр ашиггүй зардлаа танаж, мөнгөний бодлогын хүүгээ бууруулсан ч эдгээр уламжлалт арга хэрэгсэл эдийн засагт шууд үр дүнгээ шууд өгөх хэмжээнд нөлөөлж чадахгүй нь. Бүх улс орнуудад эдийн засгийн гүнзгий хүндрэлээс бултах боломж улам хомс боллоо. Халдварын нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөг хумих үүднээс эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулалт хийхийг Дэлхийн банк уриалж байна. Онцын шаардлагагүй хөрөнгө оруулалтын зардлаа тэвчиж, нэн тэргүүнд иргэдийнхээ аюулгүй байдлыг анхаарч үзэхийг улс орнуудаас хүсжээ. Тодруулбал, төсвийн бодлогоо эргэн харж, оновчтой арга хэмжээ авахыг эдийн засгийн ээлжит тоймдоо онцолжээ. Төсвийн хөрөнгө оруулалтын зориулалтыг өөрчлөх замаар хямралыг сөрж болох нь. Нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаа тул эдийн засгийн төлөвийн нарийвчилсан төсөөлөл гаргахад хүндрэл учирч байгааг Дэлхийн банк шинэ тайландаа дурджээ. COVID-19 вирусийн халдварын эсрэг хөгжиж буй орнууд хариу арга хэмжээ авах, эргэн сэргэх хугацааг богиносгох зорилгоор Дэлхийн банк 14 тэрбум ам.долларын түргэвчилсэн санхүүжилтийн багц гаргаад буй. Мөн ядуу болон эмзэг бүлгийнхнийг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийн сэргэлтийг түргэсгэх үүднээс 15 сарын хугацаанд 160 тэрбум хүртэлх ам.долларыг төвлөрүүлэхээ болжээ. Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч "Улс орнууд урьд өмнөхөөс өргөн цар хүрээнд, хурдтай ажиллах хэрэгтэй” гэв. COVID-19 вирусийн эсрэг улс орнууд хамтран тэмцэж, худалдааг нээлттэй байлгах нь илүү ач холбогдолтой болоод байгааг тус байгууллага онцолжээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||