- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Алтны үнэ өсөж, газрын тосны ханш улам уруудсаар байна
- Нүүрсний экспорт эргэн сэргэснээр валют импортлох орлогын нэг эх үүсвэр бий боллоо
- Валютын дуудлага худалдаагаар төв банк энэ сард нийт 209.6 сая ам.доллар нийлүүлжээ. Ам долларын гадагшлах урсгал багассан нь хэрэглээ буурсантай бас холбоотой
Монголын эдийн засагт нөлөө бүхий таваар болон валютын ханшийн өөрчлөлт, газрын тосны зах зээлийн төлөвийг тоймлолоо. COVID-19 вирусийн нөлөөгөөр газрын тос, алт, ам.долларын ханш олон улсын зах зээлд суларсаар байна. Тэр тусмаа газрын тосны үнэ цаашид ч үргэлжлэн унаж болзошгүй нь. "Хар алт” ийнхүү хямдарч байгаа нь манай улсын хойд хөрштэй хийх гадаад худалдааны алдагдал буурахад цаашид нөлөөлөхөөр байна. Ам.доллар: Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2775.43 төгрөгтэй тэнцлээ. Сүүлийн нэг сарын хугацаанд ам.долларын ханш төгрөгийн эсрэг таван төгрөгөөр өсжээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд төгрөгийн ханш таван төгрөгөөр унасан байна. Хэдий төв банк бодлогын хүүгээ нэг хувиар бууруулж, 10 хувь болгосон ч ам.долларын ханш төгрөгийн эсрэг зугуухан чангарсаар. Манай улсын гадаад валютын албан нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрэхгүй байна. Валютын нөөц танагдсаар байгаа нь энэ. Гадаад валютын дуудлага худалдаагаар төв банк энэ сард нийт 209.6 сая ам.доллар нийлүүлжээ. Тэрчлэн ам.долларын гадагшлах урсгал багассан нь дотоодын валютын хэрэглээ буурсантай бас холбоотой. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй "Өргөтгөсөн санхүүжилтийн тусгай хөтөлбөр”-ийн хэрэгжилт ирэх тавдугаар сард дуусахаар байгаа. Гэвч дэлхий нийтийг түгшээх болсон COVID-19 вирусийн улмаас хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх уулзалт, хэлэлцээрүүд хойшилж таарахаар байна. Харин нүүрсний экспорт эргэн сэргэснээр валют импортлох орлогын нэг эх үүсвэр бий боллоо.
Алт: Эдийн засгийн хямрал алтны салбарт хүртэл уналт авчирсан. Энэ сарын дундуур нэг унц алт 1470 ам.доллар болж, огцом савлагаа үүсэв. Харин сүүлийн долоо хоногийн турш алтны ханш өсөж эхэллээ. Bloomberg-ийн мэдээлснээр, баасан гарагт алтны үнэ 1650 ам.долларт хүрч, гуравдугаар сарын эхэн үеийн түвшинд ойртлоо. COVID-19 вирусийн нөлөөгөөр тансаг хэрэглээний зах зээл доголдож, тэр тусмаа алтны борлуулалт буурсаар байна. Хэдий тийм боловч дэлхийн улс орнууд эдийн засгаа бүх талаар нь дэмжих оролдлого авч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор улс орнууд зах зээлдээ ихээхэн хэмжээний бэлэн мөнгөний нийлүүлэлт нийлүүлэхээр байгаа нь алтны ханш цаашид өсөхөд нөлөөлнө гэжзарим агентлаг таамаглах болов. Эдийн засаг хямрах үед алтны ханш өсдөг зүй тогтолтой. Манай улсын хувьд жилд алтны борлуулалтаас 600-700 сая ам.доллар олж, валютын нөөцөө зузаалж ирсэн. Тэгвэл энэ сарын 11-ний байдлаар төв банк нийт 3.2 тонн алт худалдан аваад байна. Хилийн хорио тогтоосноос хойш төв банкны алт тушаалтын дүн эрс нэмэгдэх болов.
Газрын тос: Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом буурч, баррель нь 26-28 ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Энэ он гарснаас хойш "хар алт” 60 гаруй хувиар буурсан нь урьд өмнө тохиож байгаагүй үзэгдэл болов. Газрын тосны үнэ зарим төрлийн ундаа, уснаас илүү хямдарлаа. Цаашид ч газрын тосын бүтээгдэхүүний хэрэглээ хумигдах тусам үнийн уналт үргэлжилнэ гэж шинжээчид үзэж байна. Манай улсын хувьд газрын тосны дэлхийн зах зээлийн үнийн нөлөө 2-3 сарын дотор мэдэгдэж эхэлдэг. Үүнээс гадна рублийн ханш суларсан нь нефтийн бүтээгдэхүүний үнэ хямдрах тааламжтай нөхцөл болж байна. Аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, олон улсын нислэг, тээврийн үйлчилгээ саатаж, дэлхий нийтээр газрын тосны хэрэглээ хумигдсаар. Газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнууд гарцаа танаж эхэлсэн ч үнийн уналт үргэлжилсээр. Газрын тосны ханш Дэлхийн эдийн засаг хямарч байсан 2009 оны түвшинд ирээд байна. Харин оны эцэст газрын тосны үнэ аажмаар сэргэж, 50-60 ам.долларт хүрэх төлөвтэйг ОХУ-ын Роснефть компанийн захирал мэдэгдсэн юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||