- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Бие даагчдын ээлжит наймаа хийгээд Н.Алтанхуягийн нүүдэл
Монголчууд
ханилж яваад нөхрөө, хатирч яваад морио гэж ярьдаг. Хамтарч ажил
эхлүүлчихээд замын дундаас нүүрээ буруулж, нуруугаа харуулсан нэгнийг
ийн нэрийддэг. "Тунгалаг тамир" киногоор бол Түгжилийн дүр. Үүн шиг
манай улс төрд ч "Тунгалаг тамир" киноны "түгжил"-үүд бий болоод удаж
байна. Ялангуяа энэ засгийн үед шинэ цагийн "түгжил"-үүд олноор төрөх
болсныг сүүлийн үед өрнөж буй үйл явц харуулж байх шиг. Үүний тод илрэл
нь бие даагчид хийгээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн жишээ.
1
Дэлхийн
улс оронд тогтсон парламентын жишгээр засгийн эрхийг намууд л барьдаг.
Харин үе үеийн сонгуулийн үр дүнгээр бие даагчид засгийн эрхэнд гарсан
түүх үгүй. Гэтэл бие даагчид нь эрх баригчидтайгаа хамтарч засаг
барьдаг, бялуунаас нь хүртдэг гаж тогтолцоо манайд бий болоод удаж
байна. Үүний тод илрэл нь Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нарын
жишээ. Уг нь намын бус нийт ард түмний эрх ашгийг хамгаалах хатуу
болзолтойгоор тэд сонгогчдын дэмжлэгийг хүлээсэн. УИХ-д суусан.
Хачирхалтай нь, эрх баригчдын хуудуутай шийдвэрт хяналт тавих үүргийг
хүлээсэн бие даагчид гишүүн болсон өдрөөсөө АН-ын ялалтын бялуунаас
хувааж, кноп дардаг хуруугаа үнэд хүргэж эхэлсэн байдаг. Ил тод биш ч
хөшигний ард өрнөсөн энэхүү тохироог өдгөө Иргэний нисэхийн ерөнхий
газар, Монгол Оросын хамтарсан Монголросцветментийг Х.Болорчулуун,
Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нарын гэх тодотголтой хүмүүсээр дүүрсэн нь
гэрчилнэ. Гэтэл эрх баригчидтай хийсэн бие даагчдын тохироо тэдэнд
чамлалттай санагдаж, ээлжит нэгэн лоббигоо хийж эхэллээ.
Тун
саяхан даа. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Газрын тосны тухай
хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцүүлгийн шатандаа унасан. Нэг
ёсондоо хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх явцад өнөөгийн хэрэгцээ
шаардлагыг хангаагүй гэж үзсэнээр олонхийн дэмжлэг аваагүй юм. Үүнтэй
холбоотойгоор бие даагчдын зүгээс хэвлэлийн хурал зарлаж, Газрын тосны
тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар дахин хэлэлцүүлэх, Төв
банкны ерөнхийлөгчийг огцруулах төслийг өргөн барихаа мэдэгдсэнийг
олон нийт санаж байгаа байх. Ийнхүү хуулийг дахин хэлэлцүүлэх, Төв
банкны Ерөнхийлөгчийг огцруулахаа мэдэгдсэн нь бие даагчид болохоос
хурлыг зохион байгуулах гол шалтгаан нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун,
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёрын хооронд хийсэн тохироо байсан гэх
хардлага нийгэмд хэдийнэ үүсчээ. Учир нь, Газрын тосны хуулийн
шинэчилсэн найруулгын ажлын хэсгийн ахлагчаар Х.Болорчулуун гишүүн
ажилласан. Тиймдээ ч хуулийг УИХ-аас батлах нь түүнд ашигтай байсан
бололтой. Нэг ёсондоо УИХ-аас хуулийг батлаад хэрэгжүүлж эхэлбэл, газрын
тосны томоохон нөөцтэй Дорнод төдийгүй Х.Болорчулуун гишүүнд илүү эрх
мэдэл ногдох байж. Тиймдээ ч УИХ-аас хуулийг нийт ард түмэн, цаашлаад
Монгол Улсын өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй гэж үзэн унагаасан
байх талтай. Харин Төв банкны Ерөнхийлөгчийг огцруулах төслийг УИХ-д
өргөн барьсан нь эдийн засаг хямарсан энэ үед иргэдийн анхаарлыг өөр зүг
рүү хандуулах Ерөнхий сайдын бас нэгэн "төлөвлөгөө" байхыг үгүйсгэх
аргагүй.
Үнэндээ
хуулийн төсөл унасны дараахан Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын гишүүн
Ерөнхий сайдтай уулзсан байдаг. Харин маргааш нь тэд хэвлэлийн хурал
хийж Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах төслийг УИХ-аар
хэлэлцүүлэхээ мэдэгдсэн юм. Эндээс эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн
эзэн нь олдохгүй байгаа учраас хэсэгтээ гал унтраах зорилгоор
Н.Золжаргалаар "туг тахиж", хариуд нь Засгийн газраас унасан хуулийн
төслийг УИХ-д дахин өргөн барих тохироог Ерөнхий сайд Н.Алтанхуяг бие
даагчидтай хийсэн байж болох юм. Үүнийг нь ч баталсан гэлтэй Уул уурхайн
сайд Д.Ганхуяг Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын даргад
өргөн барьчихаад ОХУ-ыг зорьсон билээ.
2
Төгрөгийн
ханш сулрав. Нэгж ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш 1800-г давлаа.
2012 оноос хойш үргэлжилсэн гэх энэ өсөлт цаашид хаа хүрээд зогсохыг эрх
баригчид төдийгүй эдийн засагчид ч хэлж мэдэхгүй сууна. Уг нь Эдийн
засгийн хөгжлийн яамнаас 2014 оны төсвийн тухай хуульд ам.долларыг 1384
төгрөгөөр тооцож бүтээн байгуулалт хийж тендер зарлахаар тооцоолж байв.
Гэвч Засгийн газар, Эдийн Засгийн хөгжлийн яамнаас гаргасан цаасан
дээрх 1384 гэх төсөөлөл бодит амьдрал дээр 1800 давж замаасаа хазайсан
нь энэ. Эдийн засаг хямарсанд хүн бүр өөрсдийн тайлбарыг өгч байгаа ч
хямрал долларын ханшийг өсгөж байна гэдэг дээр санал нэгдэж буй.
Үүнийгээ дагаад ч иргэдийн худалдан авалт буурав. Тиймдээ ч долларын
ханшийн өсөлтийг Төв банкнаас хазаарлаж чадаагүй учир Ерөнхийлөгч нь
огцрох ёстой хэмээн түрүүчээсээ хашгирч эхэлсний нэг нь бие даагчид.
Гэтэл өнгөрсөн хугацаанд Засгийн газраас "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"
нэрийдлээр Төв банкаар дамжуулан их хэмжээний мөнгө хэвлэн тараасан нь
төгрөгийн ханш сулрах нөхцөл болсон гэдгийг эдийн засагчид хэлж буй.
Хуульд
зааснаар бол Монголбанкны үйл ажиллагаа Засгийн газраас хараат бус
байх ёстой. Тиймдээ ч тус банкны Ерөнхийлөгчийг УИХ-аас зургаан жилийн
хугацаатайгаар томилдог. Гэтэл өнгөрсөн хугацаанд Төв банк Засгийн
газрын хэрэгжүүлэгч агентлаг шиг ажиллаж ирсэн гэхэд хилсдэхгүй. Нэг
ёсондоо мөнгөний бодлогоо тодорхойлох ёстой Төв банк арилжааны банкны
үүрэг гүйцэтгээд л зээл олгоод явсан. Үүнийг нь ч Засгийн газраас
шахсан, шаардсан, хийлгэсэн. Мэдээж "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн
хүрээнд шатахууны үнийг тогтвортой барьсан, ипотекийн зээлийг
санхүүжүүлсэн гээд иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлсөн ажил
эхлүүлснийг үгүйсгэх аргагүй. Гэтэл бүхэл бүтэн хоёр жилийн хугацаанд
өөрсдийн эрх мэдлийн хүрээнд Төв банкаар дамжуулан хамаг ажлаа
хийлгэж, үр дүн нь түрүүчээсээ гарч эхэлж байхад Ерөнхийлөгчийг нь
огцруулах тохиролцоог Ерөнхий сайдын хэмжээнд хийж явааг юу ойлгох вэ.
Өнөөдөр
Монголбанкнаас ч илүү эдийн засгийн хямралыг хариуцах учиртай бодлогын
яам гэж манайд бий. Н.Батбаяр сайдын хариуцдаг Эдийн засгийн хөгжлийн
яамаар дамжин бүхий л бүтээн байгуулалт, замын ажлын санхүүжилт явж буй.
Нэг ёсондоо Монголд орж ирж байгаа болон төсөв дэх мөнгөний зарцуулалт,
хуваарилах эрх мэдэл нь бүхэлдээ Эдийн засгийн хөгжлийн яам, Н.Батбаяр
сайдад бий. Хачирхалтай нь, эдийн засгийн уналт эрчимжиж байхад салбар
хариуцсан сайд нь хямраагүй, санаа зовох зүйлгүй хэмээн УИХ-ын
гишүүдийн амыг таглаж, зөвхөн гаднаас ихээхэн хэмжээний зээл авах талаар
ярьдаг болсон нь иргэдийн бухимдлыг төрүүлж буй. Ямар сайндаа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Эдийн засгийн хөгжлийн яам эдийн засгийн
хямралын яам боллоо" хэмээн шүүмжилж, засгийн бүтцээс гаргаж, Сангийн
яаманд өг гэж эгдүүцэж байхав. Энэ утгаараа бол эдийн засаг хямарсанд
хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ёстой хүн нь Н.Батбаяр сайд. Гэтэл
Ерөнхий сайдын зүгээс Төв банкны ерөнхийлөгчийг огцруулах замаар эдийн
засгийн хямралыг бага ч намжаана гэж бодсон бололтой. Энэ нь ч аргагүй
юм. Үнэндээ Н.Батбаяр сайдаас өөр эрх мэдэлтэй хүн энэ засагт байхгүй.
"Чингис" бондын зарцуулалтаас эхлүүлээд бүтээн байгуулалттай холбоотой бүхий ажил түүний гараар дамжиж байгаа нь нууц биш. Ямар сайндаа АН-ын бүлгийн хурлын үеэр намынхаа генсек Ц.Оюундарийг өөрийг нь шүүмжилсний төлөө хөөж гаргахав дээ. Тэгээд ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хоёулаа МҮДН-ынх. Нөгөөтэйгүүр, Н.Золжаргалыг огцруулах мессеж улс төрийн хүрээнд явж эхэлсэн нь өөр нэгэн шалтгаантай аж. Учир нь, Н.Золжаргал МоАХ фракцынх. Фракц хоорондынх нь зөрчилдөөн эцэстээ хүрснээс Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Х.Баттулга өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн нь саяхан. Юу ч болж байсан сандалтайгаа үлдэхийг илүүд үзэх болсон Засгийн газрын тэргүүнд энэ нь таалагдаагүй нь мэдээж. Тиймдээ ч МоАХ-д харъяалалтай Н.Золжаргалыг Төв банкны тэргүүний суудлаас нь авч хаях санаагаа бие даагчдаар дамжуулан хэрэгжүүлж, бусад фракцдаа сануулга өгөх АН-ын даргын бас нэгэн нүүдэл байж болох. Хамгийн гол нь, Засгийн газар Монголбанктай, Н.Алтанхуяг, Н.Золжаргалтай хамтарч ажиллаад замынхаа талыг хэдийнэ туулчихаад хаяагаа хадарч эхэлсэн нь хачирхалтай. Ямартай ч, бие даагчдын ээлжит наймаа хийгээд Н.Алтанхуягийн тоглолтоос ямар үр дүн гарахыг харах л үлдлээ.
С.Гандөл
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||