- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Говийн төмөр замын гунигт тавилан
2010 онд батлагдсан төмөр замын бодлогод бид ойрын ирээдүйд ойролцоогоор5683.5 км төмөр зам барьна гэж заасан байдаг. Бодлогын баримт бичигт нийт барих замын уртыг бүүр 500 метрийн нарийвчлалтай зааж өгсөн нь хүмүүс үнэхээр нарийн судалгаан дээр үндэслэсэн мэт харагдана. Харин бодит амьдрал дээр бол шал өөр дүр төрх ажиглагдах юм. Санаатайгаар худал, хуурамч, шинжлэх ухаан болон эрүүл ухааны түвшинд асуудлаа авч үзээгүй явж байгаа манай энэ төмөр замын гунигт үлгэр нь Монгол улсын эдийн засгийг хойш нь чангаах нэгэн том хүчин зүйл болсон.
- ТЭЗҮ-ийн арчаагүй түүх
БНХАУ-ын зээлээр худалдан авсан 3 зүтгүүрийг барьцаалан 5,65 сая америк долларыг зээлж аваад шинээр баригдах төмөр замын ТЭЗҮ гэгчийг хийлгэсэн. Зээлийн хүүг тооцвол бид нийтдээ 6,45 сая доллароор энэхүү судалгааг хийлгэсэн.Гадаадын олон нэр хүнд бүхий компаниуд болон тухайн үеийн ЗТБХБ яамны сайдын зөвлөхийн үндэсний компаниар хийлгэсэн гэгдэх энэхүү ТЭЗҮ нь бол ашиглах ямар ч бололцоо байхгүй, өм цөм энд тэндээс хуулсан баримт болсон. Бас энэ ТЭЗҮ-д Монгол улсын барилгын тухай хуулийн дагуу магадлал хийлгэж, хөндлөнгийн мэргэжилтнүүдээр дүгнэлт гаргуулах ёстой боловч хийлгэлгүй 3 жил болсон гэхээр үүний цаана томоохон булхай нуугдаж байна гэдэг зүй ёсны хардалтыг төрүүлж байгаа юм. Мэргэжлийн бидэнд энэхүү ТЭЗҮ гэгчийг хийхдээ хаанаас ямар материал хуулж, эвлүүлж хийсэн тухай таамаг байна.
- Царигийн шийдэл
"Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 4.1.2-т заахдаа "Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах үүднээс Монгол Улсад шинээр барих төмөр зам нь одоо ашиглагдаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох буюу огтолцох нөхцөлд түүний царигийн өргөн нь 1520 мм байна. Бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордод боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүрэх чиглэлийн ачаа тээвэрлэлтийн зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар Улсын Их Хуралд танилцуулж шийдвэрлүүлнэ" гэсэн байдаг. Энэ туйлын ойлгомжгүй заалтыг дагавал ямар ч шийдэлд хүрэхгүй. Тавантолгой – Гашуунсухайтынтөмөр замын ач холбогдлыг нүүрс экспортлох зам гэж үзэх үү, эсвэл Тавантолгой – Сайншандынтөмөр замтай огтолцох биш, нэг цэгээс эхлэх зам гэж үзэх үү? Аль үзүүлэлт нь манай эдийн засагт илүү ач холбогдолтой вэ? Зам тээврийн яамны түшмэдүүд Тавантолгойгоос урд чиглэлд баригдаж байгаа 225 км урт замыг өргөн царигаар барьж эхлэсэн.Яам нь ийм шийдэлд хүрээд баахан мөнгө зарсан байдаг. 2012 онд энэ асуудлыг яагаад УИХ шийдүүлж болоогүй юм бэ?
- Төмөр замын өртөг
Монгол улс төмөр зам барьж үзсэн, бас барьж чаддаг инженер, техникийн ажилтантай орон. Өнөөдрийг хүртэл манайд барьсан нэг км төмөр зам 1 сая доллар ч хүрч байсангүй. Харин МТЗ ТӨХКдалан, төмөр бетонон дэр, зам төмөр гээд барихад 488 сая доллароор Самсунгтай гэрээлсэн байна. Энэ нь бараг 1 км тутам 1,8 сая доллар болж байна.
Өнөөдөр Засгийн газар төмөр замын бүтээн байгуулалтанд 255 сая доллар өгсөн байгаа. Үүгээр газар шорооны ажлын 70 хувийг гүйцэтгэсэн гэж байгаа. Энэ мөнгийг хэрхэн зарцуулсныг хэн тайлагнах вэ?
Мөн энэ төмөр замын төсөл нь мэргэжлийн байгууллагаар хянуулаагүй, магадлал хийлгээгүй учир энэ өртөг нэмэгдэх магадлалтай. Ингээд бид удахгүй 225 км төмөр зам барьж, ашиглалтанд оруулахгэж1 тэрбум америк доллар үрэх байх. Энэ бол тэвчиж үл болох тоо!
- Дараалал болон стандартын асуудал
Төмөр зам барих энгийн дараалал гэж бий. Эхлээд зураг төсөл, төсөв, барилгын ажлын дараалал, гүйцэтгэлийн хяналт гээд хийнэ. Хамгийн гол нь бидэнд төмөр зам барих цогц стандартуудтай байх ёстой.Тэр нь манайд байна уу? гэвэл байхгүй.
- Software & Hardware
Төмөр замыг бид компьютер гэж авч үзвэл бид зөвхөн CPU, эх хавтан, процессорыг барих гэж олон жил хэрэлдлээ. Төмөр замыг ашигтай ажиллуулах, хөрөнгө оруулагчдыг татах хууль тогтоол, журам, дүрэм нь байх ёстой. Тэр нь хаана байна? гэвэл бас л байхгүй. Энийг хэн хийх ёстой байсан бэ? Хийх ёстой ажлыг нь тэр 2010 оны бодлогод үүрэг болгоод заачихсан байгаа. УБТЗ-ын шинэчлэл гэж юу ч хийгдээгүй. Тус бодлогын 5.3-р зүйлд"Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь тусдаа хуулийн этгээд байж болох бөгөөд өмчийн олон төрөл, хэлбэрийн тээвэрлэгч бий болох орчин, нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасан байгаа. Энэ заалт бас л хэрэгжээгүй.
Өөрсдөө сайн ойлгохгүй мөртлөө "геополитик” ярьж суухаар урдаа байгаа ажлаа хийгээд, эх орноо хөгжүүлэх арга замыг хайж олсон нь дээргүй юу, А.Гансүх сайд аа?
Хэзээ болтол төмөр замын салбарт Монгол улсын хууль дүрэм зөрчигдөж, хэдий хүртэл төмөр замын бүтээн байгуулалт гэдэг нь мөнгө завших талбар байх вэ? Улс төрийн нөлөөнөөс энэ салбарыг эртхэн гаргахгүй бол бид "алтан” төмөр замыг арай хийж босгож, тэр үнэтэй боссон төмөр замаар юу ч тээвэрлэхэд ашиггүй, тээврийн тарифыг нь хэн ч даахгүй болох вий дээ...
225 км замыг барих гэж ингэж хөглөж байгаа бид 5683.5 км төмөр замыг яаж барих билээ?!
Ч.Сүрэнхорлоо
Техникийн ухааны доктор, Монголын төмөр замын инженерүүийн холбооны тэргүүн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||