Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-1

Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-1

 

Монгол Улс хөгжихийн хэрээр баялгаас хэт хараат болж байна. Энэ үнэн. Үүнийг 21 аймаг, 360 сумын захын малчин хэлнэ. Харин дарга, түшмэлүүд нь нууж, улаан цээжээрээ хамгаалж хаацайлдаг. Хил хязгаар нутгийн асуудал  бол олны анхааралд тэр  бүр   өртдөггүй. Уул уурхайнхан  ч  үүнд нь  эрэмшдэг  байх. Авлигад амташсан  зарим аймаг, сумын дарга нар ч байдаг  биз.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 50 хувь нь ашигт малтмалын лиценз нэрээр гадны мэдэлд орсон. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын баталгаа, аюулгүй байдал алдагдсан. Эх оронч үзэлтнүүд, иргэний хөдөлгөөнийхөн, төрийн бус байгууллагынхан өчнөөн жил ярьж, шаардсан. Идэвхтэй эсэргүүцэж тэмцсэн заримыг  барьж  хорих,  айлгах замаар эрх баригчид санаснаа гүйцэлдүүлж ирсэн. Иймээс байдал даамжирч төрийн тахилгат уул, овоогоо дайруулан  ашигт малтмалын зөвшөөрөл олгодог болчихсон.
Байтлаа Алтан-Овоог газартай тэгшлэх зөвшөөрөл хүртэл олгосон байх вэ дээ.
Уул уурхай, уламжлалт мал аж ахуй  хоёр зэрэгцэн орших нь угаасаа боломжгүй юм. Нүүдэлчин удмын  малчин монголчууд өнөөдөр ч уламжлалт мал  аж ахуйгаа эрхэлж амьдралаа залгуулж байгаа. Уугуул нутагт нь хариуцлагагүй, хяналтгүй уул уурхайнхан дураар аашилж, усны нөөц хомсдлоо, бэлчээрийг доройтууллаа.
 
 
 
Нутгийн иргэдийн өв соёл,уламжлалд аюул занал учрууллаа хэмээн хэчнээн гомдол мэдүүлдэг ч "Дээшээ тэнгэр хол” гэгч л болсоор иржээ.
 
 
"Зууны мэдээ” сонин  энэ дугаараас эхлэн "Төрийн тахилгатай ууланд олгосон лицензүүд” гэсэн сэдэв хөндөж байгаа юм. Энэ удаа бид Сүхбаатар аймгийн тахилгат уул, овоонд олгосон ашигт малтмалын зөвшөөрлүүдийг онцоллоо. Тус нутагт үүсээд буй нөхцөл байдлын талаар манай сонин "Жанжны нутаг сүйрлийн ирмэгт”, "Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт” гэсэн газар дээрээс нь хийсэн эрэн  сурвалжлага, асуудал хөндсөн нийтлэл, иргэд, малчдын байр суурийг хүргэж ирсэн. Гэтэл тэр бүү хэл тус аймгийн   тусгай хамгаалалтад орсон газар нутагт уран ашиглуулахаар зөвшөөрөл олгогдсон нь анхаарал татаж байна.
Сүхбаатар аймаг  бол Халхын  тамгатай хутагтуудын нэг, Төрийн сайд агсан, тухайн үеийн Монголын  шилдэг экологич   Егүзэр хутагтын илбэн тохинуулж явсан түүхт нутаг. Энэ нутгийнхан эх орны зүүн өмнөд хилийн харуул ард түмэн гэдгээрээ онцлог. Халхын Хэцүү ван хэмээн алдаршсан То вангийн нутаг усны төлөөх тэмцэл эхэлсэн халуун голомт Вангийн Цагаан хайрхан Хятадтай залгадаг хилийн дээсэн дээр бий. Ард олон нь эртнээс газар нутгийнхаа  бүрэн бүтэн байдлын төлөө  тэмцэж ирсэн онцлогтой. Өнөө цагт  ч гэсэн иргэд малчид нь хамтран шаардлага тавьж, тэмцдэг тулдаа  Сүхбаатар аймаг Өмнөговийн  Тост, Тосон бумба шиг, Дорноговийн Улаанбадрах шиг болтлоо талхлуулчихаагүй. Гэхдээ тун удахгүй ийм болчихож  мэдэх дээсэн дөрөөн дээр хүрч очсон. Анхаарч арга хэмжээ авахгүй бол тун эрсдэлтэй  байдал нүүрлэжээ.
 
 
 
Монгол Улсын тусгай хамгаалалтанд орсон газар  нутагт ураны ес, хайгуулын 42 тусгай зөвшөөрлийг олгосон байдаг /2018.01.01-ний байдлаар/. Харамсалтай нь дээрх зөвшөөрлүүд нь Үндсэн хуулиас эхлээд холбогдох хуулиудаар  хамгаалагдсан  монгол хүний оюун санааны үнэт зүйлс,тахилга шүтээнт уул ус, байгалийн үзэсгэлэнт газруудын жагсаалтад багтсан аймаг  сумдын  нутагт олгогдсон байх юм.
 
 
 
Үүний нэг нь  Сүхбаатар аймгийн  нутаг Дарьгангын байгалийн цогцолборт газар, Алтан-Овооны орчим олгогдсон байна /Эх сурвалж: Монгол улсын тусгай хамгаалттай газар нутаг  ном 2000 он/.
Энэ тухай  2014 оноос өдөр тутмын сонинууд "Дарьгангын байгалийн цогцолбор газарт газрын тос олборлох "Дарьганга-24” төсөл хэрэгжих гэж байна хэмээн мэдээлсэн байдаг.  2008  оноос Кожеговь компанид  XV 00013907 гэх  тусгай зөвшөөрлөөр  Сүхбаатар аймгийн Асгат, Дарьганга сумын нутагт цацраг идэвхт ашигт малтмалын   хайгуул эрхлэх зөвшөөрөл олгосон гэх мэдээлэл  2015 онд гарсан.
Гэхдээ энэ асуудлыг  "Их, Бага Баяншарга сан” ТББ-ын тэргүүн Л.Бор  дөнгөж сураг төдий байхаас нь судлан  Сүхбаатар аймагт олгогдсон ураны зөвшөөрлийн тоо, эрх мэдэлтнүүдийн гар хөлийн үсэг зурсан ил, далд бүхий л баримтыг ил болгож, нутгийнхаа ард түмний өмнөөс холбогдох албан тушаалтнуудаас тодруулахаар уйгагүй хөөцөлдсөн байдаг. Тэрээр олон нийтийг  сэрэмжлүүлээд зогсохгүй "Жанжны нутгаа цацраг идэвхит бодисын аюулаас аваръя” гэсэн уриалгыг хүртэл гаргаж байв.
 
 
 
2014 онд Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны мэдээлэлд  Алтан-Овоонд буюу тусгай хамгаалалттай нутаг,  Дарьгангын байгалийн цогцолбор газар  болон орон нутгийн тусгай хамгаалалтай газарт ЦЭГ-аас Ц-002Х, Ц-003Х дугаартай хайгуулын лицензийг "Монгол Ураниум Ресурс” ХХК-д олгосныг цуцлуулах хүсэлт гаргасан байдаг.  "Хүний эрх хөгжил төв”-ийн  нэхэмжлэлтэй  стратегийн өмгөөллийн хэрэг ч  Захиргааны хэргийн шүүхэд очсон нь ийм учиртай юм.
Гэвч сүхбаатарчууд  төдийгүй монголчуудын хувьд ураны тухай ойлголт, мэдээлэл хомс байснаас асуудал газар авч хэдхэн жилийн дотор Дорноговийн Улаанбадрах хар дарсан зүүд шиг болсон. Бусад газруудад ч аюул ойртсоор байна. Үүнийг энэ сарын 6-нд "Их, Бага Баяншарга” ТББ-аас дахин сэрэмжлүүлж, Төрийн ордны хаалган дээр эрх баригчдад хандан    анхааруулга өгсөн. Тэд дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөцийн газруудад уран ашиглаж  "Цацраг идэвхит хордолтын бүс” болгож яагаад ч болохгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн.
 
Алтан-Овоо бол төрийн тахилгат хайрхан. Дарьгангын талархаг нутагт оршдог  222 галт уулын нэг. МЭӨ дөрөвдөгч галавын үед газрын гүнээс  оргилж байгаад унтарсан, шовгор хэлбэрээ авч үлдсэн өвөрмөц тогтоцтой уул. Энэ хавийн хөрс эмзэг зөөлөн бүтэцтэй /Эх сурвалж: Доктор Д.Даш нарын "Сүхбаатар аймгийн цөлжилтийг сааруулах дэд хөтөлбөрийн хүрээнд хийсэн судалгаа”-нд ингэж дурдсан/.  Сүүлийн жилүүдэд  Алтан-Овоо, Шилийн Богд уулыг зорьж олноороо очих хүмүүсийн хөлд талхлагдаж бүс нутаг тэр чигээрээ цөлжилтийн байдалтай болж, Ганга нуурыг  тэжээж байдаг 21 булгийн ихэнх нь  хатаж  алга болж,  нуурын усны түвшин доошилсноор  ширгэх  аюул нүүрлэсэн.
 
Ураны хайгуул, олборлолт явуулбал  Алтан-Овоог /цацраг идэвхт ашигт малтмал олборлох зөвшөөрөл овооны ар шилийг дайрч байгаа гэсэн мэдээлэл бий/  газартай нь тэгшлэх  ийм л ирээдүй хүлээж байна.
 
 
 
Энд бид  төрийн тахилгатай гэдэг утгаар нь Алтан-Овоог онцлон дурдаж байна. Гэтэл Сүхбаатар аймгийн хэмжээнд орон нутгийн иргэдийн  тахиж шүтдэг  өвөрмөц онцлог  бүхий уул, овоо сум бүрт бий. Тухайлбал, хатгинчуудын хэдэн үеэрээ шүтэж,  нэрээр нь  дуудахыг  цээрлэн  Бүдүүн овоо  хэмээн хэлж заншсан.
 
 
 
Тахилгат  Зотол хан хайрханд  2009 онд ураны  лиценз нэрээр Францын "Арева-Кожеговь” компанийн мэдэлд орсон. Лицензийн хугацаа дууссан ч  үргэлжлүүлэн сунгасан, цуцалсан эсэх нь тодорхойгүй өнөө хүрлээ.  Зотол ханы  оройн хэсэг буюу ердөө 3.874 га газрыг үлдээн   бэлийг нь тойруулан  57.385 га талбай буюу бараг бүхэлд нь 14.722 тоот лиценз  олгочихсон байдаг. Зотол хан уул  түүх сурвалжид  "Онгон тэнгэр сүр жавхлант Цогбадрах уул, Чингисийн язгууртны сүлдэн уул хэмээн тэмдэглэгдсэн, далайн түвшинээс дээш 1.425 метрт оршдог.
Өнгөрсөн хугацаанд  энд тэнд нь өрөм тавих, машин зам гаргах зэргээр байгаль орчныг доройтуулсан жишээ цөөнгүй.
Мөн тус сумын III багийн нутаг тахилгат Баянцагаан хайрханы ар хормой буюу Хамар булаг гэдэг газар   "АДАЭ” хэмээх Хятадын хөрөнгө оруулалттай   компани  МҮ-000307796 тоот  тусгай зөвшөөрөл авч    жоншны ордын 631.0466 га талбайг 30 жил   эзэмшихээр авсан. Ингэхдээ зарим төрийн байгууллага, албан газрын унааг дайчлан өөрсдийн талд шийдвэр гаргах хүмүүсийг бүрдүүлж гурван удаа хурал хийлгэсний хоёрт нь газар шороогоо  ухуулахгүй гэсэн иргэд олонх байсан ч зөвшөөрөл олгосон. Түүнчлэн Эрдэнэцагаан сумын  нутаг дахь Байгалийн нөөц газрын жагсаалтад  орсон Вангийн цагаан буюу Лхачин вандад ууланд ч ураны зөвшөөрөл олгогдсон судалгаа байгаа юм. Сүүлийн гурван жил Захиргааны хэргийн шүүх дээр маргаан үргэлжилж буй Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумын нутгийг дамнасан Өлзийт талбайн  10665.2219 га-д  30 жилийн хугацаатай  авсан Гурвансайхан компанийн  МҮ-20634 тоот ашиглалтын зөвшөөрөл  ч гэсэн  тус нутгийхны тахиж шүтдэг  Бага Алтан-Овоог  дамнуулан  олгогдсон байгаа юм. Ураны зөвшөөрлүүд  нууцаар олгогдсон, нутгийн иргэд ч, хэвлэл мэдээллийнхэн ч мэдээлэл авах боломж хомс байдаг. Иймд Сүхбаатар аймгийн нутгийг алс хэтдээ сүйрүүлэх, Алтан-Овоог газартай тэгшлэх шийдвэрийг гаргасан том толгойтой, бөх зүрхтэй этгээд хэн болох нь тодорхойгүй явж ирлээ.
Засгийн газрын тэргүүн  энэ оны эхэнд Завхан аймгийн нутаг төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхны бэлд олгосон хайгуулын лицензийг цуцлуулах  шийдвэрийг гаргасан. Төр нь ч, түмэн олон нь ч хэдэн  мянган жилээр тахиж ирсэн  уул овоогоо бүгдийг нь ашигт малтмалын зөвшөөрөл гэх торноос нь мултлаасай. Энэ шийдвэр  ашигт малтмалын, тэр дотроо ураны зөвшөөрлөөр торлогдсон жанжны нутагт хэрэгжээсэй.
 
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-1
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани