- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нийслэлд яагаад Хөтөлийн цемент орж ирэхгүй байна вэ?
Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг өргөтгөн шинэчилж өмнөхөөсөө дөрөв дахин их хүчин чадалтай үйлдвэртэй болсон. Шинэ үйлдвэртэй болоод цементийг тонн, тонноор нь үйлдвэрлэж дотоодын зах зээлээ төвөггүй хангана гэж төлөвлөж байв. Хөтөлийн цементийг хаана, ямар үнээр борлуулж буйг сонирхохоор Барилгын материалын ачих буулгах 44 дүгээр анги дээр очлоо. Гурвалжингийн гүүрний доохно байх энэ газар бол Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлийн ачааны галт тэрэг цементээ буулгадаг гол цэг. Бетон зуурмагийн үйлдвэрүүд, барилгын компаниуд, цементийн бизнес эрхлэгчид, хувийн орон сууц барих хүмүүс гээд хэнд цемент хэрэгтэй байна, тэд бүгд эндээс ирж цементээ авдаг. Өчигдрийн байдлаар хятад цемент нэг тонн нь 150 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Харин Хөтөлийн цемент тонн, тонноор байтугай нэг шуудай ч байсангүй. Наймаачдаас Хөтөлийн цемент хаагуур зарж байгаа бол гэж асуувал "Алтанхуягаас асуу" гэхээс өөрийг хэлэхгүй юм. Галт тэрэгнээс цемент буулгаж байгаа болон жижиглэнгээр зарж буй хүмүүсээс сураглаад ч Хөтөлийн цемент олж чадсангүй.
Хөтөлийн цемент үйлдвэр дээрээ 156.800 төгрөгийн үнэтэй байгаа гэнэ.
Энэ бол нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнэ. Тэндээс дээрх үнээр худалдаж аваад Улаанбаатар руу ачуулахад тээврийн зардалтайгаа нийлээд 190 мянга болж байгаа юм байна. Хятадынх 150 мянга-тай байхад ийм өндөр үнээр авах хүн олдохгүй нь ойлгомжтой. Тиймээс Хөтөлийн цемент худалдан авч буй хүн байхгүй байгаа ажээ. Дээрээс нь наймаачид Хөтөлөөс цемент авъя гэхээр бэрхшээл бий гэв. Хөтөлтэй холбогдоод цемент авъя гэхээр мөнгөө шилжүүл гэдэг гэнэ. Ингэхдээ дор хаяж 10, 20 сая төгрөгийн худалдан авалт хийсэн байх ёстой. "Мөнгөө өнөөдөр шилжүүлчихье, хэзээ нааш нь ачуулах вэ гэхээр "тэгж байгаад" гэсэн хариу өгдөг талаар наймаачид ярьж байна. Ингээд хамгийн шуурхай ачууллаа гэхэд 20 хоногийн дараа, цаашлаад cap болж байж өнөөх цемент нь ирдэг ажээ. Харин урдаас цемент ачуулбал гурав, дөрөв хоноод л ороод ирдэг гэсэн. Тиймээс наймаачид Хөтөлийн цементийг сонирхохгүй, нийслэлд оруулж ирэхгүй байгаа ажээ. Хөтөлийн цемент өнгөрсөн жилийн өдийд нэг тонн нь 175 мянган төгрөгийн үнэтэй байжээ. Харин Хятадынх 135 мянган төгрөг байлаа. Хөтөлийн цемент өндөр үнэтэй ч гэсэн сайн зарагддаг байна. Учир нь Засгийн газраас зарласан тендерийг авсан зарим компани тендерт зааснаар заавал Хөтөлийн цемент авдаг гэнэ.
Ирэх зургадугаар сарын 1-нээс хятад цементийн үнэ тонн тутамдаа 10 юаниар нэмэгдэх сурагтай байгаа гэнэ. Бас Эрээнээс Замын-Үүд хүртэл тээвэрлэх машины үнэ мянган юаниар нэмэгджээ. Наймаачид өмнө нь 2500 юань өгөөд Замын-Үүдийн ачих буулгах газарт хүргүүлдэг байсан бол өдгөө 3500 юань төлдөг болж. Тэгэхээр ирэх сараас цементийн үнэ нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Гэхдээ нэг тонн цемент арай ч 200 мянга хүрэхгүй гэж ярилаа.
Энд цемент зардаг Б.Цэрэндолгортой уулзлаа.
-Хөтөлийн цемент огт харагдахгүй юм. Яагаад орж ирэхгүй байна вэ?
-Сүүлийн арав хоног Хөтөлийн цемент сурагласан хүмүүс манай энүүгээр ирж байна. Энэ хавь бол цемент зарж буй гол цэг. Тиймээс иргэд ирэхээс ч аргагүй. Гэхдээ хэн энд ирж Хөтөлийн цемент асууж байна вэ гэхээр амины орон сууцаа барих гэсэн хүмүүс л байна. Тэд Засгийн газрын тэргүүний үгэнд итгэчихсэн, хямд цемент хайгаад ирж байна. Гэтэл Хөтөлийн цемент үйлдвэр дээрээ 157 мянгаар худалдаалагдаж байна. НӨАТ шингээсэн үнэ нь ийм. Тэндээс хувийн машинаараа очоод авбал юу юм гэхээс. Түүнээс бид вагон, вагоноор нь авчирвал нэг тонн цемент бараг 200 мянгад ирж байгаа. Тэгэхээр тийм өндөр үнэтэй цемент хэн авах билээ. Нөгөөтэйгүүр бид Хятадын нийлүүлэгч нартай харьцаад сурчихсан. Өнөөдөр утасдаад тэдэн тонн цемент ачуулчих гэдэг. Цаанаас ачуулаад ороод ирнэ. Тэр хооронд бид эндээс мөнгөө шилжүүлдэг. Итгэлцэл дээр явдаг гэсэн үг. Захиалга өгснөөс хойш гурав, дөрөвхөн хоноод ороод ирнэ. Гэтэл Хөтөл рүү мөнгөө шилжүүлчихээд байхад хүртэл ачуулдаггүй. Араас нь байнга утасдаж байж сарын дараа цементээ авбал их юм болно. Гэтэл бид банкны зээлээс зээлийн хооронд амьдардаг. Дээрээс нь Хөтөлийн цемент задгайгаар орж ирж байна. Задгай цементийг үйлдвэрүүд л авна. Ихэнх худалдан авагчид шуудайтай цемент авдаг юм.
-Цементийн үйлдвэртэй боллоо гээд наймаачдад ямар нөлөө үзүүлж байгаа вэ?
-Бидэнд яаж ч нөлөөлөхгүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг цемент үйлдвэрлэж эхэллээ гээд байгаа. Бас цементийн үнийг 10 хувиар бууруулна гэсэн. Одоохондоо үүн шиг худал зүйл алга. Гэтэл Хөтөлөөс Улаанбаатарт нэг ч тонн цемент орж ирээгүй. Бетон зуурмагийн үйлдвэрүүд болон томоохон худалдан авагчид тэндхийн цементийг энд авчирч зарах боломжгүйг мэдэж байгаа болохоор бидний ажил хэвээрээ үргэлжилж л байна. Харин хувь хүмүүс л Хөтөлийн цементийг хүлээх хандлагатай байх шиг байгаа юм.
-Хөтөлийн цементийн үнэ яагаад ийм өндөр байгаа юм бол?
-Тэрийг сайн мэдэхгүй юм. Шуудайлаад зарахаар үнэтэй болдог шиг байгаа
юм. Шуудайгаа Хятадад захиалгаар их үнэтэй хийлгэ-дэг гэж сонссон.
Үүнээс хамаардаг байж болох юм.
-Чанарын хувьд ямар байдаг юм бол?
-Хөтөлийн цементийн чанар бол ярихын аргагүй сайн шүү дээ. Гэвч бетон цутгахад тэр үнэтэй цементээр яах билээ. Уг нь бид цементээр урд хөршөөс хараат биш болчихвол хэн, хэнд маань хэрэгтэй. Нэг жишээ хэлье л дээ. Өнгөрсөн жилийн есдүгээр сарын 1 хүртэл цемент 145-150 мянган төгрөгийн ханштай байсан. Гэтэл ердөө аравхан хоногийн дотор 230, 240 хүртлээ өссөн шүү дээ. Яагаад гэхээр Хятадууд гэнэтхэн л үнээ нэмсэн хэрэг. Бид яаж ч чадахгүй. Харин одоо еөрсдөө цементээ үйлдвэрлэнэ гэж байна. Тэгэхээр гадныхны царайг харахгүй байж болох болов уу.
С.АЛТАН
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||