Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

З.Энхболдтой холбогддог “Страто”-гийн “Эрдэнэс Тавантолгой” дахь нүүрсний бизнес

З.Энхболдтой холбогддог “Страто”-гийн “Эрдэнэс Тавантолгой” дахь нүүрсний бизнес

 

Дэндүү ил фактыг "Үгүй” гэж няцаах оролдлого, "Худлаа” хэмээн итгүүлэх хүсэл УИХ-ын дарга, ЕТГ-ын дарга, ТӨХ-ны даргаар ажиллаж байсан З.Энхболдод бий. Ялангуяа 2012 оноос хойшх амьдралыг нь өчигдрийнхийг нь болтол судлаад үзвэл З.Энхболд гэдэг хүнийг тойрсон махийсан махийсан том мөн ч олон асуулт гарч ирэх бололтой дог. Тавантолгойн ордын асуудал сөхөгдөж, яригдаж эхэлсэн сүүлийн арваад жилд Монголын улстөрчдөөс "муусайн нүүрсчид” зөндөө л төрсөн. Улс төр дэх нүүрсчдийн фракц хүртэл байгаа гэдэг байв. Гэтэл Монголын улс төр дагасан жинхэнэ нүүрсчин бол З.Энхболд байсан байж магадгүй факт сүүлийн хэд хоногт ил гарч ирэх боллоо.
Уг нь түүнтэй холбоотой иймэрхүү зүйлүүд хэдэн жил яригдаж ирсэн боловч өнөө хэр нь хэн нэгэн нотлоогүй. Гаргаж ирж ярьж байгаагүй. Харин өнөөдөр "тэсэрч дэлбэрэх” хугацаа нь нэгэнт болсон бололтой. Таван жилийн өмнө байгуулагдсан "Страто” ХХК-ийн талаар өнөөдөр "ярихаар” бэлдэв. 5990769 регистрийн дугаар бүхий "Страто” ХХК-ийг Ачитсайханы Баттүшигийн 100 хувийн эзэмшилд  2015 оны наймдугаар сарын 7-нд байгуулагджээ.
"Страто” ХХК-ийн хувь эзэмшилд 2018 оны зургадугаар сарын 18-нд өөрчлөлт орж Ачитсайханы Баттүшиг 47 хувь, Эрдэнэцэцэгийн Сэржмядаг 53 хувийг эзэмшдэг болжээ.
Улмаар 2018 оны есдүгээр сарын 13-нд дахин өөрчлөлт оруулж Ачитсайханы Баттүшиг 37 хувь, Гончигийн Эрдэнэбилэг 10 хувь, Эрдэнэцэцэгийн Сэржмядаг гурван хувь, БНХАУ-ын  "Шаньдун Шенхан Жиеэ” Эдийн засгийн худалдааны ХХК 50 хувийг нь эзэмших болсон байна. Энэ компани 2016 оны хоёрдугаар сарын 20-ноос 2018 оны есдүгээр сарын 17-ныг хүртэл Төв аймгийн Баян сумын нутагт ХБ020840 дугаартай хайгуулын лицензийг эзэмшиж байсан.
 
 
 
"Страто” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч А.Баттүшиг нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой 2017 оны дөрөвдүгээр сарын 20-нд "Браунрок” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Хамтран эзэмшдэг. З.Хишигтогтох, А.Баттүшиг нарын үүсгэн байгуулсан болон хамтран эзэмшдэг компаниуд нь Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, "New Center Plaza”-гийн хоёрдугаар давхарт бүртгэлтэй байдаг.
 
 
 
Хамгийн гол нь "Страто” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт "Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэх зорилгоор өөрийн туслан гүйцэтгэгч "Илч майн” ХХК-иар Цогтцэций сум дайруулан сайжруулсан шороон зам тавьсан. Ингэхдээ хүртэл хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж зам засварын ажлаа хийж гүйцэтгэсэн байгаа юм. Мөн "Страто” ХХК нь "Эрдэнэс Тавантолгой” ХК-д "Нүүрсийг нь угааж өгнө” гээд тодорхой бус ТЭЗҮ-тэй, нүүрсний борлуулалт хийж орлого олох ТЭЗҮ батлуулаагүй байна. Гэтэл хуурамч ТЭЗҮ боловсруулж зөвшөөрөл авахдаа "Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нэг тонн нүүрсийг 79.2 ам.доллараар худалдаж авдаг байжээ.
 
 
 
Маш товчоор хэлэхэд "Страто” ХХК нь "Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нүүрс худалдаж авч баяжуулаад цааш нь борлуулдаг юм байна.
 
 
 
Бидний өмнө "Страто” ХХК-ийн "Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан Нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүд байна. 2019 оны дөрөвдүгээр сарын 3-нд "Нүүрс угааж баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг үндэслэн” гэж байгаад 150 мянган тонн коксжих нүүрсийг тонн бүрийг нь 72 ам.доллараар худалдах, худалдан авах ЭТТ-2019-236 тоот гэрээг байгуулжээ. Гэрээ байгуулснаас тав хоногийн дотор "Страто” ХХК нь 25 мянган тонн нүүрсний 1.8 сая ам.долларыг төлөхөөр тусгажээ.
Дээрх гэрээг "Нүүрс ачилтын талаарх үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой гүйцэтгэлийн баталгаа болох 150 мянган ам.долларыг 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Худалдагчийн нэрлэсэн дансанд шилжүүлсэн болохыг харгалзан” байгуулсан байна. Мөн 2019 оны аравдугаар сарын 15-ны өдөр ЭТТ-2019-693 тоот Нүүрс худалдах, худалдан авах гэрээгээр 150 мянган тонн нүүрсийг 69.3 ам.доллараар худалдах, худалдан авахаар гэрээ байгуулжээ.
 
"Страто” ХХК , түүний удирдлагууд БНХАУ-ын Shandong Sheng Hang Zhi Ye Economic And Trade Co.LTD-тай хамтран компаниа Гадаадын хөрөнгө оруулалттай болгож өөрчлөөд  нүүрс угаах, баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Говьсүмбэр баймгийн Шивээ говь сумын II багийн нутагт "Шивээ овоо” ХХК-ийн нүүрсний уурхайн урд байрлах 22.5 га газарт угаах үйлдвэрийн эхний хэсгийг ашиглалтад оруулж, Төмөр замын 21 дүгээр зөрлөгтэй холбогдсон бие даасан хоёр км төмөр замтай, гаалийн хяналтын талбайд үйл ажиллагаа явуулж байсан. Одоо тэнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй байна.
Тус компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь "Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн нүүрсний ордоос автомашинаар нүүрс тээвэрлэн авчирч үйлдвэртээ баяжуулдаг. 2019 оны 5-7 дугаар сард 593 вагон, 39265 тонн нүүрсийг БНХАУ руу экспортод гаргажээ.
 
 
 
Үргэлжлэл бий.
 
 
Р.Хангал
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
З.Энхболдтой холбогддог “Страто”-гийн “Эрдэнэс Тавантолгой” дахь нүүрсний бизнес
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани