Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хулгайгаар хил давдаг алтны хэмжээг хөл хорио илчлэв

 
Хоёрдугаар сард Монголбанканд тушаасан алтны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 10 дахин нэмэгдэв

Улс орнуудын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх гол эх үүсвэрүүдийн нэг нь алт бөгөөд хэзээнээс нааш хэн бүхний сэтгэлийг татаж ирсэн энэ шар металл тухайн орны мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, эдийн засагт үүсэх эрсдэлийг бууруулах баталгаа болдгоороо хүчирхэг хийгээд үнэ цэнтэй эд. Монголбанк улсынхаа гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, зохицуулах зорилгоор алт худалдан авдаг. Үүнийг өөр талаас нь харвал, иргэд, аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголбанканд тушаавал улсын гадаад валютын нөөц зузаарч, энэ хэрээрээ та эх орноо санхүүгийн хувьд хүчирхэг, эрсдэл даах чадвартай болоход хувь нэмрээ оруулсан хэрэг болох билээ.

Харамсалтай нь, иргэд, аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Төвбанканд тушаахаас илүү нууцаар хил давуулан худалдах нь түгээмэл. Монголбанк янз бүрээр ухуулж, хууль, хяналтынхантай хамтарч ажиллаад ч, Засгийн газар, УИХ татварын хувь хэмжээг нь бууруулаад ч алтны хууль бус наймааг зогсоож чадаагүй өнөөг хүрсэн. Алт хууль бусаар хил даван урсаад байгааг мэдсээр, ярьсаар байгаа ч таслан зогсоож чаддаггүйн цаад шалтгаан энэ урсгалаас ашиг олдог бүлэглэл бий болсонтой холбоотой гэдэг.
Хил гааль, хууль, хяналтын байгууллагынхныг эгнээндээ нэгтгэсэн уг бүлэглэл өөрийнхөө хүмүүсийн хилээр гаргаж буй алтыг харсан ч хараагүй мэт өнгөрөөгөөд, тэднээсээ хувь авдаг, өөрсдөд нь хандаагүй жижиг гарын наймаачид, шинэ хүмүүсийг мэр сэр барьж, хилээр гарч буй алтыг илрүүлсэн нэр зүүдэг талаарх хардах, нотлохын завсраарх яриа бишгүй л сонсогддог. Алт олборлогчдын дунд алтаа нуух, хууль бусаар хил давуулах, тушаахгүйгээр хадгалах, татвараас зайлсхийх зорилгоор арилжааны банканд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг далд үйл ажиллагаа явуулах байдал газар аваад удаж буй талаар холбогдох албаны хүмүүс хэлдэг.
Харин алт олборлогчдын холбоо зэрэг үүнд нэр холбогддог нөхөд "Ийм нөхцөл байдал огт байхгүй. Хулгайгаар нэг кг алт ч хилээр гаргаж чадахааргүй эрх зүйн нөхцөл бүрдсэн. Хил, гааль, тагнуул, цагдаагийнхан гэж байгаа. Тэд алт хил давж байхад мэдэхгүй өнгөрөх тийм баларчихсан улс биш. Алтыг хулгайгаар гаргах нь ямар ч ашиггүй. Харин Монголбанканд тушаах нь ашигтай” хэмээн итгэл төртөл сэнхрүүлдэг. Гэвч статистик шал өөрийг өгүүлсээр байна.
Тухайлбал, Монголбанкны алт худалдан авалтын хамгийн сүүлийн статистикт энэ оны нэгдүгээр сард Монголбанканд тушаасан алтны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс зургаа дахин, хоёрдугаар сард энэ тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт дурайж буй. Тодруулбал, Төвбанк өнгөрсөн оны нэгдүгээр сард 597.1 кг алт худалдан авсан бол энэ оны нэгдүгээр сард 3557.6 кг-ыг авчээ. Мөн өнгөрсөн оны хоёрдугаар сард 95.9 кг-ыг авсан бол өнгөрсөн сард 952.5 кг-ыг худалдаж авсан байна. Энэ тоог хараад алт тушаалт нэмэгдлээ хэмээн баярлах нь өрөөсгөл хэрэг. Харин хулгайгаар хил давдаг алтны багцаа бүрэн биш болов ч харагдлаа гэж ойлгох нь үнэнд дөхөх болов уу.
Нэгдүгээр сард урд хөрш Цагаан сараа тэмдэглэж, хилээ хаасан. Хятадын Цагаан сарын баяр дуусаад удалгүй манай улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа хаасан. Хил хаасан, иргэд өмнөд хөрш рүү зорчих боломжгүй болсон саруудад Монголбанканд алт тушаасан хэмжээ ингэж огцом өссөн нь нэгийг хэлж байна бус уу. Хил хааснаар хулгайгаар гадагш урсдаг алт Төвбанканд очсон нь энэ огцом өсөлтийн гол хүчин зүйл болжээ гэж харж байна. Ганц, хоёр сарын огцом өсөлтийг хараад ингэж дүгнэх нь өрөөсгөл хэрэг гэж хэлэх хүн гарч магадгүй. Тэгвэл бид Монголбанкны арван хэдэн жилийн статистикийг харсан. Алт олборлолт өнөөгийнхөөс илүү байсан уу гэхээс дутуу байгаагүй тэр жилүүдэд нэгдүгээр сард 3557 кг бүү хэл 2000 руу дөхөх хэмжээний алт худалдан авсан тохиолдол ч алга. 2009-2019 оны нэгдүгээр саруудад алт олборлогчид дунджаар 490 кг алт тушааж байж. Хоёрдугаар сарын тухайд ч ялгаагүй. 2009-2019 оны хоёрдугаар саруудын дийлэнхэд нь 100 орчим кг алт худалдаж авсан байна. Энэ жилийнх яалт ч үгүй огцом өссөн үзүүлэлт аж. Тиймээс л хил хаасан нь хулгайгаар урсдаг алтыг илчилж гэж хардаад буй хэрэг. Статистик худлаа хэлдэггүй гэдэг дээ.
Зарим нэг хүн алт тушаалт огцом өссөнийг ханшийн өсөлттэй холбож тайлбарлаж мэднэ. Гэхдээ өнгөрсөн онд алтны ханш өссөөр байсан ч Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ буурсан билээ. Тодруулбал, өнгөрсөн онд Төвбанк 15.2 тонн алт худалдан авсан нь 2018 оныхоос 6.7 тонноор бага буюу 30 хувиар буурсан үзүүлэлт байв. 2018 онд 21.9 тонн алт худалдан авсан юм. Өнгөрсөн онд ийм байсан тул энэ онд ч алт тушаалт үргэлжлэн буурч болзошгүй гэж эдийн засагчид анхааруулж байсан удаатай. Товчхондоо алт тушаалт ингэж огцом нэмэгдэх хүчин зүйл эдийн засагт бүрдээгүй гэж харж байв. Алтны ханш өсөж буй ч тушаалт бага байгаа талаар албаны хүмүүс өнгөрсөн онд "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 2.5 хувь байсан АМНАТ-ийг таван хувь болгон нэмэгдүүлсэн. Мөн алт олборлолт буурч байгаа” хэмээн тайлбарлаж байв. АМНАТ-ийн хэмжээ хэвээрээ, олборлолт ч идэвхтэй биш энэ үед хил хаасан саруудад тушаасан алтны хэмжээ ийнхүү огцом нэмэгдсэн нь нэгийг хэлж буй биз

ХИЛ ХААСАН ХОЁР САРЫН ХУГАЦААНД ТУШААСАН АЛТНЫ ХЭМЖЭЭ АРВАН ЖИЛИЙН ДУНДЖААС 5-6 ДАХИН ИХ БАЙНА

Монголбанкнаас алт олборлогч иргэд, аж ахуйн нэгжүүдийг алтаа хуулийн дагуу, дотооддоо тушаахыг байнга уриалдаг. Өнгөрсөн онд "Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян эхлүүлсэн. Уг аяны хүрээнд иргэн, аж ахуйн нэгжийн олборлосон алтыг Монголбанк болон арилжааны банкуудад худалдах явцыг идэвхжүүлэх замаар нөөцөө нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийн дунд алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг таниулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хийсэн юм. Гэсэн ч алт тушаалт нэмэгдэх бус, эсрэгээрээ буурсан үр дүн гарсан талаар дээр дурдсан. Улсын хилээр хууль бусаар алт гаргах явдлыг бууруулахаар Төвбанк хууль, хяналтын байгууллагатай тогтмол хамтран ажилладаг талаараа мэдээлдэг. Энэ ажлын хүрээнд хураагдан улсын орлого болсон алтны хэмжээ жилд 10 орчим килограммаар яригддаг билээ. Гэтэл хил хаасан хоёр сарын хугацаанд тушаасан алтны хэмжээ арван жилийн дунджаас даруй 5-6 дахин их, 2000-3000 кг-аар илүү байгааг холбогдох байгууллага анхааралдаа авахад гэмгүй биз ээ.

Үндэсний шуудан


Хулгайгаар хил давдаг алтны хэмжээг хөл хорио илчлэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани