Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Стратегийн ордуудын АМНАТ-ыг Үндэсний баялгийн сан руу татна

Стратегийн ордуудын АМНАТ-ыг Үндэсний баялгийн сан руу татна

 

С.УЯНГА

Байгалийн баялгаасаа тэгш хүртэх шаардлага монголчуудын мөнхийн хүсэл байж ирсэн. Харамсалтай нь энэ эрмэлзэл дээр дөрөөлсөн улстөрчид сав л хийвэл баялгийн сангаар янз бүрийн амлалт өгч ирсэн ч хөрсөн дээр буусан нь ховор. Тэгвэл манай улс Үндэсний баялгийн сантай болох хуулийн төсөл бэлэн болжээ. Хууль санаачлагчдын хэлж буйгаар энэ хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар зэхэж байгаа аж.

 
Баялгийн сангийн менежментийг "Эрдэнэс Монгол”, хөрөнгийг Засгийн газар удирдахаар тусгажээ
 
Баялгийн сангийн хуулиар уул уурхайн үр өгөөжийг хуваарилахдаа иргэдэд бэлэн мөнгө тараах биш Монгол Улсад өнөөдөр амьдарч байгаа болон ирээдүйд төрөх иргэдэд ч тэгш хүртээх зохицуулалтыг хийж өгчээ. Үүнийг үе хооронд тэгш хүртээмжтэй хуваарилна гэж хуульд тусгасан байна.
Хуулийг санаачлахдаа гадны улс орнуудын туршлагыг бүрэн судалсан байна. Тухайлбал, гадны улс орнууд баялгаа хуваарилах олон арга хэрэгсэл байдгаас хөгжлийн түвшин, эдийн засгийн өсөлтөөсөө хамаарч орлогоо шууд, шууд бус, дам  байдлаар хуваарилах хувилбарыг сонгожээ. Харин бэлэн мөнгө, тэтгэврийн зээл бол шууд хуваарилалтын нэг хэлбэр. Энэ нь баялгийн өгөөжийг хүртээх оновчтой арга биш. Боловсролын тэтгэлэг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээгээр шууд бус,  дам байдлаар буюу үе хооронд тэгш хүртээх нь зөв гэж үзсэн тухайгаа Баялгийн сангийн хуулийн техникийн ажлын хэсгийн ахлагч "Эрдэнэс Монгол” компанийн Хууль эрх зүйн газрын захирал Б.Сүндэръяа "Баялгийн санг олон улсад эдийн засаг агуулга, утгаар нь авч үзэж  макро эдийн засгийг хамгаалах арга хэрэгсэл гэж улс үндэстнүүд ойлгож, ашиглаж байна. Байгалийн баялаг бол гаднаас орж ирж байгаа их хэмжээний валютын мөнгөн урсгал буюу бидний зэс, нүүрсээ зарж олсон орлого юм. Уул уурхайн энэ орлого эдийн засагт халалт үүсгэдэг. Энэ сөрөг нөлөөгөөр голланд өвчин, баялгийн хараалын шинж тэмдэг илэрч байна. Гэтэл гаднаас ирсэн их хэмжээний мөнгөн урсгалыг дотоодын эдийн засагт зөв шингээж, халалтаас сэргийлэх арга хэрэгсэл нь баялгийн сан байх учиртай. Дэлхийн улс орнууд баялгийн санг сүүлийн 50 жил эрчимтэй хөгжүүлж, орлого төвлөрүүллээ. Орлогоо иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах арга механизмаараа давхар макро эдийн засгийг хамгаалж байна. Хуулийн төслийн ажлын хэсгийнхэн 80 гаруй эх сурвалж ашигласан 98 хуудас бүхий Баялгийн сангийн суурь судалгааг бэлэн болголоо. Казахстан, Кувейт, Чили, Норвеги, ОХУ гэсэн 15 орны баялгийн санг харьцууллаа. Үүнээс харахад "Эрдэнэс Монгол” бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Баялгийн сангийн хөгжлийн загвар гэдэг нь тодорхой болсон. Орлогыг эдийн засаг нийгмийн хөгжилд зүй зохистой ашиглах зорилгоор Баялгийн санг бий болгодог” гэдгийг хэллээ.
Тэгвэл Үндэсний баялгийн сангийн хуулиар баялгийн сангийн менежмент, удирдлагыг  "Эрдэнэс Монгол” компани хариуцах бол тодорхой эрхийг парламент шийдэхээр хуулийн төсөлд тусгажээ. Сангийн хөрөнгийн удирдлагыг Засгийн газрын дэргэд байгуулахаар болсон. Гэтэл олон улсын зарчимд санг улстөрчид биш мэргэжлийн хүмүүс удирдахаар заадаг учраас улс төрөөс хараат байлгахын тулд санхүүг нь шилэн болгож, олон нийтийн хяналтыг бий болгохоор тусгасан гэнэ.
Гадны туршлагаас харахад Сингапур байгалийн баялгаа валютын нөөцөөр тодорхойлж хилийн гадна талд байршуулж өсгөдөг. Баялгийн их хэмжээний нөөцтэй Норвеги улс мөн л газрын тосоо гадна талдаа зарж тэндээ хөрөнгө оруулж эдийн засгийн халалтаас хамгаалдаг байна. Монголын хувьд нүүрс, зэстэй. Судалгаа хийж үзэхэд Хятад улс коксжих нүүрсийг ойрын 80 жилдээ худалдаж авна. Зэсийн үнийн савлагаа ч их өөдрөг гарсан учраас урт хугацаандаа зэс, нүүрсний орлого тогтвортой, өсөлттэй байх төлөвтэй байгаа гэсэн өөдрөг төсөөлөл гарчээ. Баялгийн сангаар дамжуулж Тавантолгойн чулуун нүүрс, Багануурын Шивээ-Овоогийн хүрэн нүүрс, Оюутолгой, Эрдэнэтийн зэс молибдений орд, Асгат, Гурван булагийн ураны орд гээд долоон ордыг судалсан байна.
 
Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний орлогоос баялгийн санд төвлөрүүлнэ  
 
 Хуулийн төсөлд тусгаснаар Баялгийн сангийн орлогыг таван үндсэн эх үүсвэрээс төвлөрүүлнэ гэж үзсэн байна. Баялгийн сангийн орлогыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын АМНАТ-аас төвлөрүүлнэ. Мөн ашигт малтмалын ордуудад үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчит компаниудын төрд ногдох хувьцааны ашгийг сан руу татах юм. Тухайлбал, Оюутолгойн 35 хувийн хувьцааны ашиг санд төвлөрнө гэсэн үг. Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын хувьцаагаа борлуулсны тодорхой хувийг төвлөрүүлэхээр тооцжээ.
Үүнээс харвал Тавантолгойн IPO хийсний тодорхой хувийг татна гэж ойлгож болох юм. Түүнчлэн  газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний орлогын тодорхой хувийг баялгийн санд төвлөрүүлэхээс гадна газрын тосны компаниуд ашигтай ажиллавал төрд ногдох хувьцааны ногдол ашгийг татан төвлөрүүлэх юм байна.
Харин Баялгийн сангийн ашиг, хөрөнгөө тодорхой санд байршуулсны хувиар орлогоо бүрдүүлэх тооцоо хийж, орлогоо арвижуулахын тулд санхүүгийн хэрэгсэл, мега төслүүдэд хөрөнгө оруулж, эрсдэ лийн сан байгуулахыг хуульд тусгажээ.
Баялгийн сангийн орлогыг хуваарилахдаа тодорхой хувийг ирээдүйн иргэдэд хуримтлал болгож үлдээх юм. Мөн тэрбум ам.доллараас өндөр санхүүжилттэй мега төслүүдэд зарцуулахаар тооцжээ. Монголбанкны судалгаагаар тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалттай арваад төсөл хэрэгжиж байгаа гэсэн мэдээлэл бий. Гуравдугаарт, орлогыг нийгэм, иргэнд чиглэсэн хөгжлийн санхүүжилтэд зарцуулах юм. Хууль батлагдаж хэрэгжиж эхэлснээр ямар үр өгөөжтэй байх талаар Техникийн ажлын хэсгийн ахлагч Б.Сүндэръяа "Баялгийн санг зөв байгуулж, үр ашигтай ажиллуулж чадвал цаг хугацааг нөхөх боломжтой. "Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг анх үүсгэн байгуулсан үндсэн чиглэл зарчмаар нь явуулж, орлогыг нь урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлж чадсан бол өнөөдөр манай улс ямар хөгжилд хүрэх байв. 2008, 2012 онд "Эрдэнэс Монгол” компаниас авч иргэдэд бэлэн мөнгө тараагаагүй бол дэлхий  дээрх цөөн хэдэн топ компаниудын нэг болох байлаа.
"Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг Баялгийн сангийн хөгжлийн сан загвараар зөв менежмент хийж, хуулийг нь баталж, боломжийг нь олговол ирэх намар Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Асгатыг дагаад ураны ордууд дээрээ ярилцаж байна. Энэ эрчмээрээ явбал өнгөрсөнд алдсан боломжийг ирэх таван жилд нөхөх боломжтой. Хөрөнгийн өгөөжийн зохистой түвшинг хангаж чадвал өгөөжөө хурдан өгдөг. Энэ хэмжээгээр улсын хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьжиргаа нэмэгдэнэ” гэсэн мэдээллийг өглөө.
 
Эх сурвалж:: "Зууны мэдээ" сонин

Стратегийн ордуудын АМНАТ-ыг Үндэсний баялгийн сан руу татна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:34
Өнөөдөр, 11:28
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

Өнөөдөр, 10:36
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

Өчигдөр, 09:41
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газар баталлаа

  ОХУ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн ...

2025 оны 03 сарын 13, 12 цаг 09 минут
Трэндээс гарч буй нүүрсний орлогыг алт, зэсийн орлогоор нөхөх боломжгүй

 Дэлхий дахинаа нүүрс трэнд болох цикл гэж бий. Харин 2025 онд нүүрс ...

2025 оны 03 сарын 13, 09 цаг 32 минут
Нүүрсний экспортын орлого нэгдүгээр улиралд өмнөх оныхоос 50 хувь буурахаар байна

 Он гарснаас хойш манай улсын нүүрсний экспорт саарсан. Хятадын ...

2025 оны 03 сарын 13, 09 цаг 06 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани