- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
З.Энхболд: Монголын баялгийг зарах гэж байж улсын нууц гэж хаацайлж болохгүй
-"Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хувийг IPO гаргах асуудлыг та эсэргүүцэж байгаа тухай мэдэгджээ. Ямар шалтгааны улмаас эсэргүүцэж байна вэ?
-УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар IPO гаргана. Энэ нь компанийн 30 хувийг зарах гэж байгаа зүйл биш гэсэн тайлбар хийсэн байна лээ. IPO гаргана гэдэг 30-ийг нь хувьчлана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, монголчуудын мэдэлд байгаа тус компанийн 30 хувийг Хөрөнгийн биржээр арилжаалж, хэн дуртайд нь өгөх гэж байгаа юм. Монголчуудын олонх нь буюу 2.3 сая хүн энэ компанид хувьцаа эзэмшдэг. Гэтэл энэ хүмүүсээс зөвшөөрөл авалгүй хувьцааг нь зарах гээд байгааг би хууль бус хэмээн үзэж, эсэргүүцэж байгаа. Хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдээсээ асууж байж шийдвэрлэх ёстой. Хэрэв надаас асуусан бол зарж болохгүй гэж хариулах байсан.
-Өмнө нь ч гэсэн та эсрэг байр суурьтай байсан байх аа?
-"Эрдэнэс-Тавантолгой” компанийг хувьчлах талаар 2018 оны зургадугаар сарын 29-нд УИХ-ын 73-р тогтоол гарсан. Тухайн үед би ОХУ-ын Екатеринбург хотод Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн үзээд явж байхдаа энэ тогтоолыг эсэргүүцэж, тогтоолыг гарахаас хоёр өдрийн өмнө "Өдрийн сонин”-д ярилцлага өгч байсан юм. Тухайн үед Д.Сумьяабазар сайд ч ярилцлага өгч "Эрдэнэс-Тавантолгой” компанийг хувьчлах ёстой гэсэн. Харин би хувьчилж болохгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Түүнээс хойш Д.Сумьяабазарын талд олон шийдвэр гарсан.
-Тодруулбал?
-ҮАБЗ-ийн зөвлөмж, УИХ, Засгийн газрын тогтоол, "Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн тогтоол, зэрэг шийдвэр бий. "Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт над дээр ирж, компанийг хувьчлах гэж байгаа талаар хэлж "Миний үг олон түмэнд хүрэхгүй байна. Та лайв хийж өгөөч” гэсэн санал тавьсан. Түүнтэй би 100 хувь санал нэгдэж, цахим орчинд мэдээлэл хийсэн. Хэрвээ компанийн 30 хувийг зарчихвал наанадаж, тухайн худалдаж авсан компани нь монгол ажилчдыг халаад эхэлнэ шүү дээ. УИХ-аас гаргасан 73-р тогтоолд "Тавантолгойн нүүрсний орд эзэмшигч тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд буюу "Эрдэнэс-Тавантолгой” компани нь хувьцааны 30 хүртэлх хувийг гадаадад байгаа Хөрөнгийн биржээр арилжаална” гэжээ. Хамгийн гол нь УИХ-аар "Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувийг зарах шийдвэрийг гаргуулахдаа таван тэрбум ам.доллараар зарна гэж зөвшөөрүүлсэн байгаа юм. Ингэхдээ 30 хувиа зараад Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтэц болон шаардлагатай бусад төслийг санхүүжүүлнэ гэсэн. Дэд бүтцийн хүрээнд дөрвөн том бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж ихэнх нь хийгдсэн. Тодруулбал, Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр зам, цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр барих хөрөнгө оруулалт байсан. Төлөвлөсөн ажлын 70-80 хувь буюу замын ажлыг компани өөрийн ашгаараа санхүүжүүлсэн. Үлдсэн бүтээн байгуулалтад хөрөнгө шаардлагатай бол 2020 оны ногдол ашгаас барьж болно шүү дээ. 2019 онд энэ компани нэг тэрбум ам.долларын борлуулалт хийсэн байдаг. Тэгэхээр жилд нэг тэрбум ам.долларын борлуулалт буюу цаашдаа 209 жилийн борлуулт хийх компаниа ганцхан жилийн дотор зарах гээд байгаа юм. Тавантолгойн уурхай нэг дор 6.7 тэрбум тонн нүүрс гаргаж, хямд зардлаар ашиглаж болох ашигтай уурхай. Үүний ашгийг ард түмэн авах гэж байна. Цаашдаа уурхай зарахгүй нүүрсээ зараад бүтээн байгуулалтаа хийх боломжтой. Энэ байр суурийг би хоёр жилийн өмнө илэрхийлж байсан одоо ч хэвээр байгаа. 2015 онд одоогийнхоос бүр муу хувилбар буюу Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нар 100 хувь үнэгүй өгөх төсөл оруулж ирсэн. Үүнийг би УИХ-ын дарга байхдаа зогсоож байсан. Харин одоо дарга биш ч гэсэн 2.3 сая хувьцаа эзэмшигчийнхээ эрх ашгийг хамгаалж үүнийг зогсооно.
-Тогтоол батлагдчихвал зогсоох боломж бий юу?
-Дараагийн УИХ зогсоох боломжтой. Хувьцааг нь дур мэдээд зарчихсан намыг иргэд сонгохгүй байлгүй дээ. Сонгууль дөхөж байгаатай холбоотой Тавантолгойг улстөржүүлээд байна гэж яриад байгаа юм. Миний болон ард түмний хөрөнгө яригдаж байгаа учраас би үүнд оролцохгүй байж чадахгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт 2018 оны зургадугаар сарын 14-ны ҮАБЗ-ийн хурлаас гарсан зөвлөмжийг хүчингүй болгох хүсэлт хүргүүлнэ. Энэ тогтоол хүчингүй болчихвол Засгийн газрын 296 дугаар тогтоол хүчингүй болж, асуудал цэгцэрнэ. Ингэж бушуухан арга хэмжээ авахгүй бол Үндсэн хуулийн 6.1 дэх заалтыг ашиглан ард түмний өмчийг засгийн эрх барьж байгаа намынхан хуйвалдаж зардаг тогтолцоо бий болчихлоо. Намайг ҮАБЗ-ийн хурлын нууцыг задалсан гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гүтгээд байгаа юм. Би legalinfo.mn цахим хуудаст байгаа УИХ, Засгийн газраас ил болгосон тогтоолыг ярьснаас биш ҮАБЗ-ийн зөвлөмжийн тухай нэг ч үг яриагүй. Тухайн үед УИХ-ын гишүүдэд тарааж байсан таван тэрбум ам.доллараар тарааж байсан танилцуулгаа харин Д.Сумьяабазар сайд ил болгох хэрэгтэй. Тэр танилцуулга УИХ-ын хэлэлцүүлгийн дараа алга болчихсон байна лээ.
-Яагаад алга болчихсон юм бол?
-Энэ асуудлыг ил болгох хэрэгтэй. Нуугаад байх зүйл огт байхгүй. Монголын баялгийг зарах гэж байж үүнийгээ улсын нууц гэж хаацайлж болохгүй. Оюутолгойн гэрээ нууц байсныг ч би ил болгож байсан. Үүнтэй адил "Эрдэнэс-Тавантолгой”-той холбоотой бүх шийдвэр ил болох ёстой гэсэн байр суурьтай байна. "Эрдэнэс Тавантолгой”-г хувьчилбал Монголын ард түмэн хохирно, үүнийг хийж байгаа хэдэн дарга нарт л хэрэгтэй байх.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||