- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ОХУ: АНУ-д “бэлэг” барихгүйн тулд ОПЕК-той зөрөлдөж, газрын тосны үнэ ОГЦОМ УНАВ
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 20 хувиар уналаа. Брент төрлийн нэг баррель газрын тосны үнэ 20.57 хувиар унаж, 35.96 ам.доллар болсон бол Хойд Америкаас олборлодог, хүхрийн агуулга багатай WTI маркийн газрын тосны ханш 20.32 хувиар унаж, 32.89 ам.доллар болов.
ОПЕК-оос гаргасан газрын тосны үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн гарцаа бууруулах санаачилга ОХУ-ын дэмжлэгийг аваагүй нь тодорхой болсны дараа уг салбарын том тоглогчид ҮНИЙН ДАЙН эхлүүлэх нь гэсэн хүлээлт зах зээлд бий боллоо. Түүнчлэн Саудын Араб ОХУ гэдийсний эсрэг хариу арга хэмжээ авч, газрын тосны гарцаа танах биш нэмэх чиглэл барьсан нь үнэ өндөр хувиар уруудахад нөлөөллөө.
Корнавирусний тархалттай холбоотойгоор эрэлт буурч байгаа нөхцөлд газрын тосны өдрийн гарцыг 1.5 сая баррелиар бууруулах ёстой гэсэн байр суурийг газрын тос олборлон, боловсруулагч орнуудын Засгийн газар хоорондын олон улсын байгууллага ОПЕК-оос өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Вена хотноо илэрхийлсэн. Саудын Араб тэргүүтэй ОПЕК-ийн орнууд 2020 оны зургаадугаар сарын 30-н хүртэл газрын тосны нэг өдрийн гарцаа 1.5 сая баррелиар бууруулах тохироонд хүрсэн юм. Ираны газрын тосны асуудал хариуцсан сайд Бижан Занганех уг тохироог бататган газрын тосны гарцыг өдөрт 1.5 сая баррелиар бууруулах асуудлаар ОПЕК-ийн сайд нар санал нэгдлээ гэж мэдэгдсэнийг Reuters уламжилж байсан.
Түүнчлэн 1.5 сая баррелийн 1/3 буюу 500 мянган баррель нь ОХУ болон бусад оронд ногдох ёстой гэж ОПЕК үзсэн.
Тэгвэл ОХУ газрын тосны гарцыг бууруулахгүй гэсэн байр суурь илэрхийлснийг Саудын Арабын Эрчим хүчний сайд, ханхүү Абдул Азиз Бин Салман мэдэгдсэн юм.
ОХУ ОПЕК-ийн санаачилгад нэгдэхээс татгалзсан нэг үндэслэлийг нь харвал:
Газрын тосны гарц буурах нь зах зээл дээр үнэ өсөх дохио болно. Тэгснээр АНУ-ын занарын үйлдвэрлэлд "бэлэг” болно гэж Кремль үзэж байгаа тухай Bloomberg мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт Вена хотноо ОПЕК+ОХУ уг асуудлаар олон цаг хэлэлцсэн ч ийнхүү үр дүнд хүрсэнгүй. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ОПЕК+ОХУ газрын тосны үнийг дэмжихийн тулд, олборлолтыг бууруулах хамтын тохироонуудыг хийж байсан. Гэхдээ газрын тосны гарцыг бууруулах тохиролцоо хийлээ гэхэд ОХУ оногдсон хэмжээндээ хүртэл танахгүй байна гэсэн шүүмж дагаж байсныг тодотгоё.
Энэ удаад газрын тосны гарцыг бууруулах ОПЕК-ийн санаачилга занарын үйлдвэрлэлийг нь дэмжих замаар Трампын засаг захиргаанд үйлчилж байна гэж ОХУ харж байгаа талаар шинжээчид бичиж байна.
ОПЕК-ийн санаачилгыг үл зөвшөөрөн Саудын Арабыг бухимдуулах нь эрсдэлтэй зүйл боловч энэ бол Оросын стратеги гэж Москва дахь Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Александр Динкин хэлжээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||