Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

15 жилийн ял дагуулсан Тавантолгой төсөл ба хоёр ЭНХ-ийн үгс

Тавантолгой ордыг дэд бүтцийн бодитой шийдэлтэйгээр, бүрэн утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой тухай арвандөрөв дэх жилдээ бид ярьж буй гэдгийг эхлээд тодотгоё. Энэ олон жилийн хугацаанд Тавантолгойг тойрон улстөржсөн үйл явц ч цөөнгүй болж байлаа. Тэгвэл яг өнөөдрийн тухайд Тавантолгойтой холбоотой бас нэгэн анхаарал татсан үйл явдал өрнөж байна. Тавантолгой төслийг гардаж байсан М.Энхсайханд прокуророос ял төлөвлөн, шүүхэд шилжүүлээд байгаа юм. Сануулахад, Ерөнхий сайд асан М.Энхсайханыг 2019 оны зургаадугаар сард хуулийн байгууллагаас нэг хоног саатуулаад суллаж байв. Тухайн оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий Прокурорын газарт очиж, уулзалт хийх үеэрээ Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар Тавантолгой орд газартай холбоотой хэрэг явдлыг шалгуулах хүсэлт тавьж буйгаа илэрхийлж байлаа. Ерөнхийлөгч тухайн үед “Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныхан 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ-ын 40 гишүүн авч үлдсэн юм. Би тэдний нэг” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм. Тэгвэл Тавантолгой ордыг түшиглэн хэрэгжүүлэх төсөлтэй холбоотойгоор хуулийн байгууллагад шалгагдаад жил гаруйн нүүрийг үзэж буй Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
ЗҮЙЛЧЛЭЛИЙГ ТОДРУУЛБАЛ,
19.6 дугаар зүйл.Хорлон сүйтгэх
1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байна.
М.Энхсайхан ийм зүйл ангиар яллагдсаныхаа дараа хэвлэлд байр сууриа илэрхийлэхдээ АН доторх будилаан нийгмийг ийм байдалд хүргээд байна гэсэн байна лээ. Түүнчлэн Тавантолгой төслийн гэрээг үзэглэх түвшинд асуудал бэлдээд оруулангуут УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь хоорондоо зөрчилдөөд унагачих жишээний. Хоёулаа АН-ын төлөөлөл. Гэхдээ би бол АН-ын төлөөлөл биш. Мэргэжлийн хүний хувьд ажилласан. Тийм учраас маргаанд нь орохгүй гээд улс төрийн будилаан болох үед нь чимээгүй суусан. Дуугүй суусан минь эргээд намайг ороогоод унасан нь л зовлон болчихоод байна гэжээ. Харин З.Энхболдын тухайд “Тавантолгой ордыг ард түмэнд авч үлдсэний минь төлөө 2015 онд намайг харлуулж байсан” хэмээн өнөөдөр ярьж ярьж суугаа юм.
Хоёр ЭНХ-ийн ӨНӨӨДРИЙН байр сууриас гадна ӨЧИГДРИЙН үгс анхаарал татаж байгаа. Ялангуяа тухайн үед боловсруулсан Тавантолгой төсөл өнөөдөр 15 жилийн ял дагуулах хэмжээнд хүрээд буй учраас тэрхүү төслийн агуулга юу байв гэдэг нь сонирхолтой.
Эргэн санахад, тухайн үед УИХ-ын дарга байсан З.Энхболд, Монгол Улсын сайд байсан М.Энхсайхан хоёр Тавантолгойн асуудлаар талаар ээлж дараалан байр сууриа илэрхийлж байсан. З.Энхболд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний "төгсгөл” хувилбарыг М.Энхсайханы хэлж яриад байгаа шиг байлгахыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Харин М.Энхсайханы тухайд удаа дараа хариулт өгөхдөө Мега төсөл бол нүдний цөцгий мэт эмзэг гэх агуулгыг дайж байв. Тэрээр "Мега төсөл дарга цэргийн харьцаагаар, нэг нь нөгөөгөө үгэндээ оруулж явдаггүй юм. Мега төсөл бол шинжлэх ухаан, өөрийн аргазүйгээр явдаг. Тэрхүү шинжлэх ухаанч байдал, арга зүйгээ зөв ойлголцож чадаж байна уу, үгүй юү гэдэг мэдээллийн зөрүү л УИХ-ын дарга бид хоёрын дунд байгаа юм болов уу. Түүнээс биш, "тэг” гэсэн командаар явдаг мега төсөл гэж хаана ч байдаггүй юм” гэж байсан.
Тэгээд тэр Тавантолгой дээр алдахгүй ээ гэж ам гарсан. "Том төсөл дээр алдаа хийвэл миний, ажлын хэсэгт байгаа бидний амь нас ч өчүүхэн байхгүй юу. Алдаа хийвэл Монголын ард түмэн асар их хохирол амсана. Бид хэдийн толгойг аваад ч тэр хохирол нөхөгдөхгүй. Тийм учраас бидэнд алдах эрх байхгүй. Алдаж болзошгүйгээ зөвхөн өнөөдрөөр харж болохгүй. Цаашдаа, төслийн үргэлжлэх бүхий л хугацаанд Монголынхоо эсрэг алдаа гаргахгүй тулд олон улсын санхүүгийн нөхцөл байдал, ирээдүй, чиг хандлага гээд олон асуудлын зангилааг тайлж, урьдач нөхцөлийг тооцохыг хичээж, хандлагаа арай жаахан дээшлүүлж харах хэрэгтэй. Тэгэхдээ айлаа гээд хойш сууж болохгүй, хийхээс өөр арга байхгүй. Хэрвээ Тавантолгой унавал Монголын эдийн засаг илүү хүндэрнэ. Эдийн засгаа хүндрүүлэхгүй гээд буруу шийдэх эрх бидэнд байхгүй. Хамгийн гол нь энэ тендерт Монголын эрх ашиг, Монголын ард түмний сонирхол л ялж гарах ёстой” гэж тэр ярьж байлаа. Ер нь бол М.Энхсайхан өмнө нь ч З.Энхболдын хэлж ярьсан бүгдийн эсрэг байр сууриа илэрхийлж ирсэн.
З.ЭНХБОЛДЫН ҮГ
Хятадын зах зээлд нүүрснийхээ 70 хувийг зарна гэвэл "Шинхуа”-тай урт хугацааны гэрээ байгуулахаас өөр аргагүй.
"Уг нь асуудлыг борлуулах зах зээлээсээ эхэлж харах хэрэгтэй байтал, угаах үйлдвэртэй учраас "Энержи ресурс”-ийг оруулъя гэж хандах нь буруу гэж хэлсэн. Өмнөд хөршийн тэргүүнийг Монголд ирэхэд байгуулсан төмөр замын гэрээгээр уурхайгаас хил хүрэх манай талын төмөр замын цариг нарийн байвал Хятадын нутгаар явах транзит тээврийн хөнгөлөлт дээрээ олон улсын төмөр замын тарифаас тодорхой хувийн хямдрал эдлэх эрхтэй болсон. Тийм учраас Монгол Улс энэ хөнгөлөлтөө 100 хувь ашиглахын тулд Тавантолгойн нүүрснийхээ 30 хувийг Номхон далайн, үлдсэн 70 хувийг нь Хятадын зах зээлд зарах нь хамгийн үр дүнтэй, ашигтай бизнес болно. Хятадын зах зээлд нүүрснийхээ 70 хувийг зарна гэвэл "Шинхуа”-тай урт хугацааны гэрээ байгуулахаас өөр аргагүй. Дэлхийн нүүрсний хоёр дахь том компани бол АНУ-ын "Пибоди”. Сая "Пибоди” өрсөлдөөд Тавантолгойн тендерийн гадна үлдсэн. Үүнийг би буруу гэж үзэж байгаа. Харин ч "Пибоди”-г оруулаад Номхон далайн боомтоор дэлхийн зах зээлд хүргэх 30 хувиа гэрээлэх хэрэгтэй. Ингэж байж нүүрсээрээ илүү ашиг олно, транзит тээврийн хөнгөлөлттэй нөхцөлөө бүрэн ашиглана гэсэн юм.
М.ЭНХСАЙХАНЫ ХАРИУ
Та нар анзаарсан бол би Америкийн энэ компанийн тухай нэг их ярихгүй, бүр нэрээр нь хэлэхгүй яваа. Хэвлэлийнхэн та нарыг ч бас тэгээсэй гэж хүсэж байна. Үнэндээ бол АНУ-аас Монголд суугаа Элчин сайд "Пибоди”-гийн ялагдлын дараа М.Энхсайхантай уулзаж, нутгийнх нь компаниуд монголын томоохон төслүүдийн тендерт нэг л таагүй дүнтэй оролцоод байгаад сэтгэл нь тиймхэн байгаагаа илэрхийлсэн л байдаг. Тэгвэл М.Энхсайхан хэлэхдээ "Ямар ч уралдаан тэмцээнд нэг нь түрүүлж нөгөө нь хоцордог биз дээ. Болсон процесс ердөө л энэ. Та нар анзаарсан бол би Америкийн энэ компанийн тухай нэг их ярихгүй, бүр нэрээр нь хэлэхгүй яваа. Хэвлэлийнхэн та нарыг ч бас тэгээсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл дэлхийд нэр хүндтэй компаниуд хаанахын ямар ч бизнест өрсөлддөг нь хэвийн үзэгдэл. Харин тэндээс хасагдсаны дараа нэрээрээ нэг их цоллуулаад байхыг хүсдэггүй, цаад тал нь ч цоллоод зарлаад байдаггүй. Брэнд болчихсон бизнесийн нэр хүндэд нь халтай гэж үздэг. Нэр хүндэд нь халдсан хэрэг болдог. Энэ бол олон улсын стандарт, бизнесийн соёл. Америкийн компани манай тендерт орсон нь буруу биш ш дээ. Харин ч бидэнд бахархалтай үйл явдал байхад, хасагдсаных нь дараа бид тэр компанийн өвдөлтийн цэг дээр байнга дараад байж болохгүй ш дээ.” гэжээ. Энэ бол спикерт өгч буй хариултуудынх нь нэг юм.
З.ЭНХБОЛДЫН ҮГ
Тавантолгойн төмөр замыг "Энержи ресурс”, "Сумитомо”, "Шинхуа”-гийн хослолд эзэмшүүлж болохгүй. Хуулиас давсан тийм эрх ч Засгийн газарт байхгүй.
Эхлээд нүүрсний зах зээлээ зөв тодорхойлчхоод олборлогчийнхоо гэрээг хийх хэрэгтэй гэж тэр хэлсэн. Тэгээд харин Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам хамгийн ашигтай, есөн жил, таван сарын дараа өртгөө нөхөх тооцоотой төмөр зам учраас тээвэрлэлтийг Монголын тал өөрөө хийх ёстой гэсэн юм. Түүнчлэн тэрээр "төмөр замыг богино хугацаагаар ч хамаагүй аль нэгэн нүүрсний компанид эзэмшүүлж болохгүй. Тавантолгойн төмөр замыг "Энержи ресурс”, "Сумитомо”, "Шинхуа”-гийн хослолд эзэмшүүлж болохгүй. Хуулиас давсан тийм эрх ч Засгийн газарт байхгүй. Хоёрдугаарт, "Энержи ресурс”-ийг би зуун хувь үндэсний компани гэж харахгүй байгаа. Энэ бол оффшор бүст бүртгэлтэй "ММС” гэж Хонгконгийн биржид гарсан компанийн 45 хувийн хувьцааг нь л "MCS” авсан. Энэ компани нүүрсний үнийг үргэлж өндөр, 200-300 доллар байна гэдэг тооцоогоор их хэмжээний зээл аваад одоо зээлээ төлж чадахгүй яваа. Ийм тохиолдолд том Тавантолгойг өгөх нь тэр компанийн өрийг төлөхөд хэрэгтэй болохоос Монголын нүүрсийг боломжийн үнээр борлуулах сайн партнёр болж чадахгүй.” гэж ярьсан. Тэгвэл Монгол Улсын сайдын хувиар М.Энхсайхан юу гэсэнд анхаарал хандуулъя.
М.ЭНХСАЙХАНЫ ХАРИУ
Бид маргаан дундаа хуулийн бололцоогоо мартчихсан, тэр нь төөрөгдөл үүсгээд байгаа юм. Тийм учраас төмөр замыг концессын гэрээгээр барьж ашиглаад 30 жилийн дараа 51 хувийг нь төр авах хуулийн бололцоо бүрэн бий Тавантолгой дээр "Энержи ресурс” төслийн компани болж ажиллана гэдгийг тэр хэлсэн.
Тэгвэл төслийн компанийн 51 хувийг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй ММС эзэмшдэг бол энэ толгой компанийн 60 орчим хувийг манай үндэсний компаниуд эзэмшдэг. Эдэн дотор MCS, Шунхлай, Петровис, Худалдаа хөгжлийн банк гээд Монголын үндэсний компаниуд "ММС”-гийн хяналтын багцыг барьж байдаг. Хяналтын багцтайгаа манайханд байгаа энэ компани өөрөө "Энержи ресурс”-ийн 51 хувийг хянаж байгаа юм. Хувьцааны энэ хуваарилалт нь манай Засгийн газрын тавьсан шалгуурыг хангаж байгаа, хангаж байгаа учраас тендерт орсон хэрэг. Гэхдээ хэнийг сонгож орж ирэх вэ гэдэг нь хөрөнгө оруулагчдын сонголт байсан болохоос биш, Монголын компаниудын өөрсдийн сонголт байгаагүй. Өөрөөр хэлбэл, уралдаант сонгон шалгаруулалт гадны хөрөнгө оруулагчдын дунд зарлагдсан, тэд харин манай үндэсний ямар компанитай яаж ажиллах вэ гэдгээ өөрсдөө тооцоолж ММС гэдэг компанийг сонгож орж ирсэн гэж М.Энхсайхан хэлж байв. Мөн тэрээр Монголын компаниуд 51 хувиа баталгаатай барьж байх асуудлыг хэрхэн шийдэх, баталгааг яаж хангах талаар яриа хэлэлцээр ид явагдаж байгаа. Ямар ч гэсэн дундын хувилбар олж хийнэ гэсэн.
Харин төмөр замын тухайд "Энержи ресурс” гэж төслийн компани төмөр замаа эзэмшиж явна. Төслийн компанийн 51 хувь нь манай үндэсний компанийн хяналтад  байх юм. Төслийн компани төмөр замыг барьж байгуулах, ашиглахад хөрөнгө оруулна. Тэгээд 30 жилийн дараа төмөр замынхаа суурь бүтцийн 51 хувийг төрд хүлээлгэж өгөх юм… Ер нь төмөр зам дээр төр дангаараа явахад хэцүү юм байна гэдгээ эрхбиш одоо ойлгоо байлгүй дээ. Хуульд гарц байгаа байхгүй юу. Тэр гарцаар нь Тавантолгой төслийг, төмөр замыг явуулах хэрэгтэй гэж УИХ, Засгийн газар шийдээд уралдаант сонгон шалгаруулалтаа зарласан, бүх ажил тэр хүрээнд л явж байгаа хэмээн ярьж байв. Өнгөрсөн жилүүдэд ийм байр суурь илэрхийлж байсан хоёр ЭНХ өнөөдөр ч өөрсдөдөө хир халдаахгүй хэвээрээ байгаа ч таван жилийн өмнөх төсөл 15 жилийн ял дагуулж буй нь нийгмийн анхаарлыг татаж буйг тодотгоё.

Э.Болорхажид
Эх сурвалж: Zindaa.mn

15 жилийн ял дагуулсан Тавантолгой төсөл ба хоёр ЭНХ-ийн үгс
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

Өчигдөр, 12:09
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани