Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ногдол ашиг тараахыг иргэд таатай хүлээн авч байна

 

Ногдол ашиг тараахыг иргэд таатай хүлээн авч байна

 

"Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг Монгол Улсын 2.5 сая иргэн, бизнес эрхлэгч эзэмшиж буй. Эдгээр иргэнд тус компани анх удаа ногдол ашиг  хуваарилах шийдвэрийг гаргаж, ирэх тавдугаар сараас олгохоор болсон нь ойрын өдрүүдийн онцлох сэдвээр нэрлэгдэж байна. "Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийг 2010 онд байгуулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 2012 онд шийдвэр гаргаж, "Эрдэнэс-Тавантолгой” компанийн нийт хувьцаанаас иргэн бүрт (2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн бүх хүнд) тараасан билээ.
 
Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа  ногдсон байдаг. Монгол Улс Үндсэн хуульдаа байгалийн баялгийн үр өгөөжийг  иргэдэд тэгш хүртээхээр тусгасан. Гэвч "Эрдэнэс-Тавантолгой” компани өнгөрсөн 10 орчим жил үйл ажиллагаа явуулахдаа Компанийн тухай хуулийн дагуу ногдол ашиг хуваарилж ирсэн түүх үгүй. Гэхдээ энэ нь онцгой шалтгаантай бөгөөд тус компанийн цэвэр ашгаас "Чалко”-гийн өр төлбөрийг барагдуулж явсаар өдий хүрснийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тиймээс Засгийн газраас Компанийн тухай хуулийн дагуу "Эрдэнэс-Тавантолгой” компанийн иргэдэд тараасан хувьцааны ногдол ашгийг хуваарилах чиглэлийг салбар яам болон компанийн ТУЗ-д өгсөн. Үүний хүрээнд анх удаа хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэрийг "Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн өнгөрсөн сарын 17-ны өдрийн хуралдаанаас гаргаад байна.
 
"Эрдэнэс-Тавантолгой” компани өнгөрсөн хугацаанд их хэмжээний өр, төлбөр төлж, 2016 оноос хойш цэвэр ашигтай ажиллаж эхэлсэн. Тодруулбал, 2016 онд цэвэр ашиг нь 32.8 тэрбум, 2017 онд 401 тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөг, өнгөрсөн онд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан байна. Тиймээс иргэдэд хувьцааны ногдол ашиг хүртээх боломж бий болсныг компанийн удирдлагууд онцолсон юм. Тухайлбал, 2018 оны ашгийг бүтээн байгуулалт буюу Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан бол өнгөрсөн онд олсон ашгаа ийнхүү иргэдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлээд байна. 
Ийнхүү ногдол ашгийг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр тараах нь эдийн засгийн үр ашигтай эсэхэд эргэлзэх хүн цөөнгүй бий.
 
Өмнө нь тодорхой хэмжээнд төр давуу эрхээрээ зарим иргэний хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авч байсан. Тэгвэл энэ удаагийн ногдол ашиг хуваарилалт бол бэлэн мөнгө тараалт биш, хуулийн хүрээнд хийж буй ажил юм. Өөрөөр хэлбэл,  "Эрдэнэс-Тавантолгой” компани хуулийн хүрээнд иргэдэд өгсөн хувьцааныхаа ногдол ашгийг хүртээж байгаа  хэлбэр гэж хүлээн авах хэрэгтэйг албаныхан онцолж буй. Ямартай ч ирэх тавдугаар сараас эхлэн нэгж хувьцааны ногдол ашгийг 90 төгрөгөөр тооцож, иргэн өөрт байгаа хувьцааны тоо, хэмжээнээс хамааран 96 хүртэлх мянган төгрөгийн ногдол ашгийг авах юм.
Цаашид бүтээн байгуулалтын ажлуудаа үргэлжүүлээд, төмөр зам болон дагалдах төслүүдийг хэрэгжүүлээд эхэлбэл нэгж хувьцаанд ногдох төгрөгийн хэмжээ нэмэгдэнэ гэдгийг "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагууд хэлж байгаа юм. Тиймээс одоо иргэдийн зүгээс хувьцааныхаа бүртгэлийг хийлгэж, данс нээлгэх гэсэн өөрсдийнх нь ажил үлдээд байна. Ямартай ч байгалийн баялгийг ард түмэнд хүртээх ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар ажил хэрэг болголоо. Тэгвэл ногдол ашиг тараах шийдвэр болон хувьцааны талаар иргэд ямар мэдээлэл, байр суурьтай байгааг сонирхлоо.
 
Ногдол ашиг тараах шийдвэр гаргасанд баяртай байна
 
Б.Энхжаргал: /Баянгол дүүргийн иргэн/
-"Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг тараана гэж ярьсаар олон жил өнгөрсөн. Өнөөдөр харин бодитоор тараах шийдвэр гаргасанд баярлаж байна. Ногдол ашгийг  тавдугаар сард тараах талаарх мэдээллийг сонин, хэвлэлээс уншсан. Өнгөрсөн жил ногдол ашиг тараана гэсэн мэдээллийн дараа хувьцааныхаа бүртгэлийг хийлгэж, дансаа нээлгэсэн. Тиймээс нээлгэсэн дансанд шууд орох байх гэж бодож байна. Би дөрвөн хүүхэдтэй. Манай гэр бүлийнхэн бүгд 1072 хувьцаатай. Бүгд нийлээд чамлахааргүй ногдол ашиг хүртэхээр байна билээ. Хэвлэл, мэдээллээс харж байхад зарим хүн ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр тарааж байхаар бүтээн байгуулалтад зарцуулах нь зөв гэсэн санал хэлсэн. Миний хувьд ч үнэхээр  бүтээн байгуулалтад зарцуулж чадвал хандивлахад бэлэн байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад ч бэлэн. 
 
Ногдол ашгаа иргэдэд бодитоор хүртээж байгаа нь хэрэгтэй шийдвэр боллоо
 
Алтанцэцэг: /Хан-Уул дүүргийн иргэн/
-Өнгөрсөн жил хувьцааныхаа бүртгэл, дансыг нээлгээд бэлтгэчихсэн болохоор санаа амар явна. 1072 хувьцааны ногдол ашгийг олгохоор олон жил ярьсан ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй. Иргэдээс төр 300 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгал, оюутны сургалтын төлбөрөөр худалдан авч байсан. Тэр нь нэг удаагийн л мөнгө болж, хүмүүс идэж угаад дууссан. Харин одоо ногдол ашгаа хүмүүст бодитоор хүртээж байгаа нь хэн хэндээ хэрэгтэй шийдвэр боллоо. Цаашид "Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж байвал жил бүр ногдол ашгаа хуваарилаад явна гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ нь иргэдэд насан туршийн үр шим болж үлдэнэ. Тиймээс иргэд үүнийг ойлгож хувьцаагаа аль болох зарж, үрэхгүй, цаашид хэрэг болох зүйлд зарцуулаасай гэж бодож байна. Үндсэн хуульдаа байгалийн баялгаа иргэдэд тэгш хүртээнэ гээд заачихсан болохоор ногдол ашгаа ингэж хуваарилах нь зөв. 
 
Эхний удаад хөрөнгө оруулалтад зарцуулах нь зөв
 
Б.Эрдэнэбат: /Чингэлтэй дүүргийн иргэн/
-Ногдол ашгаа эхний удаад хөрөнгө оруулалтад зарцуулах нь зөв. Гэхдээ төрөөс хүртээж байгаа хувь хишгийг иргэд юунд зарцуулах нь өөрсдийнх нь эрх. Зарим хүний хэлж байгаа шиг сургууль, цэцэрлэг болгоод явах сонголт нь бий. Гэхдээ  хамгийн гол нь хэн түүнийг хуримтлуулж авч байна. Үнэхээр сургууль, цэцэрлэг, бүтээн байгуулалтад ашиглаж байна уу гэдгийг сайн нягталж зохион байгуулах хэрэгтэй. Үнэхээр төмөр замын бүтээн байгуулалт шиг нүдэнд харагдахуйц зүйлд зарцуулбал хүмүүс тийшээ өгөх л хэрэгтэй. Зам харилцаа хөгжинө гэдэг бидний ирээдүйд өнөөдрийн өгөх 96 мянган төгрөгөөс илүү  хэрэгтэй. Цаашид 96 мянган төгрөгөөс ч илүү хувь хүртэх боломж бүрдэнэ гэсэн үг. Тиймээс төр засаг, "Эрдэнэс Тавантоллгой” компани ч үүнийг бодох л ёстой. Хэрэв бүтээн байгуулалтад оруулж чадахгүй бол хувь, хишгээ гар дээрээ авсан нь зөв. Хэрэгтэй хүндээ энэ бол их мөнгө. 
 
Олон хүүхэдтэй айлд 96 мянга их мөнгө 
 
Ж.Баттогтох: /Хэнтий аймгийн иргэн/
-Яг энэ хувьцааны бүртгэлийн асуудлаар Хэнтий аймгаас энд ирээд явж байна. Аймагтаа бүртгэл хийлгэсэн боловч тухайн брокерын компани татан буугдсан учир энд байдаг компанид хандах шаардлагатай болсон. Ямартай ч дансаа нээлгэчихлээ. Миний хувьд 740 ширхэг хувьцаатай байгаа. Олон жил ярьж байсан ногдол ашгаа тавдугаар сараас авахаар боллоо. "Эрдэнэс Тавантолгой” компани зөв ажиллаж, ашигтай байгаагаас иргэддээ  ногдол ашиг тараахаар болж байгаад баяртай байна. Манайх зургаан ам бүлтэй. 96 мянган төгрөг гэдэг манайх шиг олон хүүхэдтэй айлд их мөнгө. Олон жил ногдол ашиг авна гэж хүлээсэн юм чинь их, бага нь хамаагүй авах л хэрэгтэй.
 
Эх сурвалж: Монголын үнэн сонин  

Ногдол ашиг тараахыг иргэд таатай хүлээн авч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

Өнөөдөр, 20:21
Өнөөдөр, 18:15
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өнөөдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өчигдөр, 15:40
Өчигдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани