- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг БНХАУ руу экспортлохоор болов
- Хорио цээрийн хугацаанд ₮210 орчим тэрбумын төсвийн алдагдал үүсчээ
- Төсвийн алдагдлыг оны төгсгөлд нөхөж авахаар тооцож байгаа тул төсөвт тодотгол хийхгүй гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн юм
Засгийн газрын хуралдаанаас коронавирусийн улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн нөхцөл байдлын үеэр эдийн засгаа дэмжих бодлогын талаар тогтоол батлав. Уг тогтоолоор нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалыг энэ сарын 15-наас улсын урд хилээр экспортлох ажлыг эхлүүлэхээр болсон юм. Тэгэхдээ эрүүл ахуй, хорио цээрийн нөхцөлийг сайтар хангах аж. Тодруулбал, ачаа тээвэрт явж буй жолооч хамгаалалтын хувцастай, машин нь ариутгалын нөхцөлтэй, хилээр гарсан өдрөө буцаж Монгол руу орсон байх ёстой байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Оюутолгой”-н зэсийн баяжмал хэвийн гарч байгаа. Ариутгал, хорио цээрийн дэглэмийг сахин ажиллаж байна. Яг тэр нөхцөлөөр уул уурхайн тээврийг үргэлжлүүлэхээр боллоо” гэв. Түүнээс гадна өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй тохиолдолд оногддог алданги, торгуулийг авахгүй байхаар болжээ. Үүнийг зохицуулах хуулийн төслийг Сангийн яам боловсруулах аж. Мөн энэ хугацаанд зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад худалдаа, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх юм. Гэхдээ энэ нь зөвхөн түрээсийн төлбөрөө буулгасан түрээслүүлэгчдэд хамаарах аж. Харин хорио цээр тавьсан энэ хугацаанд улсын төсвийн орлого төлөвлөснөөс 210 орчим тэрбум төгрөгөөр буураад байгаа аж. Гэхдээ төсвийн алдагдлыг оны төгсгөлд нөхөж авахаар тооцож байгаа тул төсөвт тодотгол хийхгүй гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн юм. Тэрбээр "Коронавирус эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг судалсан дэлхийн томоохон судалгаанууд дээр үндэслэж бид шийдвэрээ гаргадаг. Эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь V хэлбэртэй байна гэсэн судалгаа гарсан. Энэ нь эдийн засаг огцом унаад эргэж сэргэнэ гэсэн үг. Хятадын тал гурав хоногийн өмнө манай талтай яриад, нүүрс авахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Бид ариутгал, ариун цэврээ хангаад нүүрсээ нийлүүлнэ гэсэн үг” гэлээ.
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||