Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дарга нар төсвийн мөнгөөр өрөөгөө засаж, иргэд ногдол ашгаараа эмнэлэг барих хэрэг үү

 

Дарга нар төсвийн мөнгөөр өрөөгөө засаж, иргэд ногдол ашгаараа эмнэлэг барих хэрэг үү

 

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, "Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн захирал Б.Ганхуяг нар мэдээлэл хийж, 1072 хувьцааны ногдол ашиг гэж 96480 төгрөг олгохоор болсон талаар мэдэгдлээ.  Энэ шийдвэр гарахтай зэрэгцээд л нийгэм хоёр хуваагдлаа.  Зарим хэсэг нь шуудай гурилын үнэ хүрэхгүй мөнгө тарааж байхаар эмнэлэг, сургууль, цэцэрлэг барь.  Сонгуулийн өмнө МАН иргэдийн саналыг авах зорилготойгоор мөнгө тараалаа. 200 тэрбум орчим төгрөгийг иргэдэд тарааж байснаас үйлдвэр барих, өөр дорвитой ажил хийхэд зарцуул гэх мэтээр санал гаргаж, цахим ертөнцид ч бичиж, уриалж эхэллээ.  Хүмүүсийн саналыг зөв, буруу гэж шүүх гэсэнгүй. Угаасаа хүн мөнгөө яаж зарцуулахыг хүсэх нь түүний л хэрэг.

Нөгөө талаас, "Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн жил 800 гаруй тэрбумын ашигтай ажиллачихаад, иргэдэд ногдол ашиг өгөхгүй гээд гүрийчихсэн.  Тэгсэн мөртлөө заавал энэ жил ногдол ашиг тарааж байгаа цаанаа сонгуультай жил иргэдийн саналыг татах гэсэн оролдлого агуулж байгааг ч үгүй гэх аргагүй. Эрх баригчид өөрт байгаа "хөзөр”-өө дэлгэдэг хойно. 2016 оны сонгуулиар АН-ынхан "Сайн хувьцаа” хөтөлбөр гэж гаргаж ирж, иргэдэд 300 мянган төгрөг тараасантай л зорилго ойролцоо. Зорилго нь хэдий ойролцоо ч энэ мөнгө тараалт биш гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Ард түмэн 1072 хувьцаатай болж, "амь орж”, ашиг өгөхийг нь 10-аад жил хүлээлээ. Удтал хүлээсний эцэст өнгөрсөн жилээс л бид хувьцааг нь эзэмшдэг компани ашигтай ажиллаж эхэлсэн.

Тэд ашигтай ажиллаж байгаа бол бидэнд ногдол ашгийг минь өгөх ёстой юм.  Ингээд бичихээр янз бүрийн хуулийн заалтыг өөрт ашигтайгаар тайлбарлах л байх. Тэр хамаагүй, иргэд хувьцааныхаа ногдол ашгийг авах эрхтэй. Энэ жил ногдол ашиг гэж 96 мянган төгрөг өгөхөөр боллоо, болж байна. Дараа жил ч авах л ёстой. Тэр нь 100, 1000, 10 мянга байх нь хамаагүй.  Компани ашигтай ажилласныхаа дараа түүнээсээ хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгөх. "Чалько”-гоос 350 сая ам.долларыг "Тавантолгой”-н ордоо барьцаанд тавьж зээлж аваад, 21 мянган төгрөг гэж тараах хоёр тэнгэр, газар шиг ялгаатай.  Тиймээс ногдол ашгаа авахыг мөнгө тараахтай хольж болохгүй ээ. 

Олон хүн цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих талаар ярьж байна. Тийм ээ, бидэнд цэцэрлэг, сургууль, эмнэлэг, зам харгуй гээд хэрэгтэй зүйл маш их бий.  Гэхдээ бид төрд түмэн зүйлийн татвар төлж байгаа. Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ, Нийслэлийн, гааль, автозам ашигласны, агаар бохирдуулсны гээд татваруудыг тоолбол барагдахгүй. "Би байгууллагад ажилладаггүй, тиймээс татвар төлдөггүй” гэж бодож байна уу. Таны худалдаж авсан бараа болгонд татвар шингэсэн байгаа.  Та агаар амьсгалахдаа ч татвар төлөх нь холгүй байна.

Тэр татваруудыг бид яах гэж төлдөг юм. Төр засгийн удирдлагууд татварын мөнгөөр нийгмийн асуудлуудыг цэгцэл, ажил хий, төсвийг ашигтай зарцуул гэж төлдөг.  Цэцэрлэг, сургууль, эмнэлэг барьж гэж төлдөг. Зам ашигласны татварыг замаа зас, сайжруул гэж төлж байгаа. Гэтэл дарга нар төрөх эмнэлгийн барилгыг 10 жил гацаачихаад, өөрсдөө суух байшингуудаа жилийн дотор барьж байна.  Хагас тэрбум төгрөгөөр яамаа, өрөөгөө тохижуулаад л бидний төлсөн татварыг үрэн таран хийдэг.  Бүтэн жилжингээ хурал зохион байгуулж, хэдэн 10 тэрбумаар нь цацдаг.  Дарга нар гадаадаар зугаалж, том машин авч, шатахуун хийж, өрөөгөө 100, 100 саяар засдаг.

Иргэд харин ногдол ашгийнхаа мөнгийг авахгүй цэцэрлэг барих хэрэг үү. Ёстой тийм юм байхгүй шүү. Мөнгөө авах хүсэлгүй, сургууль, цэцэрлэг барихаар шийдсэн хүмүүс Засгийн газраар асуудлаа шийдүүллээ гэж бодъё. Нэг сайхан сургууль, эсвэл цэцэрлэг барьчихлаа.  Дарга нарт олз болох магадлал өндөр. Төсөвт мөнгө суулгаад, нэг цэцэрлэг барих гэж байтал иргэд ногдол ашгаа өгөөд, асуудлыг шийдчихлээ. Цэцэрлэг барих ёстой нэг, хоёр тэрбум төгрөг суларчихна даа.  Өөр зүйлд зарцуулахгүй, халаас руугаа шургуулчихгүй гэх баталгаа хаана байгаа юм. 

Тиймээс "Эр хүний ачааг битгий хөнгөл” гэдэг шиг төр засгийнхны хийх ажлыг бүү багасга.  Хувьцаанд оногдох ёстой ногдол ашгаа ав. Өнгөрсөн жил ч бид авах л байсан юм. Дараа жил ч авах л ёстой.  Цэцэрлэг, сургууль, эмнэлэг, төмөр зам, засмал замаа бид төрөөс нэхэх хэрэгтэй.  Өөрсдийнхөө мөнгийг өгнө гэж хашгиралдаж байснаас  төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулж байгаа эсэхийг хянахад анхаарлаа хандуулъя л даа.  Төсвийг эрэмбэлэдэг болгохын төлөө тэмцээч дээ. Энэ жил зөвхөн үйлдвэр барихад төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулъя. Бусад жижиг сажиг барилга, соёлын төв болон спортын цогцолборын ажлыг ганцхан жилээр хойшуулъя гээд л төсвөө зөв эрэмбэлээд, нарийн хяналттай зарцуулаад, дунд шатны цавчааг байхгүй болгож чадвал асуудал тодорхой хэмжээнд шийдэгдэнэ.

Түүнээс биш авах ёстой ногдол ашгаа төрд /төрд ч гэж дээ, төсөв ерөнхийлөн захирч байгаа хэдэн даргад/ итгэж өгөөд, цэцэрлэг барьчих гээд сууж байж таарамгүй байна аа, найзууд аа.  Тэрбумы өгөхөөр чинь 500 саяар нэг хогийн байшин барьчихаад, тууз хайчлаад нуг нуг инээлдэцгээхээ даанч нэг мэдэхгүй байлгүй дээ, цаадуул чинь.

http://www.zaluucom.mn/read/4575776hc


Дарга нар төсвийн мөнгөөр өрөөгөө засаж, иргэд ногдол ашгаараа эмнэлэг барих хэрэг үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани