Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Даваасүрэн: "Оюутолгой" компани хэт өндөр үнээр цахилгаан станц барих санал гаргасан

Ц.Даваасүрэн: "Оюутолгой" компани хэт өндөр үнээр цахилгаан станц барих санал гаргасан

 

Эрчим хүчний яамнаас 2019 онд хийсэн ажлынхаа тайлан болон энэ жилийн зорилтын талаар өчигдөр танилцууллаа. Тус яам 2020 оныг "Эрчим хүчний салбарын хүний нөөцийг бүрдүүлэх жил” болгон зарлажээ. Өнгөрсөн онд Эрчим хүчний салбарын дунд хугацааны хөтөлбөрийг батлахдаа ухаалаг системд нэвтрүүлэх суурийг анхаарсан байна. Үүний хүрээнд энэ жилээс эрчим хүчний салбарт осол аваар гарахаас өмнө мэдээлэх, урьдчилан сэргийлэх автомат системд шилжихээр төлөвлөжээ. Салбарын сайдын мэдээлснээр ирэх дөрвөн жилд эрчим хүчний салбарт ухаалаг систем нэвтрүүлэх төлөвлөгөөт ажлын хүрээнд хүний нөөцөд анхаарч, ажиллах хүчийг цомхотгохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, цахилгаан станцуудыг автоматжуулснаар хүний оролцоог бууруулж, мянган ажилтнаас 200-г нь ажиллуулах боломжтой болох аж. Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
 
-Манай улс эрчим хүчний багагүй хувийг импортоор авдаг. Үүнийг бууруулах талаар ямар аргахэмжээ авч ажиллах вэ?
 
-Монгол Улс эрчим хүчний нийт хэрэгцээнийхээ 19 хувийг импортоор авдаг. Үүний гол хэрэглэгч нь "Оюутолгой” компани. Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай жил гаруйн өмнө Цахилгаан станц барих тухай гэрээ байгуулсан. Гэвч тэд элдэв шалтаг тоочиж, энэ ажлыг цааш нь явуулахгүй удаашруулж байна. Өнөөдрийг хүртэл ТЭЗҮ-ээ боловсруулаагүй.
 
 
 
Дэлхийн зах зээл дээр хамгийн орчин үеийн, бүрэн автоматжуулсан, евро стандартын эрчим хүчний станцын нэг мВт-ын өртөг нэг сая евро байгаа. Гэтэл "Оюутолгой” компани гурав дахин өндөр үнээр станц барих санал оруулж ирж байна. Энэ саналыг бид хүлээж авах боломжгүй. "Оюутолгой”-д 300 мВт- ын станц барих гэрээ байгуулсан.
 
 
 
-"Оюутолгой”-д цахилгаан станц байгуулах ажил энэ янзаараа  удаашраад байх юм уу? 
 
-"Оюутолгой” компанитай хэлэлцээ хийх ажлын хэсгийг Засгийн газраас гаргасан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд миний бие багтсан. Бидний ярих ёстой чухал зүйлийн нэг нь эрчим хүч. Энэ асуудлаар бид байнга санал солилцож байгаа. Уг нь "Оюутолгой” компани 2019 онд Монголоос эрчим хүч авах гэрээ байгуулсан ч одоо хүртэл аваагүй байна. Нуулгүй хэлэхэд, Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 заалтыг зарчиж байгаа. Тус заалтад "Оюутолгой” компани үйл ажиллагаагаа эхлүүлээд Монгол Улсаас эрчим хүчээ авна гэж тусгасан. Уг заалтаар бол 2017 оны долоодугаар сарын 1-нээс эрчим хүчээ авах ёстой байсан.
 
-Энэ оныг салбарын хүний нөөцийг бүрдүүлэх жил болгон зарласан гэлээ. Хүний нөөцийг хэрхэн бүрдүүлэхээр төлөвлөсөн бэ?
 
-Эрчим хүчний салбар хүний нөөцийн хувьд хэт данхайсан бүтэцтэй байна. Тухайлбал, манайд 100-200 хүн ажиллах станцад 1000 хүртэлх ажилчин ажиллаж  байна. Үүнийг өөрчлөхдөө иж бүрэн автоматжуулсан систем, мэдээллийн зэрэг орчин үеийн өндөр технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Энэ технологийг оруулж ирэхийн тулд үүнийг ажиллуулах мэдлэг бүхий боловсон хүчинтэй байх ёстой. Тиймээс инженер, техникийн ажилтнуудаа энэ түвшний хэмжээнд бэлтгэж байж дээрх ажлыг хийх хэрэгтэй. Тиймээс энэ онд боловсон хүчнээ сургалтад хамруулах, мөн өндөр технологийн мэргэжил эзэмшсэн залуусыг салбартаа ажиллах боломжийг олгоно гэж үзэж байгаа юм.
 
-Аливаа салбарт мэргэжлийн бус хүн ажилладаг гэх шүүмжлэл гардаг. Танай салбарын хувьд мэргэжлийн бус хүн ажиллаж байгаа юу? 
 
-Тийм зүйл удирдлагын түвшинд байсныг нэлээд цэгцэлсэн. Мэдээж  инженерийн ажилд эдийн засагч хүнийг ажиллуулах боломжгүй. Гэхдээ мэргэжлийн бус хүн ажиллах боломж бүхий орон тоог олон болгосон зүйл мэр сэр бий. Тиймээс компаниудад үе шаттайгаар бүтцийн өөрчлөлт хийнэ.
 
-Эрчим хүчний алдагдал хэдий хэмжээнд хүрээд байна вэ?
 
-Үнэ, тарифаас болж эрчим хүчний систем хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэлээ хийж чадахгүй байна. 2018 онд 23 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ жилийн урьдчилсан гүйцэтгэлээс харахад оны эцсийн байдлаар 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоотой байна. Өөрөөр хэлбэл, гаргасан зардлаа орлогоороо нөхөж чадахгүй байна гэсэн үг. Техникийн шинэчлэлээ хийхийн тулд инфляцтай уялдуулан үнэ тарифаа нэмье гэвэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгарна шүү дээ. Өнгөрсөн жил үнэ нэмж хөдөлгөөнд оруулсан. Гэхдээ энэ нь дэмжих тариф буюу нар, салхины станцад голдуу хамааралтай байсан. Бид гаднаас тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, шатахуун авч байгаа. Гэтэл энэ хэмжээгээр тарифыг нэмэхгүй байгаа учир эрчим хүчний систем алдагдалтай байна. Үйл ажиллагааны зардалтай холбоотой тарифын асуудлыг хуулиараа Эрчим хүчний зохицуулах хороо шийддэг. Тодруулбал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, компаниудын эрх ашгийг хамгаалах болон Засгийн газрын гэсэн гурван төлөөлөл бий. Эдгээр төлөөлөл ярилцаж байж эрчим хүчний үнэ тарифын асуудлыг шийддэг. Харин бид хөрөнгө оруулалт хийх хэмжээний үнээр эрчим хүчээ борлуулж чадахгүй байгаадаа гомдолтой байдаг. Өөрөөр хэлбэл, манай салбар өөрсдийн орлогоороо шинэчлэлт, хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна.
 
 
 
150 мВт-ын станцад нэг хүн ажиллаж болоод байхад Монголд 300-400 хүн ажилладаг. Үүнээс харахад цалингийн зардал маш өндөр байгаа юм. Манай улсын хувьд дулаан үйлдвэрлэдэг онцлогтой.
 
 
 
Цаашдаа автоматжуулсан станцтай болох ёстой. Ингэснээрээ найдвартай, тогтвортой, эдийн засгийн хувьд үр ашигтай систем бий болох юм гэж үзэж байгаа. Ер нь инфляцын өсөлттэй холбоотойгоор  Эрчим хүчний зохицуулах хороо үнэ тарифын зохицуулалтыг хийх, нөгөө талаас эрчим хүчний системийг оновчтой бүтэцтэй болгох гэсэн хосолмол аргаар явуулах ёстой.
 
 -Эрчим хүчний нүүрсний олборлолт нэгдүгээр сараас багассан гэх мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгнө үү? 
 
-Манай нүүрсний уурхайн компаниуд маш хүнд нөхцөлтэй байна. Үүний шалтгаан нь үнэ тарифтай л холбоотой. Учир нь. эрчим хүчний үнийг нэг хэмжээнд барьснаас болж бид уурхайд мөнгөө төлж чадахгүй байгаа юм. Тиймээс уурхай техник, технологио шинэчлэх, засвар үйлчилгзэгээ хийж чадахгүй болчихоод байна.
 
-Монгол Улсын нутгаар хийн хоолой дамжуулах асуудал ямар шатандаа явна вэ. ОХУ-ын талаас ажлын хэсэг байгуулсан гэсэн мэдээлэл байна?
 
-Хийн хоолой байгуулах ажил Монгол Улс, ОХУ, БНХАУ гэсэн гурван талын оролцоотой. ОХУ-тай хамтран ажлын хэсгээ байгуулсан. Хоёр улсын Эрчим хүчний дэд сайд нар ахалж, тодорхой баримт бичгүүдээ боловсруулж, мэдээлэл цуглуулах ажилдаа ороод байна. БНХАУ-ын талд  хийн хоолой байгуулах чиглэлээр тодорхой саналуудаа ярилцаж эхэлье гэсэн хүсэлт тавьсан. Гэвч шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор бид очиж, тэд ирж чадахгүй байгаа. Энэ нь ажилд сөргөөр нөлөөлж байна.
 
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Ц.Даваасүрэн: "Оюутолгой" компани хэт өндөр үнээр цахилгаан станц барих санал гаргасан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани