- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Туркойз хилл ресурс" 150 сая долларын татварын асуудлаар арбитрт хандахаар болсноо мэдэгдлээ
Монгол Улсын Засгийн газартай татварын маргаанаа шийдэж чадаагүй тул энэ асуудлаар "Оюу толгой" компани 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд тулгуурлан Арбитрт хандахаар болсныг тус компанийн хөрөнгө оруулагч "Туркойз хилл ресурс" компани албан ёсоор мэдэгджээ.
Маргааныг хянан шийдвэрлэх тухай заалтын дагуу Лондонд байрлах UNCITRAL арбитрын шүүхэд хандаж байгаа юм байна.
Монголын Татварын ерөнхий газраас 2018 онд "Оюу толгой" компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Үүнээс 4.8 сая ам.долларыг нь төлж, үлдсэн дүн дээр талууд шийдэлд хүрээгүй ийнхүү маргаан эцэслэгдээгүй тул дээрх шийдвэрийг гаргасан байна.
Эргэн сануулбал:
Н.Алтанхуягийн Засгийн газрын үед "Оюу толгой" төслийн талаар асуудал хөндөгдөж, улмаар 130 сая ам.долларын татварын актыг 2013 онд хүргүүлж байв.
Үүний улмаас далд уурхайн санхүүжилт хойшилж, төсөл зогсонги байдалд ороод байсан билээ.
Тэгвэл 2014 оны есдүгээр сард татварын асуудал шийдэгдсэнийг тухайн үеийн Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган мэдээлж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх Дубайн гэрээг үзэглэснээр татварын асуудал намжаад байв.
Тэгвэл 2016 онд шинээр байгуулагдсан УИХ "Оюу толгой" төслийн хэрэгжилтэд хяналт тавихаар Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг байгуулснаар татварын асуудал дахин сөхөгдөж, 155 сая ам.долларын татварын актыг 2018 онд тавьсан нь ийнхүү өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй байгаа юм.
Дубайн гэрээг хууль зөрчин байгуулагдсан гэсэн шүүхийн эцсийн шатны шийдвэр гарчихаад байгаа бөгөөд УИХ өнгөрсөн оны төгсгөлд тогтоол гаргаж, "Оюу толгой"-н гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулахаар болоод буй. Энэ талаар TRQ байр сууриа илэрхийлэхдээ УИХ-ын тогтоол нь далд уурхайг хөгжүүлэхэд Монголын тал хамтран ажиллах илэрхийлэл боллоо гэж байсан юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||